Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 228

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

   Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

    Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, *******, Энх тайваны өргөн чөлөө, ХБны /РД: ххххххх/ нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *******, 12 дугаар хороолол, 8 дугаар байр, ******* тоотод оршин суух, Б.Бд /РД: хххххх/ холбогдох,

           Зээлийн гэрээний үүрэгт 23.760.244 төгрөг гаргуулах тухай иргэний хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувд, Т.Баттулга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ананд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХБны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувд, Т.Баттулга нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.Мболон Б.Бнар ХБтай 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ/201642868660 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж 14.300.000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн.

Зээлдэгч нар нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлэнд 550.574 төгрөг, хүүгийн төлбөрт 312.404 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 717 төгрөг, нийт 863.695 төгрөгийг төлсөн байна.

Зээлдэгч М.М2017 онд нас барсан бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу төлбөр төлөх үүргээ удаа дараа зөрчсөн бөгөөд зээлдэгчтэй уулзах, мэдэгдэл хүргүүлэх зэрэг арга хэмжээ авсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд төлбөрөө төлөөгүй байна.

Иймд банк 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ/201642868660 тоот барьцаат зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.7 дахь заалт болон Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т заасныг үндэслэн Б.Б-сзээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж нэхэмжлэл гаргасан.

2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн байдлаар үндсэн зээл 13.749.426 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 8.912.786 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1.093.532 төгрөг, нотариатын төлбөр 4.500 төгрөг, нийт 23.760.244 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Б-нитгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ананд шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ХБны нэхэмжлэлтэй Б.Б-дхолбогдох 23.760.244 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараахь тайлбарыг гаргаж байна.

ХБ ХХК болон зээлдэгч М.М*******, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Бнарын хооронд байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ-201642868660 тоот барьцаат зээлийн гэрээний зээлдэгч М.Мнь 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр нас барсан.

Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1-д “Өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн талаархи гомдлын шаардлагыг түүний үүрэг гүйцэтгүүлэгч өв нээгдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор өвлөгч буюу гэрээслэл биелүүлэгч, нотариат, эсхүл эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллагад гаргана” гэж, өв нээгдсэн өдрийг мөн хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-т “нас барсан өдөр” гэж тус тус заасан байна.

            Зээлдэгч нас барснаас хойш 2017 оны 2 дугаар сарын төлөх хуваариас эхлэн эхнэр Б.Бнь өөрийн орлогогүй болж зээлийг үргэлжлүүлэн төлж чадаагүй. ХБны хувьд хуульд зааснаар гомдлын шаардлага гаргаагүй.

Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.2-т “Үүрэг гүйцэтгүүлэгч энэ хуулийн 536.1-д заасны дагуу гомдлын шаардлага гаргасан бол түүний хариуг авсан, эмвэл гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс хойш нэг жилийн дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно” гэж хуульчилсан байх бөгөөд нэхэмжлэгч нь зээлдэгчийг нас барсан өдрөөс хойш 1 жилийн дотор буюу 2018 оны 1 дүгээр сарын 23-ны дотор гомдлын шаардлага гаргах байсан.

Түүнчлэн гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс хойш 1 жилийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргахаар хуульчилсан байтал нэхэмжлэл гаргалгүйгээр 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж үзэж байна.

Хэрэв шүүх дээрх үндэслэл байхгүй гэж үзвэл зээлийн үүргийг тэнцүү хэмжээгээр хариуцах дараах үндэслэл байгааг харгалзан дүгнэн үзнэ үү.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэж хуульчилжээ.

Зээлийн гэрээнд үүргээс хэр хэмжээгээр хариуцах нөхцлийг заагаагүй. Түүнчлэн зээлийг бүхэлд нь М.М*******ын зээлийн дансанд олгосон бөгөөд Б.Б-долгоогүй. Хариуцагч Б.Б-норлогыг тухайн үед банк судалгаанд оруулалгүйгээр, гэрээ байгуулахдаа хамтран үүрэг гүйцэтгэгч гэж гарын үсэг зуруулсан нь Б.Б-нхувьд зээл эргэн төлөлтөд ямар хэмжээний үүрэг хүлээж оролцох нь тодорхойгүй учир үүргийг хамгийн ихдээ тэнцүү хэмжээгээр хариуцах үндэслэл болж байна.

Зээлийн үүрэг нь хуваагдаж шинж чанартай мөнгөн дүнгээр илэрхийлэгдсэн үүрэг юм. Түүнчлэн хариуцагч нь 2018 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ба тэтгэврээс өөр ямар ч орлогогүй. Иймд нэхэмжилж буй үүрэг нь хуваагдаж шинж чанартай үүрэг тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д “үүрэг тэнцүү” байна гэж зааснаар үлдэгдэл зээлийн тал хувь болох 6.874.713 төгрөгийг хариуцах нь хуульд нийцнэ.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1-д үүрэг дуусгавар болох үндэслэлийн талаар заасан ба 240.1.2-т “Үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холботой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч ... нас барсан ...” гэж, мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “зээлийн хүү” гэдгийг зээлдэгчийн ашигласан хугацаанд хамаарах хариу төлбөр гэж хуульчилсан байна.

            Зээлдэгчийн авсан зээл нь зээл, хүү төлөх үүрэг нь иргэний хувьд зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой гэж үзнэ, учир нь зээлдэгч нь өөрийн санхүүгийн эх үүсвэр болох орлогоо нотлож түүний үндсэн дээр зээл, түүний хүүг төлөхөөр гэрээгээр тохиролцсон.

            Иймд зээлдэгчийн нас барсан өдрийн дараагийн өдөр болох 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс зээлдэгч М.М*******ын хувьд зээлийг ашиглаж чадаагүй, зээлийн хүү төлөх үүрэг /зээлийн хүүг цаашид тооцохгүй, зээлдэгч зээлийг ашиглахгүй/ дуусгавар болох үндэслэлтэй байтал ХБ ХХК зээлийн хүүг шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл бүтэн тооцон нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Мөн хамтран үүрэг гүйцэтгэгч нь үүргийг тэнцүү хариуцах тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

            Барьцаат зээлийн гэрээний хүү нь жилийн 22.8 хувь, зээлийн хэмжээ нь 14.000.000 төгрөг байна. Тус зээлийн гэрээний хавсралтаар тохиролцсон төлбөрийн хуваарийн дагуу зээлийн хүү нь 3 жилийн хугацаанд 5.362.802,25 төгрөг бодогдохоор байсан байна.

            Гэтэл ХБ ХХК-ийн нэхэмжлэлд зээлийн хүүг 8.912.786 төгрөг болгон нэмэгдүүлж тухайн дүнгээс мөн нэмэгдүүлсэн хүү тооцжээ. Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А-203 дугаар тушаалаар банкны хүү бодох аргачлалыг баталсан бөгөөд ямар аргачлалаар бодож зээлийн хүүг 3.549.983,75 төгрөгөөр нэмэгдүүлсэн, мөн нэмэгдүүлсэн хүүг 8.912.786 төгрөгөөс тооцож 1.093.532 төгрөг гэж тооцсон нь үндэслэлгүй байна гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХБ нь хариуцагч Б.Б-дхолбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23.760.244 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/2019 оны  11 дүгээр сарын 5-ны өдрийн байдлаар үндсэн зээл 13.749.426 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 8.912.786 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1.093.532 төгрөг, нотариатын төлбөр 4.500 төгрөг, нийт 23.760.244 төгрөг/

            Зээлдэгч М.М*******, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Бнар нь ХБтай 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ЗГ201642868660 тоот барьцаат зээлийн  гэрээ байгуулж өрхийн зээлийн зориулалтаар 14.300.000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            /ХХ-ийн 10-19, 71-113 дугаар тал/

Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж заасан ба зээлдүүлэгч ХБ нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэн зээлийн данс нээн 14.300.000 төгрөгийн зээл олгосон байна.

            /ХХ-ийн 14 дүгээр тал/

            Иймд ХБ болон хариуцагч М.М*******, Б.Бнарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүсжээ.

            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй“,

мөн хуулийн  452 дугаар зүйлийн 452.1-т “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно“, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй“ гэж заажээ.

Зээлдүүлэгч ХБны зээлдэгч нартай байгуулсан дээр дурьдсан барьцаат зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй байна.

Зээлдэгч нар нь 2017 оны 1 дүгээр сарын 3-ны зээлийн хүүнд 195 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр үндсэн зээлэнд 25.295 төгрөг, зээлийн хүүнд 178.457 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 48 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр үндсэн зээлэнд 215.*******9 төгрөг, зээлийн хүүнд 133.752 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 669 төгрөг, нийт 553.695 төгрөг төлсөн байна.

Үүнээс хойш зээлдэгч нар зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлэлгүй 2 жил, 3 сар, 11 хоног болсон бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн төлбөрт 310.000 төгрөг төлөн уг хугацаанаас хойш зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тул зээлдүүлэгч нь зээлдэгчээс зээлийн гэрээний үүрэг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргасан нь зээлийн дансны хуулга болон зээлийн тооцоололд тусгагдсан ба талууд энэ талаар маргаагүй.

/ХХ-ийн 12, 16-17, 69-70 дугаар тал/

 Зээлдэгч нар нь үндсэн зээлийн төлбөрт 550.574 төгрөг, зээлийн хүүнд 312.404. төгрөг, нэмэгдүүлсэн хүү 717 төгрөг, нийт 863.695 төгрөгийг төлсөн талаар талууд хэн аль нь тайлбарлаж байх ба зээлдэгч нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн гэрээний дагуу зээлсэн мөнгөө буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч ХБ зээлээ буцаан шаардсан нь үндэслэлтэй.

Зээлдэгч М.Мнь 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр өвчний улмаас нас барсан нь нас барсныг бүртгэх гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх ба үүнээс хойш хугацаанд өрхийн орлогогүй болж гэрээний үүргээ биелүүлж чадаагүй хэмээн хариуцагч тал тайлбарлаж байна.

/ХХ-ийн 26 дугаар тал/

ХБ хамтран зээлдэгч Б.Б-дзээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардан 2018 оны 12 дугаар сарын *******-ны өдөр 61/13264 тоот, зээлдэгч М.М*******, Б.Бнарт хэмээн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 61/0114025 тоот шаардах хуудсуудыг өгч байсан байна.

/ХХ-ийн 18-19 дүгээр тал/

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ”, 242.2-т “Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ”,

Мөн талуудын хооронд байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1-т “Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, зохих ёсоор биелүүлэхийг шаардах”, 5.1.7-д “Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол банк үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн хэнээс нь ч бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу зээлдүүлэгч ХБ нь хамтран зээлдэгч Б.Б-сзээлийг шаардах эрхтэй байна.             

            Зээлдэгч М.Мнь 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр нас барсан бөгөөд хамтран зээлдэгч буюу түүний эхнэр Б.Бөвлөх эрхийн гэрчилгээг олгох хүсэлтийг холбогдох газарт нь гарган өв залгамжлалын асуудлаа шийдвэрлүүлээгүй нь хариуцагч талын тайлбараар тогтоогдсон бөгөөд зээлдэгч нар нь зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар зээлэн авсан, М.М*******ын эхнэр Б.Бхамтран үүрэг гүйцэтгэгчээр уг харилцаанд оролцсон байх тул Иргэний хуулийн 536 дугаар зүйлд заасан зохицуулалт хамаарахгүйгээс гадна Б.Бнь 2018 оны 3 дугаар сараас өндөр насны тэтгэвэр тогтоолгон тэтгэвэр авч буй нь банктай байгуулсан зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.           

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 7 дугаар зүйлд гэрээ дуусгавар болох, гэрээ цуцлахтай холбоотой заалтыг тусгасан ба 7.1.1-д “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй”,

7.1.7-д “Зээлдэгч энэхүү гэрээний дагуу хүлээсэн аливаа үүрэг, баталгаа, зөвшөөрөл, бусад зүйл, заалтыг зөрчсөн эс биелүүлсэн”, 7.1.8-д “Зээлдэгч аливаа өр төлбөрөө хугацаанд нь төлөөгүй ...”,

7.1.9-д “Зээлдэгч төлбөрийн чадваргүй болсон... “ зэрэг үүргээ биелүүлээгүй тохиолдлуудад зээлдүүлэгч гэрээг цуцалж зээлийг төлөхийг шаардах эрхтэй байхад банк энэ эрхээ хэрэгжүүлээгүй нь зээлдэгчийг хуульд заасан хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй ч хариуцагч тал зээлийн гэрээний үүргээ биелүүлэлгүй нилээдгүй хугацаа өнгөрсөн байхад нэхэмжлэгч гэрээнд заасан арга хэмжээг аваагүйгээс хүүгийн хэмжээ нэмэгдсэн гэж үзэхээр байна.

Зээлдэгчийн үүргийн гүйцэтгэлийн биелэлтэд доголдол гарсан нөхцөлд банк гэрээний 7 дугаар зүйлд заасан арга хэмжээг авалгүй, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэл гарган 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүртэл хугацааны хүү, хэтэрсэн хугацааны хүү нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэн шударгаар хэрэгжүүлэх зарчимтай нийцэхгүй байна.

Иймд дээрх хугацаанд тооцсон зээлийн хүү 8.912.786 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.093.532 төгрөг, нийт хүүгийн төлбөр 10.006.318 төгрөгийн тал хувь буюу 5.003.159 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасч тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Дээрхээс үзэхэд хариуцагч Б.Б-нгүйцэтгэх ёстой үүрэг үндсэн зээл 13.749.426 төгрөг, зээлийн хүү 5.003.159 төгрөг, нотариатын зардал 4.500 төгрөг, нийт 18.757.085 төгрөг байна.

Талуудын байгуулсан барьцаат зээлийн гэрээний 6.1-д “Зээлээр худалдан авсан хөрөнгө, зээлдэгчийн цалин болон энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан бусад гэрээнд тусгагдсан хөрөнгө нь зээлийн барьцаа болох бөгөөд барьцаалуулагч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээр дурьдсан хөрөнгүүдийг засан сайжруулах зорилгоор оруулах нэмэлт, өөрчлөлт, бүрдэл хэсэг, дагалдах хэрэгсэл, үр шимийн хамт барьцаалуулсан болно” гэж заасан ба барьцаа хөрөнгийн жагсаалтад зээлийн гэрээний үүрэг бүрэн хангагдах хүртэл хугацааны нотариатын орлого болон гэрийн эд хогшлыг барьцаалсан хэмээн тусгажээ.

Зээлдүүлэгч нь бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэж шаардсан бөгөөд зээлдэгчийн ямар хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байгаа нь тодорхой бус, мөн барьцаа хөрөнгийн жагсаалтад гэрийн эд хогшил гэж тусгасан боловч чухам ямар хөрөнгөөр нь үүргийн гүйцэтгэл хангуулахыг хөрөнгө тус бүрээр нь тодорхойлон заан гэрээндээ тусгаагүй байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Б.Б-с18.757.085 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХБинд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5.003.159 төгрөгт холбогдох хэсгийг болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                 

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Б.Б-с18.757.085 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХБинд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5.003.159 төгрөгт холбогдох хэсгийг болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ХБны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 346.952 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-с251.735 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХБинд олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.САРАНГҮН