Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/70

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,                                                                                       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул,

улсын яллагч А.Энхтуяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2231004120025 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, иргэний ба үйлдвэрийн барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, ******* аймаг, ******* сум, 2 дугаар баг, ******* ******* 4-040 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овгийн *******ын *******, РД /*******/,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь оны 10 дугаар сарын 04-ний өдөр ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газарт САТ-320 маркийн экскаватор, алт угаах төхөөрөмж, ус татах насос зэргийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдаж байгаль экологид 805.894 төгрөгийн үндсэн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь оны 10 дугаар сарын 04-ний өдөр ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газарт САТ-320 маркийн экскаватор, алт угаах төхөөрөмж, ус татах насос зэргийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдаж байгаль экологид 805.894 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... оны 10 дугаар сарын 04-ний өдөр би гэх газар хууль бусаар ашигт малтмал олборлох явцдаа экологийн цагдаа нарт баригдсан. Гэм буруу зүйлчлэлийн талаар маргаангүй. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна гэв.

2.Хохирогч оны 12 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* сумын иргэдэд ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл олгогдоогүй. Тийм учраас байгаль экологид учирсан хохирлоо нөхөн төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

3. Гэрч ийн оны 10 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Би ******* аймгийн ******* суманд амьдардаг. оны 10 дугаар сард өдрийг нь би одоо сайн санахгүй байна. Төрсөн дүү ******* маань та нэг засвар хийгээд өг явах хэрэгтэй байна гэж хэгсэн. Тэгээд би дүүгийн хамт ******* сумын 2 дугаар баг нэртэй газарт очиход хуучин ухсан байсан талбай дээр “Cat 320-с” гэсэн экскаватор байсан. Уг экскаваторын шанаганы тулк шүд эвдэрсэн гэсэн тул намайг засаад өгөөч г^сэн. Би экскаваторыг зассан. Би экскаваторыг нэртэй газарт очоод 2 хоног зассан. Мөн алт угаах төхөөрөмж болон гитаран бууг гагнуур хийж янзалсан. Би экскаватор, алт угаах төхөөрөмжийг янзлаад вагончигт амарсан. Энэ хооронд цагдаагийн албан хаагч нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/, 

4. Иргэний нэхэмжлэгч ийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ******* аймгийн Баянгол суманд ажил хийж байхад ******* гэдэг хүнтэй танилцаж оны зун 15 сая төгрөгөөр зарсан. Тухайн үед надад 5 сая төгрөг бэлнээр өгсөн. Үлдсэн 10 сая төгрөгөө одоо хүртэл надад өгөөгүй байгаа....Гэрчилгээ байхгүй. Анх 2010 он хятадуудаас өрөндөө авч байсан. Өрөндөө авахдаа ямар нэгэн гэрчилгээ байхгүй байсан...Би *******гээс үлдэгдэл 10 сая төгрөгийг авч чадаагүй. Надад өгнө гээд байгаа боловч боломж нь гарахгүй байгаа юм шиг байна лээ. Би ч нээх шамдуулаад байхгүй байгаа. Ямартай ч би экскаваторынхоо мөнгийг гүйцэт аваагүй тул улсын орлого болгочихмооргүй байна. Үлдсэн мөнгөө олж авчихмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5877 дугаартай шинжээчийн: “...Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металлууд нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металлууд нь алтны металл байна. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металлын гол элементийн найрлагад алт-/Аu-89.83%/, мөнгө-/ Аg-4.66%/, цайр-/Si-2.55%/, өмөр-/Fe-0.99%/, хөнгөн цагаан-/AI-0.55%/ зэрэг элементүүдийн найрлага агууламжтай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 56-60 дугаар хуудас/,

6. “Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээчийн оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ТХҮ-922/5340 дугаартай: “...алт 3 грамм нэгжийн үнэ 194,000 нийт 582,000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 65 дугаар хуудас/,

7. “Нуман Алтай” ХХК-ийн оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1/119 дугаартай шинжээчийн: “...Байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн хохирлын дүн нийт 2,125,664 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 74-98 дугаар хуудас/,

8. “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 07/01 дугаартай шинжээчийн: “...Улсын дугааргүй САТ320 маркийн экскаватор 10,110,300 төгрөг, алт угаах төхөөрөмж 221,740 төгрөг, Ус татах насос 303,600 төгрөг нийт 10,635,640 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 107-138 дугаар хуудас/,

9. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 06/6362 дугаартай: “...Хэрэг бүртгэлтийн 223100412 дугаартай хэрэгт хамаарах доорх солбицол бүхий газар нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.3, тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2.1-д заасны дагуу Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Ойн сан бүхий газрын хилийн зааг, Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор баталсан Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай тус тус бүтэн давхцалтай байна...” албан бичиг /хх-ийн 146-147 дугаар хуудас/,

9. Ашигт малтмалын газрын тосны газрын оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 10/5469 дугаартай: “...Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.18, 11.1.22 дахь заалтыг үндэслэн албан тоотод дурдагдсан солбицол бүхий талбайг Кадастрын зураг зүйн мэдээллийн системд оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар шүүлт хийж үзэхэд хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй, бичил уурхайн дүгнэлт гараагүй байна. Харин Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан Ойн сан бүхий газрын хилийн зааг, Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн зааг, Эдэлбэр газартай тус тус бүхэлдээ давхцалтай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 151 дүгээр хуудас/

10. Үзлэг хийсэн тухай оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1100-3154 дугаартай тэмдэглэл /хх-ийн 08-13 дугаар хуудас/,

11. Эд хөрөнгө битүүмжлэх тухай оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тогтоол /хх-ийн 14 дүгээр хуудас/,

12. оны 10 дугаар сарын 04-ний өдрийн эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

13. оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 19 дүгээр хуудас/,

14. Гар утсанд үзлэг хийсэн тухай оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн тэмдэглэл /хх-ийн 20-24 дүгээр хуудас/,

15. Шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 155 дугаар хуудас/,

16. Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 156 дугаар хуудас/,

17. Шүүгдэгч *******гийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би өмнө мэдүүлэг өгөхдөө болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруу дээр маргаад байх зүйл байхгүй. Ямар нэгэн техник хэрэгсэл ажиллуулаагүй. Би ахыгаа хоол унд хийлгүүлэх ойр зуурын юманд туслаад өгөөч гэж дагуулаад явсан. Ус татах насосоо Дархан-Уул аймгаас 350.000 төгрөгөөр авсан. Би д 10 сая төгрөгөө одоо хүртэл өгөөгүй байгаа. Би 5 сая төгрөгөө буцааж аваад экскаваторыг нь буцааж өгөхөөр болсон. Би тэй худалдах худалдан авах гэрээ хийгээгүй. Харин алт угаах төхөөрөмж нь нэртэй газарт байсан. Уг төхөөрөмж нь минийх биш. д хаягдсан алт угаах төхөөрөмж нэлээдгүй байгаа. Зарим алт угаах төхөөрөмжүүд нь засвар хийх шаардлагагүй шууд ашиглах боломжтой ч байдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 165 дугаар хуудас/,

18. Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 168-171 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримт болно.

Эрүүгийн 2231004120025 дугаартай хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг гэдэг нь байгаль орчин, байгаль хамгаалах болон ашигт малтмал хайх, ашиглах, олборлох хууль, журамд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай үйлдэл юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад “...ашигт малтмал гэж геологийн хувьсал өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг...”, 4.1.7 дахь заалтад “...ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг...” гэж, 4.1.15 дахь заалтад “...хайгуулын тусгай зөвшөөрөл гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг...”, 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтад “...Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохооос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно...” гэж тус тус хуульчилсан.

Мөн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад “...Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно гэж хуульчилжээ.

Шүүгдэгч *******гийн ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газарт хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулсан газар нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 06/6362 дугаартай албан бичигт дурьдснаар ...Хэрэг бүртгэлтийн 223100412 дугаартай хэрэгт хамаарах доорх солбицол бүхий газар нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.3, тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2.1-д заасны дагуу Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Ойн сан бүхий газрын хилийн зааг, Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор баталсан Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай тус тус бүтэн давхцалтай... болох нь тогтооджээ.  /хх-ийн 146-147 дугаар хуудас/.

Иймд шүүгдэгч *******гийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч ******* гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлын хэмжээг уурхайлалтад өртсөн талбай 250 м.кв буюу 0,025 га газар, ухаш нүхний эзлэхүүн нь 350 м.куб, ашигласан ус 1400 м.куб хэмжээгээр шинжээч дараахь байдлаар гаргажээ.

Д/д

Байгаль орчны бүрдэл хэсгүүд

Байгал орчинд учруулсан хохирол, төгрөг

Хохирлын нөхөн төлбөр, төгрөг

   Тайлбар

1

Эдэлбэр газар

    198

  594

3 дахин

2

Газрын хэвлий

292,020

584,039

    2 дахин

3

Хөрсөн бүрхэвч

     0

    0

    3 дахин

4

Ургамалын нөмрөг

     0

    0

    5 дахин

5

Усан орчин

513,677

1,541,030

    3 дахин

7

НИЙТ ДҮН

805,894

2,125,664

-

Хүснэгт Байгаль орчны хохирлын үнэлгээний нэгдсэн дүн

 Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.3, 2.5, 2.6, 2.7, 3, 4, 4.3, 4.5, 5.1, 5.2 дахь хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас хууль бус ашиглалтаас өртөгдсөн эдэлбэр газар, газрын хэвлий, хөрсөн бүрхэвч, ургамал, усан орчинд учирсан хохирол буюу байгаль экологид учирсан хохирол, хор уршиг, экологи эдийн засгийн үнэлгээ 2,125,664 /хоёр сая нэг зуун хорин таван мянга зургаан зуун жаран дөрөв/ төгрөг, нөхөн сэргээлтийн ажлын нийт зардал 465,120 /дөрвөн зуун жаран таван мянга нэг зуун хорин таван төгрөг, нийт 2,590,784 /хоёр сая таван зуун ерэн мянга долоон зуун наян дөрөв/ төгрөгийн хохирол хор уршиг учирсан ба шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 177 дугаар талд авагдсан “Мөнгөн шилжүүлэг” баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаар  оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаагаар хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг; мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус анхааруулах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тогтов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 10,110,300 /арван сая нэг зуун арван мянга гурван зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий “САТ 320” маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 582,000 төгрөгийн үнэлгээ бүхий 3 гармм алт зэргийг тус тус хураан авч улсын орлогод оруулж, 221,740 төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмж /гитаран буу/ 1 ширхэг, 303,600 төгрөгийн үнэлгээ бүхий ус татах насос /помп/ 1 ширхэгийг тус тус устгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хураагдсан эд хөрөнгө болон эд мөрийн баримтыг устгахтай холбогдуулан гарах бүх зардлыг холбогдох нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч *******гээс гаргуулахыг ******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж шийдвэрлэв.

Иргэний нэхэмжлэгч овогт ын нь “САТ 320” маркийн экскаваторыг өөрийн өмчлөлийн техник хэрэгсэл гэж мэдүүлсэн боловч хавтаст хэргийн 149 дүгээр талд авагдсан ******* аймгийн автотээврийн төвийн албан тоот, хавтаст хэргийн 153 дугаар тал авагдсан Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа зэргээс дүгнэхэд тухайн эксковатор нь Монгол Улсад бүртгэлгүй болох нь тогтоогдсон. Мөн ******* нь тухайн эксковаторыг өөс худалдан авсан талаар мэдүүлсэн боловч хэргийн материалд авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул САТ 320” маркийн экскаваторыг хураан авч улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн. Иймд овогт ын нь “САТ 320” маркийн экскаватортой холбоотой холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэвэл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/-н сарын хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******д оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаагаар буюу 1 /нэг/ жил, 6 /зургаа/-н сарын хугацаагаар хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4-т зааснаар шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд хөрөнгийн бүртгэлгүй, улсын дугааргүй “Cat 320” маркийн эксковатор, эд мөрийн баримтаар хураагдсан 3гр алт зэргийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц хураан авч тус тус улсын орлогод оруулж, усны нацос /помп/, алт угаах төхөөрөмж зэргийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц битүүмжлэлээс чөлөөлж устгасугай.

9.Иргэний нэхэмжлэгч овогт ын нь “Cat 320” маркийн эксковатортой холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.5, 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад тус тус зааснаар усны нацос /помп/, алт угаах төхөөрөмж зэргийг устгахтай холбогдон гарах зардлыг холбогдох нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч *******гээс гаргуулахыг ******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

11.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийн уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Р.БАЯРХҮҮ