Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2023/ЦШТ/473   

 

 

 

 

 

 

 

    2023           6           12                                      2023/ЦШТ/473   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх*******Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,                

улсын яллагч М.Эрдэнэзаяа,       

шүүгдэгч А.................. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ................. овогт ................. .................д холбогдох эрүүгийн ................. тоот дугаартай, хэргийг 2023 оны 5 дугаар сарын 26*******ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 22*******ны өдөр .... аймгийн Идэр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ....... тоотод оршин суух хаягтай ................. овогт ................. ................. /РД:......../.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч А.................. нь такси үйлчилгээ үзүүлж явахдаа 2023 оны 02 дугаар сарын 08*******ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд хохирогч Х.................. нь тухайн такси үйлчилгээний төлбөр болох 50,000 төгрөгийг Хаан банкны ................. дугаарын данс руу шилжүүлэхдээ орон андуурч 500,000 төгрөг шилжүүлснийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.................. мэдүүлэг өгөхгүй гэжээ /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Х..................н өгсөн:“...2023 оны 02 дугаар сарын 07*******ноос 08*******нд шилжих шөнө би гэртээ байж байхад ах Золзаяа ирээд бид 2 архи уусан. 2023 оны 02 дугаар сарын 08*******ны өдөр такси бариад Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх нийтийн байранд ахыг хүргэж өгсөн. Ахын гэрийн гадаа архи уусан. Тэгээд цааших зүйлийг санахгүй байна. 2023 оны 02 дугаар сарын 08*******ны орой гэртээ сэрээд дансаа шалгах үед ................. дугаар дансны дугаартай Ц.................. гэсэн нэртэй данс руу 500,000 төгрөг шилжүүлсэн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13*******14 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Д.................. өгсөн: “.................... дугаартай данс нь миний эзэмшлийн данс байгаа юм. Тухайн данс нь Хаан банкны виза карттай бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 06*******наас 07*******ны өдөр байсан шиг санагдаж байна шүү А.................. надад хандаж “хэд хоног таксинд явах хэрэгтэй байна надад карт байхгүй учир та надад Хаан банкны картаа хэд хоног хэрэглүүлээч” гэж хэлэхээр нь өөрийн ................. дугаартай дансны картыг нь өгөөд түүнд нууц дугаарыг нь хэлсэн юмаа. Би өнөөдрийг хүртэл хүү А..................ээс картаа аваагүй байгаа....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17*******18 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

            ******* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/,

           ******* иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн

 судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч А.................. нь такси үйлчилгээ үзүүлж явахдаа 2023 оны 02 дугаар сарын 08*******ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд хохирогч Х.................. нь тухайн такси үйлчилгээний төлбөр болох 50,000 төгрөгийг Хаан банкны .................дугаарын данс руу шилжүүлэхдээ орон андуурч 500,000 төгрөг шилжүүлснийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч А..................г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүй...” гэх дүгнэлт,

 

            шүүгдэгч А.................. нь шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Ахиж ийм асуудал гаргахгүй...” гэх саналыг тус тус гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

мөрдөн байцаалтад хохирогч Х..................н өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 07*******ноос 08*******нд шилжих шөнө би гэртээ байж байхад ах Золзаяа ирээд бид 2 архи уусан. 2023 оны 02 дугаар сарын 08*******ны өдөр такси бариад Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх нийтийн байранд ахыг хүргэж өгсөн. Ахын гэрийн гадаа архи уусан. Тэгээд цааших зүйлийг санахгүй байна. 2023 оны 02 дугаар сарын 08*******ны орой гэртээ сэрээд дансаа шалгах үед ................. дугаар дансны дугаартай Ц.................. гэсэн нэртэй данс руу 500,000 төгрөг шилжүүлсэн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13*******14 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Д.................. өгсөн: “.................... дугаартай данс нь миний эзэмшлийн данс байгаа юм. Тухайн данс нь Хаан банкны виза карттай бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 06*******наас 07*******ны өдөр байсан шиг санагдаж байна шүү А.................. надад хандаж “хэд хоног таксинд явах хэрэгтэй байна надад карт байхгүй учир та надад Хаан банкны картаа хэд хоног хэрэглүүлээч” гэж хэлэхээр нь өөрийн ................. дугаартай дансны картыг нь өгөөд түүнд нууц дугаарыг нь хэлсэн юмаа. Би өнөөдрийг хүртэл хүү А..................ээс картаа аваагүй байгаа....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17*******18 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А..................д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч А..................г төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч А.................. нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Гэмт хэргийн улмаас хохирогч Х..................д 450,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд энэ хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгчээс дээрх хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А..................г 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ...” гэх санал,

   Шүүгдэгч: “...эрүүгийн хариуцлагын талаар хэлэх зүйл байхгүй...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

   Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А..................д 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдъя. 

 

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ................. овогт ................. .................г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А..................г 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Энхтулга нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А..................гээс нийт 450,000 төгрөг гаргуулж, хохирогч Х..................д олгосугай.

 

 5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А..................д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

  

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ*******ЭРДЭНЭ