Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
Хэргийн индекс | 172/2022/0030/Э |
Дугаар | 2023/ШЦТ/98 |
Огноо | 2023-08-04 |
Зүйл хэсэг | 17.12.2.1., |
Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 2023/ШЦТ/98
2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Дугаар 2023/ШЦТ/98 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: М.Хүрэлбаатар,
Улсын яллагч: О.Батнасан,
Шүүгдэгч: Б.Ө, М.Э, Б.Ш, Э.Э,
Өмгөөлөгч: Н.Нарангарав, И.Оюунгэрэл, Б.Дугармаа,
Хохирогч: Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Мийн Ө, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овгийн Бийн Ш, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн М-ийн Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Эын Э нарт холбогдох 2228002770084 тоот гурван хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч М.Ө нь Б.Ш, М.Э нартай бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглан 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз 3 дугаар багийн нутаг дэвсгэр Цагаан толгой гэх газраас иргэн Жын өмчлөлийн 20 тооны хонь буюу олон тооны малыг хулгайлж, 6.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Ш нь 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Номгон сумын төвд иргэн С.Эы эзэмшлийн Хятад улсад үйлдвэрлэсэн, улсын дугааргүй, Даюун маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1.500.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Ш нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Малчны хорооллын 6-47 тоотод оршин суух иргэн Б.Агийн эзэмшлийн Хаужи гэсэн бичигтэй хар өнгийн Хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклийг хашаанаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 2.356.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Ш нь шүүгдэгч М.Ө, М.Э нартай бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглан 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз 3 дугаар багийн нутаг дэвсгэр Цагаан толгой гэх газраас иргэн Жын өмчлөлийн 20 тооны хонь буюу олон тооны малыг хулгайлж, 6.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч М.Э нь 2022 оны 06 дугаар сарын 25-ны шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт байрлах хуучин Хаан банкны авто зогсоолд байсан иргэн Б.Эы эзэмшлийн улсын дугааргүй, Мустанг 5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1.500.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч М.Э нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 08 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг Дундсайханы 1-27 тоотод оршин суух иргэн Д.Бгийн гэрт нэвтэрч Samsung А-53 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1.650.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч М.Э нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны орой 19 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Гурвансайханы гэр хорооллын 32-32 тоотод оршин суух иргэн Н.Оийн эзэмшлийн super dayun гэсэн бичигтэй улаан өнгийн Хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклийг хашаанаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1.600.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч М.Э нь шүүгдэгч М.Ө, Б.Ш нартай бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглан 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз 3 дугаар багийн нутаг дэвсгэр Цагаан толгой гэх газраас иргэн Жын өмчлөлийн 20 тооны хонь буюу олон тооны малыг хулгайлж, 6.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч М.Э нь 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг Зүүнсайханы 4-28 тоотод оршин суух иргэн Ц.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн 34-47 УНЗ улсын дугаартай Хятад мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 2.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч М.Э нь 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багт байрлах Сүмбэр хүнсний дэлгүүрийн гадна талаас иргэн С.Аийн эзэмшлийн Хятад үйлдвэрлэсэн улсын дугааргүй Sanya маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1.800.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Э.Э нь 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг Дундсайханы 3-58 тоотод М.Эгийн хууль бусаар олж авсан Samsung А-53 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Д.Бд 1.650.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Ө, М.Э, Б.Ш, Э.Э нарыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Ө шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 4 сарын эхээр гэртээ байж байсан чинь Ш ирээд намайг хүнсэнд хамт яваад өгөөч гэж гуйсан. Манай найз намайг хэрэгт орсон мал аваад өрөндөө өг гэсэн. Очиж хүнс аваад ирмээр байна гэсэн. Тэгээд хөдөө явахдаа хойно дэлгүүр ороод мал авах айлдаа надаар айлд өгөх чихэр жимс архи авахуулсан. Тэгээд явах гэсэн чинь найзыгаа авчихъя гэсэн. Тэгээд нэг залуу аваад хөдөөний айл руу явсан. Тэр айлд нь очсон чинь нэг кантнер байсан. Хөдөө очиход хүн байгаагүй. Би айлын хүмүүс нь мэдэж байгаа юм уу гэхэд Ш мэдэж байгаа утсаар ярьсан гэсэн. Манай аавын шавь байгаа юм гэсэн. Тэгээд итгэсэн. Намайг уучлаарай.
Шүүгдэгч М.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Бусдад хохирол учруулсандаа харамсаж байна. О А нарын мотоцикль, Баярмаагийн гар утас, Жуулын 20 тооны хонийг авсандаа уучлалт гуйж байна. 3 удаа явсан.
Шүүгдэгч Б.Ш шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Номгон сумаас Энхтайван ахын нэг, Агийн нэг мотоциклийг авсан. Энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Бас мал хулгайлсан үйлдэл байгаа. Би хохирлоо төлж барагдуулна.
Шүүгдэгч Э.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Этай 2022 оны 9 сард холбоо бариад 4 дүгээр сургууль дээр уулзаад манайд очиж архи ууя гээд явсан. Архиа уучихаад Эгийн утсыг аваад явсан. Тэр утсыг зараад архи авч уусан юм. Энэ үйлдэлдээ гэмшиж байна. Тэр утсыг хулгайн утас байна гэж мэдээгүй. Тэр утсыг Эгийн гэрээс авсан.
Хохирогч Ж шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Малаа алдсан он сараа яг сайн санахгүй байна. Эхний ээлжинд 11 хонь алга болсон. 11 хонь алдсан шөнө манай гэр бүл эзгүй байсан. Яг тэр шөнө хонь авсан байсан. Тэмээгээ тууж явсаар байгаад хүүхдээ 01 цаг өнгөрөөгөөд гэр рүүгээ буцаасан. Өглөө хүүхэд утасдаад бууцан дээр машинтай хүн ирээд явсан юм шиг байна гэж хэлсэн. Би гэрээс хол байсан учраас шууд очиж чадаагүй. Зам зуурын машин явж өнгөрсөн байлгүй дээ гэсэн чинь хүүхэд үгүй ээ мал аваад явсан юм шиг байна гэсэн. Тухайн бууцан дээр байсан хашаа задгай байдаг байсан. Ам нь нээгдээд хаагаад тавьсан байдалтай байна гэсэн. Тэр үедээ би очиж чадаагүй. Түүнээс хойш 7 хоногийн дараа би өөрөө байсан учраас сум руу цагдаад хэлж өөрөө мөрий нь хөөж явж байгаад засмал руу нийлээд алдчихаад байсан юм. 3 дахь үйлдлийнх нь өглөө дахиад аваагүй байгаа чи очоод үзээд ир гээд эхнэрээ явуултал дахиад ирээд явсан байна гэсэн. Тэгэхээр нь би урагшаа явахаа больчихоод өөрөө очоод үзэхэд өмнө ирээд явсан улс мөн байсан. Тэгээд мөрийг нь хөөгөөд явж байгаад Дугшихын наана очоод зогссон байсан. 3 дахь явдлын мөр дээрээс эрэгтэй эмэгтэй 2 хүн байна гэж мэдсэн. Аккумлятророор суугаад хүнээр холбуулсан мөр ул байсан. Мөрий нь хөөгөөд явсан. Хөх хошуу гэж газар аккумлятор нь суусан байсан. Тэгээд сумаас 2 цагдаа дуудсан. Хулсангийн бууц гэж газар руу эрэгтэй эмэгтэй хүмүүс машинаа орхиод алхаад явсан байсан. Тэгэхээр нь хойно нь байдаг айлаас танайхаар ийм хүн ирсэн үү гээд асуусан чинь Ш, Ө хоёрыг ирээд явсан талаар хэлсэн. Танихгүй 2 хүн байсан. Намайг таньж байна уу Хүүхэн ах гэж асуусан байсан. Тэгээд өөрийгөө Ш байна гэж хэлсэн байсан. Тэгээд төлөөлөгч рүү утасдаад Ш гэж хүн авсан байна гэж хэлсэн. 20 хонио алдсан. Одоо миний зүгээс хохирлыг бүрэн барагдуулаад өгөх юм бол хазайсан дээр нь өшиглөх сонирхол алга. Гэхдээ мал алдах цаг хугацаанд цаг ямар байсныг та бүхэн мэдэж байгаа. Сэтгэл санаа бензин тосны хохирол нэхэмжлээгүй. Хонины хохирлоо л нэхэмжилж байгаа.
Хохирогч Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Цогт-Овоо сумын Найз 3 дугаар багийн Гялааны хар овоо гэх газар мал малладаг. ...2023 оны 04 дүгээр сарын 10-ны үед манайх бага малаа тоолсон. Тэгтэл манай бага малаас 11 хонь дутаж байсан. Тэгээд хэд хоногийн дараа буюу 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө бага малаа бэлчээх гээд цагаан толгойн бууцанд ирэхэд бууцны гадуур машины дугуйны мөр байсан. Би хулгайч ирсэн байна гэж бодоод цагдаад мэдэгдсэн. Тэгээд би эхнэрийн хамт бага малаа тоолж үзэхэд яг 20 тооны хонь дутаж байсан. Цагаан толгойн бууцанд манайхаас өөр айл мал байлгадаггүй. Манай хонь будаг, ээмэг байхгүй. Харин буруу талын чих сам чихлээстэй хонь байсан. Манай мал нэлээн сайн тарган хонь байсан. Дунджаар нэг хонь 33 кг жинтэй. Тэгэхээр 1 хонь 396.000 төгрөг болж байна. 20 хонины ханш 7.920.000 төгрөг болж байна. /1хх-ийн 244 дэх тал/
Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01 цаг 30 минутын үед Samsung А-53 маркийн хар өнгөтэй, улаан өнгийн гэртэй гар утсаа толгой дээр тавиад унтсан. Өглөөний 08 цаг 30 минутын үед гар утсаа хайгаад үзсэн чинь миний гар утас байхгүй байсан. Тэгээд би хулгайд алдагдсан байна гэж бодоод цагдаад хандсан. ...Өмнөговь аймагт байрлах Sain electronics 1.699.000 төгрөгөөр 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр худалдаж авсан. ...Миний хулгайд алдсан гар утас мөн байна. Гар утасны IMEI код нь миний хулгайд алдсан гар утасны кодтой таарч байна. Одоогоор гомдол, санал байхгүй. /1хх-ийн 27-34 дэх тал/
Хохирогч С.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би Өмнөговь аймгийн Номгон сумын богт 5 дугаар багийн нутаг Улаанчулуу гэх газарт эхнэр хүүхдийн хамтаар амьдардаг. Би 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хөдөөгөөс гэртээ хоол хүнсний зүйл авах гэж өөрийн эзэмшлийн ногоон өнгийн Даюун маркийн мотоциклийг унаад Номгон суманд өглөө 11 цагийн орчимд ирсэн. Тухайн үед манай сумын танил Бат-Эрдэнэ болон Дэлдээк гэж дууддаг хоёр залуутай хамт дэлгүүрээс архи согтууруулах ундааны зүйл аваад баруун дэнжид байрлах нэг айлын гадаа дэлгүүрээс авсан архийг хувааж уугаад байж байхад Дэлдээкийн найз гээд нэг залуу ирээд бид нартай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би орой болтол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхад Дэлдээкийн найз Оогий гэх залуу миний хувцасны халаасанд байсан мотоциклийн түлхүүрийг аваад шууд асаагаад аваад явсан. Тэр өдөр архиндаа согтож тасраад өглөө сэрээд мотоцикл хаана байгааг Бат-Эрдэнээс асуухад мэдэхгүй ээ Оогий гэх залуу унаад явсан гэж хэлээд би тэр нөхрийг суман дээр бүтэн өдөржин хайгаад олоогүй. /2хх-ийн 240 дэх тал/
Иргэний нэхэмжлэгч Ж.гын: Би Гас зарах гэж байсан ногоон өнгийн Даюун нэртэй мотоциклийг нь 700.000 төгрөгөөр худалдаж авсан. Харин тэр мотоцикль хулгайлсан мотоцикль байсныг би сүүлд нь мэдсэн. Ш миний хохирлыг барагдуулсан. /2хх-ийн 244-245 дахь тал/
Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 01 дүгээр сарын 09-ний орой Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Малчин хороолол 6-47 тоот хашаанд граж дотор хар Хаужи маркийн мотоцикль байсан. 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө 10 цагийн үед гараад харахад байхгүй болсон байсан. 3 жилийн өмнө Өмнөговь аймгийн төвөөс 3.500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Хаужи гэсэн бичигтэй, хар өнгийн урд их гэрэл хагарсан, урд дугуй хагархай, Хятад мотоцикль байсан. Ш 2023 оны 01 дүгээр сарын 05-ны үед манайхаар ороод гараад явж байсан удаатай. Мотоциклио бүрэн бүтэн хүлээн авсан тул надад нэхэмжлэх зүйл байхгүй. /2хх-ийн 161-162 дахь тал/
Иргэний нэхэмжлэгч С.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Ш гэх залуу над руу тухайн үед танихгүй дугаараас залгаад хятад мотоцикль зарна, Малчны хороололд байна гэж хэлсэн. Чиний өөрийн мотоцикль мөн юм уу гэж асуусан чинь миний мотоцикль мөн гэсэн. Тэгэхээр нь би Өмнөговь аймгийн малчны хороололд очиход Ш өөр 2 залуу байсан. Тэгээд мотоциклийг 200.000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд мөнгийг бэлэн гаргаж өгсөн. Тэгээд мотоциклио аваад явсан. Би Б.Шоос хохирол нэхэмжлэхгүй. /2хх-ийн 167 дахь тал/
Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Өвөрхангай аймгийн Гучин ус суманд мал маллаж байгаад 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймагт барилгын ажил хийхээр эхнэр Нийн хамт цагаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклтой ирээд ажил хийж байгаа юм. 2022 оны 06 дугаар сарын 25-ны орой 20 цаг 30 минутын орчимд хуучин Хаан банкны авто машины зогсоолд өөрийн эзэмшлийн Мустанг 5 маркийн мотоциклио байрлуулж үлдээгээд 2022 оны 06 дугаар сарын 26-ны өглөө 07 цаг 20 минутын үед гарч ирээд хартал алга болсон байсан. Би алдсан мотоциклио 1.500.000 төгрөгөөр үнэлж байгаа. /3хх-ийн 118-121 дэх тал/
Хохирогч Н.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 01 дүгээр сарын 30-ны орой 19 цагийн үед манай нөхөр С.Ж.г бид хоёр гэртээ байж байсан юм. Тэгээд би хүүхэд ирэх цаг дөхсөн байсан болохоор гэрээс гарсан чинь манай мотоцикль байхгүй байсан. Тэгээд би гэр рүү ороод нөхрөөсөө чи мотоциклио хаана тавьсан юм бэ, гадаа алга байна гэж хэлсэн. Манай хажуу талын айлд ирсэн нэг хар хувцастай хүн байсан. Арай түрээд явчихаагүй байгаа даа гээд гараад харсан. Тэгээд би тэр айлын хүн болох Алтай руу залгаж асуусан чинь би өдөр гараад явсан, наад хүн чинь үлдсэн байх гэж хэлсэн. Манай мотоцикль Super Dayun маркийн улаан өнгийн 150 мотортой, зөв талын амортизатороос тос алдсан, өрөөсөн тольтой байсан. Манай хүргэн Б 2022 оны 01 сард 2.600.000 төгрөгөөр шинэ мотоцикль Гурвантэс сумаас авч байсан юм. /1хх-ийн 103-110 дахь тал/
Хохирогч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 04 дүгээр сарын 15-ны орой 20 цагийн үед Галтбаяр бид хоёр ногооны талбайгаас баруун зүгт 500 м зайтай цөөрөм дээр очоод шуудайнд шороо хийгээд цөөрмийн илүүдлээр гарсан усыг хашиж тогтоосон. Тэгээд 22 цаг өнгөрөөгөөд 23 цагийн үед мотоциклио авах гээд очиход алга болсон байсан. Мөнгөөр хохирлоо төлүүлэхээс илүү мотоциклио авмаар байна. /3хх-ийн 79-84 дэх тал/
Хохирогч С.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр би нөхөр Сүхбаатарын хамт мотоциклиор Өмнөговь аймгийн Даланзадгад сум 4-р баг Сүмбэр дэлгүүрт ирсэн. Тэгээд дэлгүүрт орчихоод гараад иртэл бид хоёрын мотоцикль алга болсон байсан. Сүмбэр дэлгүүрийн хойд талд байдаг Хайрхан авто угаалгын хашаан дотор нуучихсан байхад нь олж авсан. /3хх-ийн 37-41 дэх тал/
Гэрч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Ө надад хонины мах авчирч өгнө гээд надаас 300.000 төгрөг бэлнээр аваад явж байсан. Тэгээд 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Ө над руу 80097876 гэх утасны дугаараас залгаад “Би хонины мах аваад явж байгаад Цогт-Овоо суманд машины дугуйны шифилк тасарчихлаа. Над руу мөнгө шилжүүлээдэх, очоод махны мөнгөнөөс суутгаж өгье” гэж хэлсэн. Тухайн өдрөө Ө, Ш гэх залуу болон бас малчин гэх үл таних жижиг биетэй залуугийн хамтаар гурвуулаа саарал өнгийн урд талдаа Сэлэнгэ аймгийн улсын дугаартай, хойд талдаа улсын дугаар байхгүй, жижиг машинаар ирсэн. Тэр 3 ирээд надад 8 хонины мах болох 232 килограмм махыг 2.553.100 төгрөгөөр зарсан. Би мах авсан мөнгөө өгөхдөө зарим мөнгийг нь Өөд бэлнээр өгч, 623.100 төгрөгийг Өийн данс руу шилжүүлж, өмнө зээлсэн мөнгөө хасаад үлдсэн мөнгийг нь би АТМ-ээс бэлнээр 1.300.000 төгрөгийг аваад 1.100.000 төгрөгийг Өөд өгсөн. ...Үүний дараа Ө, Ш нар ирээд 5 хонины 141 килограмм 600 грамм махыг 1.557.600 төгрөгөөр зарж өмнө өгсөн мөнгөнүүдээ хасаад надаас 1.202.600 төгрөгийг Өийн данс руу шилжүүлж авсан. 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр манай махны дэлгүүрт Ө, Ш нар ирээд 5 хонины мах болох 159 килограмм 100 грамм махны 1.750.100 төгрөгөөр зарсан. 1.330.000 төгрөгийг Өийн данс руу шилжүүлсэн. Ө, Ш нар Цогт-Овоо сумаас нийт 20 хонины мах авчирсан бөгөөд надад 18 хонины мах зарсан. Хоёр хонийг нь өөрсдөө иднэ гэж байсан. /2хх-ийн 1-5 дахь тал/
Гэрч Г.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Цагаан овоо 3 дугаар баг 7-755 тоотод мал бойлуулахаар ирсэн хүмүүсийн малыг бойлж өгөөд явуулдаг. Би Ө, Ш гэх хүмүүсийг сайн танихгүй. Ямар ч байсан манайд 4 удаа ирж 20 тооны хонь бойлуулж байсан юм. 2023 оны 04 дүгээр сарын эхлэн 4 удаа ирж нийт 20 хонь бойлуулж байсан юм. Хамгийн сүүлд 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн өглөө 5 хонь авчирч бойлуулсан. Түүнээс өмнө буюу 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 5 хонь авчирч бойлуулж байсан. Түүнээс өмнө бас 10 хонь бойлуулж байсан бөгөөд би уг 10 хонийг хэзээ авчирч байсан он, сарыг сайн санахгүй байна. Өмнө ирж бойлуулж байсан 10 тооны хонины 2 тооны хонийг Ө, Ш гэх хүмүүс хүнсэндээ хэрэглэнэ гэж байсан. /2хх-ийн 8-9 дэх тал/
Гэрч Т.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 04 дүгээр сард өглөө 8 цагийн үед манай гэрт Ш, Ө нар ирсэн. Тэгээд намайг яваад хонины гэдэс янзлаад өгөөч гээд дагуулаад саарал өнгийн жижиг машинд суугаад бид 3 гурав манайхаас зүүн урагшаа Насанжаргал гэх мал янзалдаг айл байдаг. Тухайн айлд бид 3 очоод хашаанд ороход Насанжаргал нь гэртээ ганцаараа байсан. 5 хониноос эхний хоёрыг нь бараг янзалчихлаа хонины гэдэс гарах гээд хүлээгээд байлаа гэж байсан. Тэгээд 13-14 цагийн хооронд гэдэс янзалж дууссан санагдаж байна. Намайг хонины 5 цул аваад яв. Та олон хүүхэдтэй юм чинь гэхээр нь саяын янзалдаг хонинууд хэний хонь юм гэхэд Ш дүү нь хэрэг төвөгт орооцолдсон, найздаа хэлсэн чинь 5 хонь өгсөн гэхээр нь би итгэсэн. Тэгээд Насанжаргалынхаас Ш болон Ө нар нь намайг гэрт хүргэж ирээд машин дотор байсан 5 цул гэрт оруулалцаж өгөөд манайхаас явсан. /2хх-ийн 17-18 дахь тал/
Гэрч Ч.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би гар утасны засварын ажил хийдэг болохоор гар утсаа засуулах гэж байгаа хүний гар утсыг өөрийн илүү сим карт болох 88335528 гэсэн дугаарыг хийж ажиллагааг нь шалгаж үздэг. Тухайн гар утсыг шалгуулах гэж ирээд шалгуулсан байх. Тухайн үйл явдлыг тодорхой сайн санахгүй. / хх-ийн 37-39 дэх тал/
Гэрч Т.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 11 дүгээр сарын 03-ны шөнө намайг айлд байхад Б.Ш хөдөөгөөс ирлээ гэж хэлээд ороод ирсэн. Тэгээд надад хэлэхдээ хүнээс өрөнд авсан мотоцикль байна, үүнийг зараад мөнгөөр нь зардал хийж Улаанбаатар хот руу явах гэж байгаа гэж надад хэлсэн. Г гэх залууд бэлэн 500.000 төгрөгөөр зарж мөнгийг Б.Шы Хаан банкны данс руу хийсэн. /2хх-ийн 249 дэх тал/
Гэрч С.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Гурвансайхан 28-08 тоотод манай гэрт Ш, Соко гээд нэг хүүхэнтэй хамт манайд ирсэн. 2023 оны 01 дүгээр сарын 08-ны орой насос аваад хүрээд ир, дугуй хагарсан гэж над руу залгасан. Тэгсэн гэрийн гадаа урд дугуй хагарсан, их гэрлийн шил цуураад хөмрөөд унасан, шинэвтэр хар хятад мотоцикль байсан. Тэгээд Ш кондукторыг эвдээд байж байсан чинь мотоцикль авах гэж байсан 2 хүн нь ирсэн. Тэр 2 хүн Отгоо энэ хэд оролдож байгаад асаасан. Тэгсэн Отгоо 280.000 төгрөгөөр ав гэсэн. Тэгээд тэр мотоцикль авах залуутай хамт АТМ явсан. Хэдэн төгрөгөөр авсныг мэдэхгүй, тал мөнгөө хадгалуулсан гэж хэлсэн. Өвгөний гэрт 3 шил Хараа архи авч уусан. /2хх-ийн 172-173 дахь тал/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Орой Тэгшээ гэх айлд Штой хамт очоод 1 шил архи уусан. Тэгээд шөнө болж байхад Ш надад хандан хоёулаа яваад миний мотоциклийг айлын хашаанаас очиж аваатахъя. Та түрэлцээд өг гэсэн. Тэгэхээр нь би Тэгшээгийн гэх айлаас баруун тийш яваад нэг айлын хашааны гадаа очсон. Тэгсэн Ш энэ хашаа манай ах Баярхүүгийн хашаа, эндээс өөрийн мотоциклио аваад гараад ирье гэж хэлсэн. Тухайн хашаа руу ороод хятад хар өнгийн мотоцикль түрээд гараад ирсэн. Хэнд зарсан, яасан талаар мэдэхгүй байна. /2хх-ийн 175-176 дахь тал/
Гэрч Я.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 06 дугаар сарын 26-ны өглөө нөхөр Эрдэнэчулууны хамт ажилдаа явах гээд гэрээс 07 цагийн үед гарахад авто зогсоолд байрлуулж тавьсан Мустанг 5 мотоцикль алга болсон байсан. /3хх-ийн 125-126 дахь тал/
Гэрч С.Ж.г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр манай хашааны гадаа нэг хар куртиктэй дотуураа ноосон цамцтай намхан эрэгтэй хүн эргэлдээд байсан. Тэгээд 18 цагийн үед гэрээс гарч тамхи татахад мотоцикль байсан. ...Би хажуу гэрээс гарч ойр хавийн айлуудаар явж мотоциклио хайсан. Тэгээд Дагвасамба гэдэг хүний охины гэр гэх Гурвансайханы 27-42 тоот руу орж танайд мотоцикльтой хүн ирсэн үү гэж асуусан чинь гэрт нь байсан хүү нь 30 гаруй минутын өмнө ээжийг асууж нэг хар куртиктэй залуу ирсэн гэж хэлсэн. ...Тэр хүн 150 гаруй см өндөртэй, хар өнгийн куртик өмссөн эрэгтэй хүн байсан. Сүүлд Алтайгаас асуухад нэрийг нь Э гэдэг гэсэн. /1хх-ийн 112-113 дахь тал/
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1344 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...1.800.000 төгрөг...” /3хх-ийн 50-53 дахь тал/
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1329 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...2.000.000 төгрөг...” /3хх-ийн 91-94 дэх тал/
“Хас үнэлгээ” ХХК-ний хөрөнгө, даатгалын үнэлгээний 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1236 дугаартай шинжээчийн “...Dayun 150 мотоцикль 1.600.000 төгрөг” /1хх-ийн 125-128 дахь тал/
“Хас үнэлгээ” ХХК-ний хөрөнгө, даатгалын үнэлгээний 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 835 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...мотоцикль 1.500.000 төгрөг” /3хх-ийн 132-133 дахь тал/
“Damno” ХХК-ний хөрөнгө, даатгалын үнэлгээний 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ӨЦ-23-05 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Мотоцикль 2.356.000 төгрөг” /2хх-ийн 181-184 дэх тал/
“Хас үнэлгээ” ХХК-ны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1117 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...1.500.000 төгрөг” /3хх-ийн 6-8 дахь тал/
“Хас үнэлгээ” ХХК-ний хөрөнгө, даатгалын үнэлгээний 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 917 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Samsung А-53 маркийн гар утас 1.650.000 төгрөг...” /1хх-ийн 55-56 дахь тал/
“Ашид билгүүн” ХХК-ний хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний шинжээчийн “...Нас гүйцсэн эр хонь 20 толгой ...нийт 6.000.000 төгрөг...” /2хх-ийн 30-31 дэх тал/
Damno ХХК-ийн 2023 оны 06 сарын 10-ны өдрийн 23-54 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ...toyota corolla runx ...нийт хөрөнгийн үнэлгээ 4.132.500 төгрөг /2хх-ийн 85 дахь тал/
Шүүгдэгч М.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би 2022 оны 08 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Дунд сайхан гэр хорооллын 1-27 тоотод 23 цагийн үед Зүүн сайхан гэр хорооллоос гэртээ харихаар Дунд сайхан 3-58 тоотод очихоор явж байсан. /архи уучихсан согтуу байсан гэх/ Тэгсэн чинь хашааны том хаалга нь онгорхой, мөн хашаанд байх гэрийн хаалга нь бас онгорхой байхаар би хашаанд ороод хаалга нь онгорхой гэрт ороход гэрийн хойд талд нэг эмэгтэй унтаж байсан. Намайг гэрт орсныг мэдээгүй, унтаж байхаар нь би тухайн эмэгтэйн толгойны хэсэгт байсан гар утсыг аваад гэрээс болон хашаанаас гараад шууд яваад гэртээ хариад унтсан. Тэгээд маргааш нь тухайн утас нь түгжээ байхгүй байсан болохоор утсанд байсан сим картыг нь гаргаж хаяад өөрийнхөө 96885600 гэсэн дугаартай сим картыг хийж ашиглаж байгаад 2022 оны 09 дүгээр сарын 05-нд Эын Э гэх залуутай хамт архи ууж байгаад намайг согтоод унтчихсан байхад Э.Э аваад явчихсан байсан. Тэгээд айлаас хулгайлсан утсаа алдчихсан. Сүүлд нь сураг сонсоход Э.Э тухайн гар утсыг Цогтцэций суманд хүнд зарсан сураг гарч байсан. ... Би 2023 оны 01 дүгээр сарын 30-ны Гурван сайхны 32-32 тоотод байх айлын хашааны гадна байсан улаан өнгөтэй БНХАУ-д үйлдвэрлэсэн Даюун 150 маркийн улсын дугааргүй ява мотоцикл байсныг нь унаж яваад Оюут хороололд мотоциклийн сэлбэгийн дэлгүүрийн хойд талын гудамжинд буюу Оюутын 3 дугаар гудамжинд тухайн оройдоо 20-21 цагийн үед танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүнд 100.000 төгрөгөөр зараад олсон мөнгөөрөө архи уугаад дуусгасан. Ийм л асуудал болсон. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.
Шүүгдэгч М.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 04 сарын 01-ний үеэр /өдрийг нь сайн санахгүй байна/ Шыг айлаас хонь хулгайлах гэж байгааг үнэхээр мэдээгүй. Ш надад хэлэхдээ хүнсэнд явж ирнэ. Цогт-Овоо сумын нутагт байдаг айл байгаа юм. Өнөрөөгийн хамаатныхаас мал аваад ирье гээд над дээр ирэхдээ архи авчихсан ирсэн. Тэгэхээр нь би архинд нь болоод хамт явсан. Замдаа архийг нь хамт уугаад очих газраа очсон. Тэгэхэд Шы надад хэлсэнчлэн эзгүй өвөлжөөн дээр хонь хашаатай байсан. Нээрэн тийн Ш надад хэлэхдээ Өнөрөөгийн хамаатных намайг хонь аваарай гэсэн. Өөрсдөө төлтэй малаа хараад бууцан дээрээ байгаа, сувай мал нь тусдаа бууцан дээр байгаа гэж хэлж байсан. Тэгээд эзэнтэй нь ярьчихсан байгаа гэж байсан. Тэгээд тухайн хороонд байсан малаас 5 хонь, 1 ямаа барьж аваад Өийн машинд хийсэн. Тэгээд буцах бензин хүрэхгүй гээд Цогт-Овоо сум руу буцаж ороод бензин, архи аваад Цогтцэций сум руу буцаж явах замдаа машин нь халаад зогсож хөргөж явсаар байгаа 03-04 цагийн хооронд Цогтцэций сум руу ороход цагаан өнгийн альпард машинтай махны ченж хүүхэн бид нарыг тосож аваад зүүн байр руу нэг айлын хашаанд ороод малыг буулгаж амбаарт хийсэн. Тэгээд шөнө мал төхөөрөөд яах вэ өглөө болно биз гэж байсан. Тухайн махны ченж гэх эмэгтэй бас архи авч ирсэн байснаа бид нарт өгсөн. Тэгээд тэднийхээс гараад Хур говь буудлын ойролцоо зогсоод машин дотор архиа уучихаад надад хувцас авч өгнө гэх зүйл ярихаар нь надад ямар хувцас байхгүй биш замын зардал өгчих аймаг явна гэж хэлээд архинаас нь уугаад сууж байснаа санаж байна. Тэгээд согтчихоод унтаад сэрсэн чинь Ө, Ш хоёр байхгүй, би өөрөө хашааны буланд гудамжинд сэргээд Ш, Ө хоёрыг хайж явсаар байгаад 14 цагийн үед зүүн хойд байранд Ш, Ө хоёртой уулзаад замын зардал өгчих гэхэд надад бэлнээр 200,000 төгрөг өгснийг авчихаад гэртээ хариад байж байхад Ш нэлээд согтуу буцаж ирээд надаас өгсөн мөнгөнөөс байна уу гэхээр нь байхгүй, би бүгдийг нь дансандаа хийчихсэн гэж хэлээд явуулсан.Тэр өдрөөс хойш 2-3 хоногийн дараа намайг Даланзадгад суманд байхад Ө залгаад Ш бид хоёр нөгөө айлаас дахиад мал авахаар боллоо 4-5 хонь авч ирэх гэсэн юм, эзэнд нь хэлчихсэн байгаа хамт яваад яваад ирээч гэж 21 цаг өнгөрч байхад залгахаар нь цаг орой болчихсон байна ш дээ өглөө явж болохгүй юм уу гэж асуухад ченжээс нь мөнгө авчихсан өглөө эрт оччихсон байхгүй бол болохгүй гэсэн. Тэгээд 23 цагийн үед ирээд намайг авч яваад өмнө нь очиж хонь авсан айл руугаа очих замдаа авсан 2 шил архийг нь хамт ууж явсаар байгаад 03-04 цагийн хооронд хонь авах айлын хороонд очоод 5 хонь барьж авч машинд хийгээд буцаад засмал зам руу орж байхад гэгээ орж байсан. Өглөө 08 цагийн үед Цогтцэций сум руу ороод өмнө нь очиж мал үлдээж байсан айлын хашаанд очоод хонио буулгаад утсаар ченжтэй яриад мөнгө шилжүүлж аваад надад бэлнээр 100,000 төгрөг өгөхөөр нь би таксинд суугаад Даланзадгад сум руу ирсэн. Тэрнээс хойш дахиж Ө, Ш нартай уулзаагүй. Харин утсаар ярихдаа Цогтцэций сумын цагдаагийн хэлтэс дээр байна айлаас очиж авч байсан хонь чинь хулгайн хонь байсан. Би чамайг хонь хулгайлсныг мэдээгүй гэж хэлсэн байгаа, чамайг чирэхгүй би өөрөө даагаад авчихсан гэхээр нь юу яриад байгаа юм бэ угаасаа чи Өнөрөөгийн хамаатныхаас хонь авч байгаа гэж надад хэлж намайг хамт авч явсан биз дээ гэж хэлэхэд утсаа тасалсан.
Шүүгдэгч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би Говьсүмбэр аймгийн Хорих 425-р ангид ял эдэлж байхдаа танилцсан Э гэх залуутай 2023 оны 08 дугаар сард /өдрийг нь сайн мэдэхгүй байна/ хамт архи уугаад Эг согтоод уначихаар нь Эгийн барьж байсан утсыг нь оролдож сууж байгаад согтуудаа тэр чигээр нь аваад явчихсан байсан. Тэгээд маргааш нь “Дээж” нэртэй утас засварын газарт ажилладаг Эрдэнэболд гээд урьд нь хамт ажилладаг байсан залууд ахынхаа утсыг худалдаад авчих гэж хэлэхэд Эрдэнэболд хэдэн төгрөгөөр өгөх юм гэхээр нь чи өөрөө үнээ хэл гэсэн чинь 400.000 төгрөгөөр авъя гэхээр нь за ав ав гээд 400.000 төгрөгөөр зарчихсан. Утас зарж олсон 400.000 төгрөгөөрөө архи авч уугаад дуусгасан.
Шүүгдэгч М.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 04 дүгээр сарын эхээр /өдрийг нь сайн санахгүй байна/ Ш над руу залгаад найзындаа очиж мал авна гэсэн. Тэгээд Штой уулзаад бензиний мөнгө байхгүй яаж явах юм гэж ярилцаад байж байхад махны ченж Баагий ирж надтай уулзаад өрөө нэхсэн. Тэгэхээр нь Баагийд хөдөө явж мал авч ирэх гэж байгаа бензиний мөнгө байхгүй болчихоод байна. Чи надад мөнгө зээлээч гэж хэлсэн. Тэгэхэд Баагий хэдийг зээлэх гэж байгаа юм гэхээр нь би Шинэ- Отгоноос асуухад 300.000 төгрөг зээлчих гэхээр нь Баагийгаас 300.000 төгрөг зээлсэн. Тэгээд өөрийнхөө эзэмшлийн 35-51 САЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээр Шы хамт Цогтцэций сумаас гарах гэж байхад Ш нэг найзыгаа аваад гаръя гэсэн. Тэгээд Батхүлэг гэдэг засварын хойд талд очиж зогсоод Амгаа гээд залуутай уулзаад хамт 15 цагийн үед Цогтцэций сумаас Цогт-Овоо сумын чиглэлд засмал замаар явсаар байгаад 20 цаг өнгөрч байхад засмал замаас буугаад нэг гэр болон байшинтай айлын хажуугаар ороод явсаар байгаад саарал зөөврийн сууцтай айлын гадна очсон. Тухайн зөөврийн сууцанд хүн байхгүй байсан. Тэгэхээр нь эзэн нь хаана байгаа юм гэхэд төллөх малаа аваад оторт гарчихсан байгаа гээд Ш, Амгаа гэх залуугийн хамт машинаас буугаад хороонд хашаатай байсан хониноос 10 тооны хонь бариад машинд ачаад Цогтцэций сум руу явсан. Явж байх замд машины шифилк хугараад махны ченж Баагийтай утсаар холбогдож 90,000 төгрөг нэмж аваад Шыг замын машинд суулгаад Цогт-Овоо сум руу явуулж сэлбэг авч ирүүлж сольж тавиад Цогтцэций сум руу явсаар байгаад 07-08 цагийн хооронд Цогтцэций суманд очоод хонинуудаа бойлуулаад 8 хонины махыг зараад, 2 хонины махыг нь авч үлдээд 1 хонины махыг нь надад өгөхөөр нь би аваад явсан. Харин нөгөө хонины махыг нь Ш айлд өгнө гээд аваад явсан. Тэрнээс хойш дахиад 2-3 хоногийн дараа Б.Ш нь дахиж явж нөгөө айлаас хонь авахаар боллоо гээд дахиад Амгаа гэх залууг очиж аваад дахиад өмнө нь очиж хонь авсан айл руугаа орой 18 цаг өнгөрч байхад очиход хонь нь ирээгүй. Хонь ирэхийг хүлээж байх зуураа Ш, Амгаа /Э/ хоёр архи уусан. Тэгээд харанхуй болсон хойно хонь нь ирэхэд Ш, Э хоёр хонийг тууж хашаанд оруулаад 5 хонь барьж машинд хийгээд буцаад Цогтцэций сум руу ирж бойлуулаад махны ченж Баагий /Батбаяр/-д өгсөн. Дараа нь бас 3-4 хоногийн дараа бас Ш нөгөө айлаас хонь авна гээд надтай хамт явсан. Тухайн үед Эг хамт авч явах гэсэн боловч Эгийн утас холбогдохгүй байна гээд авч яваагүй. Тэгээд Ш бид хоёр өмнө нь хонь авч байсан хороон дээр ирээд 5 хонь барьж машинд хийгээд буцаж явсан. Тэгэхэд бас үдээс хойш Цогтцэций сумаас гараад орой болох үед хонь авах айлдаа очсон. Тэгээд буцахад харанхуй болчихсон байсан.
Шүүгдэгч Б.Ш мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Малчны хороолол 6-47 тоотод байх эгч Б.Агийн хашааны урд хэсэгт байсан Мустанг-150 маркийн хар өнгийн ява мотоцикл байсныг нь Бтай хамт түрээд хаяг байхгүй хашаатай Тэгшээ гэдэг ахынд очоод Н гэх залууд 200,000 төгрөгөөр зарна гэж байгаад 190,000 төгрөгөөр зараад тухайн мөнгөөрөө архи авч уугаад дуусгасан. Н гээд урьд нь хамт архи ууж байсан таньдаг болохоор тухайн мотоциклыг хулгайлсан оройдоо Н руу залгаад ирж ява ав гэж хэлсэн. Удалгүй Н ирээд надад 190,000 төгрөг өгчихөөд тухайн ява мотоциклыг авч явсан. Намайг эгч Агийн хашаанаас мустанг 150 маркийн ява мотоциклыг хулгайлж байгаа талаар Б мэдээгүй. Бт миний мотоцикл энд байгаа гэж хэлээд хамт дагуулж яваад мотоциклыг түрж авч явсан.
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /3хх-ийн 34-36 дахь тал/
Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /1хх-ийн 25-26 дахь тал/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, /2хх-ийн 232-233 дахь тал/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /2хх-ийн 235 дахь тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /2хх-ийн 149-152 дахь тал/
Эд зүйл хураан авсан тэмдэглэл, Хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /2хх-ийн 153-157 дахь тал/
Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, /1хх-ийн 138-139 дэх тал/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /3хх-ийн 57 дахь тал/
Өмнөговь аймгийн Номгон сумын Дэрсэнэ-Ус багийн засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 36 дугаартай тодорхойлолтод: М.Э нь тус багийн иргэн, хүн амын бүртгэлд байдаг ам бүл ганцаар амьдардаг нь үнэн болохыг тодорхойлов. /хх-ийн 141 дэх тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 143, 187, 198, дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 153, 173, 200 дахь тал/
Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 24-ний өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 154-158 дахь тал/
Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 10-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 174-177 дахь тал/
Э.Эын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 198 дахь тал/
2012 оны 03 сарын 20-ны өдрийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 202-203 дахь тал/
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 108 дахь тал/
Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 06/8098 дугаартай шийдвэрийн хуулбар /хх-ийн 109 дэх тал/
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр багийн засаг даргын 2023 оны 07 сарын 17-ны өдрийн 227 дугаартай тодорхойлолтод: М.Ө нь ам бүл 4, 3 хүүхдийн хамт Их-Ус хорооллын 3-366 тоот хаягт оршин суудаг болохыг тодорхойлов.
.........нарын төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.
Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч нар бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн тухайд:
Шүүгдэгч Б.Ш, М.Ө, М.Э нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз 3 дугаар багийн нутаг дэвсгэр Цагаан толгой гэх газраас хохирогч Жын өмчлөлийн 20 тооны бог малыг хулгайлсан үйл баримт тогтоогдож байна.
Тодруулбал: Хохирогч Жын: ...2023 оны 04 дүгээр сарын 10-ны үед манайх бага малаа тоолсон. Тэгтэл манай бага малаас 11 хонь дутаж байсан. Тэгээд хэд хоногийн дараа буюу 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө бага малаа бэлчээх гээд цагаан толгойн бууцанд ирэхэд бууцны гадуур машины дугуйны мөр байсан. Би хулгайч ирсэн байна гэж бодоод цагдаад мэдэгдсэн. Тэгээд би эхнэрийн хамт бага малаа тоолж үзэхэд яг 20 тооны хонь дутаж байсан. Цагаан толгойн бууцанд манайхаас өөр айл мал байлгадаггүй. Манай хонь будаг, ээмэг байхгүй. /1хх-ийн 244 дэх тал/ гэх мэдүүлэг,
Гэрч Л.Бын: Ө надад хонины мах авчирч өгнө гээд надаас 300.000 төгрөг бэлнээр аваад явж байсан. Тэгээд 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Ө над руу 80097876 гэх утасны дугаараас залгаад “Би хонины мах аваад явж байгаад Цогт-Овоо суманд машины дугуйны шифилк тасарчихлаа. Над руу мөнгө шилжүүлээдэх, очоод махны мөнгөнөөс суутгаж өгье” гэж хэлсэн. Тухайн өдрөө Ө, Ш гэх залуу болон бас малчин гэх үл таних жижиг биетэй залуугийн хамтаар гурвуулаа саарал өнгийн урд талдаа Сэлэнгэ аймгийн улсын дугаартай, хойд талдаа улсын дугаар байхгүй, жижиг машинаар ирсэн. Тэр 3 ирээд надад 8 хонины мах болох 232 килограмм махыг 2.553.100 төгрөгөөр зарсан. ...Үүний дараа Ө, Ш нар ирээд 5 хонины 141 килограмм 600 грамм махыг 1.557.600 төгрөгөөр зарж өмнө өгсөн мөнгөнүүдээ хасаад надаас 1.202.600 төгрөгийг Өийн данс руу шилжүүлж авсан. 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр манай махны дэлгүүрт Ө, Ш нар ирээд 5 хонины мах болох 159 килограмм 100 грамм махны 1.750.100 төгрөгөөр зарсан. 1.330.000 төгрөгийг Өийн данс руу шилжүүлсэн. Ө, Ш нар Цогт-Овоо сумаас нийт 20 хонины мах авчирсан бөгөөд надад 18 хонины мах зарсан. Хоёр хонийг нь өөрсдөө иднэ гэж байсан. /2хх-ийн 1-5 дахь тал/ гэх мэдүүлэг,
Гэрч Г.Нын: ...Ямар ч байсан манайд 4 удаа ирж 20 тооны хонь бойлуулж байсан юм. 2023 оны 04 дүгээр сарын эхлэн 4 удаа ирж нийт 20 хонь бойлуулж байсан юм. Хамгийн сүүлд 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн өглөө 5 хонь авчирч бойлуулсан. Түүнээс өмнө буюу 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 5 хонь авчирч бойлуулж байсан. Түүнээс өмнө бас 10 хонь бойлуулж байсан бөгөөд би уг 10 хонийг хэзээ авчирч байсан он, сарыг сайн санахгүй байна. Өмнө ирж бойлуулж байсан 10 тооны хонины 2 тооны хонийг Ө, Ш гэх хүмүүс хүнсэндээ хэрэглэнэ гэж байсан. /2хх-ийн 8-9 дэх тал/ гэх мэдүүлэг,
Гэрч Т.Оын: 2023 оны 04 дүгээр сард өглөө 8 цагийн үед манай гэрт Ш, Ө нар ирсэн. Тэгээд намайг яваад хонины гэдэс янзлаад өгөөч гээд дагуулаад саарал өнгийн жижиг машинд суугаад бид 3 гурав манайхаас зүүн урагшаа Насанжаргал гэх мал янзалдаг айл байдаг. ...5 хониноос эхний хоёрыг нь бараг янзалчихлаа хонины гэдэс гарах гээд хүлээгээд байлаа гэж байсан. Тэгээд 13-14 цагийн хооронд гэдэс янзалж дууссан санагдаж байна. Намайг хонины 5 цул аваад яв. Та олон хүүхэдтэй юм чинь гэхээр нь саяын янзалдаг хонинууд хэний хонь юм гэхэд Ш дүү нь хэрэг төвөгт орооцолдсон, найздаа хэлсэн чинь 5 хонь өгсөн гэхээр нь би итгэсэн. /2хх-ийн 17-18 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд “Энэ зүйлд заасан "мал" гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна. Энэ зүйлд заасан "олон тооны мал" гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж тайлбарласан ба шүүгдэгч Б.Ш, М.Ө, М.Э нар нь бүлэглэн хохирогч Жын 20 тооны бог мал /хонь/-ыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Б.Ш, М.Ө, М.Э нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бусдын малыг хулгайлсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар бусдын малыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Ш, М.Ө, М.Э нар нь 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд хохирогч Жын 20 тооны бог малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Шы дангаар үйлдсэн гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ш нь дангаар 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Номгон сумын төвд иргэн С.Эы эзэмшлийн Хятад улсад үйлдвэрлэсэн, улсын дугааргүй, Даюун маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
Мөн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Малчны хорооллын 6-47 тоотод оршин суух иргэн Б.Агийн эзэмшлийн Хаужи гэсэн бичигтэй хар өнгийн Хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклийг хашаанаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдож байна.
Тодруулбал: Хохирогч Б.Агийн: “...2023 оны 01 дүгээр сарын 09-ний орой Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Малчин хороолол 6-47 тоот хашаанд граж дотор хар Хаужи маркийн мотоцикль байсан. 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө 10 цагийн үед гараад харахад байхгүй болсон байсан. ...Ш 2023 оны 01 дүгээр сарын 05-ны үед манайхаар ороод гараад явж байсан удаатай. /2хх-ийн 158-163 дахь тал/ гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч С.Нийн: “...Ш гэх залуу над руу тухайн үед танихгүй дугаараас залгаад хятад мотоцикль зарна, малчны хороололд байна гэж хэлсэн. Чиний өөрийн мотоцикль мөн юм уу гэж асуусан чинь миний мотоцикль мөн гэсэн. Тэгэхээр нь би Өмнөговь аймгийн малчны хороололд очиход Ш өөр 2 залуу байсан. /2хх-ийн 164-168 дахь тал/ гэх мэдүүлэг,
Гэрч Т.Гантулгын: 2022 оны 11 дүгээр сарын 03-ны шөнө намайг айлд байхад Б.Ш хөдөөгөөс ирлээ гэж хэлээд ороод ирсэн. Тэгээд надад хэлэхдээ хүнээс өрөнд авсан мотоцикль байна, үүнийг зараад мөнгөөр нь зардал хийж Улаанбаатар хот руу явах гэж байгаа гэж надад хэлсэн. Г гэх залууд бэлэн 500.000 төгрөгөөр зарж мөнгийг Б.Шы Хаан банкны данс руу хийсэн. /2хх-ийн 249 дэх тал/ гэх мэдүүлэг,
Гэрч С.Нгийн: ...Тэгсэн гэрийн гадаа урд дугуй хагарсан, их гэрлийн шил цуураад хөмрөөд унасан, шинэвтэр хар хятад мотоцикль байсан. Тэгээд Ш кондукторыг эвдээд байж байсан чинь мотоцикль авах гэж байсан 2 хүн нь ирсэн. Тэр 2 хүн Отгоо энэ хэд оролдож байгаад асаасан. Тэгсэн Отгоо 280.000 төгрөгөөр ав гэсэн. Тэгээд тэр мотоцикль авах залуутай хамт АТМ явсан. /2хх-ийн 172-173 дахь тал/ гэх мэдүүлэг,
Гэрч Б.Бийн: Орой Тэгшээ гэх айлд Штой хамт очоод 1 шил архи уусан. Тэгээд шөнө болж байхад Ш надад хандан хоёулаа яваад миний мотоциклийг айлын хашаанаас очиж аваатахъя. Та түрэлцээд өг гэсэн. ...Тэгсэн Ш энэ хашаа манай ах Баярхүүгийн хашаа, эндээс өөрийн мотоциклио аваад гараад ирье гэж хэлсэн. Тухайн хашаа руу ороод хятад хар өнгийн мотоцикль түрээд гараад ирсэн. /2хх-ийн 175-176 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ш нь хохирогч С.Э, Б.А нарын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Ш нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан хулгайлах гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Эгийн дангаар үйлдсэн гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч М.Э нь 2022 оны 06 дугаар сарын 25-ны шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт байрлах хуучин Хаан банкны авто зогсоолд байсан иргэн Б.Эы эзэмшлийн улсын дугааргүй, Мустанг 5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
Мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 08 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг Дундсайханы 1-27 тоотод оршин суух иргэн Д.Бгийн гэрт нэвтэрч Samsung А-53 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
Шүүгдэгч М.Э нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны орой 19 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Гурвансайханы гэр хорооллын 32-32 тоотод оршин суух иргэн Н.Оийн эзэмшлийн super dayun гэсэн бичигтэй улаан өнгийн Хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклийг хашаанаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
Шүүгдэгч М.Э нь 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг Зүүнсайханы 4-28 тоотод оршин суух иргэн Ц.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн 34-47 УНЗ улсын дугаартай Хятад мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
Шүүгдэгч М.Э нь 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багт байрлах Сүмбэр хүнсний дэлгүүрийн гадна талаас иргэн С.Аийн эзэмшлийн Хятад улсад үйлдвэрлэсэн улсын дугааргүй Sanya маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тус тус тогтоогдож байна.
Тодруулбал: Хохирогч Б.Эы: “...2022 оны 06 дугаар сарын 25-ны орой 20 цаг 30 минутын орчимд хуучин Хаан банкны авто машины зогсоолд өөрийн эзэмшлийн Мустанг 5 маркийн мотоциклио байрлуулж үлдээгээд ...2022 оны 06 дугаар сарын 26-ны өглөө 07 цаг 20 минутын үед гарч ирээд хартал алга болсон байсан. /3хх-ийн 120-121 дэх тал/
Хохирогч Н.Оийн: “...2023 оны 01 дүгээр сарын 30-ны орой 19 цагийн үед манай нөхөр С.Ж.г бид хоёр гэртээ байж байсан юм. Тэгээд би хүүхэд ирэх цаг дөхсөн байсан болохоор гэрээс гарсан чинь манай мотоцикль байхгүй байсан. Тэгээд би гэр рүү ороод нөхрөөсөө чи мотоциклио хаана тавьсан юм бэ, гадаа алга байна гэж хэлсэн. Манай хажуу талын айлд ирсэн нэг хар хувцастай хүн байсан. Арай түрээд явчихаагүй байгаа даа гээд гараад харсан. Тэгээд би тэр айлын хүн болох Алтай руу залгаж асуусан чинь би өдөр гараад явсан, наад хүн чинь үлдсэн байх гэж хэлсэн. ...Манай мотоцикль Super Dayun маркийн улаан өнгийн 150 мотортой, зөв талын амортизатороос тос алдсан, өрөөсөн тольтой байсан. ...Манай хүргэн Б 2022 оны 01 сард 2.600.000 төгрөгөөр шинэ мотоцикль Гурвантэс сумаас авч байсан юм...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 103-110-р хуудас/
Хохирогч Ц.Мөнх-Эрдэнийн: “...2023 оны 04 дүгээр сарын 15-ны орой 20 цагийн үед ...Галтбаяр бид хоёр ногооны талбайгаас баруун зүгт 500 метр зайтай цөөрөм дээр очоод шуудайнд шороо хийгээд цөөрмийн илүүдлээр гарсан усыг хашиж тогтоосон. Тэгээд 22 цаг өнгөрөөгөөд 23 цагийн үед мотоциклио авах гээд очиход алга болсон байсан. ...Мөнгөөр хохирлоо төлүүлэхээс илүү мотоциклио авмаар байна...” /3хх-ийн 79-84 дэх тал/
Хохирогч С.Аийн “...2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр би нөхөр Сүхбаатарын хамт мотоциклиор Өмнөговь аймгийн Даланзадгад сум 4-р баг Сүмбэр дэлгүүрт ирсэн. Тэгээд дэлгүүрт орчихоод гараад иртэл бид хоёрын мотоцикль алга болсон байсан. Сүмбэр дэлгүүрийн хойд талд байдаг Хайрхан авто угаалгын хашаан дотор нуучихсан байхад нь олж авсан...” /3хх-ийн 37-41 дэх тал/
Хохирогч Д.Бгийн: “...2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01 цаг 30 минутын үед Samsung А-53 маркийн хар өнгөтэй, улаан өнгийн гэртэй гар утсаа толгой дээр тавиад унтсан. Өглөөний 08 цаг 30 минутын үед гар утсаа хайгаад үзсэн чинь миний гар утас байхгүй байсан. Тэгээд би хулгайд алдагдсан байна гэж бодоод цагдаад хандсан. ...Өмнөговь аймагт байрлах Sain electronics 1.699.000 төгрөгөөр 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр худалдаж авсан. ...Миний хулгайд алдсан гар утас мөн байна. Гар утасны IMEI код нь миний хулгайд алдсан гар утасны кодтой таарч байна. Одоогоор гомдол, санал байхгүй...” /1хх-ийн 27-34 дэх тал/
Гэрч Ч.Эын: “...Би гар утасны засварын ажил хийдэг болохоор гар утсаа засуулах гэж байгаа хүний гар утсыг өөрийн илүү сим карт болох 88335528 гэсэн дугаарыг хийж ажиллагааг нь шалгаж үздэг. ...Тухайн гар утсыг шалгуулах гэж ирээд шалгуулсан байх. Тухайн үйл явдлыг тодорхой сайн санахгүй...” /1хх-ийн 27-34 дэх тал/
Гэрч М.Эгийн: “...Би уг айлын хашаанд орж гэр рүү нь ороход гэрийн хойд талд шалан дээр нэг хүн унтаж байсан. Тэгэхээр нь тухайн хүний хажууд байсан хар өнгийн гар утсыг аваад хашаа, гэрээс гараад явсан. Тухайн гар утсанд би хэд хоногийн дараагаа скайтелийн 96885600 гэсэн өөрийн дугаарыг хийж ашиглаж байгаад Э гэх хорих ангид хамт хоригдож байхдаа танилцаж байсан хүнтэй хамт гэртээ архи ууж байхдаа алдсан...” гэх мэдүүлэг, /1хх-ийн 44-49 дэх тал/
Гэрч Э.Эын: “...Би Эг танина. ...Би Эг унтаад өгөхөөр Эгийн Samsung А-53 маркийн гар утсаар ярьж байгаад аваад гараад явчихсан юм. Тэр өдрөө би нэг айлд хоночихоод өглөө босоод үхэх гээд байхаар нь Эгийн гар утсыг Эрдэнэболд гээд өмнө нь хамт ажиллаж байсан дүүдээ 400.000 төгрөгөөр зарчихсан юм. ...Би Эгийн гар утсыг хулгайн гар утас гэж мэдээгүй. Э би өөрөө шинээр гар утас авсан гээд хамт архи ууж байхдаа хэлж байсан...” /1хх-ийн 42-43 дахь тал/
Гэрч Я.Нийн: “...2022 оны 06 дугаар сарын 26-ны өглөө нөхөр Эрдэнэчулууны хамт ажилдаа явах гээд гэрээс 07 цагийн үед гарахад авто зогсоолд байрлуулж тавьсан Мустанг 5 мотоцикль алга болсон байсан...” /3хх-ийн 125-126 дахь тал/
Гэрч С.Ж.гын: “...2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр манай хашааны гадаа нэг хар куртиктэй дотуураа ноосон цамцтай намхан эрэгтэй хүн эргэлдээд байсан. ...Тэгээд 18 цагийн үед гэрээс гарч тамхи татахад мотоцикль байсан. ...Би хажуу гэрээс гарч ойр хавийн айлуудаар явж мотоциклио хайсан. Тэгээд Дагвасамба гэдэг хүний охины гэр гэх Гурвансайханы 27-42 тоот руу орж танайд мотоцикльтой хүн ирсэн үү гэж асуусан чинь гэрт нь байсан хүү нь 30 гаруй минутын өмнө ээжийг асууж нэг хар куртиктэй залуу ирсэн гэж хэлсэн. ...Тэр хүн 150 гаруй см өндөртэй, хар өнгийн куртик өмссөн эрэгтэй хүн байсан. Сүүлд Алтайгаас асуухад нэрийг нь Э гэдэг гэсэн. ”/1хх-ийн 103-110 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч М.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан хулгайлах гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан.
Хүн байнга амьдрах орон байр гэж хүн байнга амьдрах зориулалттай төрөл бүрийн сууц, байшин, гэр урц зэргийг ойлгох ба шүүгдэгч М.Э нь хулгайлах гэмт хэргийг бусдын байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Э.Эын үйлдсэн гэмт хэргийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Э нь 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг Дундсайханы 3-58 тоотод М.Эгийн хууль бусаар олж авсан Samsung А-53 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдож байна.
Тодруулбал: Хохирогч Д.Бгийн: “...2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01 цаг 30 минутын үед Samsung А-53 маркийн хар өнгөтэй, улаан өнгийн гэртэй гар утсаа толгой дээр тавиад унтсан. Өглөөний 08 цаг 30 минутын үед гар утсаа хайгаад үзсэн чинь миний гар утас байхгүй байсан. Тэгээд би хулгайд алдагдсан байна гэж бодоод цагдаад хандсан. ...Өмнөговь аймагт байрлах Sain electronics 1.699.000 төгрөгөөр 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр худалдаж авсан” гэх мэдүүлэг, /1хх-ийн 27-34 дэх тал/
Гэрч Ч.Эын: “...Би гар утасны засварын ажил хийдэг болохоор гар утсаа засуулах гэж байгаа хүний гар утсыг өөрийн илүү сим карт болох 88335528 гэсэн дугаарыг хийж ажиллагааг нь шалгаж үздэг. ...Тухайн гар утсыг шалгуулах гэж ирээд шалгуулсан байх. Тухайн үйл явдлыг тодорхой сайн санахгүй...” /1хх-ийн 27-34 дэх тал/ гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Э нь М.Эгийн хууль бусаар олж авсан Samsung А-53 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дугармаа шүүх хуралдаанд ... Эгийн хувьд анхнаасаа хулгай хийе, мал хулгайлаад зараад, ашиг хонжоо олъё гэсэн санаа зорилго, шунахайн сэдэл ерөөсөө харагдахгүй байна. Хэрвээ ийм санаа зорилго шунахайн сэдэлтэй байсан бол хоорондоо ярилцчихсан байх байсан. Мал хулгайлаад зараад олсон 5.000.000 гаруй төгрөгөөс 300.000 төгрөгийг өгөөд 4 үйлдэл дээр нь хамт явахгүйгээр салаад явсан байдаг учраас өмгөөлөгчийн зүгээс үнэхээр эргэлзээ төрж байна гэх дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарангарав шүүх хуралдаанд ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4-д хүний үзэл бодол, итгэл үнэмшлийнх нь төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэж заасан байдаг. Энэ хүнийг мэдээгүйнх нь төлөө эсвэл мэдэх боломжтой байсан боловч тэрийг ойлгож ухамсарлаагүйнх нь төлөө хулгайн гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэх нь нэг талдаа өрөөсгөл юм. Ө бамбай булчирхайн хорт хавдартай эмэгтэй байгаа. Мөн 3 нялх насанд хүрээгүй жоохон бага насны хүүхэдтэй, өрх толгойлж амьдардаг эмэгтэй байгаа. Тийм учраас ийм хүн 3 хүүхдээ хаяад хулгайн хэрэг хийгээд явсан гэхэд итгэхэд хэцүү. Тийм учраас энэ хүнийг ухамсарлаагүйнх нь төлөө, асуугаад байхад нь тайлбарласан Шы үгэнд итгэснийх нь төлөө итгэл үнэмшлийнх нь төлөө чи мэдсэн гэж таамгаар дэвшүүлж эсвэл мэдэх боломжтой байсан гэж тулгаж айлгах нь Эрүүгийн хуулийн үндсэн зорилт зарчимд нийцэхгүй гэж үзэж байна. Тийм учраас Өөд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна... гэх дүгнэлт тус тус гаргаж мэтгэлцэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж хуульчилсан тул шүүгдэгч М.Э согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд шүүгдэгч нар үйлдлээрээ санаатай нэгдэж, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, шөнийн цагаар хороонд байсан хониноос хулгайлсан, малыг зарж борлуулсан, үнэ хөлсийг өөрийн дансаар авч улмаар хувийн хэрэгцээндээ зарцуулсан, шүүгдэгч М.Өийн тээврийн хэрэгслийг ашигласан зэрэг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүгдэгч нар шүүх хуралдаанд өөрийн үйлдэл холбогдлыг хүлээн мэдүүлж байх тул шүүх өмгөөлөгч нарын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.
Иймд шүүх шүүгдэгч Б.Шыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдын 20 тооны бог малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.Өийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдын 16 тооны бог малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.Эг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдын 16 тооны бог малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч М.Ө, Б.Ш, М.Э нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Жд 6.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь: “Ашид билгүүн” ХХК-ний хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний шинжээчийн “...Нас гүйцсэн эр хонь 20 толгой ...нийт 6.000.000 төгрөг...” /2хх-ийн 30-31 дэх тал/ гэснээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд шүүгдэгч М.Ө, Б.Ш, М.Э нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Жын эд хөрөнгөд хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өөрт учирсан хохирлыг арилгахыг шүүгдэгч нараас шаардах эрхтэй байна.
Шүүгдэгч нар бусдын малыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байх боловч шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гэмт хэрэг үйлдэж олсон орлого зэргийг харгалзан хохирогч Жд учруулсан 6.000.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нарт тэнцүү хэмжээгээр хуваан төлүүлэх боломжгүй гэж үзэв.
Шүүгдэгч М.Э шүүх хуралдаанд ...ажлын хөлсөнд 3 удаа 100.000 төгрөг авсан гэх тайлбар гаргаж байх тул шүүгдэгч М.Эгаас 300.000 төгрөг гаргуулан хохирогч Жд олгохоор, шүүгдэгч М.Ө 500.000 төгрөг авсан талаараа хүлээн мэдүүлж байх тул шүүгдэгч М.Өөөс 500.000 төгрөгийг гаргуулан хохирогч Жд олгохоор шийдвэрлэв.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд, шүүгдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Б.Ш зохион байгуулсан болох нь нотлогддог ба шүүгдэгч шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлж байх тул шүүгдэгч Б.Шоос гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийн төлбөрт 5.200.000 төгрөгийг гаргуулан хохирогч Жд олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно” гэж хуульчилсны дагуу шүүгдэгч М.Ө, М.Э, Б.Ш нар шүүхээс тогтоосон хохирол төлбөр төлөхөөр 5 хоногийн хугацаагаар завсарлага авч, хохирогч Жд 6.000.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан болох нь шүүхэд ирүүлсэн хохирол төлсөн баримт, хохирогчийн бичгээр гаргасан хүсэлт зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч М.Ө, М.Э, Б.Ш нарыг хохирогч Жд төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл бий болов.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаар:
Шүүгдэгч М.Эгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.От 1.600.000 төгрөгийн хохирол учирсан болох нь: “Хас үнэлгээ” ХХК-ний хөрөнгө, даатгалын үнэлгээний 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1236 дугаартай шинжээчийн “...Dayun 150 мотоцикль 1.600.000 төгрөг...” /1хх-ийн 125-128 дахь тал/ гэснээр,
Хохирогч Ц.Мд 2.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь: “Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1329 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...2.000.000 төгрөг...” /3хх-ийн 91-94 дэх тал/ гэснээр,
Хохирогч Б.Эд 1.500.000 төгрөгийн хохирол учирсан болох нь: “Хас үнэлгээ” ХХК-ний хөрөнгө, даатгалын үнэлгээний 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 835 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...мотоцикль 1.500.000 төгрөг...” /3хх-ийн 132-133 дахь тал/ гэснээр тус тус тогтоогдож байна.
Хохирогч Н.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Миний мотоциклийг хулгайлсан М.Э нь хохирлоо барагдуулаагүй байгаа. Би хохирлоо нэхэмжилнэ...” /хх-ийн 109 дэх тал/,
Хохирогч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ... Мөнгөөр хохирлоо төлүүлэхээс илүү мотоциклио авмаар байна...” /3хх-ийн 83-84 дэх тал/
Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ... Би алдсан мотоциклио 1.500.000 төгрөгөөр үнэлж байгаа...” /3хх-ийн 118-121 дэх тал/ гэх тул шүүгдэгч М.Эгаас 1.600.000 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.От, 2.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Мд, 1.500.000 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Эд тус тус гаргуулан олгохоор шийдвэрлэв.
Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Миний хулгайд алдсан гар утас мөн байна. Гар утасны IMEI код нь миний хулгайд алдсан гар утасны кодтой таарч байна. Одоогоор гомдол, санал байхгүй...” /1хх-ийн 27-34 дэх тал/ гэснээр шүүгдэгч Э.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч С.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Надад ямар нэгэн гомдол хүсэлт байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй /2хх-ийн 241 дэх тал/, хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:... Мотоциклио бүрэн бүтэн хүлээн авсан тул надад нэхэмжлэх зүйл байхгүй...” /2хх-ийн 164 дэх тал/, хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Миний хулгайд алдсан гар утас мөн байна. Гар утасны IMEI код нь миний хулгайд алдсан гар утасны кодтой таарч байна...” /1хх-ийн 27-34 дэх тал/, хохирогч С.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ... Сүмбэр дэлгүүрийн хойд талд байдаг Хайрхан авто угаалгын хашаан дотор нуучихсан байхад нь олж авсан...” /3хх-ийн 37-41 дэх тал/ гэх тул шүүгдэгч Б.Ш нь хохирогч С.Эд учруулсан 1.500.000 төгрөг, хохирогч Б.Ад учруулсан 2.356.000 төгрөг, шүүгдэгч М.Э нь хохирогч Д.Бд учруулсан 1.650.000 төгрөгийн гар утасны хохирол, С.Ат учруулсан 1.800.000 төгрөгийн мотоциклийн хохирлыг биет байдлаар тус тус төлсөн болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч М.Ө, М.Э, Б.Ш, Э.Э нарыг гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Ш, М.Э, Э.Э нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Шы хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: Бүртгэлтэй /2хх-ийн 200 дахь тал/, Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 03 сарын 20-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 202-203 дахь тал/,Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1081 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2хх-ийн 206-208 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтуудаар,
Шүүгдэгч М.Эгийн хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: Бүртгэлтэй /хх-ийн 153 дахь тал/, Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 24-ний өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 154-158 дахь тал/, Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 08-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 159-162 дахь тал/, Өмнөговь аймгийн Номгон сумын Дэрсэнэ-Ус багийн засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 36 дугаартай тодорхойлолтод: М.Э нь тус багийн иргэн, хүн амын бүртгэлд байдаг ам бүл ганцаар амьдардаг нь үнэн болохыг тодорхойлов. /хх-ийн 141 дэх тал/ Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 143 дахь тал/ зэрэг баримтуудаар,
Шүүгдэгч Э.Эын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: Бүртгэлтэй /хх-ийн 173 дахь тал/, Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 06 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 174-177 дахь тал/, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 109 дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбар, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 198 дахь тал/ зэрэг баримтуудаар,
Шүүгдэгч М.Өийн хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: Бүртгэлтэй /хх-ийн 202 дахь тал/, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 296 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Нийслэлийн Чингэлтэй дүүргүүдийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 482 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 06/8098 дугаартай шийдвэрийн хуулбар /хх-ийн 109 дэх тал/, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр багийн засаг даргын 2023 оны 07 сарын 17-ны өдрийн 227 дугаартай тодорхойлолтод: “М.Ө нь ам бүл 4, 3 хүүхдийн хамт Их-Ус хорооллын 3-366 тоот хаягт оршин суудаг болохыг тодорхойлов”, Ө.И, Ө.Б, Ө.Б нарын төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч Б.Ш, М.Э, М.Ө нар нь шүүх хуралдаанд өөрсдийн сонгон авсан өмгөөлөгч нарын хамт, шүүгдэгч Э.Э өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг бичгээр гаргаж, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцов.
Улсын яллагчийн зүгээс ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Эад 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч М.Өөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч М.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоох, шүүгдэгч Б.Шд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарангарав ... Шүүгдэгчийн хүүхдүүд бол 14-тэй, 12-той, 8 настай 3 хүүхэд үлдэж байгаа. 14 настай охин нь алга болчихсон ирээгүй ийм нөхцөл байдал болоод Цогтцэцийн цагдаа хайгаад явж байгаа. ...Энэ хүний 3 хүүхдийн ирээдүйг бодолцоод, үүссэн хэргийн нөхцөл байдал, оногдуулж байгаа хариуцлага хэргийн бодит байдалд тохирсон эсэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 3 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт нь 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж нийт эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 9 сарын хугацаагаар тогтоож өгнө үү гэх дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дугармаа ...шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлт тус тус гаргав.
Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, зарим хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Шд 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч М.Эд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч М.Эд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эад 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарангаравын зүгээс шүүгдэгч М.Өөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ялыг хөнгөрүүлэн оногдуулах дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзэж, шүүгдэгч М.Өийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бага насны буюу насанд хүрээгүй 3 хүүхэд асран хамгаалагчгүй үлдэж байгаа байдал, эрүүл мэндийн шалтгаантай хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Өөд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ш, М.Э нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүгдэгч нарт оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Шд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Шы нийт эдлэх хорих ялын хэмжээг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар, шүүгдэгч М.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч М.Эгийн нийт эдлэх хорих ялын хэмжээг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тус тус тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ш, М.Э, Э.Э нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Б.Өийн эдлэх хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч М.Ө нь бага насны болон насанд хүрээгүй 3 хүүхдийн хамт амьдардаг болох нь: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр багийн засаг даргын 2023 оны 07 сарын 17-ны өдрийн 227 дугаартай тодорхойлолтод: “М.Ө нь ам бүл 4, 3 хүүхдийн хамт Их-Ус хорооллын 3-366 тоот хаягт оршин суудаг болохыг тодорхойлов”, Ө.И, Ө.Б, Ө.Б нарын төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар тодорхойлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ”, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт “Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг дэмжих, холбон зуучлах үйлчилгээний хэрэгжилтэд хүүхдийн эрхийн ажилтан хяналт тавина” гэж тус тус хуульчилжээ.
Дээрх хуулийн зохицуулалтын дагуу шүүгдэгч Б.Өийн бага насны хүүхэд болох Ө.И, Ө.Б, Ө.Байгальмаа нарыг асран хамгаалахтай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг дарга болон Өмнөговь аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газарт тус тус даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Шы 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 08 сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 93 хоног, шүүгдэгч Б.Өийн цагдан хоригдсон 2 хоног, шүүгдэгч М.Эгийн цагдан хоригдсон 2 хоног, шүүгдэгч Э.Эын цагдан хоригдсон 2 хоногийг тус тус шүүгдэгч нарын эдлэх хорих ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хонины толгой 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Ш, М.Ө, М.Э нар нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийг амар хялбар болгох, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Машин механизм гэдэгт хүн, ачаа тээвэрлэх зориулалттай бүх төрлийн автомашин, мотоцикль, трактор, өөрөө явагч ...зэргийг ойлгох ба шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тоёота королла маркийн 35-51 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч М.Өийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь хавтаст хэрэгт авагдсан Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 108 дахь тал/-аар тогтоогдож байна.
Damno ХХК-ийн 2023 оны 06 сарын 10-ны өдрийн 23-54 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ...toyota corolla runx ...нийт хөрөнгийн үнэлгээ 4.132.500 төгрөг /2хх-ийн 85 дахь тал/ гэжээ.
Дээрх тээврийн хэрэгслийг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Мөрдөгчийн тогтоолоор Цогтцэций сумын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд битүүмжилсэн /2хх-ийн 76 дахь тал/ байх тул тээврийн хэрэгслийг битүүмжилсэн шийдвэрийг хэвээр үлдээж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 4.132.500 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг хурааж улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан бол улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж болно” гэж хуульчилсан ба шүүх шүүгдэгч нарт хорих ял шийтгэж шийдвэрлэсэн тул шүүгдэгч Б.Ш, М.Ө, М.Э, М.Ө нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ө, М.Э, Э.Э нар нь 2 хоног, шүүгдэгч Б.Ш 93 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
5. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өийн бага насны хүүхэд болох Ө.И, Ө.Б, Ө.Баа нарыг асран хамгаалахтай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг дарга болон Өмнөговь аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газарт тус тус даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шы цагдан хоригдсон 93 хоног, шүүгдэгч Б.Өийн цагдан хоригдсон 2 хоног, шүүгдэгч М.Эгийн цагдан хоригдсон 2 хоног, шүүгдэгч Э.Эын цагдан хоригдсон 2 хоногийг шүүгдэгч нарын эдлэх хорих ялд тус тус оруулан тооцсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хонины толгой 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжилсэн тоёота королла маркийн 35-51 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн шийдвэрийг хэвээр үлдээж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 4.132.500 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг хурааж улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шоос 5.200.000 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Жд, шүүгдэгч Б.Өөөс 500.000 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Жд, шүүгдэгч М.Эгаас 300.000 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Жд тус тус олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг шүүгдэгч нар биелүүлсэн болохыг дурдаж, шүүгдэгч М.Эгаас 1.600.000 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.О /-т, 2.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.М / -д, 1.500.000 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Э / -д тус тус гаргуулан олгож, шүүгдэгч Э.Э бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
10. Шүүгдэгч Б.Ш нь хохирогч С.Эд учруулсан 1.500.000 төгрөг, хохирогч Б.Ад учруулсан 2.356.000 төгрөг, шүүгдэгч М.Э нь хохирогч Д.Бд учруулсан 1.650.000 төгрөгийн гар утасны хохирол, С.Ат учруулсан 1.800.000 мотоциклийн хохирлыг биет байдлаар тус тус төлсөн болохыг дурдсугай.
11. Шүүгдэгч Б.Ө, М.Э, Э.Э нар нь 2 хоног, шүүгдэгч Б.Ш 93 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
12. Шүүгдэгч Б.Ш, Б.Ө, М.Э, Э.Э нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА