| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2023/0053/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/53 |
| Огноо | 2023-03-27 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/53
аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүгч Ч.Мөнгөнцэцэг, шүүгч Р.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,
улсын яллагч Т.Нансалмаа,
иргэдийн төлөөлөгч *******,
шүүгдэгч *******,
түүний өмгөөлөгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд, нээлттэй явуулсан хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн . дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны 06 дугаар сарын 01-ний өдөр аймгийн суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхнэр, дүүгийн хамт аймаг, сум, дугаар баг, төв гудамжны тоотод оршин суух үндсэн хаягтай, одоогоор аймгийн сум -р баг, -р хэсэг, 10 тоотод оршин суух хаягтай, урьд:
- аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 007 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн 1 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар сарын баривчлах ялаар,
-Мөн шүүхийн 00 оны 09 дүгээр сарын 11 -ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ******* ******* овгийн ******* Б /РД: МЭ790611/,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 0 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн цагийн орчимд аймгийн ** сумын*дүгээр баг**дугаар хэсэг **тоотод оршин суух иргэн гэрт хэвлий тус газар нь зэвсгийн чанартай зүйл болох шаргал өнгийн иштэй хутгаар нэг удаа хутгалж биед нь хэвлий хөндийд хатгагдаж, нэвтэрсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруутайд тооцох эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн -д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 0 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн цагийн орчимд аймгийн сумын дүгээр баг, дугаар хэсэг, 91 тоотод оршин суух иргэн гэрт хэвлий тус газар нь зэвсгийн чанартай зүйл болох шаргал өнгийн иштэй хутгаар нэг удаа хутгалж, биед нь хэвлий хөндийд хатгагдаж нэвтэрсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч ******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гийн өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,
.Хохирогч 0 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдрийн 16 цагийн үед Б, Э, Т, Б, нарын хамт Т гэрт “Хараа” нэртэй 0.75, 0.5 литрийн шил архи хувааж уусан. Удалгүй Б гарч яваад би Э, Т, Б, нарын хамт Т гэрт үлдсэн. Орой 0 цагийн үед намайг унтаж байхад гаднаас Т гэрийн хаалга, цонхыг хүн хүчтэй цохисон бөгөөд тухайн үед Э босоод хаалга тайлтал Б гаднаас тортой эд зүйл барьсан орж ирсэн. Тэгээд намайг Т гэрийн том өрөөний гол хэсэгт хэвтэж байтал Б гал тогоонд юу гээд байгаа нь мэдэгдэхгүй амандаа үглээд яваад байсан бөгөөд удалгүй над дээр ирээд надтай үг дуугаралгүй миний хэвлийн хэсэг рүү 1 удаа шар өнгийн иштэй жижиг хутгаар хутгалсан. Тухайн үед миний хэвлийн хэсгээс их хэмжээний цус гарсан бөгөөд Б, Б ах надаас холдуулаад хутгыг нь аваад цагдаа болон эмнэлгийн байгууллагад мэдэгдсэн. Би эмнэлэгт очоод хагалгаанд орсон. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэхдээ болсон асуудлын талаар санаж байна. Миний эрүүл мэндийн байдал их сайн байгаа. Би бүрэн эдгэрсэн. Бгаас нэхэмжлэх зүйлгүй. Гомдолгүй, саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-16 дугаар хуудас/,
. Гэрч 0 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...0 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр , Б, Э, Б бид нар манай гэрт архи ууж байгаад би түрүүлж согтоод унтаад өгсөн нэг сэрсэн чинь манай гэрт цагдаа нар ирчихсэн байсан. Манай гэрт нэг хутга, заазуур байдаг. Урд өмнө нь , Бгийн дүү Батааг хутгалж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
5. Гэрч Э.Эийн 0 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...0 оны 11-р сарын 15-ны өдрийн үдээс хойш яг хэдэн цаг гэдгийг нь мэдэхгүй байна Т гэрт , Т, Б, Б бид 5 архи уусан юм. Уугаад сууж байхад нэг мэдэхэд Б байхгүй болчихсон байсан. Тэгээд байж байхад манай төрсөн ах Т орон дээр унтаад егсөн. Архи ууж дуусаад матраас дээр хэвтээд би хажуу талд нь хэвтээд зурагт үзэж байсан чинь гаднаас орж ирээд бид нар зурагтаар кино үзээд хэвтэж байсан чинь хаалга хэн нэгэн цохисон тэгсэн чинь босоод хаалга нээсэн чинь гаднаас ******* орж ирсэн. Тэр үед бид матраас дээр хэвтэж байсан бөгөөд Б гал тогооноос хутга авч ирээд ямар нэгэн үг, яриа өгүүлэл гаргалгүй шууд л ын хэвлийн баруун хэсэгт нь 1 удаг хутгалсан. Тэгсэн чинь Б ах босож ирээд Бг салгасан. Тэр үед би ын биеийг харахад ын гэдэс дотор нь цуваад гараад ирсэн тэгэхээр нь би аминдаа гэдсийг нь цувуулахгүй гэж бодоод гараараа гэдсийг нь цааш чихсэн. Тэгсэн чинь Б ах цагдаа дуудсан. Ийм л үйл явдал болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 0-1 дүгээр хуудас/,
6. Гэрч П.ын 0 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...0 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 0 цагийн үед Т гэрт ирээд хаалгыг нь тогштол Э хаалга тайлж өгсөн бөгөөд дотор нь Т, Б, нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай унтаж байсан. Тэгээд Т гэрт Т, Б, , Э нарын хамт зурагт үзээд хэвтэж байтал цагийн үед цонх тогшсон бөгөөд би хаалга тайлтал ******* гартаа цэнхэр тортой зүйл барьсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Би Бд хаалга тайлж өгөөд том өрөөнд ороод хэвтэж байтал Б тортой эд зүйлээ гал тогооны өрөөнд тавиад цайвар шар өнгийн яс мэт бариултай жижиг хутга том өрөөнд бариад ороод ирсэн бөгөөд улмаар тухайн барьж явсан хутгаараа том өрөөний гол хэсэгт матраас дээр хэвтэж ын баруун хэвлий хэсэгт 1 удаа хутгалсан бөгөөд Б ах Бгийн үйлдлийг зогсоогоод хутгыг булааж авсан. Тухайн үед ын гэдэс дотор гараад ирсэн, их хэмжээний цус алдаж байсан учир эмнэлгийн байгууллагад яаралтай хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/,
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 0 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 66 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт: “...Шинжилгээнд ирүүлсэн хутганы бариул болон ажлын хэсгийн гадаргуугаас тус бүр 1 ширхэг гарын мөр илэрсэн нь адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 1- дүгээр хуудас/,
8. аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 0 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 18 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн фудволк дээр . см, 1.7 см, 0.9 см, 1.7x1 см хэмжээтэй урагдалт үүссэн байна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн нүүр гарын алчуур болон саарал өнгийн фудволк дээр биологийн үлдэц байна...” гэх дүгнэлт /хх-ийн 9- дүгээр хуудас/,
9. аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 0 оны 1 дугаар сарын 05-ны өдрийн 9 дугаартай “... биед хэвлий хөндийд хатгагдаж, нэвтэрсэн ил шархтай зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн цаг үед учирсан байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын .1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эрүүл мэнд, эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 9-51 дүгээр хуудас/,
10. Шүүгдэгч *******гийн 0 оны 1 дугаар сарын 1-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 0 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэрт Т, Э, нарын хамт архи уусан юм. Ууж сууж байгаад би тэд нарыг үлдээчихээд хуучин зах руу үргэлжлүүлж архи уухаар явсан. Зах дээр очоод тэнд архи ууж байсан хүмүүс дээр очоод ууж байсан архинаас нь хамт уучихаад орой гэгээ тасарсан байхад буцаад Т гэрт очсон чинь хаалга нь цоожтой байхаар нь хаалгыг нь нүдсэн чинь гэрийн хаалгыг нээсэн. Тэгээд би Т гэрт ороод барьж явсан хувцас хунараа тавиад жижиг өрөө рүү нь харсан чинь шалан дээр хэвтэж байсан. , Э нар өрөөний голд байрлах матраасан дээр хэвтэцгээж байхаар нь би гал тогооны тавиур дээр байсан цэнхэр өнгийн савтай хутга, заазуурнаас шаргал өнгийн бариултай жижиг хутгыг аваад ын байгаа өрөө рүү ороод ыг хэвтэж байхад нь 1 удаа хутгалсан. Тэгсэн чинь хэн нэгэн нь намайг аас холдуулсан. Тэгээд л цагдаа сэргийлэх болоод явчихсан. ыг зүгээр л айлгах зорилготой байсан төдий. Би тухайн үед нэлээн согтуу байсан хэдий ч өөрийн хийж байгаа үйлдлээ мэдэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99 дүгээр хуудас/,
11. аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ж ын өвчний түүх /хх-ийн 5-75 дугаар хуудас/,
1. Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн -8 дугаар хуудас/,
1. эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 08 дугаар хуудас/,
1. Эд мөрийн баримтаар шаргал өнгөтэй, ажлын хэсэг металь өнгөтэй 1 ширхэг хутгыг хураан авсан тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 09 дүгээр хуудас/,
15. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн -, 6-7 дугаар хуудас/,
16. Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт /хх-ийн 5-6, 8, 88-89 дүгээр хуудас/,
17. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тухай тогтоол /хх-9-95 дугаар хуудас/,
18. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 10 дугаар хуудас/,
19. Хэргийн материал танилцуулсан тухай баримт /хх-ийн 11-115/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Эрүүгийн 10000006 дугаартай хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан идэвхитэй үйлдэл байх ба энэхүү гэмт үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм. Тус гэмт хэргийн нийгмийн аюулын шинжийг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.
Тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл тоног төхөөрөмж, хэрэгсэл ашиглаж үйлдснийг ойлгоно.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 0 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн цагийн орчимд аймгийн сумын дүгээр баг, дугаар хэсэг, 91 тоотод оршин суух иргэн гэрт үл ялих зүйлээр шалтаглан хэвлий тус газарт зэвсгийн чанартай зүйл болох шаргал өнгийн иштэй хутгаар нэг удаа хутгалж биед нь хэвлий хөндийд хатгагдаж, нэвтэрсэн шарх бүхий хүнд хохирол учруулсан, уг үйлдлээ хэрэгжүүлэхдээ бусдын эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр атал түүнийг хүсч үйлдсэн буюу гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Хохирогч биед учирсан хүнд хохирол нь шүүгдэгч *******гийн хутгаар хатгасан идэвхитэй үйлдлийн улмаас үүсгэгдсэн ба хоорондоо шалтгаант холбоотой байна.
Гэмт хэрэг гарахад хохирогч шүүгдэгч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, ажилгүйдэл зэрэг хүчин зүйлс нөлөөлжээ.
Иймд шүүгдэгч *******г эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс шүүгдэгч *******г гэм буруутай байна гэж дүгнэсэн ба шүүх бүрэлдэхүүний дүгнэлттэй нийцэж байх тул няцаан үгүйсгэх шаардлагагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч биед хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч бүрэн эдгэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор өгсөн /хх-ийн 1-15 дугаар тал/ мэдүүлэг, хэргийн материал танилцсан тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр тал/ зэрэгт дурьдсан байгааг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь цаашид хийлгэх эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .-д зааснаар 5 жил, 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь гэм буруу болон зүйлчлэлийн талаар маргах зүйлгүй. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, мөн түүний эхнэр жирэмсэн зэрэг байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1. дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******г эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон, нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн дахь хэсэгт заасан нөхцөл байдал, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байдал зэрэг байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогч зүгээс гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэнд үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцсон.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.
Шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон түүний хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдал, хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн . дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1. дэх заалтад заасныг журамлан ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрсэн.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1. дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн . дэх заалтад зааснаар шүүгдэгч *******д жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь тохирно гэж үзсэн.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хуульд нийцнэ.
Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1. дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нийт 6 см урттай, ажлын хэсэг 1 см урт, бор шаргал өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгавал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6. дугаар зүйлийн 1, , , 6.6, 6.7, 6.8 дугаар зүйлийн 1, , 6.10, 6.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* овогт ******* Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн . дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1. дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн . дэх заалтад зааснаар шүүгдэгч *******д /гурав/-н жил, 06 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар ялтан *******д оногдуулсан /гурав/-н жил, 06 /зургаа/-н сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэнд үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогч нь цаашид хийлгэх эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1. дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нийт 6 см урттай, ажлын хэсэг 1 см урт, бор шаргал өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 6.1 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн , 8. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл, улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
ШҮҮГЧИД Ч. МӨНГӨНЦЭЦЭГ
Р.БАЯРХҮҮ