| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 175/2023/0069/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/66 |
| Огноо | 2023-04-05 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2023 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/66
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул,
улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,
шүүгдэгч ******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2331000390049 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлснийг 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Монгол Улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 43 настай, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, ******* дүүрэг, 13 дугаар хороо, ******* *******н 5 дугаар гудамж, 16а тоотод оршин суух хаягтай, одоо Сэлэнгэ аймгийн ******* сумын * дугаар баг * дугаар гудамж ** тоотод оршин суух, урьд:
-******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 276 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ******* ургийн овогт *******гийн *******, /РД: /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 28-ны шөнө 22 цагийн үед Сэлэнгэ аймгийн ******* сумаас Сэлэнгэ аймгийн чиглэлд УАО улсын дугаартай, “Тоёота Приус 40” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа 2018 оны 239 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 3.7а-д “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас зорчигч гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 28-ны шөнө 22 цагийн үед Сэлэнгэ аймгийн ******* сумаас Сэлэнгэ аймгийн чиглэлд УАО улсын дугаартай, “Тоёота Приус 40” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа 2018 оны 239 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 3.7а-д “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас зорчигч гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр манай нутгаар цас орохгүй байж байгаад цас орсон. Би өдөр нь найзуудтайгаа том пиво уусан. Орой нь ээжтэйгээ Сэлэнгэ орж шинэ жилийн юм цуглуулах гэж машинтайгаа гараад алдаа гаргаж давхар ээжийгээ хохироосон...” гэжээ.
2.Хохирогч гийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр би хүү *******гийн хамт түүний тээврийн хэрэгсэлтэй оройн 22 цаг өнгөрч байхад ******* сум руу явж баярын юм цуглуулах гээд явсан юм. Замдаа явж байтал гэнэт урд талд овоолсон шороо гарч ирээд хүүе хүү минь гэж хэлэхийн завдалгүй хүү торомз гишгээд зогсохгүй шороо мөргөөд онхолдсон. ...торомз гишгээд байсан мөртлөө л зогсоож чадаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
3. Гэрч ын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...туслах зам болон шороо овоолсон талаар зам засварын ажил явагдсан *******д заах болон таних тэмдгүүдийг байрлуулсан байгаа. Мөн хурдны хязгаарын тэмдгийг тодорхой заасан байгаа. Аймгийн мэргэжлийн хяналтын байгууллагаас зааварчилга, мэдэгдэл өгч тэрний дагуу тэмдэг, тэмдэглэгээг байрлуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
4. Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 62 дугаартай шинжээчийн: “...гийн биед сээр нурууны ТН12-р нугалмын шархадсан хугаралтай зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, дээрх гэмтэл нь тухайн цаг үед учирсан байх боломжтой. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлт, эрүүл мэндээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 40-42 дугаар хуудас/,
5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 515 дугаартай шинжээчийн: “...******* гэж хаягласан хуруу шилтэй цусанд 1.2 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 1.2 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 54-56 дугаар хуудас/,
6. Сэлэнгэ аймгийн “Цахир Гүн” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 04 дугаартай: “...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 3.7а-д “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн шалтгааны улмаас үүдэн зам тээврийн осол гарсан гэж үзэж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 63 дугаар хуудас/,
7. Шүүгдэгч *******гийн 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь өгч байсан мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 104 дүгээр хуудас/,
8. Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-11 дүгээр хуудас/,
9. Тээврийн хэрэгсэл жолоодож явсан хүний согтуулах шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13 дугаар хуудас/,
10. Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлсэн хохирогч гийн өвчний түүх /хх-ийн 67-76 дугаар хуудас/,
11. Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88 дугаар хуудас/,
12. Шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89 дүгээр хуудас/,
13. Шүүгдэгчийн жолооны үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, цахим үнэмлэхийн хуулбар хувиуд /хх-ийн 90-91 дүгээр хуудас/,
14. Шүүгдэгчийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 93 дугаар хуудас/,
15. Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт /хх-ийн 43-44, 57-58, 64-65, дугаар хуудас/,
16. Хэргийн материал танилцуулсан тухай баримт /хх-ийн 110-111 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримт болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гаргасан /хх-ийн 107 дугаар хуудас/ байх ба Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 17 дугаартай тогтоолоор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад тус тус заасан “Автотээврийн хэрэгсэлийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн согтууруулах ундааны хэрэглэсэн байдал, анхаарал болгоомжгүй байдал зэрэг нь нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч *******у овогт ийн гийн биед бүсэлхийн L1-р нугалмын их бие шахагдсан хугаралтай зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл учирсан байна.
Хохирогч гийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “...Миний бие одоо эдгээд дээрдсэн. Одоо надад гомдол саналт нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /16 дугаар хуудас/, 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр “...Миний бие нь өөрийн төрсөн хүү *******д гомдолгүй. Иймд уг асуудлыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /108 дугаар хуудас/ тус тус авагдсан байх тул шүүгдэгч *******г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч нь цаашид хийлгэх эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Эрдэнэдэлгэр нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх яллагдагч, хохирогч нарын хүсэлтийг хангаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах саналыг танилцуулахад яллагдагч ******* нь хүлээн зөвшөөрсөн байна. Иймд шүүх уг эрүүгийн хариуцлагыг шүүгдэгчийн гэм бурууд тохирсон гэж үзэж улсын яллагчийн саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 4, 5 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг, мөн үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус тайлбарлав.
Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч *******гийн *******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч *******д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэсэн, эрх хязгаарласан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч нь цаашид хийлгэх эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч нар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийтгэх тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй ба бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ