Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/243

 

 

 

 

 

 

 

      2023             06              28                                       2023/ШЦТ/243

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж,

 

Нарийн бичгийн дарга М.Х

    Улсын яллагч Г.А

    Хохирогчийн төлөөлөгч Б.Н

    Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.М, Д.О

    Шүүгдэгч Б.М, П.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 23.2 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М, П.Б нарт холбогдох эрүүгийн 2325000300153 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.Б.М.

 

2.П.Б.

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.М нь П.Б-тэй үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн Аялал жуулчлал амралтын “Их шүтээн цогцолбор” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын албан ажилд Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/364 дугаартай захирамжаар томилогдон албан үүргээ гүйцэтгэхдээ 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 48 дугаартай төлбөрийн хүсэлтэд гарын үсэг зурж, баталгаажуулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Худалдаа хөгжлийн банкны салбарт П.Б-ээр гүйлгээ хийлгэж, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны **** дугаартай харилцах данснаас өөрийн эзэмшлийн Хаан банкны **** дугаартай харилцах дансанд 10,000,000 төгрөгийг шилжүүлэн авч гэмт хэргийг гүйцэтгэсэн,

-Шүүгдэгч П.Б нь Аялал жуулчлал амралтын “Их шүтээн цогцолбор” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нягтлан бодогчийн албан үүргийг гүйцэтгэх явцдаа байгууллагын итгэмжлэн хариуцуулсан мөнгөн хөрөнгийг захирал Б.М-ийн зөвшөөрөлгүйгээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутгаас хохирогч байгууллагын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны **** дугаартай харилцах данснаас интернэт банк үйлчилгээ ашиглан 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 300,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 16- ны өдөр 1,5 сая төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 350,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 500,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 150,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 600,000 төгрөгийг 7 удаагийн үргэлжилсэн гүйлгээгээр өөрийн эзэмшлийн Хаан банкны **** дугаартай харилцах дансанд, 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 300,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 100.000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 100,000 төгрөгийг 4 удаагийн үргэлжилсэн гүйлгээгээр өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны **** дугаартай харилцах дансанд 4,700,000 төгрөгийн эрхийг шилжүүлэн авч завшсан, үргэлжилсэн үйлдлээр хуурамчаар үйлдсэн санхүүгийн баримтыг хуурамч болохыг мэдсээр баиж албан тушаалын байдлаа ашиглаж Аялал жуулчлал амралт Их шүтээн цогцолбор” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын итгэмжлэн хариуцуулсан мөнгөн хөрөнгийг хохирогч байгууллагын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны **** дугаартай харилцах данснаас 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 588.000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 878,450 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 457,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 13- ны өдөр 98 000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 487,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 397,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 534 000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 356,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 678,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 375 000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 856 710 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 589 570 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 584, 000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 1,555,600 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 788,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1,676 000 төгрөгийг нийт 17 удаагийн гүйлгээгээр өөрийн эзэмшлийн Голомт банкны **** дугаартай харилцах дансанд шилжүүлэн авч 13,378,330 төгрөгийн эрхийг завшиж нийт 18,078,330 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч П.Б нь Аялал жуулчлал амралтын “Их шүтээн цогцолбор” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нягтлан бодогчийн ажил үүргийг гүйцэтгэх явцдаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 588,000 төгрөг 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 878,450 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 457,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 978,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 487,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 397,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 534,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 356,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 678,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 375,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 856,710 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 589,570 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 584,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 1,555,600 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 788,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1,676,000 төгрөгийг нийт 17 удаагийн үргэлжилсэн үйлдлээр гүйлгээ хийх эрх олгосон баримт бичигт захирал Б.М-ийн гарын үсгийг дурайлган зурж, тэмдгийг дарж баталгаажуулан төлбөрийн хүсэлт буюу санхүүгийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, улмаар Аялал жуулчлал амралтын “Их шүтээн цогцолбор” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны **** дугаартай харилцах данснаас өөрийн эзэмшлийн Голомт банкны **** дугаартай харилцах дансанд шилжүүлэн авч нийт 13,378,330 төгрөгийг шилжүүлэн авч ашигласан,

Шүүгдэгч П.Б нь Аялал жуулчлал амралтын “Их шүтээн цогцолбор” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Б.М-той үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны **** дугаартай харилцах данснаас захирал Б.М нь өөрийн эзэмшлийн Хаан банкны **** дугаартай харилцах дансанд 10,000,000 төгрөгийг шилжүүлэн авч өөртөө давуу байдал бий болгосон гэмт үйлдэлд урьдчилан амлаж 48 дугаартай төлбөрийн хүсэлтэд гарын үсэг зурж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Худалдаа хөгжлийн банкны салбарт биеэр очиж гүйлгээ хийж дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Б-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, хуурамч бичиг баримт үйлдэж, ашигласан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамтран оролцсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.М-г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ “Санхүүгийн мэдлэггүйн улмаас алдаа гаргасан байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлсөн. Хөнгөн ял шийтгэл оногдуулж, эрх хасах ялаас чөлөөлж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б мэдүүлэхдээ “Хохирлыг нөхөн төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, Хувийн байдлыг минь харгалзан торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн төлөөлөгч Б.Н мэдүүлэхдээ “Баримтаас үзэхэд шүүгдэгч Б.М, П.Б нар нь учруулсан хохирлоо төлсөн байна. Эрүүгийн хариуцлагын талаар хэлэх зүйлгүй. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Орхон аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Орхон аймгийн “Их шүтээн” цогцолбор ОНӨААТҮГ-ын 2021 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн санхүүгийн хяналт шалгалтын материал. /1 дэх хавтаст хэргийн 8-20 дахь тал/

2. Аялал жуучлал амралтын “Их шүтээн” цогцолбор ОНӨААТҮГ-ын хамт олны хурлын тэмдэглэл. /1 дэх хавтаст хэргийн 33-34 дэх тал/

3. Гэрч С.И-ийн “Орхон аймгийн засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 45/22 дугаар удирдамжийн дагуу “Их шүтээн цогцолбор” орон нутгын өмчит аж ахуйн тооцоот улсын үйлдвэрийн газрын 2021 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалтыг миний бие 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс ажлын 14 хоног хийж гүйцэтгэсэн. Шалгалтаар тухайн байгууллагын дарга Б.М нь 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “Их шүтээн цогцолбор” орон нутгын өмчит, аж ахуйн тооцоот улсын үйлдвэрийн газрын Худалдаа хөгжлийн банкны **** дугаартай данснаас өөрийн Хаан банкны **** дугаарын данс руу 10 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан нь тогтоогдож 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 29/22 дугаар актыг үйлдсэн.” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 52-54 дэх тал/

4. “Их шүтээн” цогцолбор ОНӨААТҮГ-ын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 48 дугаартай 10 000 000 төгрөгийн төлбөрийн хүсэлт. /1 дэх хавтаст хэргийн 56 дахь тал/,

5. Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/364 дугаартай Б.М-г “Их шүтээн” цогцолбор ОНӨААТҮГ-ын захирлаар томилох тухай захирамж. /1 дэх хавтаст хэргийн 95 дахь тал/

6. “Их шүтээн цогцолбор” ОНӨААТҮГ-н аймгийн засаг даргатай байгуулсан контракт. /1 дэх хавтаст хэргийн 97-101 дэх тал/

7. “Их шүтээн” цогцолбор ОНӨААТҮГ -ын даргын 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/03 дугаартай П.Б-ийг нягтлан бодогчоор томилох тухай тушаал. /1 дэх хавтаст хэргийн 110 дахь тал/

8. Б.Мгийн эзэмшлийн Хаан банкны **** дугаартай харилцах дансны дэлгэрэнгүй хуулга. /1 дэх хавтаст хэргийн 132-134 дэх тал/

9. Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Б.Б-ийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн П.Б-ийн Хаан банкны **** дугаартай данс, Худалдаа хөгжлийн банкны **** дугаартай данс, “Их шүтээн” цогцолбор ОНӨААТҮГ-ын Худалдаа хөгжлийн банкны **** дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл. /1 дэх хавтаст хэргийн 160 дахь тал/

10. П.Бийн Худалдаа хөгжлийн банкны **** дугаартай харилцах дансны дэлгэрэнгүй хуулга. /1 дэх хавтаст хэргийн 204-208 дахь тал/

11. Цагдаагийн мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч А.О-ын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Их шүтээн цогцолбор” нутгийн өмчит аж ахуйн тооцоод үйлдвэрийн газрын Худалдаа хөгжпийн банкны **** дугаартай харилцах дансанд үзлэг хийсэн тэмдэглэл. /2 дахь хавтаст хэргийн 57-59 дэх тал/.

12. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-ий “Орхон аймгийн “Их шүтээн цогцолбор” нутгийн өмчит аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар нь орон нутгийн төсвөөс санхүүждэг. Тухайн хуулийн этгээд нь 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурлын 84 дүгээр тогтоолоор “Бурхан багшийн сэрэг дүр” нэртэйгээр байгуулагдаж, 2012 оны 12 дугаар сарын 12- ны өдрийн Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгчдийн 99 дүгээр тогтоолоор “Их шүтээн цогцолбор” нутгийн өмчит аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар болсон. Нягтлан бодогчоор ажиллаж байгаа хүн нь тухайн байгууллагын шилэн дансыг хөтлөх, төсвийн хөрөнгийг хуулийн дагуу захиран зарцуулах, тухайн байгууллагын санхүүгийн анхан шатны баримтыг бүрдүүлэх үүрэгтэй. Нягтлан бодогч П.Б нь хуульд нийцээгүй, үйл ажиллагааны чиглэлээс гадуур гүйлгээ хийх, байгууллагын хөрөнгийг хувьдаа захиран зарцуулах эрхгүй. Өөрийн албан тушаалын байдлаа ашиглаж төрд хохирол учруулсан байгаа тул төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Төрд учирсан хохирлыг бүрэн төлүүлмээр байна. Олон удаагийн үйлдлээр төрд хохирол учруулсан байна” гэх мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 75-76, 218-219 дэх тал/,

13. Гэрч Э.Ц-гийн “Миний бие 2014 оноос хойш Орхон аймгийн аялал жуулчлал, амралтын "Их шүтээн" цогцолбор орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нярав, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байна. Манай байгууллага захирал, менежер, нягтлан, нярав бичиг хэрэг, манаач гэсэн 5 хүний орон тоотой, гэрээт үйлчлэгч ажиллуулдаг юм. Манай байгууллагын нягтлан П.Б 2018 оны 03 дугаар сараас хойш манай байгууллагад нягтлан бодогчоор ажиллаж байна. Миний хувьд байгууллагын нягтлан П.Б-ийн ажил, үүргийн хуваарийн талаар тодорхой мэдэхгүй байна. Захирал Б.М-гийн өрөөнд шилэн нүүртэй, цоожгүй шүүгээ байдаг бөгөөд тухайн шүүгээн дотор манай байгууллагын тамга тэмдэг байдаг юм. Манай байгууллага хяналтын камергүй. 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр манай байгууллага хамт олны хурал хийсэн. Тухайн үед захирал Б.М нягтлан бодогч П.Б-ийг байгууллагын мөнгөнөөс 17 удаагийн гүйлгээгээр өөрийн голомт банкны данс руу шилжүүлж авсан байна гэдэг зүйлийг ярьсан. Тэгэхэд л анх сонссон. Тэр хурал дээр манай байгууллагын нягтлан бодогч П.Б өөрөө байгууллагын мөнгөнөөс хувьдаа авч хэрэглэсэн нь үнэн гэдэг зүйл гэж хэлсэн. Өөр тодорхой юм яриагүй. Миний мэдэж байгаагаар манай нягтлан бодогч П.Б гэртээ нөхөр, гурван хүүхэд, ээжийнхээ хамт амьдардаг. Гэхдээ нөхөр нь сүүлд суусан. Дээд боловсролтой. Өөрөө ярихдаа манай байгууллагад ажилд орохоосоо өмнө хувийн байгууллагад ажил, хөдөлмөр эрхэлж байсан гэж ярьдаг юм. Яг ямар байгууллагад ажиллаж байсныг нь мэдэхгүй. Зан байдлын хувьд тогтворгүй, хүн хараад хувираад байдаг юм. Заримдаа худлаа яриад байдаг юм.” гэх мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 78-79 дэх тал/

14. Сэжигтэн П.Б-ийн “Миний бие 2018 оны 03 дугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их шүтээн” цогцолбор орон нутгийн өмчит аж ахуй тооцоот үйлдвэрийн газарт нягтлан бодогчоор ажилд орсон. 2022 оны 04 дүгээр сараас байгууллагын данснаас 17 удаагийн үйлдлээр нийт 13,378,330 төгрөгийг өөрийн Голомт банкны **** дугаарын дансаар авсан. Би Орхон аймгийн “Их шүтээн” цогцолбор орон нутгийн өмчит аж ахуй тооцоот үйлдвэрийн газарт нягтлан бодогч ажилтай. Миний бие тухайн байгууллагын санхүүгийн бүхий л үйл ажиллагааг хариуцах ажиллах чиг үүрэгтэй. 2021 оны 10 дугаар сараас эхлэн надтай нэг хүн фейсбүүк “А” гэсэн хаягаас надтай чатаар харилцаж эхэлсэн. Тухайн хүн Франц улсад оршин суудаг өндөр настай, ганц бие “А” гэж хүн нас барахаасаа өмнө өөрийн хөрөнгө болох 350,000 евро буюу монгол мөнгөөр нэг тэрбум гаран төгрөгийг танд өгөхөөр та сонгогдсон байна гэж харьцах болсон. Улмаар намайг “А гэх хүн Голомт банкны данс, интернэт банкныхаа нууц дугаарыг өг гэсэн шаардлага тавьсны дагуу би өөрийн нэр дээр бүртгэлтэй байсан Голомт банкны дансанд интернэт банк нээж нууц үгээ шилжүүлж өгсөн. Үүнээс гадна “А гэх хүн “Чи 350,000 евро авахын тулд та хандивын гэрээний мөнгө төлөх ёстой. Хэрэв төлөхгүй бол данс чинь хаагдаж, чамд 350,000 еврог өгөхгүй” гэхээр нь би 350,000 еврог нь авах гээд мөнгө шаардсан үед нь байгууллагын данснаас 17 удаагийн гүйлгээгээр 13,378,330 төгрөгийг гаргаж авсан юм. Байгууллагын хөрөнгөөс өөрийн Голомт банкны **** дугаарын данс руу шилжүүлж авсан мөнгийг би өөрөө бэлнээр огт авч байгаагүй. Миний Голомт банкны интернэт банкны нууц үгийг “А гэх хүн мэдэж байгаа бөгөөд тэр хүн ихэвчлэн шөнийн цагаар Рэнцэнгийн Оюунчимэг гэж хүний Худалдаа хөгжлийн банкны данс руу шилжүүлэн авдаг юм. Манай баигууллага Худалдаа хөгжлийн банкны данс эзэмшдэг бөгөөд би байгууллагын мөнгөнөөс гаргаж авахдаа төлбөрийн хүсэлтийг үйлдэж өөрөө даргын буюу Б.М гэж хүний гарын үсгийг гэрэлтүүлж, дуурайлгаж зураад, өөрийнхөө гарын үсийг зурж, байгууллагын тамгыг дарж Худалдаа хөгжпийн банканд хүргэж өгөөд гүйлгээ хийдэг байсан. Манай байгууллагын тамга шилэн шүүгээн дотор ил байдаг байсан гэх мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 106 дахь тал/

15. Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 14- ний өдрийн 54 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн худалдаа хөгжлийн банкны Эрдэнэт салбарын архивт байх төлбөрийн хүсэлтэд зурагдсан гарын үсгүүд шинжилгээнд харьцуулахаар ирүүлсэн Б.М-ийн гэх гарын үсгийн загваруудтай бичгийн дадлыг илэрхийлэх хөдөлгөөний эсвэл, хурд, хөдөлгөөний бүтцийг илэрхийлэх зонхилох хэлбэр, даралт, орон зайн байрлалыг илэрхийлэх гарын үсгийг байрлах, элементүүдийн дээд хэсгийн хэлбэр, байрлал, хэмжээ зэрэг хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна. Шинжилж буй дээрх 17 ширхэг гарын үсгүүдийг нэг хүн зурсан байж болно” гэсэн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 226-249-р тал/

16. Гэрч Д.С-ийн “Би 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны даргаар ажиллаж байна. Миний ажлын чиг үүрэг бол төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх хүрээнд байгууллагуудад санхүүгийн хяналт шалгалт хийх, акт, албан шаардлага тогтоох, зөвлөн туслах мэргэжлийн арга зүйгээр хангах зэрэг юм. Энэ байгууллагад манаи албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч И шалгалт явуулсан. Шалгах явцад нийт 9 төрлийн зөрчил илэрч тэдгээрээс гэмт хэргийн шинжтэй хоёр асуудал байсан. Нэгдүгээрт нь “Их шүтээн” цогцолбор ОНӨААТҮГ-ын захирал Б.М нь байгууллагын данснаас 10,000,000 төгрөгийг хувийн дансаараа шилжүүлэн авсан байсан. Энэ талаар нь би уулзаж тодруулахад М нь байр худалдан авах яаралтай шаардлага үүсээд 10,000,000 төгрөг байгууллагын данснаас аваад буцаагаад байгууллагын дансанд төлсөн гэж хэлж байсан. М-ийн дээрх үйлдэл Төсвийн тухай хууль, Авлигын эсрэг хууль зөрчиж байгаа юм. М нь байгууллагын батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах ёстой байсан. Мөн тус байгууллагын нягтлан бодогч П.Б нь байгууллагын удирдлага М-д мэдэгдэлгүй 2021 онд нийт 12 удаагийн үйлдлээр байгууллагын данснаас цалингийн урьдчилгаа мэт өөрийн харилцах данс руугаа нийт 5,190,000 төгрөгийг шилжүүлж авсан болох нь тогтоогдсон. Б нь байгууллагын нягтлан бодогчийн хувьд санхүүгийн баримтууд дээр хоёрдугаар гарын үсэг зурдаг учир байгууллагын данснаас гүйлгээ хийх эрх үүссэн юм шиг байна лээ. М нь байгууллагын дансны интернэт банкны кодыг Б-т өгсөн юм шиг байна лээ. Тэгээд тэрийг нь ашиглаж Б өөрийн хувийн дансандаа мөнгө шилжүүлж авсан байна лээ. Шалгалтын үед Б, М нартай уулзаж сонсох ажиллагаа явуулж байхад М нь Б-ийг байгууллагын данснаас 12 удаагийн үйлдлээр мөнгө авсан талаар мэдээгүй, “Чи миний зөвшөөрөлгүй яагаад мөнгө авсан юм бэ” гэж М Бэс асууж байсан. ...Энэ талаар би дэлгэрэнгүй мэдэхгүй байна. Хяналт шалгалт хийсэн Иийн ажпын баримтад тусгагдсан байх учиртай. И нь өвчний шалтгааны улмаас яаралтай хагалгаанд орох гэж Улаанбаатар хот руу явсан байгаа. Б-ийг “Санхүүгийн шалгалтаар илэрсэн зөрчлөө арилга” гэхээр “Удахгүй төлнө” гэж хэд хэдэн удаа бичиг хийж өгч байсан.” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 3-4 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.А дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.М нь П.Б-тэй үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн Аялал жуулчлал амралтын “Их шүтээн цогцолбор” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын ажллаж байхдаа 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны **** дугаартай харилцах данснаас өөрийн эзэмшлийн Хаан банкны **** дугаартай харилцах дансанд 10,000,000 төгрөгийг шилжүүлэн авч албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, шүүгдэгч П.Б нь Аялал жуулчлал амралтын “Их шүтээн цогцолбор” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нягтлан бодогчийн албан үүргийг гүйцэтгэх явцдаа захирал Б.М-ийн зөвшөөрөлгүйгээр, хуурамч бичиг баримт ашиглах зэргээр албан тушаалын байдлаа ашиглан завшиж нийт 18,078,330 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч П.Б нь “Их шүтээн цогцолбор” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нягтлан бодогчийн ажил үүргийг гүйцэтгэх явцдаа нийт 17 удаагийн үргэлжилсэн үйлдлээр гүйлгээ хийх эрх олгосон баримт бичигт захирал Б.М-ийн гарын үсгийг дурайлган зурж, тэмдгийг дарж баталгаажуулан төлбөрийн хүсэлт буюу санхүүгийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, “Их шүтээн цогцолбор” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Б.М-той үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, захирал Б.М-г 10,000,000 төгрөгийг шилжүүлэн авч өөртөө давуу байдал бий болгосон гэмт үйлдэлд урьдчилан амлаж 48 дугаартай төлбөрийн хүсэлтэд гарын үсэг зурж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Худалдаа хөгжлийн банкны салбарт биеэр очиж гүйлгээ хийж дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 10 000 нэгж буюу 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч П.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 23.2 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч 17 500 нэгж буюу 17 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч М.М дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй. Б.М гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Энэ хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийг журамлан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч Б.М-ийн хувийн байдал, хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан торгох ялын доод хэмжээгээр оногдуулж, эрх хасах ялаас чөлөөлж өгнө үү. Б.М нь энэ гэмт хэргийг шалгаж эхлэх үед хохирлоо сайн дураар төлсөн.” гэв.

Шүүгдэгч П.Б-ийн өмгөөлөгч Д.О дүгнэлтдээ “Гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй. Үйчлүүлэгч маань гэм буруугаа анхнаас хүлээн зөвшөөрсөн. Хохирлыг нөхөн төлсөн байгаа. Шүүгдэгч нь настай ээж болон хүүхдүүдээ асран халамжилдаг. Түүний хувийн байдлыг харгалзан торгох ялын доод хэмжээгээр оногдуулж, 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогчийн төлөөлөгч нарын мэдүүлэг, улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ.

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, учирсан хохирол гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан Орхон аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Орхон аймгийн “Их шүтээн” цогцолбор ОНӨААТҮГ-ын 2021 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн санхүүгийн хяналт шалгалтын материал, аялал жуучлал амралтын “Их шүтээн” цогцолбор ОНӨААТҮГ-ын хамт олны хурлын тэмдэглэл, гэрч С.Иийн “Шалгалтаар тухайн байгууллагын дарга Б.М нь 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “Их шүтээн цогцолбор” орон нутгын өмчит, аж ахуйн тооцоот улсын үйлдвэрийн газрын Худалдаа хөгжлийн банкны **** дугаартай данснаас өөрийн Хаан банкны **** дугаарын данс руу 10 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан нь тогтоогдож 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 29/22 дугаар актыг үйлдсэн.” гэх мэдүүлэг, “Их шүтээн” цогцолбор ОНӨААТҮГ-ын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 48 дугаартай 10 000 000 төгрөгийн төлбөрийн хүсэлт, Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/364 дугаартай Б.М-г “Их шүтээн” цогцолбор ОНӨААТҮГ-ын захирлаар томилох тухай захирамж, “Их шүтээн цогцолбор” ОНӨААТҮГ-н аймгийн засаг даргатай байгуулсан контракт, “Их шүтээн” цогцолбор ОНӨААТҮГ -ын даргын 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/03 дугаартай П.Б-ийг нягтлан бодогчоор томилох тухай тушаал, Б.М-ийн эзэмшлийн Хаан банкны **** дугаартай харилцах дансны дэлгэрэнгүй хуулга, П.Б-ийн Хаан банкны **** дугаартай данс, Худалдаа хөгжлийн банкны **** дугаартай данс, “Их шүтээн” цогцолбор ОНӨААТҮГ-ын Худалдаа хөгжлийн банкны **** дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, П.Б-ийн Худалдаа хөгжлийн банкны **** дугаартай харилцах дансны дэлгэрэнгүй хуулга, “Их шүтээн цогцолбор” нутгийн өмчит аж ахуйн тооцоод үйлдвэрийн газрын Худалдаа хөгжлийн банкны **** дугаартай харилцах дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-ий “Нягтлан бодогч П.Б нь хуульд нийцээгүй, үйл ажиллагааны чиглэлээс гадуур гүйлгээ хийх, байгууллагын хөрөнгийг хувьдаа захиран зарцуулах эрхгүй. Өөрийн албан тушаалын байдлаа ашиглаж төрд хохирол учруулсан байгаа тул төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг, гэрч Э.Ц-гийн “нягтлан бодогч П.Б өөрөө байгууллагын мөнгөнөөс хувьдаа авч хэрэглэсэн нь үнэн гэдэг зүйл гэж хэлсэн.” гэх мэдүүлэг, сэжигтэн П.Б-ийн “байгууллагын данснаас 17 удаагийн гүйлгээгээр 13,378,330 төгрөгийг гаргаж авсан юм. Би байгууллагын мөнгөнөөс гаргаж авахдаа төлбөрийн хүсэлтийг үйлдэж өөрөө даргын буюу Б.М гэж хүний гарын үсгийг гэрэлтүүлж, дуурайлгаж зураад, өөрийнхөө гарын үсийг зурж, байгууллагын тамгыг дарж Худалдаа хөгжпийн банканд хүргэж өгөөд гүйлгээ хийдэг байсан. гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 14- ний өдрийн 54 дугаартай дүгнэлт, гэрч Д.Сайзмаагийн “Их шүтээн” цогцолбор ОНӨААТҮГ-ын захирал Б.М нь байгууллагын данснаас 10,000,000 төгрөгийг хувийн дансаараа шилжүүлэн авсан байсан. Нягтлан бодогч П.Б нь байгууллагын удирдлага Мд мэдэгдэлгүй 2021 онд нийт 12 удаагийн үйлдлээр байгууллагын данснаас цалингийн урьдчилгаа мэт өөрийн харилцах данс руугаа нийт 5,190,000 төгрөгийг шилжүүлж авсан болох нь тогтоогдсон” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

1. Шүүгдэгч Б.М нь 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Аялал жуулчлал амралтын “Их шүтээн цогцолбор” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлаар ажиллах байхдаа 48 дугаартай төлбөрийн хүсэлтэд гарын үсэг зурж, баталгаажуулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Худалдаа хөгжлийн банкны салбарт П.Б-ээр гүйлгээ хийлгэж, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны **** дугаартай харилцах данснаас өөрийн эзэмшлийн Хаан банкны **** дугаартай харилцах дансанд 10,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2. Шүүгдэгч П.Б нь Аялал жуулчлал амралтын “Их шүтээн цогцолбор” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нягтлан бодогчийн албан үүргийг гүйцэтгэх явцдаа байгууллагын итгэмжлэн хариуцуулсан мөнгөн хөрөнгийг захирал Б.М-ийн зөвшөөрөлгүйгээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутгаас хохирогч байгууллагын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны **** дугаартай харилцах данснаас интернэт банк үйлчилгээ ашиглан 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 300,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 16- ны өдөр 1,5 сая төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 350,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 500,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 150,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 600,000 төгрөгийг 7 удаагийн үргэлжилсэн гүйлгээгээр өөрийн эзэмшлийн Хаан банкны **** дугаартай харилцах дансанд, 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 300,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 100.000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 100,000 төгрөгийг 4 удаагийн үргэлжилсэн гүйлгээгээр өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны **** дугаартай харилцах дансанд 4,700,000 төгрөгийг шилжүүлэн авсан, хуурамчаар үйлдсэн санхүүгийн баримтыг ашиглаж Аялал жуулчлал амралт Их шүтээн цогцолбор” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын итгэмжлэн хариуцуулсан мөнгөн хөрөнгийг хохирогч байгууллагын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны **** дугаартай харилцах данснаас 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 588.000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 878,450 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 457,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 13- ны өдөр 98 000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 487,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 397,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 534 000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 356,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 678,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 375 000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 856 710 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 589 570 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 584, 000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 1,555,600 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 788,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1,676 000 төгрөгийг нийт 17 удаагийн гүйлгээгээр өөрийн эзэмшлийн Голомт банкны **** дугаартай харилцах дансанд шилжүүлэн авч 13,378,330 төгрөгийн эрхийг завшиж нийт 18,078,330 төгрөгийн хохирол учруулсан,

3. Шүүгдэгч П.Б нь Аялал жуулчлал амралтын “Их шүтээн цогцолбор” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нягтлан бодогчийн ажил үүргийг гүйцэтгэх явцдаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 588,000 төгрөг 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 878,450 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 457,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 978,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 487,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 397,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 534,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 356,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 678,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 375,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 856,710 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 589,570 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 584,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 1,555,600 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 788,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1,676,000 төгрөгийг нийт 17 удаагийн үргэлжилсэн үйлдлээр гүйлгээ хийх эрх олгосон баримт бичигт захирал Б.М-ийн гарын үсгийг дурайлган зурж, тэмдгийг дарж баталгаажуулан төлбөрийн хүсэлт буюу санхүүгийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн,

4. Шүүгдэгч П.Б нь 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Аялал жуулчлал амралтын “Их шүтээн цогцолбор” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Б.М 10,000,000 төгрөгийг шилжүүлэн авах 48 дугаартай төлбөрийн хүсэлтэд гарын үсэг зурж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Худалдаа хөгжлийн банкны салбарт биеэр очиж гүйлгээ хийж дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон үйл баримт тус тус тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч П.Б нь Аялал жуучлал амралтын “Их шүтээн цогцолбор” орон нутгын өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нягтлан бодогчийн ажил үүргийг гүйцэтгэж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшиж, 18 078 330 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, ашигласан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамтран оролцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.

 

Шүүгдэгч Б.М нь Аялал жуучлал амралтын “Их шүтээн цогцолбор” орон нутгын өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 10 000 000 төгрөг хувьдаа авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Гэмт хэргийн улмаас Аялал жуучлал амралтын “Их шүтээн цогцолбор” орон нутгын өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 38 078 330 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нар нөхөн төлсөн байна.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.М, П.Б нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 

            2. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага, гэм хорын нэхэмжлэл, хэрэгт хамааралтай бусад зүйлийн талаар:

           Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан нийтийн албанд томилогдох эрхийг хуульд заасан хугацаагаар хасч, торгох ял оногдуулж, торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овгийн П-гийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч бичиг баримт үйлдэж, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамтран оролцсон гэм буруутайд, шүүгдэгч Оорцог овгийн Батаагийн Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч П.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5 400 000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5 400 000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5 400 000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 15 850 нэгж буюу 15 850 000 /арван таван сая найман зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М, П.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-т оногдуулсан 15 850 000 /арван таван сая найман зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд, шүүгдэгч Б.М-д оногдуулан 5 400 000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.АЛТАНГАДАС