Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/26

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,                                                                                       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул,

улсын яллагч А.Энхтуяа,

шүүгдэгч А.Н******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч овогт А******* Н*******ад холбогдох эрүүгийн 2******* дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ******* хотод төрсөн, 40 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа ******* хот, ******* дүүрэг, 17 дугаар хороо, Дамбадаржаа 42 дугаар гудамж, 645 тоотод оршин суух хаягтай, ******* аймаг, ******* сум, 5 дугаар баг, ******* тоотод оршин түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, овогт А******* Н******* /РД: /;

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдснаар/

Шүүгдэгч А.Н******* нь 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “” хүнсний дэлгүүрийн гадна зогсоол дээр байсан Ц.Б эзэмшлийн улсын дугаартай, “Toyota Probox” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн  зөвшөөрөлгүйгээр авч явсан;

-мөн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ******* аймгийн ******* сумын 5 дугаар баг, 4 дүгээр хэсэг, 032 тоотод оршин суух хүргэн ах О.Т хүн байнга амьдрах зориулалттай байшинд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр хүч хэрэглэж буюу цонхыг нь хагалан хууль бусаар нэвтрэн орж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэрэг тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.Н******* нь 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “” хүнсний дэлгүүрийн гадна зогсоол дээр байсан Ц.Б эзэмшлийн улсын дугаартай “Toyota Probox” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн  зөвшөөрөлгүйгээр авч явсан;

-мөн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ******* аймгийн ******* сумын 5-р баг, 4-р хэсэг, 032 тоотод оршин суух хүргэн ах О.Т хүн байнга амьдрах зориулалттай байшинд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр хүч хэрэглэж буюу цонхыг нь хагалан хууль бусаар нэвтрэн орж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч А.Н******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүгдэгч А.Н*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би эгчийндээ гэрийнхээ түлхүүрээ авах гэж цонхоор нь орсон юм. Цонхыг нь хагалсан нь үнэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.[1]

2.Хохирогч О.Т 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Замын-үүд ороод 24-ний орой 20 цагт гэртээ ороход тог тасарсан. Үүдний хаалга онгорхой, цоожгүй, үүдний хэсгийн цонх хагархай байсан. Асаагуурын гэрэл тусгаж үзэхэд том унтлагын өрөөний хивс дээр баруун хойд хэсэгт байх авдар онгорхой  дотроос нь монгол дээлийн бүс 2 ширхэг, үл хөдлөх хашаа, байшингийн 2 гэрчилгээ, булган малгай 1 ширхэг байхгүй байсан. Орон доор байсан манай хүүгийн шинэ, хагас түрийтэй, хавар, намрын арьсан гутал алга байсан. Манай эхнэрийн дүү Н******* нь урьд өмнө нь манай гэрээс юм хум авч зардаг байсан. Тухайн үед бид цагдаад хэлдэггүй байсан. Энэ удаад цагдаад хэлье гэж бодоод цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг[2],

3.Хохирогч Ц.Б 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 19 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшлийн “Toyota Prоbox” загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад ******* сумын 5 дугаар багийн нутагт байрлах “” дэлгүүрийн гадна талд зогсоод машиныхаа цонхыг хагас буулгаад дотор нь түлхүүрээ үлдээгээд дэлгүүр рүү орсон. Ойролцоогоор 10 минут болоод буцаад дэлгүүрээс гараад ирсэн чинь миний тээврийн хэрэгсэл байхгүй болчихсон байсан. Тэгэхээр нь дэлгүүрийн худалдагч эмэгтэйд “яанаа, миний машин байхгүй байна, та камераа шүүгээд өгөөч” гэж хэлсэн чинь дэлгүүрийн худалдагч эмэгтэй “камерныхаа нууц кодыг мартчихсан байгаа тул шүүж болохгүй байгаа” гэж надад хариулсан. Тэгтэл дэлгүүрт орж ирсэн эмэгтэй бид хоёрын яриаг сонсоод надаас “ямар загварын машин байгаа юм бэ” гэж асуусан тэгэхээр нь би “Toyota Probox” загварын тээврийн хэрэгсэл байгаа юм” гэж хэлтэл тэр эмэгтэй “өө, тэгвэл улаан малгайтай хүн таны тээврийн хэрэгслийг уначихсан хар замаар урд зүгийг чиглээд явж байна” гэж хэлэхээр нь би цагдаад дуудлага, мэдээлэл өгсөн юм” гэх мэдүүлэг[3],

4.Гэрч Б.Ц 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...манай гэрийн 2 цонхыг хагалчихсан байсан. Дотор ороод үзэхэд хамаг юм гаргаад тавьчихсан байсан. Манай гэрээс хүүхдийн бор өнгийн гутал 1 ширхэг, манай нөхрийн булган малгай 1 ширхэг, дээлийн тоногтой бүс 1 ширхэг, тоноггүй ширэн бүс 1 ширхэг тус тус алга болсон байна. Дээрх эд зүйлийг хашаан дотор гражид оруулаад тавьсан байсан тул одоогоор алдагдсан эд зүйл байхгүй...” гэх мэдүүлэг[4],

5.Гэрч Г.Э 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тээврийн хэрэгслийг эрэн сурвалжлахад ******* сумын 5 дугаар баг, 2 дугаар буудалд байрлах “” дэлгүүрийн гадна талд явж байсныг зогсоон шалгахад А.Н******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон байсныг таслан зогсоон холбогдох албан тушаалтанд хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг[5],

6.Гэрч Ш.Ж 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...дэлгүүрт ортол нэг эмэгтэй машин байхгүй байна гэхээр нь ямар машиныг асуутал пробокс гэсэн тэгэхээр нь Н******* унаад явж байсныг хэлтэл тэр эмэгтэй цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг[6],

7.Гэрч Ц.М 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...нэг эмэгтэй дэлгүүрт орж ирээд гарсан. Тэгснээ буцаж орж ирээд миний машин алга гэсэн...” гэх мэдүүлэг, 

8.Хэргийн газрын үзлэг хийсэн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

9.Эрүүгийн хэргийн үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол,

10.Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол, 11.Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл, хүлээн авсан тухай тэмдэглэл, 12.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

13. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, 14.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

15.Зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

16.Тээврийн хэрэгсэлтэй эсэх лавлагаа,

17.Үл  хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа,

18.Хохирогч О.Т гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тодорхойлолт, 19.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч А.Н*******ын нь 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “” хүнсний дэлгүүрийн гадна зогсоол дээр байсан Ц.Б эзэмшлийн улсын дугаартай “Toyota Probox” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн  зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

мөн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ******* аймгийн ******* сумын 5 дугаар баг, 4 дүгээр хэсэг, 032 тоотод оршин суух хүргэн ах О.Т хүн байнга амьдрах зориулалттай байшинд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр хүч хэрэглэж буюу цонхыг нь хагалан хууль бусаар нэвтрэн орж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс: “...Шүүгдэгч А.Н*******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь  заалтад зааснаар оршин суугаа газраа өөрчлөн явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар оршин суух газраасаа буюу ******* аймгийн ******* сумаас гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн үзэн 1 жил, 3 сарын тэнсэх ял оногдуулах саналыг гаргаж байна” гэсэн саналыг гаргасан[20],

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч О.Төмөрдорж нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлж, хэрэгт бичгээр хүсэлтийг, хохирогч Ц.Батцэцэгт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд машинаа авчихсан, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн зэргийг үндэслэн шүүгдэгч А.Н*******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч А.Н*******ад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирлыг нөхөн төлсөн” болон түүний хувийн байдлыг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н*******ад 01 /нэг /жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н*******ад 3 /гурав/ сарын хугацаагаар ******* аймгийн ******* сумаас гарах зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг /жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэх ялд Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, нэмт нэгтгэн, нийт тэнсэх ялыг 01 жил, 09 сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3  дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Н*******ад оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, архи, согтууруулах ундааны зүйл  хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.  

Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч А.Н*******ад анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгчийн энэхүү гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 17 хоногийг тэнссэн ялаас хасаж тооцох нь хуульд нийцнэ.

Тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт А******* Н******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2  дахь хэсэгт заасан “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдсан”, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэм хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н*******ад 01 /нэг /жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н*******ад 3 /гурав/ сарын хугацаагаар ******* аймгийн ******* сумаас гарах зорчих эрх хязгаарлах ял оногдуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг /жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэх ялд Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, нэмт нэгтгэн, нийт тэнсэх ялыг 01 жил, 09 сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3  дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Н*******ад оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, архи, согтууруулах ундааны зүйл  хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч А.Н*******ад анхааруулсугай.

6. Шүүгдэгч А.Н*******ын энэхүү гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 17 хоногийг тэнссэн ялаас хасаж тооцсугай.

7. Шүүгдэгч А.Н******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.АМАРГЭРЭЛ