Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/78

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,                                                                                       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч Ш.Д*******гийн өмгөөлөгч Г.Амартүвшин,

шүүгдэгч Б.Ц*******ын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, М.Цэдэнпунцаг,

шүүгдэгч Ш.Д*******, Б.Ц******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З******* овогт Б******* Ц*******, Д******* овогт Ш*******гийн Д******* нарт холбогдох эрүүгийн 20310003470173 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1** оны ** дүгээр сарын **-ний өдөр Ө******* аймгийн А суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Ө******* аймаг, А сум, ** дугаар баг, ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, З******* овогт Б******* Ц******* /РД: /,

2. Монгол улсын иргэн, 1** оны ** дүгээр сарын **ний өдөр Ө******* аймаг, У суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул, уурхайн хүнд механизмын инженер мэргэжилтэй, “К с” ХХК-д г з ажилтай, Ам бүл 1, ганцаараа, Ула хот, Б дүүрэг, 18-р хороо, 4 дүгээр хороолол, 47а байр, 82 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Д******* овогт Ш*******ы Д******* /РД:/,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Ц*******, Ш.Д******* нар нь бүлэглэн 2020 оны 09 дүгээр сараас 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг С гарам гэх Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан ойн сан бүхий газрын хамгаалалтын бүс, Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан усан сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хамаарах 0.08 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль экологид 4,884,098 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Ц*******, Ш.Д******* нар нь бүлэглэн 2020 оны 09 дүгээр сараас 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг С гарам гэх Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан ойн сан бүхий газрын хамгаалалтын бүс, Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан усан сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хамаарах 0.08 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль экологид 4,884,098 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ш.Д*******, Б.Ц******* нар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1. Шүүгдэгч Ш.Д*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,

2. Шүүгдэгч Б.Ц*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй, гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

3. Гэрч Г.Эгийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант тосгоны С гарам гэх газарт энэ оны 9 дүгээр сарын 07-ны өдөр экскаваторын операторчоор ажиллах гэж ирээд одоог хүртэл энд ажиллаж байгаа. ..хариуцаж байгаа эзэн нь манай нутгийн Ц******* гэж хүнийх. 3 техник хэрэгсэл, 8 хүн байсан. Одоогоор тогоочоор нэг хүн, 3 операторчин байна. ...Ц******* ах энд намайг ирэхэд байж байгаад сая гурван хоногийн өмнө Ө******* аймаг руу явсан” “...Би 2020 оны 09 дүгээр сарын эхээр одоо өдрөө сайн санахгүй байна тухайн үед өгсөн мэдүүлэг үнэн, намайг очиход уурхай дөнгөж нүүж ирж байрлаж байсан.Очоод сар орчим болж байхад цагдаа нар ирсэн. Би Ц*******ын уурхайг Баянхонгор аймагт байхад нь байгаагүй, Ц*******ын төрсөн дүү Батсүх нь манай найз байгаа юм, Сэлэнгэ аймагт уурхай очиж байгаа очоод экскаватор бариад өгөөч гэсний дагуу би очсон. Уурхайд очиход Д*******, Батсүх, Алтанхүү, тогооч эгч, танихгүй хэдэн хүн байсан. Ц*******, Д******* хоёр хамтарч уг уурхайг ажиллуулж байгаа гэж байсан, энэ хоёр дундаасаа техник хэрэгслээ гаргаж уурхайг ажиллуулж байсан, экскаватор, ковшийг хамтарч авсан гэж байсан. Надтай гэрээ байгуулаагүй, цалинг энэ хоёр дундаасаа гаргаж байсан байх, тухайн үедээ сарын 1.5 сая төгрөгөөр цалинжихаар очсон ханш нь тийм байсан, цалингаа бэлнээр цувруулаад сарын цалин авсан. Уурхайд байх хугацаандаа нэг нь юмандаа явахаар нөгөөх нь уурхайгаа харж үлдэж Д*******, Ц******* нар ээлжлээд хариуцаад явж байсан. Уурхайг энэ хоёр хариуцаж ажиллуулдаг, бусад нь цалинжихаар амаар тохирсон ажилчид байсан бид нар тухайн газрыг зөвшөөрөлтэй үгүйг мэдэхгүй ажилласан, Батсүх экскаваторын ээлжийн оператор хийж байсан, уурхайг хариуцдаггүй байсан.Уурхайд экскаватор 1 ширхэг, ковш 2 ширхэг, усан буу 1 ширхэг, дизель мотор 1 ширхэг байсан, улсын дугааргүй шар өнгийн ковш нь намайг очихоос өмнө яасныг мэдэхгүй, очсоноос хойш эвдэрчхээд огт ажиллаагүй, УН улсын дугаартай улбар шар өнгийн ковшийг Нацагд******* гэх хүн хариуцдаг байсан, экскаватор бол шороо ухах зөөх ажилд ашиглагдсан, тухайн газар нь байгалийн саад бэрхшээл ихтэй ачааны машин том тэрэг явахад хүндрэлтэй экскаватороор л ажил гүйцэтгэж байсан...

... Би Ц*******ын уурхайг Баянхонгор аймагт байхад нь байгаагүй, Ц*******ын төрсөн дүү Батсүх нь манай найз байгаа юм, Сэлэнгэ аймагт уурхай очиж байгаа очоод экскаватор бариад өгөөч гэсний дагуу би очсон. Уурхайд очиход Д*******, Батсүх, Алтанхүү, тогооч эгч, танихгүй хэдэн хүн байсан. Ц*******, Д******* хоёр хамтарч уг уурхайг ажиллуулж байгаа гэж байсан, энэ хоёр дундаасаа техник хэрэгслээ гаргаж уурхайг ажиллуулж байсан, экскаватор, ковшийг хамтарч авсан гэж байсан. Надтай гэрээ байгуулаагүй, цалинг энэ хоёр дундаасаа гаргаж байсан байх, тухайн үедээ сарын 1.5 сая төгрөгөөр цалинжихаар очсон ханш нь тийм байсан, цалингаа бэлнээр цувруулаад сарын цалин авсан. Уурхайд байх хугацаандаа нэг нь юмандаа явахаар нөгөөх нь уурхайгаа харж үлдэж Д*******, Ц******* нар ээлжлээд хариуцаад явж байсан. Уурхайг энэ хоёр хариуцаж ажиллуулдаг, бусад нь цалинжихаар амаар тохирсон ажилчид байсан бид нар тухайн газрыг зөвшөөрөлтэй үгүйг мэдэхгүй ажилласан, Батсүх экскаваторын ээлжийн оператор хийж байсан, уурхайг хариуцдаггүй байсан. Уурхайд экскаватор 1 ширхэг, ковш 2 ширхэг, усан буу 1 ширхэг, дизель мотор 1 ширхэг байсан, улсын дугааргүй шар өнгийн ковш нь намайг очихоос өмнө яасныг мэдэхгүй, очсоноос хойш эвдэрчхээд огт ажиллаагүй, УН улсын дугаартай улбар шар өнгийн ковшийг Нацагд******* гэх хүн хариуцдаг байсан, экскаватор бол шороо ухах зөөх ажилд ашиглагдсан, тухайн газар нь байгалийн саад бэрхшээл ихтэй ачааны машин том тэрэг явахад хүндрэлтэй экскаватороор л ажил гүйцэтгэж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-32, 2-р хх-ийн 60 дугаар хуудас/,

4. Гэрч Л.Нацагд*******ийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би энэ газарт энэ оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2 цагт ирсэн. Намайг ирэхэд операторчин Энхээ, усан буучин Сумъяа, тогооч нэг эгч энэ гурав байсан. Намайг газрын хэвлийн ХХК-ийн уулын мастер Лхагвад******* энэ оны 10 дугаар сарын 02-ны өдөр миний утас руу залгаад Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд хөлсөөр ажил хийж байгаа ковш эвдэрсэн  байгаа, засварлаад өгөөч гээд би энэ газарт ирсэн. Намайг ирснээс хойш гадаа байгаа нэг экскаватор, хоёр ковш, усан буу зэрэг техникүүд ажиллаагүй. Энд байгаа хүмүүс тухайн газар нэг сар гаран байж байгаа гэж байсан. Тухайн газарт ажиллаж байгаа техник, хүмүүс нь ямар аж ахуйн нэгжийнх гэдгийг би мэдэхгүй. Би энд ковш засварлах ажлаар ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

5. Гэрч Ш.Сын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг дэвсгэрт Их алт гэх нэртэй газарт 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр уурхайд алт угаах төхөөрөмж болох скрүүбэрийн усан буучаар ирсэн. Намайг Ө******* аймгаас уурхайн з Ц******* гэх хүн нэг сарын 1,000,000 төгрөгийн цалин өгнө гэж тухайн газарт авч ирсэн. Тухайн уурхайд алт угаах төхөөрөмж усан бууг ажиллуулсан. Нийт ойролцоогоор экскаваторын шанагаар 500 шанага шороог усан буунд хийж угаасан. Тэгээд хэдэн грамм алт гарсныг мэдэхгүй байна. Уурхайн з Ц******* өөрөө алтыг нь авдаг байсан.

... 2020 оны 09 дүгээр сард одоо өдрийг нь санахгүй байна Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг дэвсгэр С гарам гэх газарт Ц*******ын уурхай нүүж ирэхэд нь би мөн хамт ирсэн тэгээд тэндээ 1 сар орчмын хугацаа болсон энэ үед цагдаа нар ирээд шалгасан тухайн үед уурхайн эзэн Ц******* байгаагүй, тэрнээс хойш тэнд ажиллаагүй. Уурхайд экскаватор 1 ширхэг, ковш 2 ширхэг, усан буу 1 ширхэг, дизель мотор 1 ширхэг байсан, улсын дугааргүй шар өнгийн 21.-50 маркийн ковш нь эвдэрхий, хуучин ковш байсан уг ковш огт ашиглагдаагүй, харин нөгөө улаан өнгийн улсын дугаартай ковш нь хүнээс түрээсээр ирсэн байгаад ашиглаж чадаагүй буцаагаад эзэн нь гэх Нацагд******* буцаагаад аваад явсан. Сэлэнгэд очоод удаагүй байсан алт угаах ажилд усан буу, цахилгаан үүсгүүрийн мотор, экскаватор ашиглагдсан. Газар орны онцлог нь шавар ихтэй, саад ихтэй болохоор ковш явахад хүндрэлтэй газар байсан...” гэх мэдүүлгүүд /1-р хх-ийн 35-36, 2-р хх-ийн 55 дугаар хуудас/,

6. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тус хэрэгт учирсан нийт 11,773,754 төгрөгийг нөхөн төлүүлэх, эвдэрсэн газрыг нөхөн сэргээлтийн бүрэн хийлгэх санал хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65 дугаар хуудас/,

7. Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 8/4882 дугаартай: “...солбицол бүхий талбайг кадастрын зураг зүйн мэдээллийн санд 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар шүүлт хийж үзэхэд Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан ойн сан бүхий газрын хамгаалалтын бүс, Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан усан сан бүхий газрын хамгаалалтын бүстэй болон 2007 оны 06 дугаар сарын 04- ний өдөр цуцлагдсан ашигт малтмалын хайгуулын ХВ-010317 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайтай тус тус бүхэлдээ давхцалтай байна. Харин бичил уурхайн зориулалтаар олгосон талбайтай давхцалгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-67-68 дугаар хуудас/,

8. Монгол Улсын Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 066/7171 дугаартай: “...солбицол бүхий газар нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан ойн сан бүхий газрын хамгаалалтын бүс, Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай тус тус давхцалтай байна...” албан бичиг /1-р хх-ийн 70-71 дүгээр хуудас/,

9. “Мөнгөн Марал” ХХК-ийн шинжээчийн: “...хууль бусаар ашигт малтмал олборлосны улмаас 0,08 га талбай ба шороон замын 2 га талбай өртсөн байна. ...Хууль бус үйл ажиллагаанаас эдэлбэр газар, ургамлын нөмрөг, хөрсөн нөмрөгт учруулсан экологи-эдийн засгийн хохирлыг тус бүр харгалзах тоогоор үржүүлэхэд 4,884,098 төгрөг хохирол учруулсан байна. Эвдэгдсэн газрын нөхөн сэргээлт хийх зардал 6,889,656 төгрөг...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 93-123 дугаар хуудас/,

10. “Хос Итгэл Төгс” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 01/06 дугаартай үнэлгээний: “...Hyundai 2900 LC-7 маркийн, УН улсын дугаартай эксковатор, зах зээлийн үнэ 80,000,000, элэгдлийн хувь 10 хувь, үнэлгээ 72,000,000 төгрөг, “Doosan SD-300” маркийн УН улсын дугаартай ковш, зах зээлийн үнэ 100,000,000 төгрөг, элэгдэл 10 хувь, үнэлгээ 90,000,000 төгрөг, алт угаах төхөөрөмж үнэлгээ 10,000,000 төгрөг, алт 7,5 грамм, зах зээлийн үнэ 140,000 төгрөг, үнэлгээ 1,050,000 төгрөг, нийт 173,050,000 төгрөг...” гэх тайлан /1-р хх-ийн 130-137 дугаар хуудас/,

11. “Хос Итгэл Төгс” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01/05 дугаартай үнэлгээний: “...Ковш зах зээлийн үнэ 50,000,000 төгрөг, элэгдлийн хувь 70 хувь, үнэлгээ 15,000,000 төгрөг...” гэх тайлан /1-р хх-ийн 141-145 дугаар хуудас/,

12. “Хос Итгэл Төгс” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 01/41 дугаартай үнэлгээний: “...Ковш зах зээлийн үнэ 50,000,000 төгрөг, элэгдлийн хувь 70 хувь, үнэлгээ 15,000,000 төгрөг, цахилгаан гаргагч мотор үнэлгээ 500,000 төгрөг...” гэх тайлан /1-р хх-ийн 140-144 дүгээр хуудас/,

13. “Хос Итгэл Төгс” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 5-ны өдрийн 01/41 дугаартай үнэлгээний: “...ZL-50 ковш, 2008 онд үйлдвэрлэгдсэн, хуучин, орлуулах үнэ 30,000,000 төгрөг, хуримтлагдсан элэгдэл 20 хувь, үнэлгээ 24,000,000 төгрөг...” гэх тайлан /1-р хх-ийн 147-152 дугаар хуудас/,

14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 5863 дугаартай шинжээчийн: “...1. Шинжилгээнд ирүүлсэн 7,5 грамм шаргал өнгийн мет нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн 7,5 грамм шаргал өнгийн мет нь алтны мет байна. 3.Шинжилгээнд ирүүлсэн 7,5 грамм алт нь 75,7%-ийн агууламжтай 18 каратын сорьцтой алт байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 154-156 дугаар хуудас/,

15. Гэрч Б.Алтанхүүгийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 09 дүгээр сарын дундуур санаад байна Ц******* ахын уурхайн техникүүд очсоны 3-4 хоногийн дараа би Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг С гарам гэх газарт уурхай нүүж очсоны дараа очсон. Би уг уурхайд ковшны жолоочоор очсон, улсын дугааргүй шар өнгийн ZL-50 маркийн ковшийг барихаар очоод уурхай руу аваачих гэж хоёр удаа гол гараад ковшны арын мотор хэсгийн эд анги руу ус ороод эвдэрчихсэн тэгээд тэр ковшийг би барьж чадаагүй. Ковш барих гэж очоод миний барих гэж байсан ковш гол гараад эвдэрчихсэн болохоор оронд нь тогоочийн ажил хийж байгаад цагдаа ирээд уурхайг зогсоосон. Би Ц******* ахын уурхайг Баянхонгор аймагт байхад нь уурхайн техник хэрэгслийн засварын ажил хийхээр очсон тухайн үед С Баянхонгор аймагт ирчихсэн засварын ажилд туслаад байж байсан. 2020 оны зун байсан сарыг нь би санахгүй байна. Надтай ямар нэгэн гэрээ байгуулаагүй ковш бариулна явах уу гэж Ц******* ах надад хэлэхээр нь би зөвшөөрч Сэлэнгэд очсон, очоод ковшоо барьж чадаагүй эвдэрсний улмаас тогоочийн ажил хийж байгаад таарсан, уг уурхайг Д*******, Ц******* хоёр удирдаж ажиллуулдаг байсан. Тэр хоёр хоорондоо уурхайн талаар ярилцдаг байсан, миний ойлгосноор тэр хоёр түрээсээр техникүүд ажиллуулж байгаа юм байна гэж ойлгосон, Д*******, Ц******* ах хоёр хамтарч ажиллуулдаг гэж ойлгосон, хэн нь мөнгө техникээ гаргадаг талаар нарийн зүйл би мэдэхгүй Нэг нь байхгүй үед нөгөөх нь уурхайгаа хариуцаад харж үлддэг байсан болохоор би тэгж ойлгосон Д*******, Ц******* нар ээлжлээд хариуцаад явж байсан. Уурхайг энэ хоёр хариуцаж ажиллуулдаг, бусад нь ажилчид байсан би тухайн газрыг зөвшөөрөлтэй үгүйг мэдэхгүй цагдаа ирснээс хойш зөвшөөрөлгүй ажиллаж байсан юм байна гаж ойлгосон, Батсүх экскаваторын ээлжийн оператор хийж байсан, уурхайг хариуцдаггүй байсан. Уурхайд экскаватор 1 ширхэг, ковш 2 ширхэг, усан буу 1 ширхэг, дизель мотор 1 ширхэг байсан, улсын дугааргүй шар өнгийн ковшийг би гол гарах гэж байгаад мотор руу ус оруулаад эвдэлчихсэн ажиллуулаагүй сүүлд түрээсээр улбар шар өнгийн УН улсын дугаартай ковш ирсэн жолооч нь Нацагаа гэж дууддаг хүн байсан тэр ковш ажиллаж чадаагүй байтал цагдаа нар ирсэн ирээд тэр ковш ганц л хонож байсан санагдаж байна. Экскаватор, усан буу, дизель мотор зэрэг техникүүд уурхайд ашиглагдсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 57-58 дугаар хуудас/,

16. Шүүгдэгч Б.Ц*******ын 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Миний өөрийн эзэмшлийн техник нь улсын дугааргүй шар өнгийн 21-50 маркийн ковш байгаа юм, би уг ковшийг хүнээс 15 сая төгрөгөөр худалдаж аваад эвдрэл ихтэй ажиллахгүй байсан болохоор нь буцаагаад Бугантад 10 саяд хүнд зарчихсан. Усан буу нь мөн миний өөрийн эзэмшлийнх тухайн үедээ хэрэгт шалгагдсанаас хойш ашиглаж чадахгүй болохоор нь Ула хотод 10 сая төгрөгөөр хүнд зарчихсан. УН улсын дугаартай экскаватор 1 ширхэг байсан уг техник Д*******гийнх мөн цахилгаан үүсгүүрийн мотор түүний эзэмшлийнх. УН улсын дугаартай ковш нь Нацагд******* гэж хүнийх. Уг техникүүдээс алт угаах үйл ажиллагаанд экскаватор, усан буу, цахилгаан үүсгүүрийн моторыг ашигласан. Нацагд*******ийн болон өөрийн эзэмшлийн ковшийг би алт угаах ажилд ашиглаагүй С гарам гэх газар нь замын бартаа, шавар ихтэй, зай талбай багатайн улмаас ковш ашиглахад хүндрэлтэй байсан учраас ашиглаагүй экскаватороо ашигласан. Миний өөрийн эзэмшлийн улсын дугааргүй ковш ашиглагдаж болохгүй эвдрэлтэй байсан, Нацагд*******оос ковшийг нь хэрэглэнэ гэж авчирсан байгаад ашиглаж чадаагүй байтал цагдаа ирээд шалгасан байсан тэр үед би эзэнгүй байсан тэгээд Нацагд******* ажил эхлээгүй байж байгаад буцаагаад ковшоо аваад явчихсан байсан. Энэ ковш шороо угаах ажилд ашиглагдаагүй байсан. Би энэ хэрэгт Д*******г хэрэгт хамтран оролцсон болохоор хамт шалгуулах хүсэлтэй байна. Учир нь 2020 онд Сэлэнгэд ирж хамтарч ажиллах саналыг Д******* надад тавьсан. Тэгээд тохиролцсон болохоор би Баянхонгор аймагт ажиллах гэж байснаа болиод Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгон С гарам гэх газарт 2020 оны 09 дүгээр сард ирсэн. Тэнд очсоныхоо дараа эхнэрийн эмээ болох манай гэрт амьдардаг эмээ нас барсан болохоор би Ө******* аймаг явсан. Энэ үед цагдаа нар ирээд манай уурхайг шалгасан тэгээд намайг холбогдуулж шалгасан Д******* экскаватор, цахилгаан үүсгүүрийн мотороо надад сарын 28 сая төгрөгөөр түрээсэлсэн гэж мэдүүлэг сүүлд өгсөн байсан тэгээд би дангаараа шалгуулъя гэж бодсон. Хэрэгт учирсан хохирол төлбөрийг дангаараа хариуцах боломжгүй учраас Д******* надтай хамтран ажилласан үнэнээ хэлж байна. Д*******гийн гэх УН улсын дугаартай экскаваторыг бид хоёр ажиллахаасаа өмнө хамтарч 100 сая төгрөгөөр авч байсан, би дүү Батсүхээс 30-аад сая төгрөг зээлж нийтдээ 60 гаран сая төгрөгийг гаргасан үлдсэн 30 гаран сая төгрөгийг Д******* гаргасан тэгээд худалдаж авахдаа хотын хаягтаа болохоор Д******* нэр дээрээ худалдаж авсан. Хэрэг шалгагдсанаас хойш бид хоёр экскаватороо зарахаар шийдээд 2022 оны 04 дүгээр сард саяхан Д******* хотод хүнд 80 сая төгрөгөөр зарчихлаа гээд дүү Батсүхэд “Приус 30” маркийн хуучин машин өгөөд үлдсэн мөнгийг нь Батсүхийн дансаар шилжүүлж нийтдээ 50 сая төгрөгийг надад өгсөн. Үүгээрээ бид хоёр хамтарч ажиллаж байсан гэдэг нь тодорхой ойлгогдох байх.Ажилчид дотроос Д*******гийн үеэл гэх Бүдцэрэн анхнаасаа Сэлэнгийн уурхайд усан буучаар ирсэн цагдаа ирэх үед байгаагүй юм шиг байна лээ, манай ажилчин болох тэр үед ковшны оператороор очсон очоод засвар хийж таарсан Э, Алтанхүү нар, Балжаа гэх экскаваторын оператор, миний төрсөн дүү Батсүх нар бид хоёрыг хамтарч ажиллаж байсныг нотолно. Д******* бид хоёр хамтран ажиллах гэрээ хийгээгүй аман тохироогоор ажилласан, Экскаватор, ковш ачсан 2 трайллерын зардлыг би гаргасан нийтдээ 9 сая төгрөг болсон/4, 5-аар/, усан бууг Ховоогоор ачсан, 4 тн түлшний зардал зэргийг Д******* гаргасан. Ажилчдын хоол ундны зардлыг мөн хоорондоо ярьж байгаад л гаргасан. Би зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, надтай адил үйлдэлтэй хамтран оролцсон Д******* мөн адил шалгуулах ёстой, хохирлоо бид хоёр хувааж байгаад төлнө гэсэн бодолтой байгаа...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 65-66 дугаар хуудас/,

17. Шүүгдэгч Ш.Д*******гийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...би өөрийн яллагдагчаар татагдсан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна, би ашигт малтмал олборлох хэрэгт хамтран оролцоогүй Ц******* дангаараа үйлдсэн, би УН улсын дугаартай экскаваторыг түрээсэлсэн. УН улсын дугаартай экскаваторыг би Ц*******т түрээслүүлсэн, аман гэрээгээр явсан, бичгээр байгуулаагүй бусад техникийг би мэдэхгүй. Би УН улсын дугаартай экскаваторыг Ц*******ын дүү Батсүхээс 20 сая төгрөг зээлж 2020 онд авч байсан буцаагаад 2022 оны 04 сард 80 сая төгрөгөөр бодож “Приус-30 маркийн 2 машин оролцуулаад 40 сая төгрөг авч зарсан, Батсүхэд би нэг “Приус-30” машинтай 8-9 сая төгрөг өгсөн, бид хоёрын хооронд одоо ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй. Надад энэ хэрэгтэй холбоотой нэмж тодруулах шалгуулах зүйл алгаа...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 85 дугаар хуудас/,

18. Гэрч Ц.Батсүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын сүүлээр Ц******* ахыг Д******* Сэлэнгэ аймгийн Бугантаас газар болчихсон нутгийн иргэдтэй яриад нөхөрлөлөөр газрыг нь болгочихлоо хамтарч ажиллая гэж дуудсан гээд Ц******* ах усан буугаа нэг ковшийн хамт аваад очсон. Очоод буугаад намайг экскаватор авахгүй бол болохгүй байна гээд надаас 20 сая төгрөг зээлээд Д******* энэ хоёр хамтарч авсан. Намайг экскаваторыг барьж өгөөч гэхээр нь би хотоос экскаваторыг нь Д*******тай хамт аваад очсон би тэнд ажиллаагүй, тэр хоёр хамтарч ажиллаж байсан мөнгөө хоорондоо яриад дундаасаа гаргаж байсан би хамтарч оролцоогүй мөнгө гаргаж байгаагүй мөнгө зээлсэн, мөн экскаватор мэддэг, барьдаг болохоор ажиллангаа мөнгөө авчих санаатай очсон өөрсдөө дуудсан, тэр хоёр л хоорондоо газраа болгочихсон гээд л ажиллахаар очицгоосон би тэр газрын талаар мэдэхгүй. Усан бууг тааруулаад өг гэхээр нь би бууг нь тааруулж өгөх ажилтай ер нь очсон тэгээд усан бууг нь тааруулаад яг дуусгаад байж байтал цагдаа нар ирсэн тэгээд ажиллаагүй. Д******* Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугантад газар оллоо хамт ажиллая гэж ах Ц*******т анх хэлсэн, ах тэр үед Баянхонгор аймагт байсан тэгээд Сэлэнгэ рүү тэндээсээ техникээ зөөсөн, хамтарч ажиллаж байсныг тэнд байсан ажилчид нь бүгд л мэднэ. 2020 оны 09 дүгээр сарын сүүлээр очоод 10 дугаар сарын эхээр цагдаад баригдсан тэнд очоод удаагүй байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 90 дүгээр хуудас/,

19. Гэрч С.Гын 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... УН улсын дугаартай Hyundai Rоbex 2900LC-7 маркийн техникийг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Ш.Д******* гэх хүнээс 80 сая төгрөгөөр бодож дансаар болон бартерт “Приус-30” маркийн 2 тээврийн хэрэгсэл өгч авсан. Уг автомашиныг би өөрийн компанийн нэрээр худалдан авсан “Гранд Омега” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа. Уг техникийн төлбөрийг бүрэн барагдуулсан Д******* бид хоёрын дунд ямар нэгэн төлбөр тооцоо, өр авлагын асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 92 дугаар хуудас/,

20. Тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа /2-р хх-ийн 101-103 дугаар хуудас/,

21. Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт /1-р хх-ийн 221-222, 243, 2-р хх-ийн 88,  /,

22. Шүүгдэгч нарын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 229-230, 2-р хх-ийн 104 дүгээр хуудас/,

23. Шүүгдэгч нарын урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 107-114 дүгээр хуудас/,

24. Тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 78-83 дугаар хуудас/,

25. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 76-77 дугаар хуудас/,

26. Шүүгдэгч Б.Ц*******аас байгаль, орчны хохиролд 1,000,000 төгрөг төлбөр тухай баримтын хуулбар хувь /2-р хх-ийн 184 дүгээр хуудас/,

27. Шүүгдэгч Ш.Д*******гаас байгаль, орчны хохиролд 2,450,000 төгрөгийг төлсөн баримт,

28.  Хавтаст хэргийн материал танилцуулах тухай баримт /1-р хх-ийн 246, 2-р хх-ийн 06-08, 2-р хх-ийн 115-117, 120 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримт болно.

Эрүүгийн 20310003470173 дугаартай хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг гэдэг нь байгаль орчин, байгаль хамгаалах болон ашигт малтмал хайх, ашиглах, олборлох хууль, журамд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай үйлдэл юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад “...ашигт малтмал гэж геологийн хувьсал өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг...”, 4.1.7 дахь заалтад “...ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг...” гэж, 4.1.15 дахь заалтад “...хайгуулын тусгай зөвшөөрөл гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг...”, 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтад “...Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохооос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно...” гэж тус тус хуульчилсан.

Мөн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад “...Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно гэж хуульчилжээ.

Шүүгдэгч нарын хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулсан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “С гарам” гэх газар нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан ойн сан бүхий хамгаалалтын бүс, Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан усан сан бүхий хамгаалалтын бүс болон 2007 оны 06 дугаар сарын 04-ний өдөр цуцлагдсан ХВ-010317 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайтай тус тус бүхэлдээ давхцалтай болох нь тогтооджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн г гэнэ” гэж хуульчилжээ.

Иймд шүүгдэгч Ш.Д*******, Б.Ц******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Б.Оюун-Эрдэнэ нь (төрийг төлөөлж хохирогчоор тогтоогдсон болно) мөрдөн байцаалтын шатанд  шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон газрын хэвлийд халдсан экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирол, нөхөн сэргээлтийн зардлыг нөхөн төлүүлж, нэхэмжилмээр байна гэжээ.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн уурхайлалтад өртсөн талбай 0.08 га талбай, шороон замын 2 га талбай өртсөн, тухайн эвдэрсэн талбайг нөхөн сэргээх зардал, байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг шинжээч дараах байдлаар гаргажээ.

 

 

Д/д

 

 

Нэр

 

 

Экологи эдийн засгийн үнэлгээ /бодит хохирол, төгрөг/

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар экологи эдийн засгийн үнэлгээг.... дахин үржүүлж авна

 

 

Хохирлын үнэлгээ

1

Эдэлбэр газар

9,175,0

  3

27.525,2

2

Хөрсөн бүрхэвч

273.551

  3

    3,419,140

3

Ургамал нөмрөг

37,468,64

  5

    187,343

4

Газар доорхи ус

      335,031

  3

    1,005,093

 

 

665.225

 

4.884.098

 

Нэр

Эвдэрсэн газрын нөхөн сэргээлт хийх зардал

Биологийн нөхөн сэргээлт

3,007,756

Техникийн нөхөн сэргээлт

2,261,900

Хяналт, мониторинг

1,620,000

Нийт

6,889,656

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “...Шинжээч дүгнэлт гаргахдаа хөрсөн бүрхэвчид учирсан хохирлыг 3.419.140 төгрөг хэмээн буруу тооцоолжээ. Учир нь 273,551х3=820,653 төгрөг болж байна. Иймд үүнийг зөвтгөн хохирлыг тооцох талаар санал гаргасныг шүүгдэгч нар тэдгээрийн өмгөөлөгч нар дэмжиж оролцсон болно. Шүүхээс талуудын саналыг харгалзан хохирлыг зөвтгөж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.3, 2.5, 2.6, 2.7, 3, 4, 4.3, 4.5, 5.1, 5.2 дахь хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Ц*******, Ш.Д******* нарын хууль бус ашиглалтаас өртөгдсөн эдэлбэр газар, газрын хэвлий, хөрсөн бүрхэвч, ургамал, усан орчинд учирсан хохирол буюу байгаль экологид учирсан хохирол, хор уршиг 2.040.614 /хоёр сая дөчин м зургаан зуун арван дөрөв/ төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 6,889,656 /зургаан сая найман зуун наян есөн м зургаан зуун тавин зургаа/ төгрөгөөр тооцов.

Шүүгдэгч Б.Ц******* нь хохирол, хор уршиг, нөхөн сэргээлтийн зардалд 5.886.877 төгрөг, шүүгдэгч Ш.Д******* 3.043.393 төгрөг тус тус төлж хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан болохыг дурьдах нь зүйтэй.  

Гурав. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.Ц*******, Ш.Д******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөлд байдалд тооцож,  мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж заасан.

Шүүгдэгч Ш.Д******* нь Сэлэнгэд ирж хамтарч ажиллах талаар шүүгдэгч Б.Ц*******т санал тавьснаар энэ гэмт хэрэг үйлдэгдэх эхлэл болсон нь 1-р хх-ийн 31-32, 2-р хх-ийн 60 дугаар хуудаст авагдсан гэрч Г.Эгийн мэдүүлэг, 2-р хх-ийн 57-58 дугаар хуудас гэрч Б.Алтанхүүгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд тэдний гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг оролцоог харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Ц*******т хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 08 сарын хугацаагаар, шүүгдэгч Ш.Д*******д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус бүр тэнссэн хугацаагаар хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг; мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус анхааруулах нь зүйтэй байна.

Шүүхийн шийдвэр г тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тэнссэн хугацаанд хяналт тавихыг шүүгдэгч нарын оршин суугаа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр г газарт даалгахаар тогтов.

Хэргийн газарт УН улсын дугаартай ковш, Улсын дугааргүй шаргал өнгийн ковш, УН улсын дугаартай Хюндай LC7 маркийн экскаватор, алт угаах төхөөрөмж, цахилгаан үүсгүүр зэрэг техник тоног төхөөрөмж байсан болох нь 1-р хавтаст хэргийн 13-30 дугаар хуудаст авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдсон. Эдгээр техник тоног төхөөрөмжөөс шүүгдэгч нар нь 72.000.000 төгрөгийн үнэ бүхий УН улсын дугаартай Хюндай LC7 маркийн экскаватор, 10.000.000 төгрөгийн үнэ бүхийн алт угаах төхөөрөмж, 500.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан үүсгүүр зэргийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь гэрч Г.Э, Л.Нацагд*******, Ш.С, Б.Алтанхүү нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан дээрх техник тоног төхөөрөмжүүдийг битүүмжлээгүй бөгөөд шүүгдэгч нар нь зарж борлуулсан болох нь шүүгдэгч нарын мэдүүлэг, гэрч С.Гын мэдүүлэг /2-р хх-ийн 92 дугаар тал/, гэрч Ц.Батсүхийн мэдүүлэг /2-р хх-ийн 90 дүгээр тал/, Автотээврийн үндсэний төвийн тээврийн хэрэгсэлийн лавлагаа /2-р хх-ийн 102 дугаар тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц*******ын өмгөөлөгч нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөх зорилгоор хураан авна гэж хуульд заасан. Манай үйлчлүүлэгчийн хувьд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул техник хэрэгслийн үнийг гаргуулах шаардлагагүй гэж үзэж байгаа талаар тайлбар хэлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ...гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг нөхөн төлүүлнэ...гэж тус тус хуульчилсан.

Иймд дээрх хуулийн зохицуулалтын дагуу хохирол төлбөр төлсөн нь хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Ц*******, Ш.Д******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 72.000.000 төгрөгийн үнэ бүхий УН улсын дугаартай Хюндай LC7 маркийн экскаватор, 10.000.000 төгрөгийн үнэ бүхийн алт угаах төхөөрөмж, 500.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан үүсгүүр зэргийн үнэ болох нийт 82.500.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1.050.000 төгрөгийн үнэ бүхий 7.5 гр алтыг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц худалдан борлуулж улсын орлогод оруулж, Хюндай LC7 маркийн экскаваторын компютерийг шүүгдэгч нарт буцаан олгох нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Ц******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ш.Д******* нь энэ гэмт хэргийн улмаас 12 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэвэл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч З******* овогт Б******* Ц*******, Д******* овогт Ш*******ы Д******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч З******* овогт Б******* Ц*******т 1 /нэг/ жил 8 /найм/-н сарын хугацаагаар, шүүгдэгч Д******* овогт Ш*******ы Д*******д 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус бүр хорих ял оногдуулахгүйгээр тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч нарт оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгч Б.Ц*******т 1 /нэг/ жил 8 /найм/-н сарын хугацаагаар, шүүгдэгч Ш.Д*******д 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

6.Шүүхийн шийдвэр г тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын тэнссэн хугацаанд хяналт тавихыг шүүгдэгч нарын оршин суугаа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр г газарт даалгасугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Ц*******, Ш.Д******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 72.000.000 /далан хоёр сая/ төгрөгийн үнэлгээ бүхий “Хюндай LC7” маркийн эксковатор, 10.000.000 /арван сая/ төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмж, 500.000 /таван зуун м/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан үүсгүүр зэрэг тоног төхөөрөмжийн нийт үнэ болох 82.500.000 /наян хоёр сая таван зуун м/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж Улсын орлогод оруулсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Экологийн Цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 1.050.000 /нэг сая тавин м/ -н төгрөгийн үнэ бүхий 7.5 гр алтыг худалдан борлуулж улсын орлогод оруулж, Хюндай LC7 маркийн эксковаторын компютерийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарт буцаан олгосугай.

9.Шүүгдэгч Б.Ц*******, Ш.Д******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийн уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Р.БАЯРХҮҮ