Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/96

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул,

Улсын яллагч Э.*******,

Шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.*******оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч М.*******д холбогдох 2323000000115 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, *******, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, “*******”-д ажилтнаар ажилладаг, ганцаараа амьдардаг, Завхан аймгийн ******* сумын ******* багийн ******* хэсэгт оршин суух хаягтай,

Урьд: Сум дундын 13 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар 12-ны өдрийн 8 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар тэнсэн харгалзах ялаар,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, овогт ийн *******, регистрийн дугаар .           

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Прокуророос шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах буюу “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймгийн ******* сумын ******* багийн ******* хэсэгт байрлах иргэн Г.*******ын эзэмшлийн хашааны гадна түүнтэй маргалдаж толгойн тус газар гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд нь баруун талын духны дэлбэнд тархины няцрал, зүүн талын ухархайн дотор ханы хугарал, зүүн нүдний доод зовхинд шарх, зүүн нүдэнд цус хуралт, зүүн нүд зүүн шанаанд хавдар баруун ташаан толгой, баруун зүүн гарын шуунд зулгаралт шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Хохирогч Г.*******ын: “...Тухайн орой намайг гэртэй байж байх үед 22 цаг 30 минутын үед манай хашааны гадаа хүмүүс орилолдоод байсан. Тэгэхээр нь би гэрээс гараад хашааны гадаа гарах үед саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл хөгжим тавьчихсан дотор нь нэг эмэгтэй, нэг эрэгтэй хүний хамт сууж байсан. Би очоод юун хүн бэ? гэж асуутал замын урд талын “Сондор” дэлгүүрээс тортой юм барьчихсан хоёр залуу гарч ирээд замын голоос наана чинь юун атийсан пизда ирчихсэн юм бэ? гэж орилсон. Тэгснээ над дээр юун атийсан пизда бэ? гэхээр нь би та нарт амгалан тайван байдал алдагдууллаа гэж шаардлага тавьж байна гэж хэлсэн. Тэгсэн чинь тухайн хоёр залуу намайг газар унагасан. Тэгээд хууз сахалтай ******* гэх залуу нь миний толгой хэсэгт хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн мөн гараараа бас толгой хэсэгт хэд хэдэн удаа цохисон. Би тухайн үед цамцгүй футболктой байсан учраас миний хоёр тохой хоёр өвдөг зэрэг шалбарсан байсан. Намайг газар унагачихсан зодож байх үед манай эхнэр хүүгийн хамт гэрээс гарч ирсэн. Тэгсэн намайг зодохоо болиод хамт явж байсан хоёр хүнээ хоёр пизда чинь яагаад гараад ирсэн юм гэж хэлээд тэр 3 машиндаа суучихсан. Тэгэхээр нь би араас нь машиных нь жолоочийн эсрэг талын хаалга дээр очтол Г.******* гэх залуу намайг энэ пиздаг алаад хаячихъя гэж хэлээд намайг түлхээд унагасан. Би тухайн үед арагшаа саваад дагзаараа уначихсан. Тэгээд би уначхаад босож ирэх үед миний зүүн талын нүд рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би нүүрээ дараад доошоо хараад суучихсан. Тэгээд тухайн үед манай эхнэр хүн аллаа гэж орилж байсан мөн миний ухаан санаа балартаад байсан. Манай эхнэр цагдаа дуудлаа гээд орилтол машинтайгаа зугтаагаад явчихсан.” гэсэн мэдүүлэг,

Гэрч Н.ын “...Тухайн өдөр орой 22 цаг 30 минутын үед манай гэрийн гадаа хашааны үүдэнд нэг машин хөгжим орилуулаад хүмүүс шуугилдаад байсан. Манай нөхөр хэвтэж байснаа юун хүмүүс гадаа ирчихсэн юм бол би бие засах зуураа харчхаад ирье гэж хэлээд гэрээсээ гарсан. Тэгээд манай нөхрийг гарснаас хойш 5-10 минут орчмын дараа гадаа хүмүүс чанга чанга дуугаралдаад пижигнэлдээд унахаар нь би юу болсон юм бол гэж бодоод гэрээсээ гарч ирсэн. Намайг гэрээс гарч ирэх үед хашааны гадаа манай нөхрийг нэг сахалтай биерхүү залуу газар унагачихсан гараараа толгой хэсэгт цохиод байсан. Би юу болоод байгаа юм бэ? болиоч хүн аллаа гэж гүйгээд очтол тухайн залуу манай нөхрийг тавиад босоод машин руугаа явсан. Тэгсэн манай нөхөр босож ирээд чи намайг яасан гэж зодож байгаа юм гэж хэлэхэд нөгөө залуу нь миний өөдөөс сарваганасан хүмүүс энгэдэг юм гэж хэлсэн. Манай нөхрийг ахиж барьж аваад нүүр хэсэгт гараараа нэг цохисон. Тэгсэн манай нөхөр газар уначихсан тэгсэн нөгөө сахалтай залуу ахиад уначихсан байх үед нь толгой руу нь нэг удаа өшиглөөд, гараараа 2-3 удаа цохисон. Мөн багалзуурдаад 4 хөллүүлээд чирээд байсан. Би тухайн үед орилоод болиоч гээд зөндөө хэлсэн боловч намайг ерөөсөө тоохгүй байсан.” гэсэн мэдүүлэг

Гэрч М.ийн “...Тухайн өдөр орой 18 цаг орчмын үед *******ын гэрт найз , *******ын найз болох эмэгтэй бид 4 хамт байсан. Тухайн өдрийн өмнөх өдөр бид 4 *******ын гэрт хамт хоноцгоосон юм. бид хоёр хөргөгчид байсан 0.5 литрийн сэнгүр нэртэй пивоноос 3 ширхгийг уусан. Тухайн үед пиво уучхаад унтаад өгсөн. Тэгээд би дэлгүүр явах гээд гийн машиныг ******* бариад, *******ын найз нарын хамт бид гурав ногоон хашаанд байх “Сондор” дэлгүүрийн урд талын гудамд машинаа үлдээчхээд “Сондор” дэлгүүр лүү орсон. Бид 3 “Сондор” дэлгүүр лүү орох үед цаг 22 цаг өнгөрч байсан. Тухайн үед би дэлгүүрийн хаалган дээр гадаа зогсож байсан. Тэгсэн айлын хашааны үүдэнд тавьчихсан байсан машины гадаа хүн ирчихсэн тойрч хаалга үүдийг нь татаж үзээд байж байсан. Тэгээд ******* дэлгүүрээс гарч ирээд бид 3 машин дээрээ яваад очтол тухайн машин тойрч яваад байсан хүн байж байсан. ******* тухайн хүнтэй барьцалдаж аваад гараараа нүүр хэсэгт нь 2 удаа цохиод унагачихсан. Тэгэхээр нь би салгах гээд очтол бид хоёрыг машиндаа суу гэж ******* хэлэхээр нь бид хоёр буцаад машиндаа суучихсан. Тэгээд л удалгүй ******* машиндаа орж ирж суугаад бид гурав яваад өгсөн.” гэсэн мэдүүлэг,

Завхан аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Т.ын 2023-06-12-ны өдрийн 000000218 дугаартай  “...1. Г.*******ын биед баруун талын духны дэлбэнд тархины няцрал зүүн талын ухархайн дотор ханы хугарал, зүүн нүдний доод зовхинд шарх, зүүн нүдэнд цус хуралт, зүүн нүд зүүн шанаанд хавдар баруун ташаан толгой, баруун зүүн гарын шуунд зулгаралт гэмтлүүд учирсан байна.

            2. Г.*******ын биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

            3.Г.*******ын биед учирсан гэмтлүүд нь 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр үүссэн байх боломжтой.

 4. Учирсан гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Г.*******ын биед баруун талын духны дэлбэнд тархины няцрал зүүн талын ухархайн дотор ханы хугарал, зүүн нүдний доод зовхинд шарх, зүүн нүдэнд цус хуралт, зүүн нүд зүүн шанаанд хавдар баруун ташаан толгой, баруун зүүн гарын шуунд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3-1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй тухайгаа мэдэгдсэн байх тул хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалган тогтоосон, нотлох баримт бүрдүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан, хангаагүй зөрчил илрээгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан байна.  

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

Хүний эрүүл мэнд халдашгүй байх талаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан бөгөөд уг эрхийг зөрчиж хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.

Шүүгдэгч М.*******ын дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.*******ын бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.

 Иймд шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

  • Хохирлын талаар:

Хохирогч Г.*******а мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...Эмчилгээний зардалд 2,500,000 төгрөгийг гаргуулж авмаар байна” гэжээ. Шүүгдэгч М.******* уг 2,500,000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь түүний шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд прокурор гаргасан хүсэлт болон хохирогч Г.*******ын эхнэр Н.ын дансанд 2,500,000 төгрөг шижлүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

             Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан  зуун  мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.******* нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарласугай.

5. Шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               П.ДОРЖБАЛ