| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2023/0046/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/50 |
| Огноо | 2023-03-17 |
| Зүйл хэсэг | 11.7.2.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/50
аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,
улсын яллагч Т.Нансалмаа,
шүүгдэгч *******,
түүний өмгөөлөгч Г.Энхц нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ван овогт ******* *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 202 оны 02 дугаар сарын 0-ны өдөр хүлээн авч, энэ өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны 09 дүгээр сарын 02-ны өдөр аймаг, суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, “******* *******” ХХК-нд ажилтай, ам бүл , ээж, 2 настай охины хамт аймаг, сум, дугаар баг, төвийн тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* ван овогт ******* *******, /РД: /,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч ******* нь 2020 оны зун аймгийн сумын дугаар баг, ы төв байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай 9 настай, дагавар охин Х.А “ээж иргэний үнэмлэхийг олсонгүй” гэх шалтгаанаар хогны шүүрний ишээр зүүн гуя, зүүн гарын булчин хэсэг рүү тус тус цохиж зодсон;
-2021 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гэртээ дагавар охин Х.А “бэлэгний чихэр идсэн байна” гэх шалтгаанаар хувцаснаас нь өргөж, сэгсрээд зүүн хацар, хоёр гарын мөр орчим хэсэгт гараараа цохиж, зодсон;
-2021 оны 0 дугаар сард гэртээ дагавар охин Х.А “айл руу хүн дагаж явах гэлээ” гэх шалтгаанаар ор луу нь шидэж, 2 гар хэсэгт алгадаж зодсон;
-2021 оны 12 дугаар сард гэртээ хамтран амьдрагч Ц. хэрүүл маргаан үүсгэж улмаар дагавар охин Х.А салтаа орчим өшиглөж, зодсон;
-2022 оны 01 дүгээр сарын 1-ний өдөр гэртээ дагавар охин Х.А “галаа түлсэнгүй” гэх шалтгаанаар түлхэн унагаан, дэвсэж, зүүн хацар, баруун гуя орчимд цохиж зодсон;
-2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 10 цагийн орчимд гэртээ дагавар охин Х.А “дүүгийнхээ хажуугаар түргэн орж хэвтсэнгүй” гэх шалтгаанаар баруун хацар, зүүн хацар орчимд нь гараараа цохиж зодсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн -д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд;
-шүүгдэгч ******* нь 2020 оны зун аймгийн сумын дугаар баг, ы төв байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай 9 настай, дагавар охин Х.А“ээж иргэний үнэмлэхийг олсонгүй” гэх шалтгаанаар хогны шүүрний ишээр зүүн гуя, зүүн гарын булчин хэсэг рүү тус тус цохиж зодсон;
-2021 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гэртээ дагавар охин Х.А “бэлэгний чихэр идсэн байна” гэх шалтгаанаар хувцаснаас нь өргөж, сэгсрээд зүүн хацар, хоёр гарын мөр орчим хэсэгт гараараа цохиж, зодсон;
-2021 оны 0 дугаар сард гэртээ дагавар охин Х.А “айл руу хүн дагаж явах гэлээ” гэх шалтгаанаар ор луу нь шидэж, 2 гар хэсэгт алгадаж зодсон;
-2021 оны 12 дугаар сард гэртээ хамтран амьдрагч Ц. хэрүүл маргаан үүсгэж улмаар дагавар охин Х.А салтаа орчим өшиглөж, зодсон;
-2022 оны 01 дүгээр сарын 1-ний өдөр гэртээ дагавар охин Х.А “галаа түлсэнгүй” гэх шалтгаанаар түлхэн унагаан, дэвсэж, зүүн хацар, баруун гуя орчимд цохиж зодсон;
-2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 10 цагийн орчимд гэртээ дагавар охин Х.А “дүүгийнхээ хажуугаар түргэн орж хэвтсэнгүй” гэх шалтгаанаар баруун хацар, зүүн хацар орчимд нь гараараа цохиж зодсон гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч ******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* өгсөн: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй” гэх мэдүүлэг[1],
2. Насанд хүрээгүй хохирогч Х.А 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2022 оны 06 дугаар сарын 01-ний өглөө унтаж байтал аав намайг сэрээгээд “босоод дүүгийнхээ хажуугаар ороод унт” гэж хэлсэн. Тэгээд би сэрж босоод дүүгийнхээ хажуугаар ороод унтах гээд босож байтал манай аав ******* намайг “яасан удаан хөдөлгөөнтэй юм бэ” гэж хэлээд баруун хацар руу зүүн гараа атгаж байгаад нэг удаа зохиж дух хэсэг рүү зүүн гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Мөн зүүн хацар руу баруун гараараа нэг удаа алгадаж зодсон. Тэгээд аав “дүүгээ хараад байж бай” гэж хэлээд гэрт байсан зураг аваад гараад явсан. 2022 оны цагаан сарын битүүний өдөр /2022 оны 02 дугаар сарын эхээр/ цагаан сарын золголтын мөнгө олдохгүй байна, галаа түлээгүй байна гэж хэлээд унагаагаад дэвсээд, хувцаснаас барьж сэгсэрээд, зүүн хацар руу алгадаад гарын мөр гарч улайгаад хавдсан, гараа атгаж байгаад баруун элэг, баруун гуя руу гараа атгаж байгаад цохиж зодож байсан. 2021 оны 12 дугаар сарын сурагчдын амралтын үеэр ээжтэй хэлэлдээд мод хагалах гэж гарж ирж байхдаа надтай таараад шууд миний салтай хэсэг рүү ажлын гутлаараа нэг удаа хөшиглөөд яваад өгсөн. Тэгэхэд би тарган байсан учраас миний гуяыг хөшиглөсөн. Маргааш нь баруун талын гуяны дотор хэсэг хөхөрчихсөн байсан. 2021 оны 0 дугаар сард аавын эгч А нь аймгийн сум руу яваад хүүхдүүдээ манай гэрт үлдээсэн байсан. Тэгээд А эгч гөөс ирэх гээд манай эмээ /*******ийн ээж С/-д “хүүхдүүд аваад гэрт очоод гал түлээд өг” гэж хэлсэн бөгөөд эмээ хүүхдүүд аваад А эгчийн гэр лүү явах гэсэн юм тэгээд би хамт явах гэсэн чинь аав “корона ихтэй байхад явуулахгүй” гэж уурлаад намайг хувцаснаас өргөөд ор луу шидсэн, тэгээд ирээд дээрээс гараа атгаж байгаад толгой руу цохих гээд байхаар нь би хоёр гараараа нүүрээ хамгаалсан чинь миний хоёр гарны гадар хэсэг рүү цохиж зодсон. Тэгээд би уйлаад байж байтал манай ээж эмнэлэгт дүү төрүүлэх гээд хэвтэж байгаад ирээд намайг аваад явсан юм. Тэгэхэд манай эмээ аавд “чи болиоч хүүхэд аллаа” гэж хэлхэд аав “авгай минь чи дуугай ба” гэж хэлээд эмээг алгадсан. 2021 оны цагаан сарын баяраар бэлэгний чихэр идсэн байна гээд хувцаснаас өргөөд сэгсрээд зүүн талын хацар руу алгадсан, хоёр гарын мөрний булчин хэсэгт гараа атгаж байгаад цохиж зодсон. 2020 оны зун гэртээ байж байтал ээж Ц.Ц нь намайг “иргэний үнэмлэх олоодох” гэж уурлаад гараад явсан юм. Тэгсэн аав дагаж уурлаад намайг төмөр иштэй хогны шүүрийн ишээр миний зүүн талын гуяны гадна хэсэг рүү, зүүн гарын булчин хэсэг рүү тус бүр нэг нэг удаа цохиж төмөр иштэй шүүрийн иш хугарсан юм. Манай аав нээх архи уудаггүй, заримдаа уудаг. Намайг зодохдоо архи уугаагүй байдаг. Дандаа эрүүл байхдаа намайг зоддог” гэх мэдүүлэг[2],
. Хохирогч Ц.Цийн 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2014 онд том охин болох Х.А төрүүлж Дархан-Уул аймагт төрсөн ахынхаа гэрт охины хамт амьдардаг байсан. 2020 оны намар нөхөр болох аймгийн сумын -р баг, ы иргэн *******тэй танилцаж улмаар охин Х.А хамт д нөхөр *******тэй нэг гэрт орж одоог хүртэл хамтран амьдарч байна. Бид хоёр дундаасаа нэг охинтой болсон бөгөөд бага охин маань 2020 оны 04 дүгээр сарын 27-ны төрсөн ба одоо 1 нас гарантай охин байдаг. *******оо манай гэр бүл аймгийн сумын -р баг, ы төвийн 110 тоотод нөхөр, хоёр охины хамт амьдардаг юм. 2020 оны 06 дугаар сарын 01-ний өглөө 10 цагийн орчимд гэрээсээ үсчин орохоор гарсан бөгөөд хөрш айлын У эгч, буюу түүний охин *******ноо /найз/ нарын хамт үсчин орсон. Тухайн үед нөхөр, 2 охины хамт гэртээ үлдсэн. Том охин Х.А унаж байсан бага охин Н.Н, нөхөр 2 сэрүүн үлдсэн. Тэгээд бид үсээ засуулж дуусаад соёлын төвд болж байсан арга хэмжээн дээр очсон бөгөөд удалгүй араас нөхөр ирсэн. У эгч “Дархан бэр” шагналаар шагнуулсан юм. Тэгээд арга хэмжээ дуусаад нөхөр бид хоёр гэртээ очоод бага охиноо хөхүүлээд байж байтал том охин Х.А баруун хацар хөхөрчихсөн байсан бөгөөд Х.Ааас асуутал “мэдэхгүй" гэсэн ба нөхөр *******ээс “чи зодсон байна, охин мэдэхгүй гэхээр дандаа чи зодсон байдаг” гэхэд ******* том охин руу хандан “би зодоогүй биз дээ” гэж хашгирахад том охин “мэдэхгүй, мэдэхгүй аав зодоогүй” гэж байсан. Тэгээд би хоёр охиноо аваад 06 дугаар сарын 01-ний өдөр байсан учраас У эгчийн гэр бүлийн хамт гол гарсан. Тэгээд гол дээр байж байгаад том охиноос найз *******ноо асуусан бөгөөд “миний дүүг аав нь дүүгээ ав гээд алгадсан юм уу” гэж асуухад том охин “Үгүй ээ, босоод дүүгийнхээ цаагуур ор гэж хэлсэн, тэгээд босож байсан чинь яасан удаан хөдөлгөөнтэй юм гээд гараа атгаж байгаад хацар руу цохисон бас дух руу цохьсон” гэж хэлсэн юм. 2022 оны цагаан сарын баярын битүүний өдөр галдаа мод хийгээгүй гээд зодсон байсан. 2021 оны цагаан сараар зодсон байсан. 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдөр буюу шинэ жилээр зодсон байсан. 2021 оны 0 дугаар сард жирэмсэн эмнэлэгт хэвтэж байхад зодсон байсан бөгөөд орлуу авч шидэж нэг удаа алгадсан байсан. Тэгээд би эмнэлгээс очиж том охиноо авч эмнэлэгт хамт хонож байсан. 2021 оны өвөл буюу 12 дугаар сарын дундуур байсан санагдаж байна, ажлын гутлаараа салтаа руу өшиглөсөн бөгөөд охин уйлахаар нь асуутал аав өшиглөсөн гэж байсан. Маргааш өдөр нь харсан чинь баруун хөлийн гуяны дотор хэсэг нь хөхөрсөн байсан. Ер нь намайг байхгүй хойгуур зодсон байдаг. Ер нь намайг байхгүй үед дандаа зоддог. Намайг байх үед огт зоддоггүй. Зодохдоо ихэвчлэн толгой руу нь цохиж зоддог. Заримдаа хөхөрсөн толбо үүссэн байдаг. Өөрөөр гэмтэл үүссэн зүйл байдаггүй. Цагдаагийн байгууллагад мэдэгдэх гэхэд “уучлаарай дахиж тэгэхгүй” гээд гуйгаад байдаг болохоор тэгээд өнгөрөөгөөд байдаг байсан юм” гэх мэдүүлэг[],
4. Гэрч Л.О 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “*******ийн ээж Л.С нь манай төрсөн эгч бөгөөд би *******ийн нагац эгч нь юм. ******* нь одоогоос 2 жилийн өмнө Ц. сууж дундаасаа нэг хүүхэдтэй болсон. *******оо тэр хүүхэд нь 1 ой гарантай. Ц.Ц нь дагавар нэг охинтой бөгөөд Х.А гэх 9 настай охин байдаг бөгөөд ы төвийн тоотод ******* нь эхнэр Ц.Ц хоёр хүүхдийн хамт 4-үүлээ хамт амьдардаг юм. 2021 оны цагаан сараар Х.А нь манай гэрт орж ирж байсан. Тэгэхэд хацар нь хөхөрчихсөн байсан юм. Тэгээд би Х.Ааас асуутал “аав цагаан сарын баярын чихэр идсэн гээд зодсон” гэж хэлж байсан. Хамт байдаггүй болохоор өөр зодсон талаар сонсож харж байсан зүйл байхгүй байна. Тухайн үед ээж нь цагдаа сэргийлэхэд мэдэгдээгүй бол манай гэр бүлээс мэдэгдээгүй. Арга хэмжээ авагдаагүй байх. Хөөрхөн даруухан сэргэлэн охин байдаг. Дархан-Уул аймагт сурдаг байхдаа онц сурдаг байсан гэдэг. ад ирээд сурлага муудсан байх. Хичээлдээ явах сонирхолгүй дүүгээ хараад гэртээ л байж байх хүсэлтэй болсон байдал анзаарагдсан. Сэргэлэн хүүхэд байсан одоо юм асуухаар “за за би харьлаа харьлаа явж дүүгээ харлаа” гээд явчихдаг болсон байна лээ” гэх мэдүүлэг[4],
5. Гэрч М.У 2022 оны 06 дугаар сарын 2-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “*******, Ц.Ц нар нь 2021 оны өвлөөс манай хөрш айл болж байсан. Тухайн үеэс тэр хоёрыг бага сага мэддэг болж нэг нэгнийхээ гэр орноор орж гардаг болсон юм. Ц.Ц нь 9 настай нэг дагавар охинтой ба *******, Ц.Ц хоёр дундаасаа нэг хүүхэдтэй буюу тэр хүүхэд нь одоо 1 ой гарантай хүүхэдтэй. 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Ц.Ц 2 охиноо аваад манай манай гэр бүлтэй хамт гол гарсан юм. Тухайн үед Ц.Цийн дагавар охин Х.А баруун талын хацар хөхөрсөн байсан ба Х.Ааас манай охин Э.*******онтунгалаг асууж “хацар нь яасан бэ, ******* ах чинь цохисон уу” гэж асуусан байсан. Тэгтэл А “тийм ээ, аав цохисон” гэж хэлж байсан. 2021 оны 12 дугаар сарын орчим Ц.Ц нь надад “******* “А салтаа руу өшиглөөд явж чадахгүй байна” гэж хэлж байсан. Мөн “миний охиныг мэр сэр зодоод байх шиг байна, өөрөөс нь асуухаар хэлэхгүй юм” гэж ярьж байсан” гэх мэдүүлэг[5],
6. Гэрч Д.С 2022 оны 06 дугаар сарын 2-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 онд Монгол улсын Багшийн их сургуулийг төгсөж аймгийн сумын -р баг, ы ЕБС-ийн бага ангийн багшаар буюу 1б ангийн анги даасан багшаар тухайн оноос хойш ажиллаж байгаа бөгөөд 2020 оны 12 дугаар сард жирэмсний амралтаа авч 2021 оны намар хичээлийн жил эхлэхэд буцаад ажилдаа орж байсан. *******оо манай анги б анги болсон. Х.А намайг амралттай байх хугацаанд манай ангийн сурагч болсон байсан. Х.А нь Дархан-Уул аймгаас шилжин ирж одоог хүртэл суралцаж байгаа сурагч юм. 2021 оны намар Х.А нүүр орчим нь хөхөрсөн байдалтай хичээлдээ ирж байсан бөгөөд тухайн үед би асууж байсан бөгөөд тухайн үедээ тодорхой хариулт өгч байгаагүй юм. Өөрөөр миний хувьд болоод хичээл сургууль дээрээ гэмтэж бэртсэн, ил харагдах гэмтэл шарх сорви харагдсан байдал ажиглагдаж байгаагүй. Хичээлээ хааяа хааяа тасалдаг. Хүн амьтнаас асууж сураглахаар угаалга хийж байна гэж хэлдэг. Хичээлдээ гайгүй сайн хүүхэд байгаа юм. Төлөв даруухан зан ааштай сайн хүүхэд, хичээл сургуульдаа ч мөн адил гайгүй сайн хүүхэд байдаг” гэх мэдүүлэг[6],
7. Гэрч Н.Э 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “******* нь надтай цуг “*******-*******” ХХК-нд нэг байгууллагад ажилладаг тул 1.500.000 төгрөг авдаг гэж би мэднэ. Харин Ц.Цийг бол хүүхдийн мөнгө авдаг талаар нь л мэдэх юм байна, өөр зүйл сайн мэдэхгүй байна. Би 2019 оны зун 6 дугаар сараас хойш мэднэ манай “*******-*******” ХХК-нд туслах ажилчнаар орсноос нь хойш таньдаг болсон мөн манай байгууллагын манаачаар 2 жил гаран давхар ажиллаж байгаад 2021 оноос хойш манай гэрийн хажуу хашаа байшинг худалдан авч хөрш айл маань болсон.******* нь хөрш айл болсноос хойш хэрүүл тасардаггүй, эхнэр Ц.Цийг байнга л зоддог, бас дагавар охин А зоддог байсан. Тэр өдөр би цуг явж байсан өдрийн 15 цагийн орчимд голын эрэг дээр Ц, У, Хувьзаяа, Оюунц нар 0.5 литрийн архи хувааж уусан. Би машин барьж явсан болохоор уугаагүй, ганцхан шил архи уусан болохоор ер нь бүгд хэвийн согтоогүй байсан. Тэгээд 17 цагийн орчимд би Ц.Цийг гэр лүү нь оруулж өгөхөд ******* нь найз Э гээд залуутай пиво уусан байдалтай байж байсан. Тэгээд би гэр лүүгээ ороод сууж байтал хүн орилох шиг болохоор нь гарсан чинь ******* нь Ц.Цийг унагаасан хөшиглөж толгой дээр нь дэвсэж, үсдээд чирж байсан Ц.Цийн амнаас нь цус гарсан байсан. Би очоод *******ийг “чи ингэж эхнэрээ зодож болохгүй, боль” гэж хэлээд тэр хоёрыг салгаад Ц.Цийг манай хөрш болох Уд орж унтуулсан. ******* нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Намайг Ц.Цийг гэр лүү нь оруулж өгөх гээд ороход пиво ууж байсан.Ц.Цийн нүүр лүү нь цохисон байсан нилээд цус гарч байсан ам, хацар толгой мөн үсдэж чирж зодсон. Нүүр нь их цус болсон байсан болохоор эхэндээ би хаанаас нь цус гарч байгааг мэдээгүй. Тэгээд би нүүрийн угаахад уруул, завьж, хацар, толгой хэсгээс нь цус гарсан байсан. Би эмнэлэгт үзүүлье гэсэн чинь хэрэггүй, зүгээр гээд байсан” гэх мэдүүлэг[7],
8. Гэрч С.О 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “******* нь миний хадам дүү байгаа юм. Нөхөр Э том эгчийн хүү. аймгийн сум -р баг, д эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Манай хадам эгч ******* бие тааруу болохоор нь хадам дүүдээ хань болж хамт ирсэн. орохоороо л *******ийнд очдог. Очихоор тайван, хэрүүл уруулгүй байдаг. Ер нь гэрт ирэхэд “Ц дүүгээ ав, хойд өрөөнд тоглоод байж бай” гэж хэлээд оруулдаг. Бие хаа нь хөхөрсөн зүйл үзэгдэж байгаагүй ээ. Надтай тийм ч дотно биш утсаар сардаа нэг хоёр л юм асууж ярина уу гэхээс холбоо бариад байдаггүй” гэх мэдүүлэг[8],
9. Гэрч Ц.Цийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би *******тэй 9 сарын сүүлээр дахин муудаж улмаар ******* нь намайг боосон. Тухайн үед ******* бага охин Н бид гурав л хамт байсан. Тэгээд маргааш өдөр нь би ын тендерийн унаа олоод охин Ааа аваад Дарханд 14 хоног ахындаа байсан. Тэнд байх хугацаанд ******* нь Дарханд ирээд өмнөх шигээ л “уучлаарай, дахиж тэгэхгүй” гээд гуйсан. Өмнө нь зүгээр өнгөрөөгөөд байдаг байсан юм. *******оо би тэгэхгүй гээд нүүр өгөөгүй. Дараа нь би “Болд төмөр гол”-д үйлчлэгчийн ажилд ороод 2022 оны 10 сарын 19-ний өдөр уурхай руу явчихсан. 11 дүгээр сарын сүүлээр би бууна. 2022 оны 09 дүгээр сарын дундуур хэдэнд гэдгээ сайн санахгүй байна, орой *******ийн хүргэн ах Чийн гэрт ах дүүсээрээ архидах гэж байсан. Хүргэн ахын гэр бүлийнхэн, хамаатны дүү нар байсан. Ч ах “намайг хамт суухгүй юм уу” гэхээр нь би “ах дүүсээрээ архидна гэж юу байдаг юм” гэхэд намайг хэл амаар доромжилж би тэд нартай хэрэлдсэн. Би нөхөр *******д уурлаад хэд хэд цохиод гэр лүүгээ харьчихсан. Гэртээ ирээд байж байхад ******* ирээд намайг боосон. Би бага охин *******тэй үлдээгээд найз *******ноогийнд хоночихсон. ******* нь хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэнэ, гэхдээ ер агсан тавьдаггүй. Уурлахаараа шаралхаад байдаг. Элдэв муу зуршилгүй, ажил төрөлдөө сайн, сүүлийн үед ажил хийх дургүй байнга шахуу худал хэлэх болсон. Өөрийн төрсөн охин болох Нд их хайртай сайн хардаг, А маань үе үе дэглээд намайг байхгүй үед ганц хоёр гар хүрчихээд байдаг” гэх мэдүүлэг[9],
10. Гэрч Л.А 2022 оны 10 дугаар сарын 2-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр манай гэр хонь, ямаа хоёр гаргаад *******ийн гэр бүл манай гэрт ирж гэдэс хамт арилгасан. Тэгэхэд бид гадаа гэдэс арилгаж байсан. Би цусаа базаад байж байхад Ц гэдэс арилгаад охин Ат “юүлүүр аваад ир” гэхэд А гэр лүү ороод юүлүүрээ мэдэхгүй, олохгүй удаад байхаар нь Ц Ааа дуудаад загнаад “банзал, шээс эргүү мал” гээд есэн шидээр дуудаад байсан. Тэгэхээр нь би “жаахан хүүхэдтэй юу гэж есөн шидээр нь хараагаад байгаа юм бэ? охин хүүхдийг ингэж хараагаад тоглож явах нас нь шүү дээ” гэхэд Ц “би өөрийнхөө хүүхдийг би яахаа шийднэ, та нарт хамаагүй” гэхээр нь би дахиж юм дуугараагүй. Ц охин Ааа зад загнаад хувцаслаад тэр хоёр гараад явсан. ******* бага охин аа тэврээд төд удалгүй хойноос нь гараад явсан. ******* нь огт хүүхдүүдээ бид нараар харуулж байгаагүй. Баяр ёслолоор л манайд ирдэг байсан. Сайн мэдэхгүй байна. Урьд өмнө нь 2022 онд 05 сарын үед би *******ийнхээс А / нас/-г авах гээд очиход Ц охин Ааа усанд оруулж байсан. Би тухайн үед А хараад гайхсан. Нуруу нь хөхөрсөн. Хоёр талын гуя нь хөхөрсөн байсан. Би “яагаад бие нь ийм аймар болчихсон юм бэ?” гэхэд “хүний уур хүргээд, миний уур хүрэхээр яадаг билээ” гээд Ат хэлэхэд юм дуугараагүй, усандаа ороод зогсож байсан. Тэгээд би “юугаар цохиод ийм болсон юм бэ?” гэхэд “гар утасны цэнэглэгчээр зөөлөн цохиход ийм болчихдог юм билээ гэж хэлсэн. Өөр би А биед гэмтэл учирсан зүйл ахиж хараагүй. Би *******ийнхээр ч орж гардаггүй болохоор мэдэхгүй байна. Ц манай ад 2020 онд ирсэн. Манайхаар орж гардаггүй. Ц нь түрэмгий, ааштай, хүн юм хэлэхэд хүлээж авдаггүй, өөрийнхөөрөө зүтгэдэг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг эсэхийг нь би мэдэхгүй байна. Анх дүү маань их яриасаг, нийтэч байсан. уулзсанаасаа хойш бүүр нэг амьдралд даруулсан хүн шиг, сүр сүлдгүй, дуугүй, даруухан, ингэлээ тэглээ гэж хэр барагтаа юм ярьдаггүй. *******ийн ээж С эгч, дүү Эд харж суудаг” гэх мэдүүлэг[10],
11. Гэрч Г.Х 2022 оны 10 дугаар сарын 2-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2022 оны 09 дүгээр дугаар сарын 01-ний өдөр ЕБС-д бага ангийн багшаар ажиллаж эхэлсэн. Анх удаагаа анги даан авч байгаа 4б ангийг анги даан авсан. Манай анги нь 0 хүүхэдтэй. Хуучин ангийн багш Сайнжаргал нь Хөтөл рүү гэр бүлээрээ шилжин явсан. Би өөрөө Дархан дээдийн төгсөх курсийн оюутан. аас бага ангийн багшийн шалгаруулалтад тэнцээд одоо багшаар ажиллаж байгаа хавар төгсөнө. А нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хичээлийн шинэ жилээр ирсэн. 2022 оны 09 дүгээр сарын 06-наас 09-ний өдрийн хооронд хичээлдээ ирээгүй. 2022 оны 09 дүгээр сарын 10-наас хичээлдээ сууж байгаад 10 дугаар сарын 10-наас хойш А нь гэртээ ирээгүй. А ээж, аав, дүүгийн хамт гэр хороололд амьдардаг. Тэгээд дээшээ ганцаараа явдаг. Эцэг эхийн хурал болохоор гэрээс нь хүн ирж байгаагүй. Би Ат өөрт нь хэлж байсан. Ц нь “” ресторанд ресепшин хийдэг байсан. Надтай юм ярьж байгаагүй. *******ийг огт харж байгаагүй. А ар гэрээс нь ирж байгаагүй. Надтай гэрээ байгуулаагүй. Тэгээд А шилжсэн гэж Ц нь надад чатаар хэлж байсан. Сургалтын менежер нь надад А хувийн хэргийн асуудалтай л гэж хэлсэн. Ангийн багш нь болохоор санаа зовоод сургалтын менежерээс асуухад хувийн хэрэг бичилт байхгүй гэсэн. Хойд аав *******тэйгээ хамт амьдардаг гэсэн” гэх мэдүүлэг[11],
12. Гэрч Л.С 2022 оны 10 дугаар сарын 2-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би У том охин. Манай ээж ад амьдардаг. Би өөрөө Дарханд нөхрийн хамт 2-уулаа тусдаа гарсан. Хааяа ээж дээрээ дээр ирдэг. 2021 онд зун ээжийн хажууд шинэ хөршүүд болох Ц болон ******* нар нь 2 хүүхэдтэй ирсэн. Том охин А нь *******ийн хүүхэд биш юм шиг байсан. Ер нь хэрүүл ихтэй хачин хүмүүс. Ээжийнхээр хальт ирэхэд л Ц манай ээжийнд ирээд л хамаг зовлонгоо тоочоод байдаг их сонин айл. Уг нь Ц нь надтай чацуу юм байгаа юм. Жаахан хүүхэд шиг байнга хов зөөгөөд зовлонгоо тоочдог. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ч хэрэглээгүй ч их хэрүүл шуугиантай хүмүүс байдаг. Намайг байх үед аль аль нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаагүй. Бага охиноо л тэврээд аваад явдаг юм байна лээ. Том охиноо нэлээн загнадаг. Гар хүрч байсныг нь бол мэдэхгүй. Би өөрөө нүдээрээ харж байгаагүй болохоор мэдэхгүй байна” гэх мэдүүлэг[12],
1. Гэрч Э.*******онтунгалагийн 2022 оны 10 дугаар сарын 1-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би У том охин. Манай ээж ад амьдардаг. Би өөрөө Дарханд нөхрийн хамт 2-уулаа тусдаа гарсан. Хааяа ээж дээрээ дээр ирдэг. 2021 онд зун ээжийн хажууд шинэ хөршүүд болох Ц болон ******* нар нь 2 хүүхэдтэй ирсэн. Том охин А нь *******ийн хүүхэд биш юм шиг байсан. Ер нь хэрүүл ихтэй хачин хүмүүс. ...Уг нь ******* нь гайгүй хүн шиг л байдаг. Атай муухай харьцаж, уурлаж зодож нүдэхийг нь би лав хараагүй. Сурган хүмүүжүүлэх гээд ганц хоёр цохисон байж магадгүй. Зодож нүдээд байдаг хүн шиг харагддаггүй. Тэр үедээ итгэхгүй л байсан. Ээж нь л их хэл амтай, байнга хэрүүл хийдэг. Их дарангуйлагч шинжтэй” гэх мэдүүлэг[1],
14. аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 56 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “Х.А биед баруун хацар, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохилтын үйлчлэлээр үүсгэгдэнэ. Х.А биед үүссэн дээрх гэмтлийг хэзээ үүссэн эсэхийг тогтоох боломжгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[14],
15. Шүүгдэгч *******ийн 202 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Том охин Х.А, бага охин Н.Н нар унтаж байсан бөгөөд би том охин Х.А сэрээгээд “дүүгийнхээ хажуугаар ороод унт” гэж хэлсэн чинь сэрчихээд удаан хөдлөөд байхаар нь гэнэт уур хүрээд баруун хацар руу нь, дух хэсэг рүү нь, баруун гараа атгаж байгаад тус бүр нэг, нэг удаа цохьсон, зүүн хацар руу нь мөн баруун гараараа нэг удаа алгадсан юм. 2022 оны цагаан сарын баяр болох гэж байсан санагдаж байна. Ажлаа тараад гэртээ ирэхэд хоёр охин байсан ба галаа түлээгүй, гэр хүйтэн байсан. Тэгээд том охинд уурлаад галаа түлээгүй яасан юм, золголтын мөнгө олдохгүй гэж хэлээд охиноо зодсон. Түлхэж унагаад дээрээс нь нэг удаа дэвссэн, тэгээд нэг удаа алгадаад, нэг удаа гараа атгаж байгаад бие рүү нь цохиж байсан. Яг хаашаа нь цохьсон талаараа сайн санахгүй байна. 2021 оны 12 дугаар сард /хэдний өдрийг тодорхой санахгүй байна/ ажлаа тараад ядраад орой гэртээ ирсэн чинь эхнэр урдаас түлээний мод байхгүй байна гэж уурлаж байсан юм. Тэгээд би мод хагалах гэж гарахдаа том охин Х.Атай хаалгаар гарахдаа таарсан бөгөөд тухайн үеийн уурандаа А салтаа руу өшиглөж байсан. 2021 оны 0 дугаар сард нэг удаа зодож байсан. Тухайн үед эхнэр Ц.Ц нь ы Эрүүл мэндийн төвд хэвтэж байсан юм. Тухайн үед би Л.А сум руу ажлаар явахаар болоод хүүхдүүдээ манай гэрт үлдээгээд явсан С, том охин Х.А нарын хамт гэртээ байсан бөгөөд манай нагац эгч А, ээж С руу “гөөс орж байна, хүүхдүүд аваад гэрт очоод гал түлээд байж бай” гэж залгасан байсан. Тэгээд би А эгчийн хүүхдийг аваад гарах гэж байхад А хүүхдүүдтэй тоглож байсан болохоор хамт дагаж явах гээд байхаар нь явуулахгүй гэж уурлаад уурандаа хувцаснаас нь өргөөд буйдан руу шидэж араас нь нуруу руу нь цохисон. 2021 оны цагаан сарын битүүний өдөр. Цагаан сараар хамаатнуудынхаа гарыг цайлгахаар өөрсдийнхөө зургийг шаазан аяга нь дээр хэвлүүлж аяганууд дотор чихэр хийгээд бэлдээд тавьсан байсан юм. Тухайн үед манай ах, эгч нарын хүүхдүүд ирсэн байсан бөгөөд хүүхдүүдтэй нийлээд бэлдсэн байсан аягатай чихрийг идсэн байхаар нь уурлаад зодож байсан, яаж зодсон талаараа тодорхой санахгүй байна. 2020 оны зун хэдэн сард гэдгийг санахгүй байна. Эхнэр Ц.Цт иргэний үнэмлэх нь хэрэг болж байсан юм. Тэгээд Цээ нь А бид 2-г хурдан олоорой гэж хэлээд уурлаад гараад явсан. Ат өгсөн хадгалсан үнэмлэхийг хайгаад олохгүй байсан болохоор нь би уурлаад хогны шүүрээр гуя руу цохьсон” гэх мэдүүлэг[15], 16. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[16], 17. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[17], 18. Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[18], 19.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[19], 20.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[20], 21.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[21]зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч *******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ц нь бага насны хохирогч А сэтгэл заслын эмчилгээний зардлыг цаашид нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *******ээс Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэлээ.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байгаа мөн хувийн байдал одоо ээжтэйгээ хүүхэдтэйгээ амьдарч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны болон жирэмсэн хүн, хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие т хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэр биелүүлэхийг 2 жил хүртэлх хугацаагаар хойшлуулж болно” гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэж өгөхийг шүүхээс хүссэн.
Шүүхийн зүгээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн дээрх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Учир нь шүүгдэгч *******ийн хувьд дээрх хуулийн зохицуулалтад хамаарахгүй, хүртэлх насны хүүхэдтэй ганц бие гэдгийг нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, зөвхөн амаар хэлж, илэрхийлэхийг үнэн гэж үзэхгүй. Шүүх гагцхүү нотлох баримтанд үндэслэн шийдвэрийг гаргадаг болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь нь энэ гэмт хэргийн улмаас 202 оны 02 дугаар сарын 0-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 4 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь хуульд нийцнэ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ц нь бага насны хохирогч А сэтгэл заслын эмчилгээний зардлыг цаашид нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *******ээс Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй.
Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдвал зохилтой.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зөв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 6.6, 6.7, 6.8 дугаар зүйлийн 1, 4, 6.10, 6.1, 7.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн , 4 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан *******д оногдуулсан 01 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь нь энэ гэмт хэргийн улмаас 202 оны 02 дугаар сарын 0-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 4 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ц нь бага насны хохирогч А сэтгэл заслын эмчилгээний зардлыг цаашид нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *******ээс Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.
6. Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 4, 6.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 1 дугаар тал
[] Хавтаст хэргийн 20 дугаар тал
[4] Хавтаст хэргийн *******-26 дугаар тал
[5] Хавтаст хэргийн 28 дугаар тал
[6] Хавтаст хэргийн 29 дүгээр тал
[7] Хавтаст хэргийн 57 дугаар тал
[8] Хавтаст хэргийн 29 дүгээр тал
[9] Хавтаст хэргийн 58 дугаар тал
[10] Хавтаст хэргийн 6 дугаар тал
[11] Хавтаст хэргийн 66 дугаар тал
[12] Хавтаст хэргийн 72 дугаар тал
[1] Хавтаст хэргийн 77 дугаар тал
[14] Хавтаст хэргийн 88 дугаар тал
[15] Хавтаст хэргийн 40-42 дугаар тал
[16] Хавтаст хэсгийн 01 дүгээр тал
[17] Хавтаст хэргийн 0 дугаар тал
[18] Хавтаст хэргийн 27-28 дугаар тал
[19] Хавтаст хэргийн 4-5 дугаар тал
[20] Хавтаст хэргийн 49 дүгээр тал
[21] Хавтаст хэргийн 54-55 тал