| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2020/00591/И |
| Дугаар | 766 |
| Огноо | 2019-03-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 766
2020 03 03 101/ШШ2020/00766
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, РД:, Э******* овогт Ю.Д-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух, РД:, Б овогт Д-ийн Э-т холбогдох,
Баянзүрх дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, байрны тоот хаягт байрлах 100.65 м.кв талбай бүхий орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч С.С, хариуцагч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ю.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ю.Д миний бие нөхөр Б.Б хамт 2019 оны 11 са******* К******* гэх БНХАУ-ын иргэнээс Баянзүрх дүүрэг хороо, хороолол байрны тоот 100.65 м.кв байрыг урьдны авлагандаа тооцож худалдаж авсан. Гэтэл уг байранд 1 жил гаран сууж байгаа Б гэгч нь байрны хэрэглээний за*******ал болох гурван сая орчим төгрөгийг төлөлгүй одоо хүртэл сууж байх тул уг этгээдийг миний өмчлөлийн байрнаас албадан гаргаж байр чөлөөлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээд боловсролтой, РД:, Б овогт Б.Б-аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНХАУ-ын иргэнээс 2019 оны 11 са******* К******* гэх хүнээс өрөндөө Баянзүрх дүүрэг хороо, -р хороолол гудамж, байрны тоот 100.65 м.кв байрыг худалдаж авсан. 2019 оны 11-р са******* худалдан авах гэж байхдаа Д.Э-т хэлж мэдэгдэж, уулзуулаад өгье гэхэд чимээгүй болсон. 2020-01-06-ны өдөр эхнэр Ю.Д-ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж авсан. Иймд Баянзүрх дүүрэг хороо, -р хороолол гудамж, байрны тоот орон сууцыг чөлөөлж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 11 сараас утсаар ярьж хэлсэн. Тэрнээс өмнө дүү нь гэх нэг эмэгтэй ирээд манай байрыг үзсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа буцаж ирээд манай ах ажлын хөлсөндөө энэ байрыг авах гэж байгаа гэсэн. Би 2 компаний хооронд байгуулсан гэрээ байгаа, санхүү төлбөр тооцооны асуудалтай, би өөрөө цагдаад өргөдөл өгөөд учрыг нь олох гэж хөөцөлдөөд шийдэгдээгүй байгаа гэдгийг хэлсэн. Л******* гэдэг хүн П компаний нэрээр хөрс хуулалтын ажил явуулах төлбөр тооцооны 20 хувийн бартерт энэ байрыг худалдан авахаар болсон. Ийм асуудалтай байгаа учраас “та нар Л******* гэдэг хүнтэй ярилцах хэрэгтэй, би цагдаагийн байгууллагад хандсан” гэж хэлсэн. Би 2, 3 удаа залгаж цагдаагийн байгууллагад гомдлоо өгсөн байгаа асуудал шийдвэрлэгдсэний дараа байрыг чөлөөлж өгнө гэж хэлсэн. 2019-09-28 нд 2 компани хоорондоо гэрээ хийгээд ******* тоотын төлбөрийг бартераар төлөхөөр тохиролцоод гэрээ хийгдсэн. Байрыг чөлөөлж өгөхгүй байгаа шалтгаан нь захиалагч компани болох П, ажил гүйцэтгэгч манай байгууллага Х\ компани гэрээ байгуулж П-аас Х ажлын хөлснийхөө 20 хувьд бартераар авсан. ******* тоотын төлбөрийг 20 хувийн бартераар төлөөд дууссан. Манай байгуулагаас П компани руу ******* тоот байрыг манай компани руу шилжүүлж өгнө үү гэсэн албан бичиг явуулахад “А*******” ББСБ-ын барьцаанд байгаа зээлийн барьцаанаас чөлөөлөгдөхөөр шилжүүлж өгнө гэсэн албан бичгээр хариу ирсэн. Хкомпаний захирал М гэх хүнтэй би хамтраад техник болон тодорхой хэмжээний мөнгө оруулсны үндсэн дээр П компанитай гэрээ байгуулж хөрс хуулалтын ажил хийж тухайн ажлын хөлсний 20 хувьд бартераар авсан. Би байрыг чөлөөлж өгөх сонирхолгүй байна. Ажлын хөлс үлдэгдэл 3.000.000 төгрөг байгаа ядаж би энэ мөнгийг аваад байрны төлбөртөө суутгуулъя гэхээр сураггүй. 2019-11-23-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст Х компанийн захирал М, П компаний захирал Х гэдэг хүний гарын үсгийг зурсан байгааг хуурамчаар бичиг баримт үйлдсэнийг шалгаж өгнө үү гэж гомдол гаргасан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ю.Д нь хариуцагч Д.Э-ын Баянзүрх дүүрэг, дугаар хороо, байрны тоот, 100.65 м.кв 3 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаа*******лага гаргажээ.
Баянзүрх дүүрэг, дугаар хороо, байрны тоот, 100.65 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Y-220 дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууцны өмчлөгч нь Ю.Д болох нь 2020 оны 01-р сарын 06-ны өдөр олгогдсон Үл хөдлөх эд хөрөнгө эрхийн улсын бүртгэлийн 000 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-ийн 3 тал/
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаа*******ах эрхтэй”, 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаа*******ах эрхтэй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь бусдын хууль эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгөө шаа*******ах эрхтэй байна.
Хариуцагч Д.Э нь Баянзүрх дүүрэг, дугаар хороо, байрны тоот орон сууцыг П ХХК-иас Х ХХК нь ажлын хөлсний 20 хувьд бартераар авсан гэх тайлбарыг гаргаж байгаа хэдий ч нэхэмжлэлийн шаа*******лагыг татгалзаж буй үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлох баримтаар нотлох, тэдгээр баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй.
Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж зааснаар хариуцагч Д.Э-ыг улсын бүртгэлийн Y-220 гэрчилгээтэй Баянзүрх дүүрэг, дугаар хороо, гудамж, байрны тоот, 100.65 м.кв талбайтай, 3 өрөө Ю.Д-ийн өмчлөлийн орон сууцыг хууль бусаар эзэмшиж байна гэж үзэхээр байна.
Иймд улсын бүртгэлийн Y-220 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, байрны тоот 100.65 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг хариуцагч Д.Э-ын хууль бус эзэмшлээс чөлөөлөх нэхэмжлэлийн шаа*******лагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 557.950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.Э-аас 557.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хувиарлан шийдвэрлэх.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг уди*******лага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Баянзүрх дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, байрны тоот, 100.65 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Y-220 дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууцыг хариуцагч Д.Э-ын хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч Ю.Д-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 557.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-аас 557.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ю.Д-д олгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг ду*******сугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө га*******ан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг ду*******сугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг га*******ан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг ду*******сугай.
ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА