Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/285

 

 

 

 

 

 

 

 

   2023           4           12                                      2023/ШЦТ/285  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх*******Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,                

улсын яллагч Б.Өлзийжаргал,       

шүүгдэгч Э.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт ... ...д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 27*******ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, .... байсан, ... овогт ... ... /РД:............./.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Э.... нь 2022 оны 4 дүгээр сарын 18*******ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвөөс зам гарч явсан хохирогч С..................ын “iphone 12” загварын гар утсыг халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2.550.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 5 дугаар сарын 18*******ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сансарын тунелийн орчимд иргэн М..................ийн гадуур хувцасны халааснаас түүний эзэмшлийн “iphone 7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 380.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2021 оны 8 дугаар сарын 21*******ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.................” худалдааны төвийн авто машины зогсоолын хамгаалагчаар ажиллаж байсан А..................ы “тээврийн хэрэгслээ зогсоолд байрлуулах” талаар тавьсан шаардлагыг эсэргүүцэн маргалдаж, түүний хэвлийн тус газарт нь хутгаар 1 удаа хутгалж хэвлийд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.... нь мэдүүлэг өгөхгүй гэжээ /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч С..................ын өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 18*******ны өдөр 08 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Дүнжингарав худалдааны төвийн зогсоолоос баруун тийшээ алхаад явж байгаад өөрийн Айфоне 12 про макс загварын гар утсаа алдсан. Миний алдсан утас цулгуй өнгөгүй кэйстэй, хар хөх өнгөтэй 128 гигабайт хэмжээтэй гар утас байсан. Эвдрэл гэмтэл байхгүй, алдсан гар утсанд онцлог содон шинж тэмдэг байхгүй. 2022 оны 02 дугаар сард Тэди худалдааны төвөөс 2,850,000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 26*******27 дугаар хуудас хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч А..................ы өгсөн: “...Миний бие ................. худалдааны төв дээр аюулгүй байдлын албанд хамгаалагч хийдэг бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 21*******нд хичээлийн шинэ жил эхэлж байгаа тул гадаа хөдөлгөөн зохицуулаад зогсоол дээр журам сахиулаад ажиллаж байсан юм. Тухайн өдөр 5 цагийн үед гадаа зогсоол дээр ажиллаж байхад нэг авто машин эргэлт хаагаад зогсоод байсан бөгөөд тухайн машин дээр очиж та энд зогсож болохгүй бусад машин түгжрээд байна замаа чөлөөлөөд зогсоол дээр очоод зогсоорой гээд хэлсэн чинь надад хандаад “битгий солиор” гэж хэлээд машиныхаа цонхыг хаагаад байхаар нь за за явчих байх гэж бодоод өөр нэг машин зам хаагаад зогссон байхаар нь холдуулах гээд залгаад байж байтал нөгөө машины жолооч машин дотроосоо буугаад намайг чиглээд алхаж байсан би бодохдоо ямар нэг зүйл асуух гээд байгаа юм байх гэж ойлгоод хараад зогсож байтал нэг гараа биеийн ар хэсэгтээ аваад яваад байсан тэндээсээ нэг хутга гаргаж ирээд миний толгой хэсэгт хатгахаар завдсан бөгөөд би энэ үед хойш болтол миний нүүрний хамрын зүүн хэсэг болон зүүн шанаанд бага зэрэг зүсэгдсэн юм. Би энэ үед гартай нь ноцолдоод газар унагаасан бөгөөд энэ үед миний ар хэсэгт гараараа цохих шиг болохоор гайхаад харсан чинь миний нуруунаас цус гараад эхэлсэн. Би анх баруун гартаа байсан гээд гартай нь ноцолдож байгаад баруун гарыг гаргаад иртэл байхгүй нөгөө гартаа шилжүүлсэн байсан. Би тухайн үед арай гэж дарж байгаад хамгаалагч нараа Станцаар дуудаад гарыг нь өчиж хөдөлгөөнийг хязгаарласан. Тэгээд хамгаалагч нар гарч ирээд нөгөө хүнийг бариад дотогш орсон бөгөөд захиргаан дээр очтол түргэн тусламж дуудсан бид нар дотор байхад манай хамгаалалтын албаны дарга Энх*******Амгалан шархыг тамединаар ариутгаад боолт хийж өгсөн.

Бид нар түргэний тэргээр тэндээс хүргүүлэхээр болоод шууд суулгаад намайг аваад цэргийн нэгдсэн эмнэлэг орсон бөгөөд тэнд хүрэхээсээ өмнө би ухаан санаа самуураад байсан. Намайг эмчлэгч эмч үзээд цус их алдсан байна гээд 3*******н газар оёдол тавьсан байсан. Тэгээд намайг цэргийн эмнэлэгт шууд хэвтүүлсэн бөгөөд эмнэлэгт 8*******н хоног хэвтээд гарсан. Одоогоор 4 орчим сая төгрөгийн хохирол учраад байгаа. Би гомдолтой байна, хуулийн дагуу шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 206*******207 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч М..................ийн өгсөн: “...Би 2021 оны 5 дугаар сарын 18*******ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах circle k гэх үйлчилгээний газар ажлын охин Б..................ьтай хамт орсон. Улмаар сансарын тунель доогуур гараад ажил дээрээ очоод утсаа байхгүй байгааг мэдсэн. Миний алдсан гар утас хар өнгийн Айфоне 7 маркийн гар утас дэлгэцийн шилэн наалт хагарсан, гадуураа хар өнгийн резинэн гэртэй. Би гар утсаа 2018 оны 7 дугаар сард Швейцарь улсаас Монгол мөнгөөр 2,400,000 төгрөгөөр авч байсан....” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б..................ийн өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 18*******ны өдрийн 13:20 цагийн үед Баянзүрх дүүргийн Баянцээлийн гудамжинд байрлах circle k үйлчилгээний газарт найз .................ийн хамт ороод кофе аваад буцаад гарч байхад манай найз ................. халааснаасаа Айфоне 7 маркийн гар утсаа алдсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 01*******ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ................. тоот “...1.А..................ы биед хэвлийд хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1*******д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 194*******195 дугаар хуудас/,

 

******* “.................” Хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 30*******31 дүгээр хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 35*******36 дугаар хуудас/,

******* Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 134, 168 дугаар хуудас/,

******* Яаралтай тусламжийн хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 172*******173 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:        

            ******* иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 47 дугаар хуудас/,

            ******* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 217 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Э.... нь 2022 оны 4 дүгээр сарын 18*******ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвөөс зам гарч явсан хохирогч С..................ын “iphone 12” загварын гар утсыг халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2.550.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 5 дугаар сарын 18*******ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сансарын тунелийн орчимд иргэн М..................ийн гадуур хувцасны халааснаас түүний эзэмшлийн “iphone 7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 380.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2021 оны 8 дугаар сарын 21*******ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.................” худалдааны төвийн авто машины зогсоолын хамгаалагчаар ажиллаж байсан А..................ы “тээврийн хэрэгслээ зогсоолд байрлуулах” талаар тавьсан шаардлагыг эсэргүүцэн маргалдаж, түүний хэвлийн тус газарт нь хутгаар 1 удаа хутгалж хэвлийд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Э....г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э....с 2,550,000 төгрөг гаргуулж С..................т, 686,100 төгрөг гаргуулж .................д тус тус олгох саналтай байна...” гэх дүгнэлт,

 

            шүүгдэгч Э.... нь шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх саналыг тус тус гаргав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

мөрдөн байцаалтад хохирогч С..................ын өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 18*******ны өдөр 08 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Дүнжингарав худалдааны төвийн зогсоолоос баруун тийшээ алхаад явж байгаад өөрийн Айфоне 12 про макс загварын гар утсаа алдсан. Миний алдсан утас цулгуй өнгөгүй кэйстэй, хар хөх өнгөтэй 128 гигабайт хэмжээтэй загарын гар утас байсан. Эвдрэл гэмтэл байхгүй, алдсан гар утсанд онцлог содон шинж тэмдэг байхгүй. 2022 оны 02 дугаар сард Тэди худалдааны төвөөс 2,850,000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 26*******27 дугаар хуудас хуудас/, мөрдөн байцаалтад хохирогч А..................ы өгсөн: “...Миний бие ................. худалдааны төв дээр аюулгүй байдлын албанд хамгаалагч хийдэг бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 21*******нд хичээлийн шинэ жил эхэлж байгаа тул гадаа хөдөлгөөн зохицуулаад зогсоол дээр журам сахиулаад ажиллаж байсан юм. Тухайн өдөр 5 цагийн үед гадаа зогсоол дээр ажиллаж байхад нэг авто машин эргэлт хаагаад зогсоод байсан бөгөөд тухайн машин дээр очиж та энд зогсож болохгүй бусад машин түгжрээд байна замаа чөлөөлөөд зогсоол дээр очоод зогсоорой гээд хэлсэн чинь надад хандаад “битгий солиор” гэж хэлээд машиныхаа цонхыг хаагаад байхаар нь за за явчих байх гэж бодоод өөр нэг машин зам хаагаад зогссон байхаар нь холдуулах гээд залгаад байж байтал нөгөө машины жолооч машин дотроосоо буугаад ирсэн намайг чиглээд алхаж байсан би бодохдоо ямар нэг зүйл асуух гээд байгаа юм байх гэж ойлгоод хараад зогсож байтал нэг гараа биеийн ар хэсэгтээ аваад яваад байсан тэндээсээ нэг хутга гаргаж ирээд миний толгой хэсэгт хатгахаар завдсан бөгөөд би энэ үед хойш болтол миний нүүрний хамрын зүүн хэсэг болон зүүн шанаанд бага зэрэг зүсэгдсэн юм. Би энэ үед гартай нь ноцолдоод газар унагаасан бөгөөд энэ үед миний ар хэсэгт гараараа цохих шиг болохоор гайхаад харсан чинь миний нуруунаас цус гараад эхэлсэн. Би анх баруун гартаа байсан гээд гартай нь ноцолдож байгаад баруун гарыг гаргаад иртэл байхгүй нөгөө гартаа шилжүүлсэн байсан. Би тухайн үед арай гэж дарж байгаад хамгаалагч нараа Станцаар дуудаад гарыг нь өчиж хөдөлгөөнийг хязгаарласан. Тэгээд хамгаалагч нар гарч ирээд нөгөө хүнийг бариад дотогш орсон бөгөөд захиргаан дээр очтол түргэн тусламж дуудсан бид нар дотор байхад манай хамгаалалтын албаны дарга Энх*******Амгалан шархыг тамединаар ариутгаад боолт хийж өгсөн.

Бид нар түргэний тэргээр тэндээс хүргүүлэхээр болоод шууд суулгаад намайг аваад цэргийн нэгдсэн эмнэлэг орсон бөгөөд тэнд хүрэхээсээ өмнө би ухаан санаа самуураад байсан. Намайг эмчлэгч эмч үзээд цус их алдсан байна гээд 3*******н газар оёдол тавьсан байсан. Тэгээд намайг цэргийн эмнэлэгт шууд хэвтүүлсэн бөгөөд эмнэлэгт 8*******н хоног хэвтээд гарсан. Одоогоор 4 орчим сая төгрөгийн хохирол учраад байгаа. Би гомдолтой байна, хуулийн дагуу шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 206*******207 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад хохирогч М..................ийн өгсөн: “...Би 2021 оны 5 дугаар сарын 18*******ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах circle k гэх үйлчилгээний газар ажлын охин Б..................ьтай хамт орсон. Улмаар сансарын тунель доогуур гараад ажил дээрээ очоод утсаа байхгүй байгааг мэдсэн. Миний алдсан гар утас хар өнгийн Айфоне 7 маркийн гар утас дэлгэцийн шилэн наалт хагарсан, гадуураа хар өнгийн резинэн гэртэй. Би гар утсаа 2018 оны 7 дугаар сард Швейцарь улсаас Монгол мөнгөөр 2,400,000 төгрөгөөр авч байсан....” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 23 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч Б..................ийн өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 18*******ны өдрийн 13:20 цагийн үед Баянзүрх дүүргийн Баянцээлийн гудамжинд байрлах circle k үйлчилгээний газарт найз .................ийн хамт ороод кофе аваад буцаад гарч байхад манай найз ................. халааснаасаа Айфоне 7 маркийн гар утсаа алдсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 26 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 01*******ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ................. тоот “...1.А..................ы биед хэвлийд хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1*******д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 194*******195 дугаар хуудас/, “.................” Хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 30*******31 дүгээр хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 35*******36 дугаар хуудас/, Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 134, 168 дугаар хуудас/, Яаралтай тусламжийн хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 172*******173 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.... нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 4 дүгээр сарын 18*******ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвөөс зам гарч явсан хохирогч С..................ын “iphone 12” загварын гар утсыг халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2.550.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 5 дугаар сарын 18*******ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сансарын тунелийн орчимд иргэн М..................ийн гадуур хувцасны халааснаас түүний эзэмшлийн “iphone 7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 380.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2021 оны 8 дугаар сарын 21*******ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.................” худалдааны төвийн авто машины зогсоолын хамгаалагчаар ажиллаж байсан А..................ы “тээврийн хэрэгслээ зогсоолд байрлуулах” талаар тавьсан шаардлагыг эсэргүүцэн маргалдаж, түүний хэвлийн тус газарт нь хутгаар 1 удаа хутгалж хэвлийд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.... нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хэргийн хохирогч А..................ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э....с 686,100 төгрөг гаргуулж хохирогч А..................д 2,550,000 төгрөгийг гаргуулж хохирогч С..................т тус тус олгож, хохирогч А.................. нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар буюу ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 6 сарын хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Э....гийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялаас хасаж тооцуулах саналтай байна...” гэх санал,

   Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...эрүүгийн хариуцлага дээр хэлэх санал байхгүй...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

   Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар буюу ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 6 сарын хугацаагаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э....гийн цагдан хоригдсон 93 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалах, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурьдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ... овогт ... ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Э....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар Чингэлтэй дүүргийн бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Э....г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар Чингэлтэй дүүргийн бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял дээр

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1*******д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялын хугацааг 1 жил 6 сарын хугацаагаар Чингэлтэй дүүргийн бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Э....д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э....гийн цагдан хоригдсон 93 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, түүний биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар 27 /хорин долоо/ хоногоор тогтоосугай.

 

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1*******д зааснаар шүүгдэгч Э....с 686,100 төгрөг гаргуулж хохирогч А..................д 2,550,000 төгрөгийг гаргуулж хохирогч С..................т тус тус олгосугай.

  7. Хохирогч А.................. нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.  

8. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалсугай.

            9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э....д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

         

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ*******ЭРДЭНЭ