| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 175/2023/0060/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/54 |
| Огноо | 2023-03-28 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/54
******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул,
улсын яллагч А.Энхтуяа,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүр хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 202******* оны 0******* дугаар сарын 1*******-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, ******* оны 12 дугаар сарын 11-ний өдөр ******* аймгийн Хушаат суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт ******* аймаг, ******* сум, *******-р баг, ******* дугаар хэсэг, 01******* тоотод оршин суух, урьд:
-******* аймгийн Сум дундын 20 дугаар шүүхийн оны 0******* дугаар сарын -ны өдрийн 7******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял оногдуулан 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан,
-******* аймгийн Сум дундын 20 дугаар шүүхийн оны 04 дүгээр сарын *******0-ны өдрийн 4******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.******* дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 0******* сар баривчлах, Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.******* дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөг гаргуулан хурааж улсын орлого болгон 05 жил, 01 сарын хорих ял оногдуулан Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын заримыг буюу 0******* сарыг, энэ тогтоолоор оногдуулсан 05 жил, 01 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн эдлэх ялыг 05 жил, 07 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн,
-******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 201******* оны 0******* дугаар сарын 22-ны өдрийн 4******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн *******2******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 02 жил 0******* сарын хорих ял шийтгүүлэн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
-******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны 02 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, овгийн н , /РД: /,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг ******* дугаар хэсэг тоотод оршин суух иргэн гэрт 202******* оны 02 дугаар сарын 11-ний өдөр хууль бусаар нэвтэрч 40 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, 2 литрийн багтаамжтай домбо зэрэг эд зүйлсийг хулгайлж 742.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар
Шүүгдэгч ******* нь 202******* оны 02 дугаар сарын 11-ний өдөр ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг ******* дугаар хэсэг тоотод оршин суух иргэн гэрийн цонхыг хагалах зэргээр хууль бусаар нэвтэрч 40 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, 2 литрийн багтаамжтай домбо зэрэг эд зүйлийг хулгайлж 742.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гийн өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
2. Хохирогч 202******* оны 02 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өнөөдөр буюу 202******* оны 02 дугаар сарын 11 -ний өдрийн 1*******:12 цагийн орчимд ******* сумын ******* дугаар баг ******* дугаар хэсгийн 18 тоотод байрлах өөрийн эзэмшлийн байшингаасаа юм авах гээд очтол гадна талын хашааны хаалга цоожтой байсан ба хаалгаа онгойлгоод байшин руугаа орох гэтэл манай байшингийн амбаарын цонх хагарчихсан байсан. Тэгээд тухайн амбаарынхаа хаалганы түгжээг онгойлгоод байшин руугаа ороод том өрөө лүгээ харсан чинь шүүгээн дээр байсан хар өнгийн, хавтгай дэлгэцтэй зурагт байхгүй болохоор нь байшингаасаа гараад цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд байшингаа тойруулаад харж байтал том өрөөний вакум цонх онгорхой байсан. Би өөрийн өвгөнтэйгөө хамт оны 11 сараас хойш хүүхдийнхээ гэрт амьдарч байгаа ба хавар дулаан орохоор тухайн байшиндаа очиж амьдардаг юм. Манайх хашааны хаалгаа түгжээгээр түгждэг ба амбаараа цоожлоод байшингийн дотор талын хаалгаа цоожилдоггүй. Гадна байрлах хашаа болон амбаарын цоож ерөөсөө эвдрээгүй байсан ба амбаарын цонх хагарч шил нь газарт унан мөн хагарсан шилний хажууд цус мэт улаан өнгийн зүйл байсан. Цагдаа нар ирэхээр нь гэртээ ороод гэрийнхээ эд зүйлийг шалгаж үзтэл том өрөөнд байсан хар өнгийн хавтгай зурагт болон том өрөөний шилэн тавиур дотор байсан 2 литрийн хэмжээтэй мөнгөн домбо байхгүй болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-2******* дугаар хуудас/,
*******. Хохирогч 202******* оны 0******* дугаар сарын 1*******-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Би өөрийн хулгайд алдагдсан зурагт болон домбо, амбаарын шилний хохиролоо нөхөн төлүүлсэн. Сүүлд гэртээ ороод үзэхэд “Юнивишн”-ий жижиг хар өнгийн төхөөрөмж болон удирдлага нь алга болсон байсан. Тэрийгээ сайн хайгаад үзлэсн чинь шкафны буланд хийчихсэн байсан. Надад одоо гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/
4. Гэрч ын 202******* оны 02 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би хуваариа Дархан-******* чиглэлд такси үйлчилгээнд 10 гаруй жил явж байна. Болсон явдлын талаар ярихад 202******* оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1******* цаг орчим өөрийнхөө 0*******-0******* СЭҮ улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгөтэй “Соната-7” маркийн автомашинаар ******* сумын вокзалын арын зогсоолоос *******-Дархан чиглэлд гарахаар зорчигч хүлээж байхад цэнхэр гялгар уутан хүрээтэй, хавтгай дэлгэцтэй 40 орчим инчийн дэлгэцтэй зурагт барьсан миний зүс таних Амараа гэж залуу хүрч ирээд “... Дархан явъя...” гэж хэлээд машины арын суудалд зурагтаа тэврээд сууж, Дархан чиглэлд хөдөлсөн. Дарханы пост орох замд Сэлэнгийн цагдаагийн газраас “...зурагттай хүн явж байвал цагдаагийн постон дээр хүлээлгэж өгөөрэй....” гэж хэлсний дагуу Дарханы постон дээрх замын цагдаагийн алба хаагчийг *******г зурагттай нь буулгаж үлдээгээд би цаашаа явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн *******0 дугаар хуудас/,
5. Гэрч ын 202******* оны 0******* дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өөрийн найз болох тэй 202******* оны 02 дугаар сарын 11-ний өдөр ******* суманд байрлах “Россия” нэртэй дэлгүүрийн гадна тааралдсан. Тэгтэл дэлгүүр ороод ирье гэж хэлээд дэлгүүрээс 0,5 литрийн “Ерөөл“ нэртэй архи авч гарч ирсэн. Тэгээд бид хоёр тухайн авсан архиа салхитын аманд байрлах хуучин худгийн хажууд очоод хувааж ууцгаасан. Тэгтэл надад хандаж “Би дүүгийнхээ гэр рүү орчхоод ирье, чи хашааны гадна талд нь зогсож бай гэж хэлээд цагаан өнгийн блокон хашаатай айл руу хашааг нь даваад орсон. Удалгүй тухайн айлаас хар өнгийн хавтгай зурагт барьчихсан гарч ирээд хашааны цаанаас намайг дуудсанаа “хар өнгийн зурагт өгөөд, өөрөө хашаа даваад гараад ирсэн. Тэгснээ надаас зурагтаа авч өөрөө бариад, куртикнийхээ дотор талаас шар өнгийн домбо гаргаж ирээд надад өгөхөөр нь “чи юун зурагт, домбо хоёр авчихсан юм бэ? гэж асуутал “Манай дүүгийн зурагт, домбо хоёр оо. Би эдгээрийг зараад мөнгөтэй болох гэж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би тэй хамт дүүгийнх нь зурагт, домбо хоёрыг зарах гээд хуучин зах руу очтол хүмүүс авахгүй байсан тэгэхээр нь шинэ зах руу явсан. Шинэ зах дээр очоод надад зурагтаа үлдээгээд “домбоо зарчхаад ирье” гэж хэлээд явсан. Удалгүй домбоо зарчихлаа гээд 100 граммын 2 шил архи аваад ирэхээр нь бид хоёр тухайн архиа шинэ захын хойно сууж байгаад хувааж уусан.Тэгээд зурагтаа аваад Дархан-Уул аймагт аваачиж зарна гээд Шинэ захаас такси бариад яваад өгсөн. Би тэй 202******* онд Зүүнхараагийн хорих ангид ял эдэлж байхдаа нутгийн залуу гээд танилцаж байсан. ******* сумын Салхитын аманд байрлах дүүгийнхээ гэрээс хавтгай хар өнгийн зурагт, шар өнгийн домбо хоёр авч гарч ирсэн. Намайг хашааны гадна талд зогсож бай гэж хэлээд тухайн айлын хашааг давж ороод удалгүй гараад ирсэн. Байшин руу нь яаж орсныг би хараагүй. дүүгийнхээ гэрээс авсан шар өнгийн домбоо шинэ зах дээр очоод 400000 төгрөгөөр зарсан гэж хэлсэн. Харин хар өнгийн хавтгай зурагтаа Дархан-Уул аймагт зарахаар авч яваад цагдаа нарт баригдсан гэсэн. архи согтууруулах ундааны зүйл нээх их хэрэглэдэггүй. Би г Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 445, Зүүнхараагийн 44******* дугаар ангид хорих ял эдэлж байхад нь таарч байсан. Тодорхой эрхэлсэн ажил байхгүй. ******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 44******* дугаар ангид надтай хамт ял эдэлж байх үедээ ******* аймгийн Хушаат суманд эхнэр хүүхэд байдаг гэж өлгийтэй хүүхдийн зураг харуулж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн *******4-*******5 дугаар хуудас/,
*******. ******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 202******* оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 14 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн гутлын мөр нь гутлын улны хээний ерөнхий шинж тэмдгийг тодорхойлоход шаардлага хангана. Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг гутлын мөр нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн яллагдагч *******гийн гэмт хэрэг үйлдэхдээ өмсөж байсан гутлын улны хээтэй хоорондоо ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна...” дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 41-47 дугаар хуудас/,
7. “Ашид Билгүүн” ХХК-ийн 202******* оны 02 дугаар 15-ны өдрийн ТХҮ-92*******/5978 дугаартай шинжээчийн “...40 инчийн “LG” гэсэн бичиглэлтэй хавтгай зурагт 1 ширхэг 580,000 төгрөг, 2 литрийн багтаамжтай гуулин шаргал өнгийн мөнгөн хийцийн домбо 1 ширхэг 150,000 төгрөг, 50 см Х 40 см хэмжээтэй цонхны шил 1 ширхэг 12,000 төгрөг нийт 742,000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн *******5-************** дугаар хуудас/,
8. Шүүгдэгч *******гийн 202******* оны 02 дугаар сарын 1*******-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...манай ээжийн хойно буюу ******* аймгийн ******* сумын ******* дугаар багт байрлах айл руу орох санаа төрөхөөр нь Б хандаж “чи наад байшингийнхаа хашааны гадна зогсож бай, би дүүгийндээ орчихоод ирье” гэж хэлсэн. би тухайн айлын хараа руу блокон хашаа хэсгээр давж ороод байшин хүртэл тавигдсан байсан цементэн замаар алхаад байшингийн урл байрлах амбаар руу очсон. Тэгтэл хаалга нь цоожтой байсан болохоор нь амбаарын шилийг баруун гараараа цохиж хагалчихаад буцаж гараад байшингийн ертөнцийн зүгээр хойно байрлах вакум цонх дор очоод өөрийн гараараа 2 удаа цохитол онгойчихсон. Тэгэхээр нь байшин руу ороход зүүн гар талд тавиур дээр “LG” гэсэн бичигтэй нимгэн том хавтгай зурагт байсан. Зурагтны цаад талд байрлах шүүгээн дээр шар өнгийн домбо, 2 шилтэй вино байсан. Тухайн 2 виног орхиод шар өнгийн домбыг өвөртөө хийгээд зурагтаа сугандаа хавчуулаад байшингаас гарсан. Тэгээд цементэн замаар төмөр хаалганы чигтээ яваад цоожтой байхаар нь Б дуудаад домбо, зурагтаа өгчихөөд хашаа давж гараад явах гэтэл Батбаяр энэ юун зурагт бэ гэж асуухад нь манай дүүгийн зурагт, домбо 2 гэж хэлээд би зурагтыг нь бариад Б куртик дотор домбоо хийгээд хуучин зах руу явсан. Тэгээд зурагт домбо 2 оо зарах гэтэл хүн авахгүй байхаар нь такси бариад шинэ зах руу яваад зурагтаа Б өгөөд, захын хажууд явж байсан хүнд домбоо 40,000 төгрөгөөр зарчихаад 100 граммын “Хараа” шилтэй 2 архи аваад шинэ захын булан тойроод хуваагаад уучихсан. Тэгээд Б үлдээгээд зурагтаа аваад Дарханы таксинд суугаад явсан. Би уусан архиндаа бага зэрэг согтоод эрүү болоод харсан чинь таксины жолооч намайг хойд постон дээр буулгасан. Тэгээд хойд постон дээр байсан цагдаа намайг зурагттай хамт Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар хүргэсэн. Тухайн газарт байж байхад *******эс цагдаа нар ирээд намайг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7*******-79 дүгээр хуудас/,
9. Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-1******* дугаар хуудас/,
10. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 1*******-1******* дугаар хуудас/,
11. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн -19 дүгээр хуудас/,
12. Эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад, баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 70 дугаар хуудас/,
1*******. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 95 дугаар хуудас/,
14. Шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 104 дүгээр хуудас/,
15. Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 105 дугаар хуудас/,
1*******. Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай баримт /хх-ийн 14*******-144 дүгээр хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.
Орон байр гэдэг нь хүн байнга амьдрах зориулалттай төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувилалын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно.
Иймд шүүгдэгч ******* нь ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг ******* дугаар хэсэг тоотод оршин суух иргэн гэрт 202******* оны 02 дугаар сарын 11-ний өдөр хууль бусаар нэвтэрч 40 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, 2 литрийн багтаамжтай домбо зэрэг эд зүйлсийг хулгайлж 742.000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунахайн сэдэлт, архи согтууруулах ундааны хэрэглээ, гэмт зуршил зэрэг байдал нөлөөлжээ.
Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Д.Цээлээхүүд үнэлгээгээр 742,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хулгайд алдагдсан гэх 40 инчийн “LG” гэсэн бичиглэлтэй хавтгай зурагт 1 ширхэг, 2 литрийн багтаамжтай гуулин шаргал өнгийн мөнгөн хийцийн домбо 1 ширхэг, 50 см Х 40 см хэмжээтэй цонхны шил зэргийг бүрэн төлж, хохиролгүй болгосон тухай хохирогчийн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч *******г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч *******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ба гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогч Д.Цээлээхүү гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, 40 инчийн “LG” гэсэн бичиглэлтэй хавтгай зурагт биет байдлаар буцааж өгсөн, бусад хохирлыг нөхөн төлсөн гэж мэдүүлсэн байдлыг харгалзан шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил ******* сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн *******, 4 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч *******гийн энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 45 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, түүний урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүхээр хянан шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **************.2 дугаар зүйлийн 1, 2, 4, **************.*******, **************.7, **************.8 дугаар зүйлийн 1, 4, **************.10, **************.1*******, *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овгийн н г Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Шүүгдэгч овогт н д 2 /хоёр/ жил ******* /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн *******, 4 дэх хэсэгт тус тус зааснаар *******д оногдуулсан 2 /хоёр/ жил ******* /зургаа/-н сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **************.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 45 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
*******. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **************.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн **************.1******* дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ