| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2023/0013/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/20 |
| Огноо | 2023-01-30 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/20
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга А.Энхзул,
Улсын яллагч Т.Нансалмаа,
Хохирогч Д.Батпүрэв, Д.Эрдэнэжав, Д.Бат-Эрдэнэ,
Хохирогчийн өмгөөлөгч Г.Амартүвшин,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх,
Иргэний нэхэмжлэгч Б.Сумъяабазар, /онлайн /
Шүүгдэгч Б.Тайван нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Баярсайханы Тайванд холбогдох эрүүгийн 2231004290262 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Цагааннуур сум,*дугаар баг, * дүгээр хэсэг, ** гудамж*** тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн* дугаар хороо, * дугаар байр ** тоотод одоо оршин сууж байгаа, урьд:
Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 540.000 төгрөгөөр торгох ялаар,
-Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 982 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил, 1 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, Тайжов овогт Баярсайханы Тайван, /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Тайван нь 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 15 цагийн орчимд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн нутаг “Бүүрэг толгой” гэх газар **** УАУ улсын дугаартай, “Тоёота 41” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөний улмаас Д.Батпүрэвийн жолоодож явсан **** СБА улсын дугаартай, “Портер” маркийн тээврийн хэрэгсэлтэй мергөлдөж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Д.Эрдэнэжав, Д.Бат-Эрдэнэ, жолооч Д.Батпүрэв нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Батпүрэв мэдүүлэхдээ: “... Би өөрийн хоёр ахын хамт портер машинтайгаа 2022 оны 09-р сарын 29-нд өвс тээвэрлэж явтал хажуунаас прусс маркийн машин маш хурдтай ирж мөргөсөн. Энэ ослын улмаас миний хүзүүний сэртэнг яс хугарч эмчилгээ хийлгэсэн ба миний машинд 8350.000 төгрөгийн эвдрэл гэмтэл гарсан . Миний эмчилгээнд 359000 төгрөг зарцуулагдсан. Осол гарснаас хойш миний толгой байнга өвддөг болсон. Иймд эмчилгээний зардал болон машины эвдрэлийн үнэ бүгд 8709000 төгрөг болон цаашид эмчлэгдэх зардлаа нэхэмжилж байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Эрдэнэжав мэдүүлэхдээ: “...2022 оны 09-р сарын 29-нд хоёр дүүтэйгээ өвс бэлдэхээр явж байгаад энэ осолд орсон. Ослын улмаас хөлийн тавхай яс хугарсан, мөн хамар хугарсан. Одоо хажуу тийшээ харж хэвтэж болохгүй, өвдөлттэй байна. Өвдөлтийн улмаас 2 сар гаран эмнэлэгт хэвтсэн. Гомдолтой байна, цаашид эмчлэгдэх шаардлагатай гэсэн. Одоогоор гарсан эмчилгээний зардал 1127600 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...Би ах, дүү хоёртойгоо намрынхаа ажилд явж өвс бэлтгэж байгаад энэ осолд орсон. Энэ залуу хажуунаас маш хурдтай ирж мөргөсөн. Ослын улмаас би Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэгт хэд хоног хэвтэж мөн үргэлжлүүлэн Дарханд эмнэлэгт хэвтэж байгаад гарсан. Эмчилгээний зардалд 1948200 төгрөг гарсан, би өөрөө малчин хүн, энэ ослын улмаас баруун дунд чөмөг хугарсан учраас малдаа явж чадахгүй болсон тул аргагүй эрхэнд малчин хөлсөлж авсан. Энэ малчинтайгаа хөлсөөр ажиллах гэрээ хийж 2022 оны 10-р сараас хойш 1200.000 төгрөгөөр цалинжуулаад ажиллаж байна. Одоогийн байдлаар энэ хүнд 3600.000 төгрөг шилжүүлсэн байгаа.Иймд буруутай энэ хүнээс эмчилгээний зардал 1948200 төгрөг, малчны хөлс 3600.000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Сумъяабазар мэдүүлэхдээ: “... Миний бие “Инвескор” ББСБ захирлаар ажилладаг. Манай “Инвескор” ББСБ нь Б.Тайван гэж энэ хүнтэй 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулан мөн эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээгээр “Тоёото Прусс 41” маркийн авто машиныг энэ хүний эзэмшилд шилжүүлсэн. Зээлийн гэрээ хуваарийн дагуу төлөгдөөд явж байтал 10 дугаар сараас гэрээний үүрэг зөрчигдөж ирсэн ба Б.Тайван гэгч нь осолд орсон байсан. Одоогийн байдлаар 22.870.800 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, энэ хүнтэй саяханаас дахин холбогдож 4600.000 төгрөгийг төлж одоо зээлийн гэрээ хэвийн явж байгаа. Цаашид энэ хүн хорих ял шийтгүүлээд явбал яах гэдэг асуудал бидэнд тулгарч байна. Иймд асуудлыг шийдэж өгнө үү” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Э.Эрхэмбаярын гаргасан: “...2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 13681 дугаартай Д.Бат- Эрдэнийн биед баруун дунд чөмгөний далд хугарал, баруун чамархайд шарх, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн шагайд зөөлөн эдийн няцрал, цус хуралт зүүн зовхи, хамар, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна...” гэсэн дүгнэлт, /хх-ийн 54-55 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Бүрэнжаргалын гаргасан: “...2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 412 дугаартай Д.Батпүрэвийн биед хүзүүний 1 дүгээр нугалмын их биеийн зүүн талын зөрүүгүй хугарал, баруун зүүн гуянд цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна...” гэсэн дүгнэлт, /хх-ийн 67-69 дүгээр хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Бүрэнжаргалын гаргасан: “...2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 404 дугаартай Д.Эрдэнэжавын биед баруун X хавирганы битүү хугарал, баруун тавхайн V шивнүүр ясны битүү хугарал, зовхинд няцарсан шарх, хацар тохойнд цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээ, эрүүл мэндээс хамаарна...” гэсэн дүгнэлт, /хх-ийн 88-90 дүгээр хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Насанжаргалын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 227 дугаартай: “...Б.Тайвангийн цусанд 2.1 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусанд илэрсэн 2.1 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, /хх-ийн 105-106 дугаар хуудас/,
“Цахир гүн” ХХК-ний шинжээч С.Оюундэлгэрийн 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гаргасан 22 дугаартай: “.****УАУ улсын дугаартай “Тоёото Приус-41” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Тайван нь замын хөдөлгөөнд оролцохдоо **** СБА улсын дугаартай, задгай өвс ачсан “Портер” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн нь зам тээврийн осол мөн. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд Нэг. Нийтлэг үндэслэл: 1.2.17 Зам тээврийн осол гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг: **** УАУ улсын дугаартай, Тоёото 41 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явж байсан Б.Тайван нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн Жолоочийн үүрэг. 3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй); 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; И.Тээврийн хэрэгсэл байрлан явах: 11.1. Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, Ч..10.6, 5.11.а, 5.11.6 тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох б^гөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно. 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. 13.Гүйцэж түрүүлэх ба гүйцэх 13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино. 13.2. Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал; гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 113-115 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Тайвангийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Шаамар 6 уулзвараас Цагаан уур сум орох замдаа Сэлэнгэ аймгийн Шаамар сум Бүүрэг толгой гэх газрын ойр орчимд өөрийн ****УАУ улсын дугаартай Приус 41 маркийн автомашинтай явж байгаад урдаа өвс ачсан цагаан өнгийн портерийг гүйцэж түрүүлээд буцаж эгнээндээ ороод явж байхад миний өөдөөс туслах замаар орж ирсэн задгай өвс ачсан цэнхэр өнгийн портер гарч ирээд бид хоёр мөргөлдсөн. Мөргөлдөхөд аюулгүйн дээр маань хоёулаа задарч машины зүүн талаар мөргөсөн. Би урьд шөнө нь уусан. ...2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр найз Дарамрагчаатай Шаамар 6 уулзар дээр тааралдаад хамтдаа 0.75 литрийн хар экс нэртэй архи хувааж уусан. Тэгээд тэндээ унтаж амраад өдөр 11 цагийн үед “Шаамар 6” уулзвараас хөдөлсөн. Үзлэг оношилгоо гээд бүх юманд нь оруулсан. Практикал гэх жолоочийн хариуцлагын даатгал, тээврийн хэрэгслийн даатгалтай. 5 сард гэрээ байгуулсан. Би 2022 оны 02 сарын сүүлээр 1 жилээр жолооны эрхээ хасуулсан. Бүгд миний буруу, эрхээ хасуулсан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машин барьж яваад зам тээврийн осол гаргасан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 133, 144 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 5 дугаар тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 6-13 дугаар тал/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 14-19 дүгээр тал/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 56-57, 63-64, 70-71, 77-78, 84-85, 91-92, 99-101, 107-109, 116-117, 130-131 дугаар тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай, /хх-ийн 138-141 дүгээр тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 147 дугаар тал/,
Урьд зөрчлийн шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 148 дугаар тал/,
Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, /хх-ийн 155 дугаар/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 156 дугаар тал/,
Урьд шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбрууд, /хх-ийн 162-191 дүгээр тал/,
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, /хх-ийн 193 дугаар тал/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа, /хх-ийн 197-198 дугаар тал/ ,
Жолоочийн лавлагаа, /хх-ийн 199 дүгээр тал/,
Зээлийн гэрээний хуулбар, /хх-ийн 210-217 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Тайван нь 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн нутаг “Бүүрэг толгой” гэх газар ****УАУ улсын дугаартай, “Тоёота Приус 41” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1-д заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, 3.7 а/ ...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, 11.1 заасан эгнээ байрыг зөв эзэлж яваагүй, 11.3-д заасан урсгал сөрж, 13.2-д заасан гүйцэт түрүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөний Д.Батпүрэвийн жолоодож явсан***СБА улсын дугаартай, “Портер” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Д.Эрдэнэжав, Д.Бат-Эрдэнэ, жолооч Д.Батпүрэв нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нарын мэдүүлэг мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгчийн өгсөн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээнии үндэсний хүрээлэнгийн шинжээч Э.Эрхэмбаярын гаргасан: “...2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 13681 дугаартай Д.Бат- Эрдэнийн биед баруун дунд чөмгөний далд хугарал, баруун чамархайд шарх, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн шагайд зөөлөн эдийн няцрал, цус хуралт зүүн зовхи, хамар, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна...” гэсэн дүгнэлт, /хх-ийн 54-55 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Бүрэнжаргалын гаргасан: “...2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 412 дугаартай Д.Батпүрэвийн биед хүзүүний 1 дүгээр нугалмын их биеийн зүүн талын зөрүүгүй хугарал, баруун зүүн гуянд цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна...” гэсэн дүгнэлт, /хх-ийн 67-69 дүгээр хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Бүрэнжаргалын гаргасан: “...2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 404 дугаартай Д.Эрдэнэжавын биед баруун X хавирганы битүү хугарал, баруун тавхайн V шивнүүр ясны битүү хугарал, зовхинд няцарсан шарх, хацар тохойнд цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээ, эрүүл мэндээс хамаарна...” гэсэн дүгнэлт, /хх-ийн 88-90 дүгээр хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Насанжаргалын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 227 дугаартай: “...Б.Тайвангийн цусанд 2.1 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусанд илэрсэн 2.1 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, /хх-ийн 105-106 дугаар хуудас/,
“Цахир гүн” ХХК-ний шинжээч С.Оюундэлгэрийн 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гаргасан 22 дугаартай: “...**** УАУ улсын дугаартай Тоёота Приус-41 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Тайван нь замын хөдөлгөөнд оролцохдоо ****СБА улсын дугаартай задгай өвс ачсан Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн нь зам тээврийн осол мөн. МУ-н замын хөдөлгөөний дүрэмд Нэг. Нийтлэг үндэслэл: 1.2.17 Зам тээврийн осол гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг:****УАУ улсын дугаартай Тоёота 41 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явж байсан Б.Тайван нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн Жолоочийн үүрэг. 3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй); 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; И.Тээврийн хэрэгсэл байрлан явах: 11.1. Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, Ч..10.6, 5.11.а, 5.11.6 тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно. 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. 13.Гүйцэж түрүүлэх ба гүйцэх 13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино. 13.2. Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал; гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 113-115 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 5 дугаар тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 6-13 дугаар тал/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 14-19 дүгээр тал/ зэргээр шүүдэгч Б.Тайваны үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Тайван нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үндэслэлээр 2022 оны 2 дугаар сарын 24-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байна.
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Насанжаргалын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 227 дугаартай: “...Б.Тайвангийн цусанд 2.1 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусанд илэрсэн 2.1 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт гарсан байна.
Иймд шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Тайванг ...согтуурсан буюу мансуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчлан заасны дагуу энэ гэмт хэргийн улмаас гарсан хохирол,эмчилгээний зардлыг шүүгдэгч Б.Тайван хариуцан арилгах үүрэгтэй байна.
Хохирогч Д.Батпүрэв нь эмчилгээний зардалд 359,000 төгрөг, машины эвдрэл гэмтэл 8,350,000 төгрөг, бүгд 8,709,000 төгрөг, Д.Эрдэнэжав нь эмчилгээний зардалд 1,127,600 төгрөг, Д.Бат-Эрдэнэ нь эмчилгээний зардал 1,948,200 төгрөг, малчин авч ажиллуулсны хөлс 3,600,000 төгрөг бүгд 5,548,200 төгрөгийг тус тус нэхэмжилсэн байна.
Шүүх нотлох баримтын шинжлэн судлаад шүүгдэгч Б.Тайвангаас хохирогч нарын эмчилгээний зардал болон машины эвдрэлийн үнэ, малчин хөлсөлж ажиллуулж байгаа зардал зэргийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогч Д.Бат-Эрдэний нэхэмжилж буй малчин хөлсөлж ажиллуулсны хөлс 3,600,000 төгрөг нэхэмжилснийг гаргах үндэслэлтэй эсэхийг шүүх хянаж өгнө үү гэсэн санал гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2-д ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж хуульчилсан ба хохирогч Д.Бат-Эрдэнэ нь дунд чөмөгний хугарал гэсэн оноштой гарсан ба гэмтлийн улмаас мал ахуйн ажлаа хийх боломжгүй болсон нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байгаа бөгөөд хохирогчид учирсан гэмтэл нь энэ гэмт хэрэгтэй шалтгаант холбоотой үүссэн хор уршиг гэж шүүх үзсэн болно.
Иймд хөлсөөр ажиллах гэрээ, малчин н.Хосбаярт 3,600,000 төгрөг шилжүүлсэн дансны баримт зэргийг үнэлж хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Харин иргэний нэхэмжлэгч Б.Сумъяабазар нь Б. Тайван нь 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 14-27 УАУ улсын дугаартай, “Приус 41” авто машиныг нийт 33,500,000 төгрөгөөр худалдан авахаас 20 хувь буюу 6,700,000 төгрөг төлж үлдсэн 26,800,000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан байна. Өнөөдрийн байдлаар зээлийн гэрээ хэвийн төлөгдөж байна гэж мэдүүлж байгаа бөгөөд ирээдүйд гарах эрсдлийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй бөгөөд зээлийн гэрээний эрх зөрчигдөөгүй байгаа тул энэ шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэгчид шүүгдэгч Б.Тайван нь төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Хохирогч Д.Батпүрэв, Д.Эрдэнэжав, Д.Бат-Эрдэнэ нар энэ хэргийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.Тайван болон түүний өмгөөлөгч нараас нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т заасан хохирол төлөхөөр завсарлах ажлын 5 хоногийн хугацааг авсан боловч дээрх хугацаанд хохирогч нарт хохирол, хор уршгийг төлж барагдуулаагүй байна.
Хохирол төлөхөө илэрхийлж “Милл хаус” ХХК-тай болон “Хөдөө аж ахуйг дэмжих сантай” байгуулсан худалдах, худалдан авах гэрээг шүүхэд ирүүлсэн ба мөн портер машиныг өгнө гэж байгаа боловч дээрх хоёр худалдах, худалдан авах гэрээ нь шүүгдэгч Б.Тайванд холбогдолгүй байх тул шүүх дүгнэлт хийх боломжгүй байна. Мөн портер машиныг шилжүүлэн өгч байгаа гэх боловч баримт ирүүлээгүй хохирогч нар хохирол төлбөр аваагүй гэж мэдүүлснийг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Тайванг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч Б.Тайвангийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт ...Согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус хуульчлан заажээ.
Шүүгдэгч Б.Тайвангийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Тайвангийн үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Иймд Б.Тайванд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүл мэндийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Тайван энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайжов овогт Баярсайханы Тайванг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Тайвангийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Б.Тайванд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Тайванаас хохирогч Д.Батпүрэвт 8,709,000 төгрөг, хохирогч Д.Эрдэнэжавт 1,127,600 төгрөг, хохирогч Д.Бат-Эрдэнэд 5,548,200 төгрөгийг гаргуулж тус тус олгосугай.
6.Хохирогч Д.Батпүрэвт, Д.Эрдэнэжавт, Д.Бат-Эрдэнэд нар энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шүүгдэгч Б.Тайван нь иргэний нэхэмжлэгч “Инвескор ББСБ” болон Б.Сумъяабазарт энэ шийтгэх тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
8. Шүүгдэгч Б.Тайван нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ