Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/11

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга         Б.Номин,

Улсын яллагч                       А.Баясгалан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч      Г.Амартүвшин,

Шүүгдэгч                            Д.Болдбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “....” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Алаг адуу овогт Дарамринчиний Болдбаатарт холбогдох эрүүгийн 2231004380257 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгийн долгио чуулгад жижүүр ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 1-167 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Алаг адуу овогт Дарамринчиний Болдбаатар, /РД:АЙ72110913/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Болдбаатар нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өөрийн төрсөн хүү Б.Бат-Эрдэнэ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мөнгө нэхэж маргасны улмаас Б.Бат-Эрдэнийн толгой хэсэгт нарийн даранк модоор цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх  талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...Миний толгойны зүүн талын хэсэг рүү даранкаар нэг удаа цохисон. Өөр цохиж зодсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 15 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Батбаяр мэдүүлэхдээ “...Мөнхболд Баткаагааас “...Чиний нүд яачихсан юм...” гэж асуусан. Мөнхболд сайн харсан байхаа. Миний нүд муу би группд байдаг болохоор сайн харж чадаагүй. Батка юм дуугараагүй байсан газар хэвтээд унтаад өгсөн. ...Маргааш өглөө би бие засах гээд босоход Баткаагийн амнаас цагаан хөөс цахарсан, гар хуруу нь татаад байхаар нь би дүү Мөнхболдын утсаар түргэн дуудаад түргэн ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 13 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Я.Анхтуяа мэдүүлэхдээ:  “...“...Болдбаатар удалгүй буцаад ирсэн бөгөөд “Бат- Эрдэнэ согтуу гэртээ ирчихлээ. Надаас архи нэхээд мөнгө нэхэхээр нь би байхгүй гэж хэлтэл миний цээжинд мөргөхөөр нь дара.,к мод аваад цохичихлоо” гэж хэлзэд ирсэн. Ингээд Болдбаатар бид хамт гэртээ очиход Бат-Эрдэнэ орон дээрээ унтаж байсан бөгөөп бид шууд л Энхтөр цагдааг дуудсан. Манай :сүүхзд өмнө нь гэртээ агсан тавьсан гэсэн асуудлаар Энхтөр цагдаад шалгагдаж байгаад очихгүй байгаа гэсзн тул дуудсан юмаа Энхтөр цагдаа ирзэд Бат-Эрдэнийн ат-Эрдэнийн дуудаж сэрзэж босгоход Бат-Эрдэнийн хамраас цус гарсан, хөмсөгний дээд тал язарсан шархтай байсан бөгөөд Энхтөр цагдаа шууд эмнэлзг дагуулаад явсан, Ингээд удалгүй буцаж ирээд Тэрт нь унтуулъя, гэмтэл авсан байгаа тул цагдаа хүлээн авах боломжгүй байна" гэсэн. Тиймээс гэрт нь унтуулаад үлдээж, манай нөхөр Болдбаатар бид хоёр дэлгүүр рүүгээ явсан. Ингээд өглөө Энхтөр цагдаа над руу залгаад Бат-Эрдэнийг гэрт нь очиж үзлээ, гараад явчихсан байна” гэж хэлсэн. Ингээд тухайн өдөр Бат-Эрдэнэ гэртээ ирээгүй бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Нэгдсэн эмнэлэгт бусдад зодуулсан байдалтай ирсэн хэмээн Цагдаагаас хэлсэн. Үүний дагуу би эмнэлэг дээр очиход ухаангүй байдалтай байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Энхтөрийн өгсөн “...Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт очиход Б.Бат-Эрдэнэ нь бусдад зодуулсан байдалтай байсан. Б.Бат- Эрдэнийн биеийн байдал нь хамраас нь цус гарсан зүүн нүд хавдсан, зүүн нүдний дээр хөмсөг орчимд язарсан шархтай, толгойн орой хэсгээс баруун хойд чиглэлдээ ташуу нарын цус хуралт бүхий гэмтэлтэй, хамрынх нь цус тогтохгүй байсан. Би Бат-Эрдэнийн аав Болдбаатараас юу болсон талаар асуухад “Гэрт ирээд агсан тавиад намайг цээж рүү мөргөхөөр нь би зөрүүлээд цохичихсон юм” гэж байсан.” гэх мэдүүлэг /хх-26 дугаар хуудас/,

Шүүхййн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 413 дугаар “ 1. Б.Бат-Эрдэнийн биед зүүн чамархай, дух ясны цөмөрсөн хугарап, тархины хатуу хальсны доорх цусан хураа, хуйханд няцарсан шархтай цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр ү\'сгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шинээр үүссэн болон хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг гогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаьрна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөелөх нь эмчилгээ, эрүүл мэнд.эдгэрэлтээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 32-34 дүгээр хуудас/ зэрэг болно.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 3 дугаар тал/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 7-10 дугаар тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай, /хх-ийн 11 дүгээр тал/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 37-38, 88-89 дүгээр тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлэгийн магадлагаа, /хх-ийн 87 дугаар тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 92-94 дүгээр  тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 101 дүгээр тал/,

Байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, /хх-ийн 102 дугаар тал/,

Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, /хх-ийн 103 дугаар тал/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа, /хх-ийн 104 тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 107 дугаар тал/,

Зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 108 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч О.Гантөгс нь 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Тавин 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт К.Энхболд, Д.Алтантулга нарын хамт архидан согтуурч, улмаар К.Энхболдтой хэрүүл маргаан үүсгэн зодолдож нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь зүүн 1-р шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:  

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...Миний толгойны зүүн талын хэсэг рүү даранкаар нэг удаа цохисон. Өөр цохиж зодсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 15 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Батбаяр мэдүүлэхдээ“...Мөнхболд Баткаагааас “...Чиний нүд яачихсан юм...” гэж асуусан. Мөнхболд сайн харсан байхаа. Миний нүд муу би группд байдаг болохоор сайн харж чадаагүй. Батка юм дуугараагүй байсан газар хэвтээд унтаад өгсөн. ...Маргааш өглөө би бие засах гээд босоход Баткаагийн амнаас цагаан хөөс цахарсан, гар хуруу нь татаад байхаар нь би дүү Мөнхболдын утсаар түргэн дуудаад түргэн ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 13 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Я.Анхтуяа мэдүүлэхдээ:  “...“...Болдбаатар удалгүй буцаад ирсэн бөгөөд “Бат- Эрдэнэ согтуу гэртээ ирчихлээ. Надаас архи нэхээд мөнгө нэхэхээр нь би байхгүй гэж хэлтэл миний цээжинд мөргөхөөр нь дара.,к мод аваад цохичихлоо” гэж хэлзэд ирсэн. Ингээд Болдбаатар бид хамт гэртээ очиход Бат-Эрдэнэ орон дээрээ унтаж байсан бөгөөп бид шууд л Энхтөр цагдааг дуудсан. Манай :сүүхзд өмнө нь гэртээ агсан тавьсан гэсэн асуудлаар Энхтөр цагдаад шалгагдаж байгаад очихгүй байгаа гэсзн тул дуудсан юмаа Энхтөр цагдаа ирзэд Бат-Эрдэнийг дуудаж сэрзэж босгоход Бат-Эрдэнийн хамраас цус гарсан, хөмсөгний дээд тал язарсан шархтай байсан бөгөөд Энхтөр цагдаа шууд эмнэлзг дагуулаад явсан, Ингээд удалгүй буцаж ирээд Тэрт нь унтуулъя, гэмтэл авсан байгаа тул цагдаа хүлээн авах боломжгүй байна" гэсэн. Тиймээс гэрт нь унтуулаад үлдээж, манай нөхөр Болдбаатар бид хоёр дэлгүүр рүүгээ явсан. Ингээд өглөө Энхтөр цагдаа над руу залгаад Бат-Эрдэнийг гэрт нь очиж үзлээ, гараад явчихсан байна” гэж хэлсэн. Ингээд тухайн өдөр Бат-Эрдэнэ гэртээ ирээгүй бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Нэгдсэн эмнэлэгт бусдад зодуулсан байдалтай ирсэн хэмээн Цагдаагаас хэлсэн. Үүний дагуу би эмнэлэг дээр очиход ухаангүй байдалтай байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Энхтөрийн өгсөн “...Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт очиход Б.Бат-Эрдэнэ нь бусдад зодуулсан байдалтай байсан. Б.Бат- Эрдэнийн биеийн байдал нь хамраас нь цус гарсан зүүн нүд хавдсан, зүүн нүдний дээр хөмсөг орчимд язарсан шархтай, толгойн орой хэсгээс баруун хойд чиглэлдээ ташуу нарын цус хуралт бүхий гэмтэлтэй, хамрынх нь цус тогтохгүй байсан. Би Бат-Эрдэнийн аал Болдбаатараас юу болсон талаар асуухад “Гэрт ирээд агсан тавиад намайг цээж рүү мөргөхөөр нь би зөрүүлээд цохичихсон юм” гэж байсан.” гэх мэдүүлэг /хх-26 дугаар хуудас/,

Шүүхййн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 413 дугаар “ 1. Б.Бат-Эрдэнийн биед зүүн чамархай, дух ясны цөмөрсөн хугарап, тархины хатуу хальсны доорх цусан хураа, хуйханд няцарсан шархтай цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр ү\'сгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шинээр үүссэн болон хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг гогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаьрна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөелөх нь эмчилгээ, эрүүл мэнд.эдгэрэлтээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 32-34 дүгээр хуудас/ зэрэг болно.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 3 дугаар тал/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 7-10 дугаар тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай, /хх-ийн 11 дүгээр тал/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 37-38, 88-89 дүгээр тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлэгийн магадлагаа, /хх-ийн 87 дугаар тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 92-94 дүгээр  тал/ зэрэг  хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан   баримтуудаар  нотлогдон тогтоогдож  байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Д.Болдбаатарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч Д.Болдбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Д.Болдбаатар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч Д.Болдбаатар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Д.Болдбаатар нь үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д.Болдбаатарт оногдуулсан торгох   ялыг  цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт даалгах  нь зүйтэй гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Хохирогч Б.Бат-Эрдэнэ нь шүүгдэгч Д.Болдбаатараас эмчилгээний зардал нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг нарийн модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйттэй.

Энэ хэгийн улмаас  битүүмжлэгдсэн эд хөрөнгө, хураагдан ирсэн бичиг баримт байхгүй, цагдан хоригдсон  хоноггүй бөгөөд шүүгдэгч Д.Болдбаатар урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр  зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг  тус тус заасныг удирдлага болгон  

                                          ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Алаг адуу овогт Дарамринчиний Болдбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дарамринчиний Болдбаатарыг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч Д.Болдбаатарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 03 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  шүүгдэгч Д.Болдбаатар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг нарийн модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шүүгдэгч Д.Болдбаатар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

                          ШҮҮГЧ                                Ч.МӨНГӨНЦЭЦЭГ