| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 175/2023/0076/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/72 |
| Огноо | 2023-04-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/72
******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг,
улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,
хохирогч ,
шүүгдэгч Б.Ө, шүүгдэгч, хохирогч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* овогт М *******, ******* овогт ******* Ө нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Мон улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хуви хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ******* аймаг, сум, 3 дугаар баг, 02 дугаар хэсэг, 009 тоотод оршин суух, урьд:
-******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 жил 01 сар хорих ял шийтгүүлж, хорих ялыг 01 жил 03 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
- ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 01 сар хорих ял,
-******* аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэг, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт тус тус зааснаар 05 жил 01 сар хорих ял,
-******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 38/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 01 хоног хорих ял,
-******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар сарын 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 02 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, ******* ургийн овогт М ******* /РД: /,
2. Мон Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ******* аймгийн суманд төрсөн, эрэгтэй, 37 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “ ” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт, ******* аймаг, сум, 6 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 1002 тоотод оршин суух, урьд:
-******* аймгийн сум дундын тойргийн 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар 960,000 төгрөгийг торгох ял шийтгүүлж байсан, ******* ургийн овогт ******* Ө /РД: /,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй баарны гадна тай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар өшиглөсний улмаас нүдний салст, зовхинд н хүрэн цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
-Шүүгдэгч Б.Ө нь 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй баарны гадна *******тай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар граа цохисны улмаас биед хамрын нуруунд шарх бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй баарны гадна тай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар өшиглөсний улмаас нүдний салст, зовхинд н хүрэн цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
-Шүүгдэгч Б.Ө нь 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй баарны гадна *******тай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар граа цохисны улмаас биед хамрын нуруунд шарх бүхий бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дх нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо гэж үзэв. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Өын өгсөн: “...Б.Ө: 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр манай эхнэрийн төрсөн өдрийг хамт олон нь урьдчилж тэмдэглэсэн. Ч, А, хуурай дүү , *******сайхан бид зургу ******* зочид буудлын баруун талд хоолны газар хоол ирээд 750 граммын хэмжээтэй болор архи уусан. орж бүжиглэх гэхэд хүн их байсан. Гадаа их хүйтэн байсан А бид 2 такси дуудаад иртэл нь бааранд дхан зогсож байя гээд орсон. Урт хар курткатай залуу чи юу хд байгаа юм бэ? гэж элдвээр хэлээд, намайг нэг цохьсон. Манай эхнэр машинаас бууж ирээд юу болов энэ тэр гэхэд эхнэрийг маань түлхэж унагаад нүүр рүү нь өшиглөсөн. Би эхнэрээ өмөөрч нэг алгадсан. Салгах гэж нэлээн үзсэн зургаа ,долу байсан. Манай А, *******сайхан нар салгах оролдоход түүний курткыг ураад дийлээгүй цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг,
2. Шүүхийн хэлэлцүүлэгч шүүгдэгч М.Б өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр би ажлаасаа ирээд удаагүй байсан. найз н.А , хуурай дүү н.Э нартай Цэцэг буудалд өрөө авч 1 шил архи уусан. Ээжийн гэр хажууханд нь байдаг болохоор орж унтана гэж бодож байсан. Эхнэр Алтанбулагаас ирсэн гээд гэртээ харьсан. Гэртээ байж байтал хуурай дүү маань ахаа бааранд оръё, хүнгүй хоосон шахуу байгаа гээд н.А, н.Э нарыг буудлаас очиж аваад, хуурай дүү маань ах нь хотоос ирж байгаа гээд тосож авахаар гарсан бид гурав сууж байтал н.А хүнтэй маргалдсан чиний хэрэг гарлаа гд ирээч гэж дуудсан. Би тамхи татахаар гарсан, энэ залуутай маргалдсан юм байна. Би ч болсон явдлыг сайн санахгүй байгаа, найз нөхөд дүү нарынхаа хэлснээр сонссон. Нилээд согтуу архи хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Олу байна гээд энэ залуу гд явсан байсан. Эхнэрт нь нэг хүн очиж танай нөхөр маргалдаж байна гэж хэлээд эхнэр нь та нар яагаад байгаа юм бэ гээд ирэхэд би эхнэрийг нь түлхэж унагаад нүүр рүү нь өшиглөхөд эхнэрээ өмөөрч намайг алгадсан байсан. Би оёдол тавиулна гэж хэлээгүй буудалд очиж архи уух гэж байсан. Цагдаагийн ахлах намайг авч яваад эмнэлэгт очиж оёдол тавиулсан байсан. Б.Өын өмнөөс би харамсаж байна. Уучлалт гуймаар байна. Үнэхээр харамсаж байна. Эхнэр маань гэртээ харъя гэхэд нь би яваагүй , миний гар утсыг аваад явсан байсан. Эхнэрээ дагаад гэртээ харьсан бол ийм зүйл болохгүй байх байлаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
3. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ын өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ажлын газрын 2 хүн, нөхрүүдийн хамт 6 хүн хамт хоолонд орж нэг шил архи уусан. Би хөхүүл 2 ихэр хүүхэдтэй учир бараг уугаагүй. Бид бүжиглэе гээд коллектив ортол суух ширээ байгаагүй. Бүгд бага зэрэг архи уусан байсан болохооор такси дуудсан. Б.Ө, н.А хоёр хүйтэн байгаа учир коллективт хүлээж байя гэсэн. Такси ирэхээр нь би дуудах гээд очтол н.А, Б.Ө хоёрыг баахан залуучууд тойроод зогсож байсан. Нэг залуу ирээд Б.Өыг цохиход зөрүүлээд цохих гэхэд нь н.А холдуулсан. ******* цохих гээд с нь гүйгээд ирэхээр нь би миний дүү одоо больчих оо бид нар явлаа гэхэд намайг түлхэж унагаад нүүр рүү өшиглөсөн. Надтай хамт явж байсан н. гэдэг охин гарч ирэхэд түүнийг нэг цохисон. н.гийн нөхөр *******сайхан яаж байгаа юм бэ гээд эхнэрээ өмөөрөөд очтол н.*******сайханг тал талаас нь цохиод баар ны галч юм уу нэг өвөө гарч ирсэн. Б.Ө М.Бямбыг яаж байгаа юм бэ гээд нэг алгадтал эргэж хд унасан. Тэгээд олон залуучуудыг салгаж дийлэхгүй юм байна гээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг,
4. Хохирогч ын 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр миний төрсөн өдөр байсан тул урьдчилаад 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр тэмдэглэж байсан. Тэгээд манай нөхөр Б.Ө ажлын газрын Ч түүний нөхөр А, , түүний нөхөр *******сайхан нарын хамтаар нийт зургу 23 цаг 30 минутын орчимд ******* аймгийн сумын 6 дугаар багт байрлах “” шөнийн цэнгээний газарт ороод ширээ дүүрэн байсан тул жаахан бүжиглэж байгаад буцаад 00 цаг 20 минутын орчим бид 6 тухайн баарнаас гд жолооч дуудаад машин дотор нь 4 нь суугаад А, Ө нар гадаа байсан. Жолооч ирчихлээ гэхээр нь би машинаас буусан чинь баарны гадаа манай нөхөр Өыг нэг үл таних хүн заамдаад зогсож байсан. Тэгсэн чинь манай нөхрийг А салгаад аваад явсан чинь ардаас нь Жоохноо гэж дууддаг цэнхэр өнгийн хүрэмтэй залуу манай нөхрийн с хөөгөөд байхаар нь би өөдөөс нь очоод дундуур нь ороод тухайн залууд “миний дүү одоо больчхоо, бид нар одоо явлаа” гэж хэлэхэд шууд намайг түлхэж унагаагаад миний зүүн хөмсөгний дээд талд өшиглөчихсөн. ...Хавтаст хэрэгт тусгуулах хохирлын баримт байхгүй, миний бие одоо хэвийн болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар хуудас/,
5. Хохирогч М.Б 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...: Надтай маргалдаад байсан эмэгтэйн нөхөр гэх залуу миний нүүр лүү граа цохьсон. Би зодуулж байгаагаа хальт санаж байна. Үүний улмаас миний хамар гэмтсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хамар гэмтээд 2 оёдол тавиулсан. Хааяадаа миний хамар битүүрээд өвдөөд байдаг. Бусдаар гайгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
6. Гэрч Д.гийн 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай найз М төрсөн өдөр болоод бид нар найзуудын хамт гадуур гарсан. Би байсан бөгөөд М, М нөхөр О, Ч, З, *******сайхан, Н эгч байсан бөгөөд дундуур нь яваад өгсөн юм. Бид нар эхлээд шинээр нээгдсэн газарт 2023 оны 01 дүгээр сарын 14-ний 19 цагийн үед ороод хоол идээд тэнд 0,75 граммын Велвит гэх нэртэй архи уугаад 7-лаа сууж байгаад 00 цаг өнгөрөөд гарсан. Тэндээс гд бүгд коллектив баар орсон. Биднийг орох үед ширээ байхгүй байсан бөгөөд бүгд буцаж гд машинд суусан. Тухайн үед М нөхөр, Ч нарын нөхөр бааранд үлдсэн. Яагаад гэхээр машинд багтахгүй байсан бөгөөд дн дотор байж байя гээд үлдсэн. Тэгээд бид нар гд нэг их удаагүй байтал бааранд үлдсэн хоёр баарнаас хэсэг залуустай маргаад гд ирсэн. Тухайн үед О ах цэнхэр куртиктэй залуутай маргаж байсан бөгөөд тэр үед М эгч нөхрөө хүнтэй маргаж байхаар нь буугаад очтол нэг залуу дээр нь унгаж байгаад цохисон. Тэр үед нь би салгах гээд очоод боль гэж хэлсэн чинь миний цээж рүү цохисон бөгөөд тухайн үед манай нөхөр чи яагаад эмэгтэй хүнд гар хүрч байгаа юм гээд ирээд бүгдийн салгаад босгож ирсэн боловч М эгчийн нүд хавдсан байсан. Тухайн үед 5-6 залуу байсан. Тэр үед М эгч цагдаа дуудсан бөгөөд цагдаа удалгүй ирсэн бөгөөд нөгөө цэнхэр хувцастай залуу цагдаатай мөн муудалцаж байгаад машинд суугаад зугтсан. Тэгээд бид нар эмнэлэг ороод цагдаа дээр ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
7. Гэрч Т.ын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр би ээжийн хуваарийн дагуу цагдаагийн газрын жижүүрээр 24 цагаар гарсан. Шөнийн 01 цаг болж байхад буюу баар хаах үер “” баарны үүдэнд хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлага ирсэн. Улмаар би эргүүлд гарч байсан алба хаагчдад мэдэгдсэн Удалгүй эргүүлийн цагдаа нар зодуулсан гэх эмэгтэйг болон нөхөр, хамт явж байсан хоёр хүнийг дагуд ирсэн. Би зодуулсан гэх эмэгтэйн нөхрөөс нь юу болсон талаар асуухад “манай эхнэрийг баарны гадаа үл таних залуу цохиж зодсон. Тэгэхээр нь би уг залууг нэг цохиод унагасан. Босоод ирэхэд нь хамраас нь цус гарсан. Уг залуу туранхай хар залуу байсан”|гэж надад хэлсэн. Улмаар би ажлын хэсгийн алба хаагчдад хэлж, зодуулсан гэх эмэгтэйг эмнэлэгт үзүүл гэж хэлээд зодсон гэх эрэгтэйг хайгаад гадуур явсан. Хайж явж байгаад Цэцэг нэртэй буудалд ороход зодуулсан гэх эмэгтэйг зодсон залуу цусаа гоожуд нүүрэн дээрээ салфетик тавьчихсан хэвтэж байсан. Тэгэхээр нь би дагуулж гд 103 дээр очиж хамар хэсэгт нь оёдол тавиулсан. Оёдол тавиулсны д найз гэх Мөнхсайханд нь хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,
8. ******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 31 дугаартай шинжээчийн: “...ын биед нүдний салст, зовхинд н хүрэн цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
9. ******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 72 дугаартай шинжээчийн: “...М.Б биед хамрын нуруунд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. М.Б биед учирсан гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 45-46 дугаар хуудас/,
10. ******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн *******д үзлэг хийсэн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 44 дүгээр хуудас/,
11. Шүүгдэгч нарын урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 49, 51 дүгээр хуудас/,
12. Шүүгдэгч нарын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50, 52 дугаар хуудас/,
13. Шүүгдэгч Б.Өын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54 дүгээр хуудас/,
14. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тухай тогтоол /хх-ийн 75-77, 84-86 дугаар хуудас/,
15. Шүүгдэгч Ө.Өын 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 15-ны шөнө би эхнэр, эхнэрийн найз түүний нөхөр, эхнэрийн хуурай дүү болох түүний нөхөр *******сайхан нарын хамт эхнэрийн маань төрсөн өдрийг тэмдэглээд “Артемис” нэртэй газарт орж хоол тэндээ “Болор” нэртэй 0.75 литрийн архи нэг нэг пиво уучхаад гарч “” баар орсон. Бид хэд бааранд ороход битүү хүн багтах зай байхгүй байхаар нь бүгдээрээ явах гээд такси дуудсан. Бүгдээрээ баарнаас гд миний машинд бөөнөөрөө суугаад би машиндаа багтахгүй байсан тул Аын хамт баарны гадаа Тамхи татаад зогсож байтал дад байсан тул буцаад баар руу орсон. Тэгсэн|нэг танихгүй залуу миний өөдөөс юугаа хд байгаа үрийн шингэн гэх зэргээр элдвээр хэлсэн. Урдаас нь чи яах гээд байгаа юм ингэж болохгүй гэж хэлэхэд надтай зууралдаад яах ийхийн зуургүй гарцгаасан. Энэ үед эхнэр маань машинаас бууж ирээд салгах гэтэл ******* гээд залуу нь миний эхнэрийг хавирч унагаагаад толгой руу нь дух нүд хавсраад нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би яаж байгаа юм гээд шанаа руу нь нэг удаа алгадсан юм Тэгээд эхнэр цагдаа дуудсан.Би ******* гэдэг залууг танихгүй өмнө нь харж байгаагүй. Унагааж байгаад нэг удаа нүүр рүү нь өшиглөсөн. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Намайг ******* гэх залуу нь нэг удаа шанаа руу цохьсон. Миний бие одоо зүгээр өмнө нь мэдүүлэг өгөхдөө гомдолгүй гэдгээ хэлсэн байгаа. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 81 дүгээр хуудас/,
16. Шүүгдэгч М.Б 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Өмнө сэжигтнээр өгсөн мэдүүлэгт нэмж ярих зүйл байхгүй. Миний бие одоогоор зүгээр болсон. Ямар нэг өвчин зовиур байхгүй. Надад хавтаст хэрэгт тусгуулах хохирлын баримт байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 90 дүгээр хуудас/,
17. Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт /хх-ийн 39-40, 47-48 дугаар хуудас/,
18. Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай баримт /хх-ийн 95-97 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримт болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадв алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй баарны гадна тай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар өшиглөсний улмаас нүдний салст, зовхинд н хүрэн цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
-Шүүгдэгч Б.Ө нь 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй баарны гадна *******тай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар граа цохисны улмаас биед хамрын нуруунд шарх бүхий бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч , ******* нар нь хохирол, хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Б.Ө, ******* нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Ө, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч М.Бямбыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, шүүгдэгч нарын цалин хөлсө бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ө, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Ө, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт М *******, ******* овогт ******* Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт М Бямбыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр, шүүгдэгч ******* овогт ******* Өыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* Ө, ******* овогт М ******* нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай
5. Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Б.Ө, ******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ