Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/161

 

 

 

 

 

 

 

                              

    ...0...3          3           03                                      ...0...3/ШЦТ/161

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх*******Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч С.Энхтуул,

шүүгдэгч З...., түүний өмгөөлөгч Н.Ундармаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

                       

Нийслэлийн ... дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт ... ...д холбогдох эрүүгийн ... тоот дугаартай, хэргийг ...0...3 оны ... дугаар сарын 08*******ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 5 дугаар сарын 07*******ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, зураглаач мэргэжилтэй, ам бүл 3, ... хүүхдийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... хороолол ... дугаар байр ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ... овогт ... ... /РД:.../

 

Холбогдсон хэргийн талаар

 

З.... нь ...0...... оны 10 дугаар сарын ......*******ноос ...3*******нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... зочид буудлын ... тоотод “ажлаа хийсэнгүй” гэх шалтгаанаар Б....ын нүүр болон биеийн бусад хэсэгт нь гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун хөмсөг, духанд цус хуралт, хүзүү, зүүн хацар, зүүн эгэм, цээжинд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал, дух, зүүн нүдний зовхи, баруун, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:  

 

  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.... мэдүүлэхдээ: “...Хүлээн зөвшөөрч байна. Гэм буруу дээр маргах зүйл байхгүй тул шүүх хуралдааны үед нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Б....ын өгсөн: “...Би ...0...... оны 10 дугаар сарын ......*******ны өдөр паб*******д сууж байгаад үл таних залуутай танилцсан бөгөөд улмаар хамтдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад хамтдаа ... дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганд ... зочид буудалд 10 дугаар сарын ...3*******ны 0... цагийн орчим ... тоотод манай найз ..., танилцсан залуу ..., 1 эрэгтэй, 1 эмэгтэй бид 5 орсон ба удалгүй ... яваад араас нь ...гийн эрэгтэй найз яваад ... болон намайг зодсон эмэгтэй бид 3 хамт үлдсэн. Тэгтэл намайг зодсон эмэгтэй над руу үг хаяад бид хоёр маргалдсан. Тэгээд тэр эмэгтэй намайг үсдэж аваад бид хоёр зууралдаж намайг алгадаж аваад “хөөрхөн чинь тэндээ юм байгаа биз гичий минь” гээд ...г надаас харамлаад зодсон бид хоёр зууралдаж яваад угаалгын өрөө орсон ба нэг мэдсэн миний хөмсөгнөөс цус гарчихсан байсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 4*******5 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Г....ын өгсөн: “......0...... оны 10 дугаар сарын ...3*******ны өдөр Их дэлгүүр орчим караокед 0... цагийн орчим найз ...өөтэй хамт орсон бөгөөд ...өө утсаар дуудлагаар биеэ үнэлдэг 4 эмэгтэй дуудсан. Тэр дундаас ...өө бид хоёр сонгож үлдээгээд 03 цагийн үед ... дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... зочид буудалд ... тоот өрөөнд орсон. Нөгөө ... дуудлагаар ирсэн эмэгтэй нэг нэг пиво уугаад ...өө өөр өрөө аваад өөр ... эмэгтэйтэй хамт орсон. Би харин ... эмэгтэйтэй үлдсэн бөгөөд ...өөгийн өрөөнд ороод эргээд ... тоот өрөөнд орсон чинь нөгөө дуудлагаар ирсэн ... эмэгтэй хоорондоо маргалдаад зодолдсон байдалтай нэг эмэгтэйн нүүрнээс цус гарсан байсан. Тэр хоёр эмэгтэй хэн нь үлдэнэ, хэн нь үлдэхгүй гэдэг дээрээ маргалдаад байсан. Одоо хохирогч гээд байгаа эмэгтэй ...5 орчим насны эмэгтэй байсан бөгөөд цайвар царайтай 160 см орчим өндөртэй байсан нөгөө зодсон эмэгтэй нь шаргал үстэй 30 гаран настай цайвар царайтай дунд зэргийн махлаг эмэгтэй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т....ын ...0...... оны 10 дугаар сарын ...7*******ны ... дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ “1.....Б....ын биед зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун хөмсөг, духанд цус хуралт, хүзүү, зүүн хацар, зүүн эгэм, цээжинд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал, дух, зүүн нүдний зовхи, баруун зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын ....4.1*******д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 15*******16 дугаар хуудас/,

 

            Мөрдөн байцаалтад яллагдагч З....ын өгсөн: “...Би ...0...... оны 10 дугаар сарын ......*******ны өдөр ...3 цагийн үед утсаар үл таних залуу залгаад хүрээд ир гэхээр нь Центр гээд пабад очсон бөгөөд очиход үл таних 3 залуу ... эмэгтэй байсан. тэндээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад ...3*******нд шилжих шөнө 00 цагаас хойш ... зочид буудал руу яваад ... тоот өрөөнд үл таних ... залуу болох үл таних ... эмэгтэйн хамтаар орсон ба нэг залуу нэг эмэгтэй нь түрүүлээд өрөөнөөс гараад яваад өгсөн. Нэг залуу нэг эмэгтэйн хамтаар тухайн өрөөнд бид 3 үлдсэн. Нөгөө үлдсэн залуу бид ...*******той бэлгийн харилцаанд орох гэтэл нөгөө эмэгтэй бэлгийн харилцаанд орохгүй байгаад байхаар нь би тэр эмэгтэйд хандаж “чи ажлаа хийвэл хий хийхгүй бол яваач” гэсэн чинь тэр эмэгтэй намайг “юу гээд байгаа юм” гээд намайг үсдэж аваад бид хоёр зууралдаад хооронд зодолдсон. Тэгтэл тэр эмэгтэйн хөмсөг хэсгээс цус гараад эхэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн ...5 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

******* гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/,

******* эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/,

******* байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 3... дугаар хуудас/,

******* нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/,

******* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

 Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч З.... нь ...0...... оны 10 дугаар сарын ......*******ноос ...3*******нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... зочид буудлын ... тоотод “ажлаа хийсэнгүй” гэх шалтгаанаар Б....ын нүүр болон биеийн бусад хэсэгт нь гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун хөмсөг, духанд цус хуралт, хүзүү, зүүн хацар, зүүн эгэм, цээжинд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал, дух, зүүн нүдний зовхи, баруун, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч З....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх дүгнэлт,

 

шүүгдэгч З.... болон түүний өмгөөлөгч Н.Ундармаа нар нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа...” гэх санал, дүгнэлтийг  тус тус гаргав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

мөрдөн байцаалтад хохирогч Б....ын өгсөн: “...Би ...0...... .... 10 дугаар сарын ...3*******ны 0... цагийн орчим ... тоотод манай найз ..., танилцсан залуу ..., 1 эрэгтэй, 1 эмэгтэй бид 5 орсон ба удалгүй ... яваад араас нь ...гийн эрэгтэй найз яваад ... болон намайг зодсон эмэгтэй бид 3 хамт үлдсэн. Тэгтэл намайг зодсон эмэгтэй над руу үг хаяад бид хоёр маргалдсан. Тэгээд тэр эмэгтэй намайг үсдэж аваад бид хоёр зууралдаж намайг алгадаж аваад “хөөрхөн чинь тэндээ юм байгаа биз гичий минь” гээд ...г надаас харамлаад зодсон бид хоёр зууралдаж яваад угаалгын өрөө орсон ба нэг мэдсэн миний хөмсөгнөөс цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 4*******5 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч Г....ын өгсөн: “...Би харин ... эмэгтэйтэй үлдсэн бөгөөд ...өөгийн өрөөнд ороод эргээд ... тоот өрөөнд орсон чинь нөгөө дуудлагаар ирсэн ... эмэгтэй хоорондоо маргалдаад зодолдсон байдалтай нэг эмэгтэйн нүүрнээс цус гарсан байсан. Тэр хоёр эмэгтэй хэн нь үлдэнэ, хэн нь үлдэхгүй гэдэг дээрээ маргалдаад байсан. Одоо хохирогч гээд байгаа эмэгтэй ...5 орчим насны эмэгтэй байсан бөгөөд цайвар царайтай 160 см орчим өндөртэй байсан нөгөө зодсон эмэгтэй нь шаргал үстэй 30 гаран настай цайвар царайтай дунд зэргийн махлаг эмэгтэй байсан...” гэх мэдүүлгээс /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/ дүгнэхэд шүүгдэгч З.... нь хохирогч Б....ын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн санаатай гэмт үйлдэл хийсэн бөгөөд энэхүү гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т....ын ...0...... оны 10 дугаар сарын ...7*******ны ... дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ “1.....Б....ын биед зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун хөмсөг, духанд цус хуралт, хүзүү, зүүн хацар, зүүн эгэм, цээжинд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал, дух, зүүн нүдний зовхи, баруун зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын ....4.1*******д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 15*******16 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна гэж үзлээ.

 

           Иймд ... дүүргийн прокурорын газраас шүүгдэгч З....д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч З....ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Б....ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хохирогч Б.... нь мөрдөн байцаалтын шатад өгсөн “...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 4*******5 дугаар хуудас/ болон шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй...” /шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

            Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З....ыг 3...0 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ...” гэх санал,

   Шүүгдэгчийн өмгөөлөгч:  “...Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Хувийн байдлын хувьд ... хүүхдийн ээж өмнө урьд ял шийтгүүлж байгаагүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох  ялыг оногдуулж өгнө үү....” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З....д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдъя. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн ...... дугаар зүйлийн .......1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36...., 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн ... дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч ... овогт ... ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 .... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч З....ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар З....д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

 

 4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 

 

 5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.... дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн ... дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол З....д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

        

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ц.МӨНХ*******ЭРДЭНЭ