Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/476

 

 

 

 

 

 

 

 

  2023           6            12                                      2023/ШЦТ/476    

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

   Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх*******Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,                

улсын яллагч Д.Хонгорзул,       

шүүгдэгч Д.................., түүний өмгөөлөгч Н.Энхжаргал,

хохирогч П.................., түүний өмгөөлөгч С.Одгариг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ................. овогт ................. .................д холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн .................  дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 25*******ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1973 оны 9 дүгээр сарын 03*******ны өдөр ........ хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ............. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ................. овогт ................. ................. /РД:.................../.

 

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Д.................. нь 2021 оны 8 дугаар сарын 03*******ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 02*******ны өдрийг хүртэлх хугацаанд “ах нь өөрийн ажиллаж байгаа Наран фүүд ХХК*******д өртэй болчихлоо” гэж хохирогч П..................ийг Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ................. хотхоны 29 дүгээр байр ................. тоот гэртээ байхад нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 6 удаагийн гүйлгээгээр нийт 34,835,200 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.................. мэдүүлэхдээ:

 

“...гэм буруу дээрээ маргах зүйлгүй...” гэх мэдүүлэг гэжээ. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.................. мэдүүлэхдээ

 

“...Би ................. гэдэг хүнтэй 2011 оноос ................. ХХК*******д хамт ажиллаж байсан. Хуурай ах дүү нар байсан. Хамгийн том охин нь өвчтэй байхад тусалж байсан. 2021 оны 8 дугаар сард ................. ХХК*******н нягтлан ................. гэдэг хүн над руу залгасан. Танай ах өртэй байгаа. Та энэ хүнийг тооцоогоо дуусгаач гэсэн. Тэгээд би ................. ХХК*******нд өртэй байна гэж ойлгосон. 2021 оны 11 дүгээр сард ах нь ................. ХХК*******нд өртэй байна. Ахдаа туслаач гэсэн. Та энэ мөнгөө яасан бэ гэхээр хүргэн дүүтэйгээ нийлээд Баянхонгор аймагт алтны уурхайн лиценз авсан.

Тийм учраас ................. ХХК*******аас 35,000,000 төгрөг аваад өгсөн гэсэн. Тэгээд би тусалъя гэсэн. Хаан, Голомт банкны зээлийн эрхтэй алтан картаас зээл авч өгсөн. Лиценз, металл хайчаас 7 хоногийн дараа мөнгө гараад ирнэ тэгээд өгнө гэсэн. Бодит байдал дээр ................. ХХК*******н өрийг 9 дүгээр сард төлөөд дууссан байсан. Өрөө төлж дууссан боловч надаас 35,000,000 төгрөг авахдаа хуурч авсан байсан. 2022 оны 5 дугаар сард энэ хүн олдохгүй, зугтаагаад байхад нь барьж авч уулзсан.

Одоо надад мөнгө хэрэгтэй байна гэхэд миний хөөрөг ломбардад байгаа. Чи зээлийг нь хүүтэй нь төлөөд өөртөө аваад байж бай гэхэд би зөвшөөрсөн. Тэгээд 1,800,00 төгрөгөөр хөөргийг нь аваад та 7 хоногийн дотор хүүтэй нь төлөөрэй гээд харуулж байгаад авч өгсөн. Хөөрөг нь одоо надад байгаа.

Энэ хүн өдий болтол зугтаасаар ирсэн. Маргааш нөгөөдөр гэсээр өдий хүрсэн. Энэ хүнд анхнаасаа миний мөнгийг төлөхгүй байх санаа бодолтой байсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч П..................ийн өгсөн:

 

“...2021 оны 8 дугаар сард надаас 3,000,000 төгрөг, 11 дүгээр сард нэмээд 30,000,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сард 1,800,000 төгрөгийг нийт 6 удаагийн үйлдлээр 34,835,200 төгрөг зээлж аваад одоог хүртэл өгөөгүй байгаа. Зээлсэн мөнгөнөөсөө 7,050,000 төгрөг буцааж өгсөн. Одоо үлдэгдэл 27,785,200 төгрөг өгөөгүй байгаа, утсаар холбогдож мөнгөө авъя гэхээр маргааш өгнө, 7 хоногийн дараа өгнө, Баянхонгор аймагт хүргэн дүүтэйгээ нийлээд Алтны уурхайн лиценз тоног төхөөрөмж худалдаж авсан, хүргэн дүү банкнаас зээл авах гэж байна, зээл  бүтэхээр өгнө гэх мэтээр худлаа хэлсээр байгаад өнөөдрийг хүрч байна.................... надаас мөнгө зээлэхдээ Наран группт өртэй болсон тул мөнгийг нь төлөхгүй бол болохгүй байна, шүүх цагдаа болмооргүй байна, мөн олон жил ажилласан компаниасаа муу нэртэй, өр ширтэй халагдаж гармааргүй байна гээд байхаар нь би ах дүү шиг нөхөрлөж байсан болохоор итгээд зээлийн алтан картнаасаа мөнгө авч өгсөн. Картнаас зээл авахад 2.5 хувийн хүүтэй байдаг юм.

2022 оны 5 дугаар сарын эхээр .................тай мөнгөө авахаар очиж уулзахад мөнгө байхгүй аавын нэг хөөрөг байгаа, тэр хөөргийг ломбарданд тавьсан байгаа, түр авч байгаач би мөнгөтэй болохоороо буцааж авъя гэж хэлсэн. Би тэр хөөргийг ломбарднаас 1,836,200 төгрөг төлж авсан. Тэр хөөрөг одоо надад байгаа. Одоо зээлийн хүүд 10 гаран сая төгрөг төлөөд хохирч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33*******34 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э..................гийн өгсөн:

 

“...Би 2019 оноос хойш Наран фүүд ХХК*******д ерөнхий нягтлан бодогч хийж байгаа. ................. нь Наран фүүд ХХК*******ийн бараа бүтэгдэхүүн дутаасан, мөнгө төлбөрийн асуудал байгаагүй. ................. нь хамт ажилладаг хүмүүсээс бараа бүтээгдэхүүн аваад мөнгийг нь хэсэг хугацааны дараа өгсөн хэд хэдэн асуудал байсныг ажлаас гарсны дараа мэдсэн.

Манай ажилтан Халиунаас 10 гаран сая төгрөгийн бараа аваад мөнгөө өгөөгүй асуудал гарсныг шалгуулж байгааг мэдсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38*******39 дүгээр хуудас/,

 

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 12*******16 дугаар хуудас/

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

           ******* иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 70 дугаар хуудас/,

 

            ******* ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 85 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Д.................. нь 2021 оны 8 дугаар сарын 03*******ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 02*******ны өдрийг хүртэлх хугацаанд “ах нь өөрийн ажиллаж байгаа Наран фүүд ХХК*******д өртэй болчихлоо” гэж хохирогч П..................ийг Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ................. хотхоны 29 дүгээр байр ................. тоот гэртээ байхад нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 6 удаагийн гүйлгээгээр нийт 34,835,200 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч залилсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Д..................ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх дүгнэлт,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж, субьектив санаа зорилго байхгүй байна. ................. нь хохирогчид учир байдлаа үнэнээр нь хэлээд мөнгө зээлсэн. Явцын дунд мөнгө өгөх гэтэл боломж олдоогүй үнэхээр хэцүү байсан учраас Баянхонгор руу очоод гар аргаар алт олборлох гэж явсан.

            Энэ талаараа хохирогчид хэлсэн үйл баримтууд тогтоогдож байна. .................т өртэй байсан гэдэг нь .................ийн нэхэмжлэлтэй Хан*******Уул дүүргийн шүүхийн шийдвэрээр нотлогдож байна. Хэрэгт авагдсан баримтаар мөнгө авах үедээ тийм санаа зорилго байсан гэдэг нь тогтоогдоогүй.

            Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэх саналыг

            Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа “...Энэ хоёр хүн ................. гэдэг компанид цуг ажиллаж байсан. Арваад жил хамт ажилласан байсан. Тэр итгэлийг нь урвуулан ашиглаж, энэ хүнээс мөнгө авах зорилготой очсон.

            Энэ нь гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа. Уул уурхайн тоног төхөөрөмж худалдаж авах, лиценз авсан, Наран фүүдст өртэй гэх мэт худлаа ярьсан. Хохирогчийг хуурч авсан нь тодорхой болсон...” гэх гэх саналыг тус тус гаргав.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Шүүгдэгч Д.................. нь 2021 оны 8 дугаар сарын 03*******ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 02*******ны өдрийг хүртэлх хугацаанд “ах нь өөрийн ажиллаж байгаа Наран фүүд ХХК*******д өртэй болчихлоо” гэж хохирогч П..................ийг Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ................. хотхоны 29 дүгээр байр ................. тоот гэртээ байхад нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан болох гэрч Э..................гийн мэдүүлэг, 6 удаагийн гүйлгээгээр нийт 34,835,200 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авсан нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /хавтаст хэргийн 12*******16 дугаар хуудас/ нотлогдох бөгөөд дээрх үйл баримт нь залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.

 

Мөрдөн байцаалтад хохирогч П..................ийн өгсөн:

“.................... ................. гэдэг хүнтэй 2012 оноос хойш найзалж байна. Бид хоёр Наран фүүд ХХК*******д хамт ажилладаг сонирхол нэгтэй дотно найзалдаг байсан. 2021 оны 8 дугаар сард надаас 3,000,000 төгрөг, 11 дүгээр сард нэмээд 30,000,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сард 1,800,000 төгрөгийг нийт 6 удаагийн үйлдлээр 34,835,200 төгрөг зээлж аваад одоог хүртэл өгөөгүй байгаа. Зээлсэн мөнгөнөөсөө 7,050,000 төгрөг буцааж өгсөн.

Одоо үлдэгдэл 27,785,200 төгрөг өгөөгүй байгаа, утсаар холбогдож мөнгөө авъя гэхээр маргааш өгнө, 7 хоногийн дараа өгнө, Баянхонгор аймагт хүргэн дүүтэйгээ нийлээд Алтны уурхайн лиценз тоног төхөөрөмж худалдаж авсан, хүргэн дүү банкнаас зээл авах гэж байна, зээл бүтэхээр өгнө гэх мэтээр худлаа хэлсээр байгаад өнөөдрийг хүрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33*******34 дүгээр хуудас/ болон хэргийн үйл баримтыг авч үзэхэд шүүгдэгчийн зүгээс өр төлөх шаардлагатай гэж төөрөгдөлд оруулсан асуудлыг зохиож хохирогчийг итгүүлж хуурсан идэвхитэй үйлдэл хийсэн нь гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр залилах гэмт хэргийн үндсэн шинж болох бодит байдал дээр биелэгдэх боломжгүй алт олборлодог гэх зүйлсийг амлаж 7 хоногийн дараа зээлсэн мөнгөө буцааж өгнө гэж хохирогчийн мөнгийг залилан авсан болох нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Д..................д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээж авах боломжгүй байна.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.................. нь 2021 оны 8 дугаар сарын 03*******ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 02*******ны өдрийг хүртэлх хугацаанд “ах нь өөрийн ажиллаж байгаа Наран фүүд ХХК*******д өртэй болчихлоо” гэж хохирогч П..................ийг Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ................. хотхоны 29 дүгээр байр ................. тоот гэртээ байхад нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 6 удаагийн гүйлгээгээр нийт 32,999,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.................. нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хохирлын талаар яллах дүгнэлтэд 34,835,200 төгрөгийн хохирол учруулсан гэж заасан нь учир дутагдалтай байсан. Хохирогчийн зүгээс 1,836,200 төгрөгийг өөрөө сайн дураараа төлж ломбарднаас авсан хохирлыг залилах гэмт хэргийн хохиролд тооцох үндэслэлгүй. Иймд ламборднаас хөөргийг авахад төлсөн 1,836,200 төгрөгийг мөн төлөгдсөн хохирол болох 10,050,000 төгрөгийг тус тус хасаад шүүгдэгчээс гаргуулах хохирлыг 22,949,000 төгрөг гэж тогтоолоо.

Шүүгдэгчийн зүгээс хохирол төлөх талаар ажлын тав хоногийн завсарлага авсан боловч хохирол нөхөн төлөгдөөгүй.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д..................ыг 4,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...” гэх санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр оногдуулах...” гэх санал,

Хохирогчийн өмгөөлөгч: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж үзээд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх боломжгүй байгаа хүнд торгуулын ял оногдуулах нь зохимжгүй юм.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээ буюу 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ................. овогт ................. .................ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д..................ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Д..................ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д..................аас нийт 22,949,000 төгрөг гаргуулж, хохирогч П..................т олгосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д..................ын цагдан хоригдсон 6 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй.

       

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д..................д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ц.МӨНХ*******ЭРДЭНЭ