| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2019/04682/И |
| Дугаар | 36 |
| Огноо | 2019-12-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 36
2019 оны 12 сарын 25 өдөр Дугаар 101/ШШ2020/00036 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух, Э.Н/РД: ЖБ000000/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух, Ц.Ц/РД: УК00000/ холбогдох
788,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваадорж,
Хариуцагч Ц.Ц,
Гэрч У.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хишигдэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Тнь бэр болох Э.Н-н тоёота приус маркийн 27-03 УБИ улсын дугаартай авто машиныг тодорхой хугацаанд унаж хэрэглэсэн. Ц.Ц нь өөрийн өмчлөлийн 6313 УБЕ улсын дугаартай, тоёота приус 11 маркийн авто машинд Э.Н-н2703 УБИ улсын дугаартай, тоёота приус 20 маркийн авто машины батерейг сольж тавьсан.
Э.Н-навто машин тухайн батерейг нь сольсон Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороолол дахь “Батхүлэг” авто засварын газрын гадаа 4 хоносон бөгөөд машин нь асахгүй байсан тул тэрээр н.Энхжаргал гэж хүнээр машины түлхүүр хувилуулж 50.000 төгрөгийн, мөн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн н.Өсөхбаяраас 730.000 төгрөгөөр иж бүрдэл батерей худалдан авч түүгээр өөрөөр нь батерейг сольж тавиулсан.
Ингээд тухайн засварын газраас машинаа авч явсан. Иймд хариуцагч Ц.Цаас батерейны үнэ 730.000 төгрөг, түлхүүр хувилуулсан 50.000 төгрөг, шүүхэд төлөөлөх итгэмжлэл хийлгэхэд гарсан зардал 8.000 төгрөг, нийт 788.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.Ц шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Э.Нбол Д.Т-н бэр бөгөөд Д.Т бид хоёр 2008 оноос хойш найзалж байгаа. Д.Тнь 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн өглөө манайд 2703 УБИ улсын дугаартай, тоёота приус 20 маркийн авто машиныг унаж ирсэн. Уг машиныг миний машин гэж надад тайлбарласан ба машиныг зарах гэж байгаа, батерейг нь солиод зарна гэсэн.
Би уг машины батерейг нь 250,000 төгрөгөөр худалдан авсан ба 190,000 төгрөгийг Д.Түвдэндоржтой хамт явж байсан н.Цэнд гэх найзынх нь данс руу шилжүүлж, 45.000 төгрөгийг нь түүнд бэлнээр өгсөн болно.
Мөн Д.Тнь найз хүүхэн болох н.Нарантуяатай буудалд ороход төлбөр 35.000 төгрөгийг нь би төлсөн бөгөөд надаас 20.000 төгрөг аваад жолооны үнэмлэхээ барьцаанд үлдээсэн.
Д.Түвдэндоржоос худалдаж авсан батерейны 3 нь нурсан бөгөөд 130.000 төгрөгөөр солиулах шаардлагатай байгаа. Надад миний машин гэж хэлж зарсан, би түүнд мөнгийг нь өгсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Ннь хариуцагч Ц.Цад холбогдуулан 788.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Э.Ннь “Ц.Цаас авто машины батерей худалдан авсан 730.000 төгрөг, смарт түлхүүр хувилуулсан 50.000 төгрөг, шүүхэд төлөөлөх итгэмжлэл хийлгэсэн 8.000 төгрөг, нийт 788.000 төгрөг гаргуулна” гэж,
Хариуцагч Ц.Ц нь “Д.Т уг авто машиныг миний машин, батерейг нь солиод зарна гэсэн тул 250.000 төгрөгөөр худалдан авсан. Би түүнд мөнгийг нь өгсөн” гэж тус тус маргаж байна.
Тоёота приус маркийн 27-03 УБИ улсын дугаартай суудлын авто машины өмчлөгч Энхболдын Норжмаа мөн болох нь тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон ба уг авто машиныг иргэн Д.Ташиглах явцад дээрхи авто машины батерейг Ц.Ц нь Д.Түвдэндоржоос 250.000 төгрөгөөр худалдан авсан нь талуудын тайлбараар тогтоогдлоо.
Хариуцагч Ц.Ц нь тоёота приус маркийн 27-03 УБИ улсын дугаартай авто машины батерейг Д.Түвдэндоржоос 250.000 төгрөгөөр худалдан авсан талаараа маргаагүй ба гагцхүү уг авто машиныг Д.Төөрийнхөө өмчлөлийн машин гэж тайлбарласан хэмээн маргаж байна.
/ХХ-ийн 3-4, 6 дугаар тал/
Хариуцагч Ц.Ц 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр авто машины батерейн үнэ 250.000 төгрөгөөс 35.000 төгрөгийг Д.Т-нзочид буудлаар үйлчлүүлсэн төлбөрт, мөн түүний найз гэх Э.Цэндэд 190.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн нь хариуцагч Ц.Цын тайлбар болон У.Солонгийн гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон ба Д.Тнь нэхэмжлэгч Э.Н-навто машиныг ашиглаж байх явцдаа батерейг нь бусдад худалдсан талаар нэхэмжлэгч тал маргаагүй болно.
/ХХ-ийн 19-23 дугаар тал/
Дээрх дурьдсан нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгч Э.Ннь бусдаас авто машины батерей 730.000 төгрөгөөр, авто машины ухаалаг түлхүүрийг 50.000 төгрөгөөр тус тус худалдан авч өөрийн авто машинд суурилуулан ашиглаж байгаа нь нэхэмжлэгчийн тайлбар болон Хаан банкны мөнгөн шилжүүлэгийн баримтаар тогтоогдож байна.
/ХХ-ийн 8-10 дугаар тал/
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон“ гэж заажээ.
Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй ... бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг эд хөрөнгийг буцаан шаардах эрхтэй.
Хөрөнгө олж авсан этгээд гэж маргааны зүйл болох эд хөрөнгө эзэмшилд нь байгаа этгээдийг, үүрэг гүйцэтгэгч гэж уг эд хөрөнгийг шилжүүлсэн этгээдийг хэлэх ба үүрэг үүсээгүй гэдэг нь тэдний хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байхыг хэлнэ.
Хариуцагч Ц.Ц нь Д.Т-нөмчлөлийн авто машины батерейг худалдан авсан гэх боловч уг авто машин нь Э.Н-нөмчлөлийнх бөгөөд тэрээр Э.Н-дтоёота приус 20 маркийн авто машины батерей худалдан авсан 730.000 төгрөг, мөн ухаалаг түлхүүрийн үнэ 50.000 төгрөг, нийт 780.000 төгрөгийг төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч талын шүүхэд төлөөлөх итгэмжлэл нотариатчаар гэрчлүүлэхэд гарсан зардлыг харин тэрээр хариуцахгүй.
Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.Цаас 780.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Н-долгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 8.000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Д.Тнь Э.Н-нөмчлөлийн авто машины батерейг бусдад худалдсан нь талуудын тайлбараар тогтоогдсон тул энэ талаар Д.ТҮвдэндорж, Э.Цэнд, А.Нарантуяа нараас гэрчийн мэдүүлэг авах шаардлагагүй бөгөөд хариуцагч Ц.Ц өөрт хохирол учирсан гэж үзвэл Д.Түвдэндоржоос нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдлаа.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.Ц-аас 780.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Н-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 8.000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Н-нулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23.470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цаас 23.270 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Н-долгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН