Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 143/ШШ2020/0019

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “А” ХХК,

Хариуцагч: Ө а З д, ******* сумын ******* дарга,

Гуравдагч этгээд: “И х х” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ө а З д 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/1311 дүгээр захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсэг, ******* сумын ******* ******* 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/24 дүгээр захирамжийн “И х х” ХХК-д холбогдох хэсгийн “А” ХХК-ийн газартай давхцаж буй 8 га газрыг тус тус хүчингүй болгуулах,

Гуравдагч этгээд бие даасан шаардлага: “Ө а З д 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн а/42 дугаар захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “А” ХХК-ийн захирал Г.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, өмгөөлөгч Ж.У, хариуцагч Ө а З д итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, ******* сумын ******* ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч З.*******, гуравдагч этгээд “И х х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбаатар нар оролцов.                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, өмгөөлөгч Ж.У нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...АНЗАОТ” ХХК-д Өмнөговь аймгийн ******* сумын ******* ******* шийдвэрээр 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Гаалийн хяналтын талбайн зориулалтаар 10 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр болсон. Ийнхүү 2012 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулан, 0203090 дугаартай Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Улмаар Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дахь “Нүүрс ачиж буулгах, гаалийн хяналтын талбай” төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний ажлын тайлан хийж, газраа ашиглаад явж байтал Ө а З д Н.Наранбаатар 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “Хууль бус шийдвэрийг хүчингүй болгох тухай” А/1311 дүгээр захирамжаар манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь бидний хууль ёсны эрх ашгийг зөрчсөн хэмээн үзэж байна.

Газраа эзэмшиж, ашиглаж байх үед манай газар дээр “И х х” ХХК үйл ажиллагаа явуулж, барилга барьж эхлэхээр нь мэдсэн. Ө а З д 2017 оны А/1311 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулаагүй, 48 дугаар зүйлийг зөрчиж гарсан.  Захиргааны актыг гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж байгаа “А” ХХК-д мэдэгдээгүй. Захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлд заасан журмын дагуу захиргааны актыг мэдэгдсэн өдрөөс хүчинтэй болдог.

Гэтэл “А” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгочхоод мэдэгдэхгүйгээр, уг газрыг гуравдагч этгээд “И х х” ХХК-д шинээр эзэмших эрх олгосон. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3  дахь хэсэгт зааснаар газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёсыг хамгаална. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийг удирдлага болгож ярихаас өмнө Захиргааны ерөнхий хуулийг ярих ёстой. Захиргааны ерөнхий хуульд заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим нь хөрөнгө оруулалт хийснийг хамгаална гэсэн үг биш. Ямар нэгэн газрыг хууль ёсны дагуу авчхаад бүтээн байгуулалт явагдсан бол хууль ёсны итгэлийг хамгаална.

Манай компани газраа авснаас хойш хашаалж, ашигласан гэж үзэж байгаа. Энэ газар нь энгийн нэг газар биш гаалийн хяналтын талбайн зориулалттай газар учраас Байгаль орчны яамнаас байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн. Ийм учраас ашиглаж байсан гэж үзэж байгаа. Мөн аймгийн ******* дарга А/1311 дугаар захирамж гарахдаа хүндэтгэн үзэх шалтгаангүй газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй гэх үндэслэлээр гаргаагүй.

Ийнхүү хууль бус захирамжийг үндэслэн Өмнөговь аймгийн ******* сумын ******* дарга Б.Д нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр А/24 дүгээр захирамжаар “И х х” ХХК-д шинээр газар олгосон нь манай компанийн газар эзэмших эрхийг зөрчих үндэслэл болж байна. Энэхүү маргаан бүхий А/1311 дүгээр захирамжийн улмаас “А” ХХК-ийн Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хуулиар олгогдсон газар эзэмших, ашиглах эрх зөрчигдөж, бид 2018 оны 01 дүгээр сараас хойш газар дээрээ үйл ажиллагаа явуулж чадахгүй байна. Энэ захиргааны актын манай компанид холбогдох хэсэг хүчингүй болсноор бид газраа зориулалтын дагуу эзэмших ашиглах, үр өгөөжөө хүртэх эрх сэргэх юм.

Иймд Ө а З д 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/1311 дүгээр захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсэг, ******* сумын ******* ******* 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/24 дүгээр захирамжийн “И х х” ХХК-д холбогдох хэсгийн “А” ХХК-ийн газартай давхцаж буй 8 га газрыг тус тус хүчингүй болгуулж өгнө үү” гэв.     

Хариуцагч Ө а З д итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, З.******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анх Ө а З д 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн а/42 дугаар захирамжаар “А” ХХК-д газар эзэмшүүлсэн байсан. Тус захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3 энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” заалтыг зөрчсөн шийдвэр байсан. Аймгийн ******* дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын өрөнхий төлөвлөгөөний дагуу зөвхөн аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх эрхтэй болно.

Энэхүү заалтыг зөрчиж 2012 онд “А” ХХК-д газар эзэмшүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон учраас аймгийн ******* ******* 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” А/1311 дугаар захирамжаар нийт 20 хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгосон. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасан үндэслэлээр хууль бус шийдвэрийг цуцалсан. Захиргааны акт нь “А” ХХК-д хаяглагдаагүй шийдвэр гэдэг нь гаргасан алдаагаа залруулж, хуульд нийцүүлэн гаргаж байгаа ажиллагаа. Уг захирамжийн 3 дахь заалтад сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3 дахь заалтын дагуу шийдвэрлэхийг ******* сумын ******* даргад үүрэг болгосон.

******* сумын ******* ******* 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/24 дугаар захирамжаар “И х х” ХХК-д газар олголт хийхэд тухайн газар нь хоосон байсан. Сумын ******* дарга газар олгохдоо заавал газрыг тухайн этгээдэд олгоно гэж заагаагүй, заавал өмнө нь эзэмшиж байсан газрыг дахин олгох шаардлага байхгүй. ******* сумын ******* дарга нь дээрх иргэн, хуулийн этгээдүүдийн газрын эзэмших, ашиглах эрхийг хуульд нийцүүлэн үргэлжлүүлэн олгосноор Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшиж, ашиглаж улмаар Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дах хэсэгт заасны дагуу эзэмшил, ашиглалтын газар нь Монгол Улсын хэмжээнд 2017 онд нэвтрүүлсэн Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдэж, эрх нь бүрэн баталгаажих байсан тул тэдний газар эзэмшихтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөнө гэж үзээгүй.

Мөн Ө а З д 2012 оны а/42 дугаар захирамжаар “А” ХХК нь 2012-2017 он хүртэлх хугацаанд эзэмшиж буй газар дээрээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх заалтын дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн байсан. Нэхэмжлэгчээс хариуцагч Б.Б-ийн гаргасан захирамжийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байхад Н.Н хариу тайлбар гаргасан, түүнд хамааралгүй гэж тайлбарлаад байгаа нь ойлгомжгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийгээгүй, түүнчлэн маргаан бүхий захиргааны актыг “А” ХХК-д мэдэгдэх, гардуулах ажиллагаа явагдаагүй болно. Харин “А” ХХК-д ******* сумын ******* ******* 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/34 дүгээр захирамжаар Хайрхан багийн Цагаан хаданд 10 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийг үргэлжлүүлэн олгосон байдаг.

Иймд аймгийн ******* ******* 2017 оны А/1311 дүгээр захирамж нь “А” ХХК-ийн эрх ашгийг зөрчөөгүй бөгөөд хуулийн хүрээнд асуудлыг зөв шийдвэрлүүлэхээр гаргасан захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч ******* сумын ******* дарга Ш.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Дээрх газруудыг сумын ******* дарга болон сумын газрын даамал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх хэмжээний хүрээнд хуульд нийцүүлэн олгох эрх нь шилжин ирсэн бөгөөд тус газруудыг Газрын тухай хуульд зааснаар бусдад олгох асуудлыг шийдвэрлэсэн. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар “А” ХХК нь Сумын газрын алба буюу ******* даргад тухайн хүчингүй болсон газраа дахин авах тухай хүсэлт, холбогдох материалын хамт хавсарган ирүүлэх боломжтой байсан боловч энэ талаарх баримт сумын ******* ******* Тамгын газрын архивд байхгүй тул хүсэлтээ дахин ирүүлээгүй болох нь тогтоогдож байна.

Сумын ******* ******* Тамгын газрын архиваа шүүж үзэхэд “И х х” ХХК-ын сумын ******* даргад Газрын тухай хуульд заасны дагуу хүсэлтээ гаргасан байх бөгөөд ******* дарга нь хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр сумын газрын даамалд өгсөн байдаг. Газрын даамал нь босоо удирдлагатай хэдий ч ******* даргыг мэргэжил арга зүйгээр хангах, мэргэжлийн дагуу зөвлөх үүрэгтэйн хувьд хуулийн хүрээнд Цагаан хаданд дахин төлөвлөлт хийх, олгогдож байгаа газруудын байршил, нөхөн олгох зэргийг ерөнхий төлөвлөгөөний дагуу олгож байршуулан ******* даргад захирамжийн төслийг оруулж батлуулах эрхтэй байдаг.

Тиймээс хүчингүй болсон газар дээр сумын ******* ******* 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/24 дүгээр захирамжаар “И х х” ХХК-д шинээр газар олгосон байна. Иймд “А” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “И х х” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани нь 2012 онд үүсгэн байгуулагдаж 2017 оноос эхлэн улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулаад тасралтгүй 3 жил болж байна. Энэхүү хугацаанд төрөөс барьж буй бодлого шийдвэрийг ажил хэрэг болгох үүднээс өөрийн эзэмшлийн газар, ажилчдын кемптэй болох зорилго тавин ажиллаж Өмнөговь аймгийн ******* сумын ******* даргад 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаар албан бичгээр Гаалийн хяналтын бүсийн зориулалтаар газар эзэмших хүсэлт өгсний дагуу зохих хууль, журмыг үндэслэн сумын ******* ******* 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/24 дүгээр захирамжаар нэгж талбарын 4601008725 дугаартай, 10 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосон. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын мэдээллийн санд албан ёсоор газрын кадастрын зураг 2019 онд бүрэн баталгаажиж орсон байна.

Бид өөрийн санхүү нөөц боломжоо ашиглан хамтран ажилладаг компаниудтай нийлж техник, тоног төхөөрөмж, хүн хүчээр тухайн газрыг үйл ажиллагаа явуулах боломжтой болгон сэргээн засварлаж, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс “И х х” ХХК нь тухайн газрыг эзэмшсэнээс хойш уг газарт бүтээн байгуулалтын ажил хийх, хашаалж, объект барьж, ногоон байгууламж бий болгосон. Өнөөдрийн байдлаар тухайн газарт хоёр давхар оффис, ажилчдын байр, цайны газар, халуун ус, угаалга, засварын газартай цогц жишиг кемп зэрэг нийт 3 тэрбум 100 сая төгрөгийн өртөгтэй бүтээн байгуулалт, 180 гаруй ажлын байр бий болгон үйл ажиллагаа тогтвортой хэвийн явагдаж байна.

Аймгийн ******* дарга 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр А/1311 дугаар захирамжаар “А” ХХК-д олгосон газрыг хүчингүй болгосон бөгөөд “А” ХХК-ийн эрх ашгийг зөрчихгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч “А” ХХК нь ******* сумын газар нутагт 2012-2017 оныг хүртэл тухайн газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, зориулалтын дагуу ашиглаагүй, барилга байгууламж бариагүй.

Аймгийн ******* ******* 2012 оны а/42 дугаар захирамж нь илт хууль бус байсан учраас ******* дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хүчингүй болгосон үйлдэл нь зөв гэж үзэж байна “И х х” ХХК нь ******* сумын ******* даргад хүсэлтээ гаргаж хуульд заасан журмын дагуу газар эзэмшсэн. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт зааснаар хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж байгаа. Хууль бусаар энэ газрыг авчхаад хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим яриагүй.

******* сумын ******* ******* 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/24 дүгээр захирамж гарахаас өмнө 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр А/1311 дугаар захирамжаар “А” ХХК-д олгосон газрын эзэмших эрхийг дуусгавар болгочихсон байсан учраас хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байна гэж үзэж байна. Иймд “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: “...Ө а З д 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/1311 дүгээр захирамжаар өмнө гарсан аймгийн ******* ******* 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн а/42 дугаар захирамж буюу хууль бус шийдвэрийг хүчингүй болгосон. Уг захирамжаар ******* сумын Цагаан хаданд байрших 10 га газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар “А” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж зааснаас үзэхэд Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрших газрыг бусдад эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх хэмжээ ******* сумын ******* даргад олгогдсон байна.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-д “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах" талаар зохицуулсан байх бөгөөд Ө а З д нь 2012 онд а/42 дугаар захирамж гаргаж өөрийн ажлын чиг үүрэгт хамаарахгүй асуудлыг шийдвэрлэсэн байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.2-т зааснаар өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар гаргасан захиргааны акт буюу Ө а З д 2012 оны а/42 дугаар захирамж нь илт хууль бус бөгөөд эрх зүйн үйлчлэлгүй юм.

Өмнөговь аймгийн ******* сумын ******* дарга 2018 оны 01 дүгээр сарын         23-ны өдрийн А/24 дүгээр захирамжаар “И х х" ХХК-д ******* сумын Хайрхан баг Цагаан хаданд 4601008725 нэгж талбарын дугаартай 10 га газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дагуу тус компани газар эзэмших эрхийн 00031224 дүгээр гэрчилгээгээр уг газрыг эзэмшиж байна.

Ө а З д 2012 оны а/42 дугаар захирамжаар “А” ХХК-д эзэмшүүлэхээр олгосон газар нь манай компанийн эзэмшлийн газартай давхацдаг гэх тайлбарыг нэхэмжлэгч гаргадаг бөгөөд энэ нь эрх зүйн маргаануудыг дагуулж манай компанийн газар эзэмших эрх, үл хөдлөх эд хөрөнгөд халдаж, цаашлаад компанийн үйл ажиллагаа хэвийн явагдахгүй байх нөхцөл байдалд хүргэж болзошгүй байна.

Шүүх “А” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээж аваад аймгийн ******* дарга болон ******* сумын ******* дарга нарт холбогдуулан хэрэг үүсгээд явж байгаа. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага нь хариуцагч ******* дарга нарт холбогдсон байх ёстой. Маргаан бүхий газрын анхдагч эрх зүйн акт нь аймгийн ******* ******* 2012 оны а/42 дугаартай захирамж учраас илт хууль бус болохыг тогтоолгохоор гуравдагч этгээд эрх хэмжээнийхээ хүрээнд бие даасан шаардлага гаргасан.

Нэхэмжлэгчээс ******* сумын ******* ******* 2018 оны А/24 дүгээр захирамжийн “И х х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж эхэлсэн цагаас хойш “И х х” ХХК-ийн газар эзэмших эрх нь зөрчигдөж байна. Шүүх хэргийг хэрхэн шийдвэрлэхээс хамаарч “И х х” ХХК-ийн газар эзэмших эрхэнд өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй.

Иймд Ө а З д 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн а/42 дугаар захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэв. 

Нэхэмжлэгч “А” ХХК-иас бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбар: “...”А” ХХК-ийн хувьд үндсэн нэхэмжлэлийн шаардлага аймгийн ******* дарга Н.Н, ******* сумын ******* дарга Б.Д гэдэг хүмүүст холбогдоно. Гэтэл үндсэн нэхэмжлэлээс өөр Б.Б гэх хүнийг хариуцагчаар татсан.

Гуравдагч этгээдийн эрх, үүргийг хэтрүүлэн бие даасан шаардлага гаргасан байна, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд. Хэрвээ эрх ашиг нь хөндөгдөөд хүчингүй болгох гэж байгаа бол 8 жилийн хугацаа өнгөрсөн байна. Бие даасан шаардлагыг хүлээж авсан шүүгчийн захирамж хэрэгт байхгүй. Хариуцагч нь хэн гэдэг нь тодорхойгүй, гуравдагч этгээд хууль зүйн үндэслэлгүй бие даасан шаардлага гаргасан. Аймгийн ******* ******* 2012 оны а/42 дугаар захирамжийг хүчингүй болголоо гэхэд “И х х” ХХК-ийн ямар эрх ашиг нь сэргэнэ гэж үзэж байгаа талаар тайлбар, нотлох баримт байхгүй.

Гуравдагч этгээд нь нэхэмжлэл гаргаж байгаа бол нэхэмжлэгчийн адил үүрэг хүлээнэ. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж байгаа тохиолдолд нотлох баримт гаргаж өгч болно. Гуравдагч этгээд нь маргаж буй газар дээр барилга барьсан бол буруутай этгээдээс хохирлоо гаргуулах эрх нь байгаа. “И х х” ХХК нь 2012 онд энэхүү газрыг авахаар хүсэлт гаргаж байсан уу. Магадгүй 2012 онд хоёулаа өрсөлдөөд “А” ХХК-д уг газрыг олгосон, харин “И х х” ХХК-д олгоогүй бол гуравдагч этгээд нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар бие даасан шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдолтой байх ёстой. Гэтэл үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй шаардлага гаргасан, мөн цаг хугацааны хувьд ч, субъектийн хувьд ч өөр байна. Гуравдагч этгээд “И х х” ХХК-ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, З.******* нарын бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбар: “...Гуравдагч этгээдээс аймгийн ******* ******* 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн а/42 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлд аймгийн ******* дарга нь газрыг хэрхэн олгох талаар хуульчилсан байдаг. Аймгийн ******* дарга 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн а/42 дугаар захирамж гаргаж өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн. Иймээс сумын ******* ******* эрх хэмжээний асуудлыг аймгийн ******* дарга хэрэгжүүлсэн нь тодорхой байгаа учраас Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3-д зааснаар захиргааны байгууллага өөрт үл хамаарах захиргааны актыг гаргасан. Аймгийн ******* дарга нь хуулиар олгогдсон чиг үүргийн хүрээнд 2012 оны а/42 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Ийм учраас илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн.

“Их хурд хүч” ХХК-д олгосон газар өмнө нь аймгийн ******* ******* 2012 оны а/42 дугаар захирамжаар “А” ХХК-ийн эзэмшиж байсан газрын байршилтай давхацсан. Гэхдээ “Их х х” ХХК-д шинээр газар эзэмших эрх олгох үед бусдын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй газрыг олгосон. “А” ХХК нь газар дээрээ бүтээн байгуулалтын ажил хийж байсан бол өнөөдөр ийм байдалд хүрэхгүй байсан.

 “И х х” ХХК-д олгосон газар нь хуулийн дагуу олгогдсон, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг зөв гэж үзэж байна. Иймд аймгийн ******* дарга 2012 оны а/42 дугаар захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус шийдвэр гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээд “И х х” ХХК-ийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “А” ХХК-иас “Ө а З д 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/1311 дүгээр захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “******* сумын ******* ******* 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/24 дүгээр захирамжийн “И х х” ХХК-д холбогдох хэсгийн “А” ХХК-ийн газартай давхцаж буй 8 га газрыг хүчингүй болгуулах” гэж (шүүх хуралдаанд тодруулж) нэмэгдүүлсэн болно.

Гуравдагч этгээд “И х х” ХХК-иас “Ө а З д 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн а/42 дугаар захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” бие даасан шаардлага гаргасан.

Анх Ө а З д 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай” а/42 дугаар захирамжаар ******* сумын нутаг дэвсгэр, Цагаан хаданд байрших 10 га газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар 15 жилийн хугацаатай “А” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2012 оны 02 дугаар сарын 05-ны өдөр[1] Газар эзэмших эрхийн 0203090 дугаар гэрчилгээ олгож, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан байна. 

Маргаан бүхий Ө а З д 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Хууль бус шийдвэрийг хүчингүй болгох тухай” А/1311 дүгээр захирамжид Монгол Улсын ******* захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус баримталж, 1 дэх заалтаар “...хуулийн 21 дүгээр зүйлийг зөрчиж газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан” гэх үндэслэлээр “А” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын нэгж талбарын дугаар, зориулалт, байршил, хэмжээг хүчингүй болгож”, 3 дахь заалтаар “...төлөвлөгөөнд тусгаж, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3 дахь заалтын дагуу шийдвэрлэхийг ******* сумын ******* даргад үүрэг болгосон” байна.

Гэтэл уг байршилд ******* сумын ******* дарга 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “Газар эзэмших эрх шинээр олгох тухай” А/24 дүгээр[2] захирамжаар Хайрхан баг, Цагаан хаданд байрших 10 га газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар 15 жилийн хугацаатай “И х х” ХХК-д шинээр эзэмших эрх олгож, 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр[3] Газар эзэмших эрхийн 000312224 дугаар гэрчилгээ олгож, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулагджээ.    

Нэг. Ө а З д 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/1311 дүгээр захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:  

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-д “Аймгийн ******* дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.3.2-т “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ...”, 21.4-д “Сумын ******* дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.4.3-д “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж тус тус аймгийн болон сумын ******* дарга нарын хэрэгжүүлэх бүрэн эрхийг зохицуулсан.

Хариуцагч захиргааны байгууллагаас “нэхэмжлэгч “А” ХХК-д Ө а З д 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн а/42 дугаар захирамжаар ******* сумын нутаг дэвсгэр, Цагаан хаданд байрших газрыг эзэмшүүлсэн шийдвэр нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д заасантай нийцээгүй, хууль бус шийдвэр” гэж үзэн аймгийн ******* дарга 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр А/1311 дүгээр[4] захирамжаар “А” ХХК-д газар эзэмшүүлсэн шийдвэрээ хүчингүй болгосон байна.

Захиргааны байгууллагаас өөрийн гаргасан шийдвэрээ хожим нь “хууль бус” гэх үндэслэлээр хүчингүй болгох нөхцөлийг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлээр зохицуулсан байдаг. Уг зүйлийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны акт”-ыг хүчингүй болгох тохиолдлуудыг тодорхой заасан бөгөөд 48.2.1-48.2.5-д заасан тохиолдолд “эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны акт”-ыг хүчингүй болгохоор хуульчлан зохицуулсан.

Хариуцагчаас “энэхүү маргааны хувьд Ө а З д 2012 онд ******* сумын нутаг дэвсгэрт “А” ХХК-д газар эзэмшүүлсэн шийдвэр нь “хууль бус захиргааны акт”, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан үндэслэл тогтоогдсон” гэж тайлбарлан мэтгэлцэж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж тусгайлан зааснаас үзвэл “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны акт”-ыг гаргасан өдрөөс хойш таван жилийн хугацаа өнгөрсөн бол уг актыг хүчингүй болгохыг хориглосон хуулийн зохицуулалттай байна.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч “А” ХХК-д Ө а З д 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн а/42 дугаар[5] захирамжаар маргаж буй газрыг эзэмших эрх олгогдсон бөгөөд дээрх хуулийн “актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор” гэж тусгайлан заасан “таван жилийн” хугацаа хэтэрсэн байхад захиргааны байгууллагаас өөрийн гаргасан шийдвэрээ “хууль бус захиргааны акт” гэх үндэслэлээр хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг зөрчсөн хууль бус захиргааны акт болжээ.

Тодруулбал, захиргааны актыг 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гаргасан бөгөөд уг актыг гаргасан өдрөөс хойш 5 жил, 10 сар, 5 хоногийн дараа буюу 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр аймгийн ******* дарга А/1311 дүгээр захирамжаар 2012 оны а/42 дугаар захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

Мөн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан. Уг зохицуулалтыг хэрэглэх үндэслэл нь “төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйлдэл I) Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байхын зэрэгцээ, II) бусад газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн нөхцөлд тухайн шийдвэрээ хүчингүй болгох эрхтэй” байхаар байна.

Гэтэл маргаж буй захиргааны актад дээрх хуулийн 61.1 дэх хэсгийг баримталсан бөгөөд нэхэмжлэгчийн хувьд “бусад газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх нөхцөл” бүрдээгүй, мөн түүнд эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны акт байсан.    

Түүнээс гадна хариуцагчаас “А” ХХК-д газар эзэмших эрх олгосон аймгийн ******* ******* 2012 оны а/42 захирамжийг хууль бус гэж үзэж буй үндэслэлээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д заасны зөрчиж захиргааны акт гаргасан гэх бөгөөд энэ нь захиргааны байгууллагын өөрийнх нь буруутай үйлдэл болно. 

Нэхэмжлэгчээс “захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулаагүй, гаргасан захиргааны актаа зохих ёсоор мэдэгдээгүй” гэж маргаж буй нь үндэслэлтэй, харин хариуцагчаас “А/1311 захирамж “А” ХХК-д хаяглагдаагүй тул сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй” гэж мэтгэлцэж байгаа нь хууль бус байна. А/1311 захирамжийн улмаас “А” ХХК-ийн газар эзэмших эрх хөндөгдөж байх тул Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл, 27 дугаар зүйл, 43 дугаар зүйлд заасны дагуу захиргааны байгууллагаас сонсох ажиллагааг явуулах, нэхэмжлэгчид захиргааны актыг мэдэгдэх ёстой байсан. 

Захиргааны ерөнхий хууль болон Газрын тухай хуулийн дээрх зүйл, заалтын зорилго бол захиргааны актын эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдийн (газар эзэмшигчийн) эрх, хууль ёсны ашиг сонирхол, итгэлийг хамгаалах үүднээс захиргааны байгууллагын өөрийнх нь буруутай үйл ажиллагаатай холбоотой гаргасан шийдвэрээ захиргаа хожим нь “хууль бус” гэх үндэслэлээр хүчингүй болгох, нийтийн, эсхүл бусад этгээдийн эрх, ашиг сонирхол ноцтой зөрчигдсөн зэрэг хуульд заасан зайлшгүй тохиолдолд л хүчингүй болгоход чиглэсэн байна.

Иймд Ө а З д 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр А/1311 дүгээр захирамжаар “А” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр болжээ. 

Хоёр. ******* сумын ******* ******* 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/24 дүгээр захирамжийн “И х х” ХХК-д холбогдох хэсгийн “А” ХХК-ийн газартай давхцаж буй 8 га газрыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.3, 32.4, 32.5 дахь хэсэгт заасны дагуу аж ахуйн нэгж байгууллагын бичгээр гаргасан хүсэлт, түүнд хавсаргасан баримт материалд үндэслэн эрх бүхий албан тушаалтан газар эзэмшүүлэх шийдвэр гарах талаар нарийвчлан зохицуулсан. Дээрх хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны ******* даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 32.3-д “Аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана”, 32.3.1-д “аж ахуйн нэгж, байгууллагын оноосон нэр, харьяалал, хаяг, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар”, 32.3.2-т “тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг”, 32.3.3-д “газар эзэмших зориулалт, хугацаа” гэж тус тус заасан.

Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 Энэ хуулийн 32.2, 32.3-т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ..., 32.5-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна” гэж зааснаас үзэхэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ сумын газрын даамлаар дамжуулж гаргахаар зохицуулсан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн баримт бичигт хийсэн үзлэгээр гуравдагч этгээд “И х х” ХХК нь дээрх хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.3-д заасны дагуу газар эзэмших хүсэлтээ зохих ёсоор гаргаагүй болох нь тогтоогдож байна. Тухайлбал, “И х х” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний 005 дугаар[6] албан бичгээр (1 хуудас) гаргасан хүсэлтэд хавсаргасан баримт бичгийг дурдаагүй, хавсаргаж өгсөн нь нотлогдоогүй, мөн уг хүсэлтийг хүлээн авсан бүртгэл сумын Газрын даамлын болон Тамгын газрын Ирсэн бичгийн бүртгэлд бүртгэгдээгүй болох нь хариуцагч ******* сумын ******* ******* 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01/290 дүгээр, 08-ны өдрийн 01/298 дугаар албан бичгүүд[7], шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл, газрын хувийн хэрэг, түүнд авагдсан баримтуудаар[8] тус тус тогтоогдож байна.

Ө а З д 2012 оны а/42 захирамжаар “А” ХХК-д болон ******* сумын ******* ******* 2018 оны А/24 захирамжаар “И х х” ХХК-д тус тус эзэмшүүлсэн ******* сумын Цагаан хаданд байрших 10 га газар нь нэг байршилд буюу 8 га газар хэсэгчлэн давхцалтай болох нь нэхэмжлэгч “А” ХХК болон гуравдагч этгээд “И х х” ХХК-ийн газрын байршлын кадастрын зураг, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын давхцуулж олгосон газрын байрлал харуулсан зураглал зэрэг баримтуудаар[9] нотлогдож байх ба хэргийн оролцогчид энэ тухайд маргаагүй болно.

Иймээс өмнөх хэсэгт аймгийн ******* ******* 2017 оны А/1311 захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсон тул ******* сумын ******* ******* 2018 оны А/24 дүгээр захирамжийн “И х х” ХХК-д холбогдох хэсгийн “А” ХХК-ийн газартай давхцаж буй 8 га газрыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Гурав. Ө а З д 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн а/42 дугаар захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд:

Захиргааны хэргийн шүүх нь захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянахаас гадна уг актын улмаас иргэн, хуулийн этгээдийн хуулийн дагуу үүссэн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй тохиолдолд түүнийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үндсэн зорилготой болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд гуравдагч этгээдийн эрх, үүргийг зохицуулсан бөгөөд 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасан.

Нэхэмжлэгч “А” ХХК-д анх маргаж буй ******* сумын Цагаан хаданд байрших 10 га газрыг эзэмших эрх Ө а З д 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн а/42 дугаар захирамжаар үүссэн байна.

Гуравдагч этгээд “И х х” ХХК-ийн гаргасан “аймгийн ******* ******* 2012 оны а/42 дугаар захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” бие даасан шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримттай холбоотой байх ба нэхэмжлэгчийн “...үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй шаардлага гаргасан, мөн цаг хугацааны хувьд ч, субъектийн хувьд ч өөр байна...“ гэж маргаж буй нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “ “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” хэлнэ гэж зааснаас үзвэл хүн, хуулийн этгээдээс өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн тохиолдолд уг хуулийн дагуу үүссэн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахаар байна.

Харин гуравдагч этгээд “И х х” ХХК-ийн хувьд ******* сумын ******* ******* 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/24 дүгээр захирамжаар дээрх маргаж буй газрыг эзэмших эрх шинээр үүссэн байх бөгөөд энэ цаг хугацаанаас хойших захиргааны хууль бус үйл ажиллагаа, шийдвэрийн улмаас тухайн газрыг эзэмших эрх хөндөгдсөн гэж үзвэл гуравдагч этгээдээс бие даасан шаардлага гаргах боломжтой.

Иймээс гуравдагч этгээдэд газар эзэмших эрх 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр үүссэн учраас аймгийн ******* ******* 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн а/42 дугаар захирамжийн улмаас “И х х” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмыг захиргааны үйл ажиллагаанд баримтлахаар зохицуулсан бөгөөд энэ нь хууль ёсны дагуу үүссэн эрх, ашиг сонирхлыг хамгаалах агуулгатай. Харин энэ хуулийн 48.2-т заасан тохиолдолд үүсвэл иргэн, хуулийн этгээдийн итгэл  хамгаалагдахгүй гэж хуульчилжээ.

Харин гуравдагч этгээд “И х х” ХХК-иас маргаж буй газарт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийгдсэн гэх баримтуудыг шүүхэд ирүүлсэн бөгөөд тус компаниас өөрт мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хохирол учирсан гэж үзвэл зохих этгээдээс хохирлоо нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурьдав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 32.5, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Ө а З д 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/1311 дүгээр захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсэг, ******* сумын ******* ******* 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/24 дүгээр захирамжийн “И х х” ХХК-д холбогдох хэсгийн “А” ХХК-ийн газартай давхцаж буй 8 га газрыг тус тус хүчингүй болгож, гуравдагч этгээд “И х х” ХХК-ийн “Ө а З д 2012-02-03-ны а/42 захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоох” бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч “А” ХХК, гуравдагч этгээд Их хурд хүч ХХК-иас тус тус улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө а З д, ******* сумын ******* дарга нараас тус бүр 35100 төгрөгийг гаргуулж “А” ХХК-д олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ЦЭЦЭГМАА


[1] Хэрэг 1-р хавтас 10-12 дахь хуудас

[2] Хэрэг 1-р хавтас 84-85 дахь хуудас

[3]Хэрэг 2-р хавтас 71-76 дахь хуудас

[4] Хэрэг 1-р хавтас 79-82 дахь хуудас

[5] Хэрэг 1-р хавтас 78 дахь хуудас

[6] Хэрэг 1-р хавтас 206 дахь хуудас

[7] Хэрэг 2-р хавтас 58-59 дэх хуудас

[8] Хэрэг 1-р хавтас 71-88  дахь хуудас

[9] Хэрэг 1-р хавтас 13, 2-р хавтас 95, 143 дахь хуудас