Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 205

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС        

            Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

           Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Залуучуудын өргөн чөлөө, С*******, “ХБ ББСБ” ХХК-ийн /РД: 00000/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, *******,*******, *******, ******* тоотод оршин суух, Б.Бд /РД: ТЗ0000/ холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 81.326.*******2 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхнаран,

Хариуцагч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ХБ ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхнаран шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ХБ ББСБ” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1/262 тоот тусгай зөвшөөрлийн дагуу банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулж байгаа болно.

 Тус байгууллага нь иргэн Б.Б*******тай 2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 180633 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 80.000.000 төгрөгийн зээлийг түүнд 60 сарын хугацаатай, сарын 0.66 хувийн хүүтэй олгосон.

Б.Бзээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн **** тоотын эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 51.85 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаа барьцаалсан.

Б.Бзээл авснаасаа хойш 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1.622.200 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 1.622.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 1.623.000 төгрөг тус тус төлсөн ба үүнээс өөрөөр төлөлт хийгээгүй. 

Зээлдэгч нь зээл авснаасаа хойш зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээл, зээлийн хүүний төлбөрийг төлөхгүй байгууллагыг хохироосоор ирсэн. Иймд хариуцагч Б.Б-с2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуусталхи өдрийн байдлаар үндсэн зээл 77.669.560 төгрөг, зээлийн хүү 3.656.682 төгрөг, нийт 81.326.*******2 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Бшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, *******,*******, *******, ******* тоотын эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 51.85 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдан авах зориулалтаар тус байгууллагаас 80.000.000 төгрөг зээлсэн.

Би 3 удаа төлбөрөө төлсөн. Манай гэрт хүн байдаггүй, би хөдөө ажилладаг хүн. Надад эдийн засагчаас сар бүр зээлээ төл гэсэн мессэж ирж байсан. 2019 онд төлөх зээлийн төлбөрөө өнөөдөр төлчихье. Үлдсэн мөнгийг нь гэрээнийхээ хугацаанд хугацаа тогтоохгүйгээр төлөх саналтай.

Яагаад надаас хугацаа болоогүй гэрээний төлбөрийг нэхээд байгааг ойлгохгүй байна. Ирээдүйд төлөх төлбөрийг нэхээд байна гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч “ХБ ББСБ” ХХК нь хариуцагч Б.Б холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 81.326.*******2 гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

/2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээл 77.669.560 төгрөг, зээлийн хүү 3.656.682 төгрөг/

            Зээлдэгч Б.Бнь “ХБ ББСБ” ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 180633 тоот зээлийн болон барьцааны гэрээг тус тус  байгуулж орон сууц худалдан авах зориулалтаар 80.000.000 төгрөгийг, зээлийн хүүг сарын 0.66 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатай зээлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрээнүүд, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Уг зээлийн барьцаанд зээлдэгч Б.Бнь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, *******, Токио гудамж, *******, ******* тоот хаягт байршилтай, 51.85 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг барьцаалсан нь хэрэгт авагдсан 2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн барьцааны гэрээ, зохигчдын шүүхэд өгсөн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдов.

ХХ-ийн 7-8, 10-16 дугаар тал/

            Талууд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр уг барьцааны гэрээ хүчин төгөлдөр болжээ.

Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, *******, Токио гудамж, *******, ******* тоот хаягт байршилтай, 51.85 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууц зээлдэгч Б.Баттулгын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 8 дугаар тал/

            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй“,

мөн хуулийн  452 дугаар зүйлийн 452.1-т “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно“, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй“ гэж заажээ.

“ХБ ББСБ” ХХК болон хариуцагч Б.Бнарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй.

Зээлдэгч Б.Бнь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1.622.200 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 1.622.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 1.623.000 төгрөг тус тус төлсөн ба үүнээс өөрөөр төлөлт хийгээгүй нь Б.Баттулгын зээлийн дансны хуулга болон талуудын тайлбараар тогтоогдлоо.

/ХХ-ийн 7 дугаар тал/

Зээлдүүлэгч “ХБ ББСБ” ХХК нь зээлдэгч Б.Баттулгыг зээлийн гэрээний үүргээ хуваарийн дагуу төлөхийг сар бүр утсанд захидал илгээх байдлаар шаардаж байсан нь хариуцагч Б.Баттулгын тайлбараар тогтоогдсон ба хариуцагч нь хугацаа дуусгавар болоогүй гэрээний үүргийг бүхэлд нь шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж маргаж байна.

/ХХ-ийн 45 дугаар тал/

Зээлдэгч Б.Бнь 2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн гэрээний дагуу зээлсэн мөнгөө буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч “ХБ ББСБ” ХХК түүнээс зээлээ буцаан шаардсан нь үндэслэлтэй.

Зээлдэгч буюу хариуцагч нь 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс хойш зээлийн төлбөрөө хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцлах эрх бүхий этгээд болох банк бус санхүүгийн байгууллага гэрээний харилцааг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй.

Талуудын хооронд байгуулсан гэрээ ёсоор хариуцагч Б.Бнь үндсэн зээл 77.669.560 төгрөг, зээлийн хүү 3.656.682 төгрөг, нийт 81.326.*******2 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Б.Б-сүндсэн зээл 77.669.560 төгрөг, зээлийн хүү 3.656.682 төгрөг, нийт 81.326.*******2 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ХБ ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Б.Б-с81.326.*******2 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ХБ ББСБ” ХХК-д олгосугай.

 

   2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.Бнь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн биелэлтэд барьцаалсан барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, *******, Токио гудамж, *******, ******* тоот хаягт байршилтай, 51.85 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурьдсугай.

 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “ХБ ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 634.781 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-с634.781 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ХБ ББСБ” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.САРАНГҮН