Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 599

 

 

 

 

 

        

2020 оны 02 сарын 12 өдөр          Дугаар 101/ШШ2020/00599          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                      

      Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр 2хд, 84-6 тоот, “ХБТ” ХХК-ийн /РД: 0000000/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 39б-30 тоотод оршин суух, Т.П/РД: ЙЮ0000000/ холбогдох 

6.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Хулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “ХБТ” ХХК-ийн захирал Б.Адьяасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.Пнь тус компанийн оруулан ирж худалдан борлуулдаг кирби хивс цэвэрлэгч төхөөрөмжийг худалдан авахаар харилцан тохиролцож 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан.

Уг хивс цэвэрлэгч төхөөрөмж 6.200.000 төгрөгийн үнэтэй бөгөөд Т.Пгэрээ байгуулахдаа урьдчилгаа 300.000 төгрөг төлж үүнээс хойш сар бүрийн 15-ны өдөр 300.000 төгрөгөөр тооцоо хийн 20 сарын дотор худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үнийг бүрэн төлөхөөр тохиролцон биет байдлын болон эрхийн доголдолгүй бүтээгдэхүүн хүлээн авсан.

Худалдан авагч Т.Пнь урьдчилгаа төлбөрт 300.000 төгрөг төлсөн ч 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй. Улмаар түүний гэрээ байгуулахдаа өгсөн хаягийн дагуу гэрээний үүргээ шаардан нэхэмжлэл гаргатал Т.Пуг хаягтаа оршин суудаггүй тул нэхэмжлэлийг маань хүлээн авахаас татгалзсан тул тус шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2857 дугаар шийдвэрээр түүнийг эрэн сурвалжлуулсан.

Уг шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага түүнийг эрэн сурвалжилж хаягийг нь тогтоосны дагуу нэхэмжлэл гаргасан. Т.Пүрэвдуламтай тус компанийн байгуулсан худалдах, худалдан авах гэрээний хугацаа 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болсон бөгөөд 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс хойш буюу урьдчилгаа 300.000 төгрөгийг төлснөөс хойш 984 хоног ямар ч төлбөр төлөөгүй. Гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-т заасны дагуу хүү тооцвол 29.028.000 төгрөг болж байна.

Хариуцагч Т.П-сбарааны төлбөрийн үлдэгдэл 5.900.000 төгрөг, хүү 600.000 төгрөг, нийт 6.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Т.П-нитгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунчимэг шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Т.Пнь 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан хивс цэвэрлэгч төхөөрөмж 6.200.000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон бөгөөд худалдан авсан барааныхаа үнийг төлөх гэтэл тус компани Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Баянмонгол хороолол, 403 дугаар байр, 1 тоот хаягтаа байхгүй, хаана үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхойгүй байсан.

Мөн түүнтэй байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар төлбөрийг бэлэн ба бэлэн бусаар доор дурьдсан банкинд хийнэ гэсэн атал ямар банкны хэдэн тоот дансанд хийх талаар огт дурьдаагүй.

Гэрээн дээр Т.П-нболон эхнэрийнх нь утасны дугаар тэмдэглээстэй байхад утас руу нь огт залгаагүй гэдгийг Т.Пболон эхнэр нь хэлдэг бөгөөд утсаар ярьж төлбөрөө шаардсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Мөн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-т заасны дагуу мэдэгдэл, шаардлагаа бичгээр илгээгээгүй ба Т.Путасны дугаараа өөрчлөөгүй бөгөөд 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс хойш өчнөөн хугацааны дараа нэхэмжлэл гаргаж байгааг анхаарна уу.

Иймд нэхэмжлэгч “ХБТ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч “ХБТ” ХХК нь хариуцагч Т.П-дхолбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

            /2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн гэрээний үлдэгдэл төлбөр 5.900.000 төгрөг, хүү 600.000 төгрөг/

 

Нэхэмжлэгч “ХБТ” ХХК нь хариуцагч Т.Пүрэвдуламтай 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдагч “ХБТ” ХХК нь худалдан авагч Т.П-д“кирби сэнтриа” хивс угаалгын иж бүрдэл төхөөрөмжийг 6.200.000 төгрөгөөр худалдахаар, худалдан авагч нь урьдчилгаа төлбөр 300.000 төгрөгийг гэрээ байгуулснаас 3 хоногийн дотор төлөн, үлдэх төлбөрийг 20 сарын хугацаанд сар бүр 300.000 төгрөгөөр төлж дуусгахаар харилцан тохирчээ.

Уг өдрөө буюу 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Т.П“кирби сэнтриа” хивсний угаалгын иж бүрдэл төхөөрөмжийг шалган хүлээн авсан нь бараа хүлээлгэн өгсөн актаар тогтоогдлоо.

 /ХХ-ийн 5-7 дугаар тал/

 

 Дээрх 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн болно.

 

Хариуцагч буюу худалдан авагч Т.П2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр буюу гэрээг байгуулсан өдөр урьдчилгаа төлбөрт 300.000 төгрөгийг төлсөн нь талуудын тайлбар болон төлбөр төлсөн баримтаар тогтоогдсон бөгөөд Т.Пнь үүнээс өөрөөр төлөлт хийгээгүй байна.

/ХХ-ийн 8-9 дүгээр тал/

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.2-т “Үлдсэн төлбөрийг 20 сарын хугацаанд 300.000 төгрөгөөр төлж дуусгана. Сар бүрийн 15-нд төлж байна” гэж заасны дагуу худалдан авагч Т.Пнь төлбөр төлөх үүрэгтэй байсан ба тэрээр гэрээнд заасны дагуу төлбөрөө төлөөгүй, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй нь тогтоогдлоо.

 

 Нэхэмжлэгч “ХБТ” ХХК нь Т.П-дхолбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гаргасан ба нэхэмжлэлд дурьдсан “Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 84-2-23 тоот хаягт Т.Поршин суудаггүй” тул 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 5149 дугаар бүхий захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

/ХХ-ийн 11 дүгээр тал/

 

Мөн тус шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2857 дугаартай шийдвэрээр Тэрхэнбэгийн Пүрэвдуламыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь олж тогтоохоор шийдвэрлэсний дагуу мөн дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэс 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 25кз/4379 тоот албан бичгээр “Т.Пүрэвдуламыг Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 39б-30 тоот хаягт оршин сууж байгааг олж тогтоосон” болохоо “ХБТ” ХХК-д мэдэгджээ.

/ХХ-ийн 10 дугаар тал/

 

Худалдан авагч Т.Пнь 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр урьдчилгаа төлбөрт 300.000 төгрөг төлснөөс өөрөөр төлбөр төлөөгүй ба талуудын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.9-д “Худалдан авагч сар бүрийн төлөлтөө байнга хоцроож /1 сарын төлбөрийн дор хаяж 1 сараар хоцроосон/ байгаа тохиолдолд худалдагч нь худалдан авагчийг хугацаанаас нь өмнө төлбөрөө барагдуулахыг шаардах эрхтэй” гэж заасны дагуу  худалдагч нь шаардах эрхээ 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хэрэгжүүлэх боломжтой байхад гэрээний хугацаа 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болсноос хойш 10 сар, 27 хоногийн дараа нэхэмжлэл гарган хэтэрсэн хугацааны хүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

 

Хариуцагч талын худалдан авагч “ХБТ” ХХК үйл ажиллагаа явуулах хаягаа өөрчилсөн, төлбөр төлөх банк болон банкны дансны дугаар гэрээнд заагаагүй гэх тайлбар нь гэрээнд заасан барааны үнийг буюу худалдан авсан төхөөрөмжийнхөө үнийг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу худалдан авагч Т.Пнь худалдан авсан бүтээгдэхүүнийнээ үнийг төлөх үүрэгтэй.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Т.П-с5.900.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ХБТ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 600.000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил” гэж заасан ба нэхэмжлэгч “ХБТ” 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой нэхэмжлэлийг тус шүүхэд 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гаргахад хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг нь хүлээн авахаас татгалзаж байсан нь дээр дурьдсан шийдвэрээр тогтоогдсон ба үүнээс үзэхэд нэхэмжлэгч талын зөрчигдсөн эрхээ сэргээлгэх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Т.П-с 5.900.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ХБТ” ХХК-д олгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 600.000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “ХБТ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.П-с109.350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ХБТ” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх  хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.САРАНГҮН