Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/69

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

нарийн бичгийн дарга А.Энхзул,

улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,

хохирогч ******* /цахим/,                          

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2 оны 0 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 06 дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , ээж, дүүгийн хамт ******* аймаг, сум, дугаар баг, дугаар байр, тоотод оршин суух хаягтай, урьд:

-******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, ******* ургийн овогт *******ийн ******* /РД:МТ06*******16/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь ******* оны дугаар сарын 21-ний өдөр иргэн *******д ломбардад барьцаалагдсан байгаа IPhone 11 рго mах” загварын гар утсаа зарна гэж хуурч 1,198,000 төгрөгийг ын Хаан банк дахь дугаартай дансанд төлүүлж, барьцаанд тавьсан IPhone 11 рго mах” утсаа авсан боловч *******д өгөхгүйгээр өөртөө авч 1,198,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь ******* оны дугаар сарын 21-ний өдөр иргэн *******д ломбардад барьцаалагдсан байгаа IPhone 11 рго mах” загварын гар утсаа зарна гэж хуурч 1,198,000 төгрөгийг ын Хаан банк дахь дугаартай дансанд төлүүлж, барьцаанд тавьсан IPhone 11 рго mах” утсаа авсан боловч *******д өгөхгүйгээр өөртөө авч 1,198,000 төгрөгийн хохирол учруулан үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ас: “...Бид 2 өмнө нь харьцдаг байсан. Ломбарданд тавьсан байсан утсаа аваад Эд өгөхөөр болж тохиролцоод Э мөнгө авсан. Тухайн үед Э Дарханд байсан. Утсаа ломбарднаас аваад Э руу явах замдаа утсыг хагалсан учраас утсаа өгч чадаагүй ийм л зүйл болсон...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******гаас: “...Одоо гомдол, саналгүй. 2 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хохирол төлбөрийг төлж барагдуулсан...” гэв.

Хохирогч ******* оны 12 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ******* оны дугаар сард ы ягаан 5 давхарт ломбард ажиллуулдаг Б гэх эмэгтэйгээс зарах гар утас байна уу гэсэн чинь “Iphone 11” маркийн гар утас 1.850.000 төгрөгийн үнэтэй зарж байна. Бас “Iphone 11 pro max” загварын гар утас байна гэхээр нь би тухайн гар утасны эзэн болох ы харьяат нутгийн залуу болон ******* гэх залуутай ярихад тухайн гар утсыг хүүтэй нь бодоод 1.0.000 төгрөг өгөөд ав гэхээр нь би зөвшөөрөөд ******* оны дугаар сарын 2, 24-ний үер шиг санаж байна. Ломбардын Бгийн Хаан банкны тоот данс руу өөрийн Хаан банкны тоот дансаар 1.0.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед би өөрөө Дархан-Уул аймагт байсан бөгөөд *******тай утсаар ярьсан чинь би гар утаснаасаа устгана, тэгээд Дархан явна гэхээр нь би за тэгвэл би юмнуудаа устгачхаад Дарханд аваад ирээрэй гэсэн чинь за гэж хэлээд одоог хүртэл гар утас ч өгөөгүй мөнгө ч байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-12 дугаар хуудас/,  

          Гэрч ын ******* оны 12 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* оны дугаар сарын 19-ний өдөр Э эгч над руу гар утсаар залгаад би *******агийн гар утсыг авах гэж байгаа тийм болохоор надаа үзүүлээч гэж хэлсэн.Тэгээд би *******гийн “Iphone 11 pro” маркийн гар утасны зургийг дараад Э эгчийн гар утас руу явуулсан. Тэгээд ******* оны дугаар сарын 21-ний өдөр *******а манай ломбардад орж ирээд гар утсаа авах гэсэн юм удахгүй данс руу чинь мөнгө орж ирнэ гэсэн. Тэгсэн удалгүй миний хаан банкны дансанд 1.198.000 төгрөг шилжүүлсэн, тухайн хүн гүйлгээ хийхдээ утган дээр нь “и1аз” гэж бичээд хийсэн байсан. Тэгээд би *******ад гар утсыг нь өгөөд явуулсан. ******* оны дугаар сарын *******-ны өдөр Э эгч над руу “*******аг харсан уу, өчигдөр гар утас авчирч өгнө гээд байдаггүй ээ” гэж чат бичсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Гэрч ийн 2 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 18 оноос эхлэн нөхөр *******ээс тусдаа амьдарч байгаа. Харин манай хүү ******* нь аавтайгаа хамт амьдардаг байсан. Манай нөхөр ******* нь архины хамааралтай байсан болохоор манай хүү *******агийн зан байдал өөрчлөгдсөн байна лээ. Би хүү *******аг цэрэгт явуулах гэсэн боловч зугтаагаад олдоогүй, мөн Дархан-Уул аймаг над дээр ирж ажил хий гэхээр хийхгүй байдаг. Би хүү *******аг дураар нь өсгөсөн болохоор ажил хийж сураагүй, сүүлийн үед ааш зан нь эвдэрсэн байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19- дугаар хуудас/,

Шүүгдэгч А.Ж 2 оны 01 дүгээр сарын 0-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би ******* оны 01 дүгээр сарын орчимд өөрийн “I phone 11 рго” маркын гар утсаа ы “Бидний дэлгүүр” нэртэй дэлгүүрт байрлах ломбарданд 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр барьцаалуулсан юмаа. Би тухайн үед ******* гэххүнтэй харилцдагбайсан бөгөөд ******* надаас “Би чиний ломбарданд байгаа гар утасыг авья. Би Ломбардны мөнгийг нь өгөөд авья” гэсэн тэгээд би зөвшөөрсөн. Би гар утсаа барьцаалуулсан байсан гар утсаа хэдэн төгрөгөөр авах талаар асуухад 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөг болсон байсан. Би *******тай ярьж тохироод ******* ******* оны дугаар сарын 21-ний өдөр тус ломбардны эзэн Буянтогтохын данс руу 1.0.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг шилжүүлсэн. Тиймээс би тухайн ломбарднаас гар утсаа аваад мөн илүү шилжүүлсэн байсан 100.000 /нэг зуун мянга/төгрөгийг авсан. Би *******тай яриад Дархан-Уул аймгийн Дархан сум ороод гар утсаа өгөхөөр тохиролцоод би шууд л Дархан сум руу тендерийн унаагаар гарсан. Би Дархан сум ороод эхлээд өөрийн найзууд болох М, Г нартай уулзаж гадуур явж байгаад *******д өгөх байсан утсаа унгаагаад дэлгэцийг нь хагалчихсан. Би гар утас засвар ороод тухайн гар утасны дэлгэцийг засуулах гэтэл 850.000 /намайг зуун тавин мянга/ төгрөг гэсэн. Тиймээс би энэ талаар *******д хэлтэл “За яах вэ, яах вэ” гэж хэлээд тоогоогүй. Түүнээс хойш надаас гар утсаа огт нэхээгүй бөгөөд би ******* оны 07 дугаар сарын орчимд *******гаас харилцаагаа тасалтал ******* намайг цагдаад мэдэгдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-2 дугаар хуудас/,

Хохирогч *******гийн “Хаан Банк” ХХК-ийн дугаартай дансны хуулга /хх-ийн 06 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 5 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 7 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 8 дугаар хуудас/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай баримт /хх-ийн 9-40 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 Иймд шүүгдэгч А.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******д 1,198,000 төгөргийн хохирол учирсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч дээрх хохирлыг нөхөн төлсөн талаар баримтыг /дансны хуулга/ гаргасан, хохирогч хохирол төлбөр бүрэн барагдуулсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг зэргийг үндэслэн шүүгдэгч А.Ж бусдад төлөх төлбөргүйд тооцож шийдвэрлэв.

Хоёр:Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид дээрх зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учрирсан хохирол хор уршгийн шинж чанар, учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялаас чөлөөлж шийдэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд ирүүлсэн иргэний бичиг баримт байхгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 6.6, 6.7, 6.8 дугаар зүйлийн 1, 4, 6.10, 6.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******д 480 /дөрвөн зуун ная/-н цагийн нийтэд тустай ажил хийх ял оногдуулсугай.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Ж 480 /дөрвөн зуун ная/-н цаг нийтэд тустай ажил хийх ялаас чөлөөлсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

5. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 6.1 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 4, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл, улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Р.БАЯРХҮҮ