Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/98

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмэнд,

Улсын яллагч Ц.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.*******,

Шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн О.*******ад холбогдох 2323000390109 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.       

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, *******, эрэгтэй, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *******, хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын нутаг ******* гэдэг газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овогт *******ийн *******, регистрийн дугаар

            Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Прокуророос шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах буюу алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох:

 Шүүгдэгч О.******* нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн ******* сумын багийн нутаг гэдэг газраас иргэн С. адуунд байсан хохирогч Д.ын өмчлөлийн “Х” тамгатай номхон, уургач хээр зүсмийн адууг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа, өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

- Хохирогч Д.ын: “...Би 2021 оны 05 дугаар сард сумын Б. гэдэг хүнээс ромбо “X” тамгатай номхон, уургач хээр зүсмийн морь худалдаж авсан юм. Тэгээд 2022 оны 12 дугаар сард миний худалдаж авсан хээр морь манай нутгийн гэдэг хүний адуунд гүйж очоод нийлчихсэн байхаар нь ахынх нь адуу танай адуунд байж байг гээд захиад үлдээсэн юм. ...Тэгээд хэд хоногийн дараа над руу утсаар залгаад таны хээр морийг ******* маханд өгнө гээд аваад явсан. Та хээр морио *******ад зарчихсан юм биш үү? гэж надад хэлсэн. Тэгээд би одоо *******аас хээр морио авъя гэж хэлсэн чинь өгдөг газарт нь өг гэж хэлсэн болохоор цагдаагийн байгууллагад хандсан юм. ...Эхлээд хэлэхдээ та морио танихгүй байгаа юм биш үү. Тэр чинь миний морь гэж хэлж байснаа сүүлдээ би тэр хээр морийг зарчихсан байсан. Үнийг нь өгөхгүй байсан болохоор буцаагаад авчихсан юм гэж надад холсэн. адуунд байсныг , гэдэг хүмүүс мэднэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,

- Гэрч С. “...2022 оны 3 дугаар сард манай адуунд хээр зүсмийн морь нийлчихээр нь би *******ад хээр морь чинь манай адуунд ирээд нийлчихсэн шүү гэж хэлсэн. Тэгээд тэр хээр морь манай адуунд хаваржаад, зусаад намаржсан. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын эхээр ******* өөрийн эзэмшлийн хөх портерыг унаж ирээд тухайн хээр морийг ачаад аваад явсан. Манай сумын гэдэг хүн 2022 оны 04 дүгээр сард манай эхнэр рүү утсаар залгаад танай адуунд хээр морь нийлсэн үү? гэж бас асуусан байсан. Тэгэхэд би учрыг нь олохгүй тэгсхийгээд хаячихсан юм. Ромбо “Х” тоо тамгатай өндөр хээр морь байсан. Тухайн адууг манай талийгаач ах 1 жилийн өмнө *******ад зарж байсан болохоор *******ын адуу манай адуунд гүйж ирээд нийлчихсэн байна гэж бодоод *******ад өгөөд явуулчихсан юм. ******* нь манайд ирэхдээ тухайн морийг зарж борлуулсан талаар надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Миний морь байна гэж хэлээд л ачаад аваад явсан. Тухайн үед ******* эхнэртэйгээ ирсэн. ******* манайхаас морь ачиж авсныг манай эхнэр мэднэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

- Гэрч Ц.гийн “...2022 оны 4 дүгээр сарын 20-ны үед ...утсаа авахад гэж хүн байсан. Тэгээд манай нөхрийн нас барсан ахын зарсан хээр морь адуунд чинь очиж нийлсэн үү? гэсэн. Тэгэхээр нь нийлсэн байна гэсэн. Энэ тэгээд хаана байж байгаад гүйгээд ирсэн юм бол уг нь гэх хүнд зарсан гэж хэлсэн. Тэгтэл ах надад хэлэхдээ хээр морийг гүйлгээд алдсан гэнэ. Хээр морийг ахад нь захисан юм. Та хоёр сайн харж байгаарай адуунд чинь байж байг гэж хэлсэн өөр ямар нэгэн юм яриагүй. Түүнээс хойш ерөөсөө яриагүй байсан. Тэгтэл 2022 оны 12 дугаар сарын 20-ны үед буюу ******* хээр морио авъя гэхээр нь өгөөд явуулсан. Манай нөхрийн ах хүнээс худалдаж авч байсан адуу байгаа юм. бие нь муудаад унаж эдэлж чадахгүй байсан. Тэгээд өөрөө амьд байхдаа ******* гэж хүнд зарсан юм. Тэгээд нэг жил орчим хугацааны дараа манай адуунд гүйж ирсэн байсан. Им тамгыг нь би мэдэхгуй байна. Дэлийг нь аваагүй дэлтэй хээр морь байсан. ...Дараа манай нөхөр 2023 оны 02 дугаар сарын үед хонгор азаргатай адуугаа Д. ахаас асуухад танай хонгор азаргатай адууг хараагүй. Нөгөө хээр морийг дотор нь яваа юм уу? гэж манай нөхрөөс асуусан байна лээ. Тэгсэн манай нөхөр тэр адууг чинь ******* аваад явсан шүү дээ гэж Д. ахад хэлэхэд тэр хээр морийг чинь би худалдаж авсан юм аа. О.******* тэр адууг авах ёсгүй дээ гэж манай нөхөрт хэлсэн байна лээ. Урьд өмнө нь харж байгаарай гэж надад захисан болохоос ах нь худалдаж авсан юм гэж ярьж хэлсэн юм байхгүй. Д. ах худалдаж авсан юм гэж хэлсэн бол О.*******ад тэр адууг юу боллоо гэж өгч явуулах вэ” гэх мэдүүлэг /хх-ийн 34-37-р хуудас/,

- Гэрч Ц.ын “...О.******* гэж хүнийг сайн танихгүй. ******* сумын харьяат хүн гэдгийг нь би мэднэ. Манай “Завхан хунс групп” XXK мах боловсруулах үйлдвэрт мал өгдөг, мал тушаадаг хүн байгаа юм. ...2022 оны 11 дүгээр сарын 05-ны үед 1 тооны адуу манай махны үйлдвэрт өгч байсан. Мөн оны 12 дугаар сарын 05-ны үед мөн 2 тооны адууг манай мах боловсруулах үйлдвэрт өгч байсан. ...******* сумын иргэн О.******* гэгч иргэний өгсөн адууны бүртгэл судалгаа болон малын зураг нь одоо байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/, 

- Гэрч Ц.ын “...Би энэ адууны талаар сайн мэднэ. Миний өөрийн унаган морь байсан юм. 7, 8 жилийн өмнө Завхан аймгийн сумаас хээр гүү авч байсан юм. Тэр гүүнээс гарсан миний өөрийн унаган азарганы төл нь байгаа юм. Би тэр хээр зүсмийн ромбо “Х” тоо тамгатай адууг хязаалан үрээ байхад нь ахад өгч байсан юм. Миний хээр зүсмийн ромбо “Х” тоо тамгатай адуу номхон адуу байсан болохоор гэгч хүнд би өгсөн. Тэр хүнээс би орны адуу мал авч байгаагүй. Би тэр талаар мэднэ. ах сумын харьяат гэж хүнд 2 үхрээр сольсон гэж ярьж байсан. сумын харьяат нь Д. ахад зарсан гэж байсан. Яг хэдэн төгрөгөөр яаж ямар байдлаар зарсан талаар би мэдээгүй. сумын иргэн ийн адуунд тогтохгүй наашаагаа баруун хайрханд адуунд гүйж ирсэн байна гэж сонсоод Д. ахтай би яриад хээр зүсмийн ромбо “X” тоо тамгатай адуу ирчихсэн байна. Миний эзэмшлийн унаган адуу юм чинь би авчих уу? гэхэд Д. ах тэг тэг гээд бид хоёр хоорондоо тиймэрхүү яриа хийчихсэн байсан юм. Тэгсэн 11-12 сарын үед О.******* гэгч нь адуунаас ачиж авч яваад аймгийн махны үйлдвэрт нядалгаанд өгсөн гэж би сонссон. Тухайн адуу нь хурдан удамтай хоёр талаасаа тийм удам байгаа юм. Даага байхад нь уяж байсан. Би тэр адуугаа уурганд сургасан сайн адуу байсан. Даага байхдаа сумын баяр наадмаар 7, 8 дээр ороод ирдэг адуу байсан. Содон шинж тэмдэг нь бол зөв талын хаандаа мэнгэтэй. Хээр улаан, хээр гэмээр манай өөрийн тамгатай “X” тоотой, унаган адуу байгаа юм. Тэр адуу их сайн адуу байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 51-53-р хуудас/,

- Гэрч Э.ын “...2022 оны 12 дугаар сарын эхээр байх яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Манайн нөхөр ******* болон нутийн ах , эхнэр нартай хамт ******* сумын багийн нутаг гэх газраас өөрийнхөө эзэмшлийн 1 тооны адууг өөрийн эзэмшлийн портерт ачаад аймгийн төв оруулж зарсан. Манай нөхөр ******* адуунаас хээр морийг бариад аварай гэж ахад халсэн байсан. Тэр хээр морио ачаад аймаг орсон. Тэгээд тухайн адуунуудаа маханд өгсөн. Манайх өөрийн эзэмшлийн 11 тооны адууг 2 портер дээр хувааж ачсан байсан. Тэгээд нөхөр ******* бид хоёрыг очиход хээр морийг барьж аваад уячихсан байхаар нь ахынд очиж ачсан. Тэгээд аймгийн төвд өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 55-р хуудас/,

- Шүүгдэгч О.*******ын “...Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 2,000,000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан.” гэх  мэдүүлэг /хх-ийн 109-110-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан тул гомдол саналгүй тухайгаа шүүгчийн туслахад мэдэгдсэн байх тул хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, уг мэдүүлгүүд нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “алдуул мал завших” гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд тухайн алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсэн байх нөхцөлийг шаарддаг бөгөөд хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн өмчлөх эрхэд халдсаны улмаас бага хэмжээнээс /300,000 төгрөг/ дээш хохирол учруулсан байх материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд уг алдуул малыг хууль ёсны эзэмшигч, өмчлөгчид нь өгөхгүйгээр, шунахайн сэдэлтээр, өөрийн өмчийн адил хууль бусаар эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулснаар төгсдөг. 

Алдуул мал гэдэг нь хэн нэг этгээдийн ямар нэг оролцоогүйгээр ижил сүргээсээ тасарсан, байнга бэлчээрлэх нутаг газраасаа холдсон, өөр сүрэгт нийлсэн эсхүл өөр нутаг бэлчээрт шилжин байрласан, өмчлөгч, эзэмшигч нь хэн болох нь тодорхойгүй, мэдэгдэхгүй байгаа малыг ойлгоно.

Шүүгдэгч О.******* нь иргэн Д.ын эзэмшлийн 1 тооны адууг  алдуул мал бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, бага хэмжээнээс дээш буюу 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан нь дээрх гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Энэ нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдлийн улмаас хохирогчид хохирол, хор уршиг учрахыг мэдсээр байж, хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж үзнэ.

Иймд шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

  • Хохирлын талаар:

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Д.т 2,000,000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаартай Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээчин Н.ийн нас гүйцсэн уурагч адуу 2.000.000” гэж үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67-р хуудас/-ээр тогтоогдож байна. Хохирогч Д. нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан болох нь түүний тайлбар, хүсэлт болон шүүгдэгч О.*******ын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол бүрэн төлөгдсөн байна. Иймд шүүгдэгч О.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.            

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч  О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 

5. Шүүгдэгч О.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 П.ДОРЖБАЛ