| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2019/03218/И |
| Дугаар | 183/ШШ2020/00142 |
| Огноо | 2020-01-15 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 183/ШШ2020/00142
2020 оны 01 сарын 15 өдөр Дугаар 183/ШШ2020/00142 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Номунвиллаж хотхон, 100/6 дугаа байрны 51 тоотод оршин суух Жод овогт Г.Б-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тхолбогдох
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын бүртгэлийн 19290792 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.С, хариуцагчийн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Марал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Бгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Ж.Б нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, Номунвиллаж цогцолбор хорооллын 51 тоотод оршин суудаг бөгөөд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хан-Уул дүүргийн 180 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Оюунчимэг нь 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 180/05 дугаар зарлан дуудах мэдэгдлээр дээр дурдсан манай гэр бүлийн амьдарч буй орон сууцыг чөлөөлөх талаар мэдэгдсэн. Гэвч энэхүү зарлан дуудах хуудас нь Б.Ө гэж хүний нэрээр хаяглагдсан байсан болно. Тухайн үед ямар асуудлын улмаас миний амьдарч буй байрыг чөлөөлөхийг шаардаж буй талаар лавлахад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаярын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2019/01257 дугаар захирамжийг биелүүлж байна гэдэг хариу өгсөн. Гэтэл миний бие тухайн хаяг дахь орон сууцыг Эм Эс Пи ДиХХК-тай харилцан тохиролцон 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ЗГ/Б-51 тоот зээлээр орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулан уг орон сууцанд амьдрах болсон. Түүний дараагаар талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр анхны гэрээнд өөрчлөлт оруулан 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Эм Эс Пи ДиХХК-тай дахин гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Номунвиллаж цогцолбор хорооллын 106.5 м.кв талбайтай 5 тоотын орон сууц, 106.5 м.кв талбайтай 9 тоотын орон сууц, 106.5 м.кв талбайтай 13 тоотын орон сууц, 112.8 м.кв талбайтай 51 тоотын орон сууц буюу нийт 4 орон сууцыг зээлийн гэрээгээр худалдан авахаар тохиролцсон байдаг юм. Уг зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт талууд энэхүү гэрээгээр хүлээсэн эрх, үүрэг, хариуцлагаа нөгөө талаасаа зөвшөөрөл авахгүйгээр бусдад шилжүүлэхийг хориглоно, 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт гэрээнд заасан төлбөр тооцоог бүрэн барагдуулсан тохиолдолд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авахад худалдагч талаас шаардагдах аливаа бичиг баримтыг, материалыг гарган өгөхийг худалдагчаас шаардах эрхтэй байхаар гэрээ байгуулсан байхад худалдагч болох Эм Эс Пи ДиХХК нь өөр гуравдагч этгээд болох тус компанийн захирал Б.Тын төрсөн дүү Б.Өын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргасан, цаашлаад Б.Ө нь тухайн орон сууцуудыг ах Б.Уын хадам ах Б.Лтой байгуулсан зээлийн гэрээний барьцаа болгон барьцааны гэрээ байгуулсан байдаг. Ингээд зээлдэгч болох Б.Өыг зээлийн гэрээгээр хүлээсэн зээлдэгчийн үүргээ зөрчсөн хэмээн Б.Л шүүхэд нэхэмжлэл гаргаж Б.Өтай маш богино хугацаанд эвлэрлийн гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаярын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2019/01257 дугаар захирамжаар уг эвлэрлийг шүүх баталгаажуулсан байдаг. Шүүх тухайн эрх зүйн маргааныг шийдвэрлэхэд зайлшгүй оролцох эрхтэй хүмүүсийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах ёстой буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.4 дэх хэсэгт заасан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэснийг илтэд зөрчсөн, Б.Л, Б.Ө нарын бодит байдлыг нуун дарагдуулсан, эвлэрлийн гэрээг баталгаажуулсан нь бодит байдалд нийцээгүй буюу ьухайн Номунвиллаж хотхоны 51 тоот болон бусад тоотуудад оршин суух гуравдагч этгээдүүлийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг илтэд зөрчсөн шийдвэр гаргажээ. Миний бие 2014 оноос хойш дээрх Номунвиллаж хотхоны 51 тоот орон сууцанд эхнэр болон 3 хүүхдийн хамт амьдарч, Эм Эс Пи Ди ХХК-тай байгуулсан зээлээр орон сууц худалдах, худалдан авах гэрээнд заасан үүргээ биелүүлж, гэрээ дуусгавар болсны дараагаар тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авна хэмээн төлбөрийг төлж байсан билээ. Г.Б нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлбөр төлөгч Б.Өаас төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдуулан 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүсэлт гаргахад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд биш гэх үндэслэлээр хүсэлтийг минь хүлээн аваагүй, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, дэд хурандаа Р.Э-д хандан гомдол гаргахад Баянгол дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Б мөн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хариу мэдэгдэх хуудсаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл тогтоогдоогүй хэмээн гомдлыг шийдвэрлэх боломжгүй болохыг мэдэгдсэн нь иргэн миний гаргасан гомдол, хүсэлтийг бүрэн гүйцэд хянаж, хуульд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл байсаар байхад авч хэлэлцэхгүйгээр 2019 оны 10 дугаар сарын 24-ний өглөө Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нь манай гэр бүлийн амьдарч буй орон сууцанд нэвтрэн орж албадан чөлөөлөх ажиллагаа хийсэн нь иргэн миний Үндсэн хуулиар олгогдсон үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, ээзмших эрхэд минь ноцтойгоор халдсан тул ийнхүү шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зарчимыг тусгаж өгсөн байдаг. Тодруулбал, 4.1 дэх хэсэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёны ашиг сонирхлыг хүндэтгэх, хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуульд зааснаар хязгаарлах, энэрэнгүй, шуурхай байх зөрчмыг баримтална гэжээ. Г.Б миний бие тухайн Номунвиллаж цогцолбор хорооллын 51 тоотод эхнэр болон бага насны буюу 9, 9 болон 1 настай хүүхдүүдийн хамт амьдардаг бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндсэн зарим болоод Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасанчлан өвлийн улиралд орон байрнаас албадан нүүлгэх тухай шийдвэрийг нүүн гарч байгаа этгээдийн амьдарлын нөхцөлийг харгалзан өвлийн улирал дуустал тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх боломжтой гэсэн заалттай зөрчилдөж байна. Монгол Улсын хууль, Их хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолуудад өвлийн улирлын хугацааг тодорхойлсон ганцхан зохицуулалт байгаа нь Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 410 дугаар тогтоол юм. Уг тогтоолын хавсралтын 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт 9-16 хүртэлх насанд хүрээгүй хүүхдэд зуны улиралд /4 дүгээр сарын 1-ээс 10 дугаар сарын 1-нийг хүртэлх хугацаа/ 20.00 цаг, өвлийн улиралд /10 дугаар сарын 1-нээс 4 дүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаа/... хэмээн зохицуулжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт ...эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ хэмээн хуульчилсан бөгөөд уг хууль дахь нэр томьёог ойлгох талаар аливаа зохицуулалт байхгүй тохиолдолд холбогдох хууль болон хэм хэмжээний актаар тодорхойлох нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хууль дээдлэх зарчмын үйлчлэл болох юм. Гэтэл хүйтний улирал эхэлж буй өнөөдрийн нөхцөлд манай гэр бүлийн амьдарлын нөхцөл байдлыг судлахгүйгээр, аливаа баримт, нотолгоонд үндэслэж шалгаж үзэлгүйгнээр бидний 2013 оноос хойш шударгаар эзэмшиж буй уг орон сууцнаас албадан нүүхийг шаардаж, нүүлгэж байгаа нь намайг болон гэр бүлийг маш хүнд нөхцөл байдалд оруулж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын бүртгэлийн 19290792 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2019/01257 дугаар захирамжаар Б.Ө нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгө буюу эрхийн улсын бүртгэлийн Ү-2206037621 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 1008/8 дугаар байрны 5 тоот, 106.5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206037882 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, 100/8 дугаар байрны 9 тоотод байрлах 106.5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206037883 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж,, 100/8 дугаар байрны 13 тоотод байрлах 106.5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206037884 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, 100/8 дугаар байрны 23 тоотод байрлах 107.5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206037889 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, 100/6 дугаар байрны 51 тоот хаягт байршилтай, 112.8 м.кв талбай бүхий орон сууцыг тус тус нэхэмжлэлийн шаардлага болох 723.655.400 төгрөгийн үнийн дүнд тооцож нэхэмжлэгч С.Л-ийн өмчлөлд шилжүүлж, орон сууцуудыг нэн даруй суллаж, улсын тэмдэгтийн хураамж 1.888.113 төгрөгийг гаргуулж С.Л-д олгохоор захирамжилсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 19290792 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч Б.Ө болон оршин суугч Г.Бд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 4/16770 тоот, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 4/19574 тоот, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 4/21014 тоот, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4/21412 тоот, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 4/22957 тоот мэдэгдлүүдийг гардуулсан боловч биелүүлээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлд заасны дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, 100/6 дугаар байрны 51 тоот хаягт байршилтай, 112.8 м.кв талбай бүхий орон сууцыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тэмдэглэл, зураг, видеогоор баталгаажуулж, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хөндлөнгийн гэрчээр Б.Г, Б.Б нарыг оролцуулан албадан чөлөөлж, мөн өдрийн 19290792/05 дугаар тогтоолоор төлбөр авагч С.Л-д хүлээлгэн өгч 2019 оны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 11/21 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, 100/6 дугаар байрны 51 тоот хаягт байршилтай, 112.8 м.кв талбай бүхий орон сууцанд оршин суугч Г.Б нь эхнэр болон багас насны 9, 3, 1 настай хүүхэдтэй оршин суудаг гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд тухайн байр нь тоггүй, усгүй байсан, хаягаар очиход эзэнгүй байдаг бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн удаа дараа наасан мэдэгдэл /наалт/ хэвээрээ байдаг нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, фото зураг, холбогдох баримтаар тогтоогдож байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 100.10-т заасны дагуу жилийн аль ч улиралд албадан нүүлгэх ажиллагааг гүйцэтгэж болно гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг , хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын бүртгэлийн 19290792 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2019/01257 дугаар шүүгчийн захирамжаар Нэхэмжлэгч С.Лувсандорж, хариуцагч Б.Ө нар харилцан тохиролцож, хариуцагч Б.Ө нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгө буюу эрхийн улсын бүртгэлийн Ү-2206037621 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Ар Зайсан гудамж, 100/8 дугаар байрны 5 тоот хаягт байршилтэй, 106.5 м2 талбай бүхий 4 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206037882 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Ар Зайсан гудамж, 100/8 дугаар байрны 9 тоот хаягт байрилтай, 106.5 м2 талбай бүхий 4 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206037883 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Ар Зайсан гудамж, 100/8 дугаар байрны 13 тоот хаягт байршилтай, 106.5 м2 талбай бүхий 4 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206037884 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Ар Зайсан гудамж, 100/8 дугаар байрны 23 тоот хаягт байршилтай, 107.5 м2 талбай бүхий 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206037889 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Ар Зайсан гудамж, 100/6 дугаар байрны 51 тоот хаягт байршилтай, 112.8 м2 талбай бүхий 4 өрөө орон сууцыг тус тус нэхэмжлэлийн шаардлага болох 723.655.400 төгрөгийн үнийн дүнд тооцож нэхэмжлэгч С.Лувсандоржийн өмчлөлд шилжүүлж, шүүгчийн захирамж гарсан даруй орон сууцыг суллаж, түлхүүрийн хамт хүлээлгэн өгөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас уг шүүгчийн захирамж болон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 183/ГХ2019/00643 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шүүхийн шийдвэр биелүүлэхийг төлбөр төлөгч Б.Ө болон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Ар Зайсан гудамж, 100/6 дугаар байрны 51 тоот хаягт байршилтай, 112.8 м2 талбай бүхий 4 өрөө орон сууцанд оршин суугч Г.Б нарт удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 19290792/05 дугаар тогтоолоор уг орон сууцнаас албадан гаргах ажиллагааг явуулж, төлбөр авагч С.Лувсандоржид хүлээлгэн өгчээ.
Нэхэмжлэгч Г.Б нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Ар Зайсан гудамж, 100/6 дугаар байрны 51 тоот хаягт байршилтай, 112.8 м2 талбай бүхий 4 өрөө орон сууцыг Эм ЭсПи ДиХХК-тай байгуулсан зээлээр орон сууц худалдан, худалдан авах гэрээний үндсэн дээр эзэмшиж, ашиглаж байтал Эм ЭсПи Ди ХХК-ийн захирал Б.Т нь төрсөн дүү Б.Өт өмчлөх эрхийг нь шилжүүлж, улмаар тухайн орон сууцыг Б.Лоос авсан зээлийн барьцаанд барьцаалж, зээлийн төлбөрт тооцон шилжүүлэхээр тохиролцож эвлэрсэн нь хуульд нийцээгүй, гуравдагч этгээдийн эрх, ашгийг зөрчсөн байна. Мөн миний бие тус орон сууцанд эхнэр болон бага насны 9, 3, 1 настай хүүхдүүдийн хамт амьдардаг тул Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар өвлийн улиралд орон байрнаас албадан нүүлгэх тухай шийдвэрийг нүүн гарч байгаа этгээдийн амьдарлын нөхцөлийг харгалзан өвлийн улирал дуустал тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх боломжтой гэснийг харгалзан үзэхгүйгээр орон сууцнаас албадан гаргасан нь манай гэр бүлийн маш хүнд нөхцөл байдалд оруулсан гэсэн үндэслэлээр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын бүртгэлийн 19290792 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар шаардсан бол хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.
Хариуцагчийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.
Учир нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын байр, орон сууцнаас албадан гаргах тухай 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 19290792/05 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Г.Бг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Ар Зайсан гудамж, 100/6 дугаар байрны 51 тоот хаягт байршилтай, 112.8 м2 талбай бүхий 4 өрөө орон сууцнаас албадан гаргаж, орон сууцыг төлбөр авагч С.Лувсандоржид хүлээлгэн өгсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Маргаан бүхий Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Ар Зайсан гудамж, 100/6 дугаар байрны 51 тоот хаягт байршилтай, 112.8 м2 талбай бүхий 4 өрөө орон сууцыг өмчлөгч Б.Ө нь С.Лувсандоржтой байгуулсан зээлийн гэрээний барьцаанд бариулж, түүнтэй барьцааны гэрээ байгуулж, улмаар зээлийн төлбөрт тооцон шилжүүлж, шүүгчийн захирамж гарсан даруй орон сууцыг суллаж, түлхүүрийн хамт хүлээлгэн өгөхөөр тохиролцсон тул тус шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2019/01257 дугаар шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Үүний дагуу шийдвэр гүйцэтгэгчээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлд заасны дагуу орон байрнаас албадан гаргах тухай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Ар Зайсан гудамж, 100/6 дугаар байрны 51 тоот хаягт байршилтай, 112.8 м2 талбай бүхий 4 өрөө орон сууцыг эзэмшиж, оршин сууж байсан Г.Бг албадан гаргаж, орон сууцыг чөлөөлж төлбөр авагчид хүлээлгэн өгсөн нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Г.Б нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Ар Зайсан гудамж, 100/6 дугаар байрны 51 тоот хаягт байршилтай, 112.8 м2 талбай бүхий 4 өрөө орон сууцыг Эм Эс Пи Ди ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан зээлээр орон сууц худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр эзэмшиж, ашиглаж орон сууцны төлбөрийг хэсэгчлэн төлж байсан тохиолдолд энэхүү гэрээний үүрэгтэй холбоотойгоор түүний эрх ашиг, сонирхол зөрчигдөх боловч тэрээр энэ талаар бие даан шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргаагүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх боломжгүй юм.
Мөн нэхэмжлэгч Г.Б нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад уг маргаан бүхий орон сууцанд эхнэр, бага насны 9, 3, 1 настай хүүхдүүдийн хамт оршин сууж байгаа байдал тогтоогдохгүй, уг орон сууцанд тог, усгүйн улмаас 2019 оны 09 дүгээр сараас хойш амьдраагүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг өвлийн улирал дуустал түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг хүлээн аваагүйг буруутгах боломжгүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.10-т жилийн аль ч улиралд албадан нүүлгэх ажиллагааг гүйцэтгэж болохоор заажээ.
Хариуцагч байгуулагаас 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08.00 цагт орон сууцыг албадан чөлөөлөх ажиллагаа болох тухай 2019 он 10 дугаар сарын 22-ны өдрийн 4/22958 дугаартай мэдэгдлийг төлбөр авагч болон төлбөр төлөгч, оршин суугч нарт мэдэгдэж, танилцуулсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүдээр нотлогдож байх тул албадан нүүлгэх ажиллагааны талаар мэдэгдээгүй гэх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.
Иймд төлбөр төлөгч Б.Өт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, төлбөрт шилжүүлэхээр заасан хөрөнгийг албадан чөлөөлж төлбөр авагчид хүлээлгэн өгсөн ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын бүртгэлийн 19290792 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Г.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. х ш х ш т 120 120.2 , , 뺺 㺺 14 Нийслэлийн Иргэний хэргийн авж заалдах шатны болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР