Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/95

 

                                      Монгол Улсын нэрийн өмнөөс

 

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,                                                                                       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Төгс-Учрал,

улсын яллагч Т.Нансалмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваасүрэн,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 202 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 07 дугаар сарын 28-ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, “ ” ХХК-нд ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт ******* аймгийн сумын дугаар баг, тоотод оршин суух, урьд:

-******* аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн оны 05 дугаар сарын 24ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял оногдуулан, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулж байсан, ******* овгийн *******ийн ******* /РД:/,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сард сумын -р баг “Их Өлөнт”нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль экологид 1.241.87 төгрөгийн хохирол, нөхөн сэргээх зардалд *******8.10 төгрөгийн хор уршиг учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн -д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сард сумын -р баг “Их Өлөнт”нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль экологид 1.241.87 төгрөгийн хохирол, нөхөн сэргээх зардалд *******8.10 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Болсон явдлын талаар мэдүүлэг өгөхгүй...” гэв.

2.Хохирогч Л.Болормаа 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Энэ онд дээд шатны байгууллагаас албан ^ичиг ирсний дагуу ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл олгогдоогүй. Харин иргэд хууль бусаар ашигт малтмал олборлосон асуудлууд гарч байх тухай бүрт нь цагдаагийн байгууллага холбогдох албан тушаалтнуудын хамт илрүүлж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

. “Нуман Алтай” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 0-ны өдрийн 1-120 дугаартай шинжээчийн: “...Байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн хохирлын дүн нийт 1,241,87 төгрөг, нөхөн сэргээлтийн ажлын зардалд *******8,10 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 5-59 дугаар хуудас/,

4. Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт /хх-ийн 60-61, 72-7 дугаар хуудас/,

5. “Нуман Алтай” ХХК-ийн ,00,000 төгрөг нэхэмжилсэн тухай баримт /хх-ийн 62 дугаар хуудас/,

6. “Ашид Билгүүн” ХХК-ийн 202 оны 01 дүгээр сарын 0-ны өдрийн ТХҮ-82/57 дугаартай шинжээчийн: “...Komatsu-200 /хуучин/ 1 ширхэг 15,000,000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 70 дугаар хуудас/,

7. Ашигт малтмал газрын тосны газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10/6227 дугаартай: “...Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.18, 11.1.22 дахь заалтыг үндэслэн албан тоотод дурдагдсан солбицол бүхий талбайг уул уурхайн кадастрын зураг зүйн бүртгэлд 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар шүүлт хийж үзэхэд хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй, бичил уурхайн дүгнэлт гараагүй байна. Харин Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан Ойн сан бүхий газрын хилийн зааг, Гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагтай тус тус бүхэлдээ давхцалтай байна...” албан бичиг /хх-ийн 75 дугаар хуудас/,

8. Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2022 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 06/754 дугаартай: “...Хэрэг бүртгэлтийн 22100476 дугаартай хэрэгт хамаарах солбицол бүхий талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4., тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2.1-д заасны дагуу Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Ойн сан бүхий газрын хилийн зааг, Засгийн газрын 2015 оны 2 дугаар тогтоолын Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай тус тус давхцалтай байна...” албан бичиг /хх-ийн 77-78 дугаар хуудас/,

9. Хэргийн газар үзлэг хийсэн тухай 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 08-12 дугаар хуудас/,

10. Шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79 дугаар хуудас/,

11. Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80 дугаар хуудас/,

12. PC200-5F SERIAL Number 7057 арлын дугаартай экскаваторын эзэмшигчийн түүхчилсэн лавлагаа /хх-ийн 91-92 дугаар хуудас/,

1. Шүүгдэгч Б.Хаш-Эрдэний 202 оны 0 дугаар сарын 10-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...экскаватор миний эзэмшлийнх. Надтай хамтран оролцсон хүн байхгүй. Би Их өлөнт гэх газарт 10 минут орчим хөрс хуулалт хийсэн. Өөр техник ашиглаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 101 дүгээр хуудас/,

14. ******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 202,0,0-ны өдрийн 07/29-01/068/07 дугаартай акт: “ сумын нутаг “Их өлөнт” гэх газарт хууль бусаар ашиглалт явуулснаас байгаль орчинд учруулсан хохирлыг БОАЖЯ-ны сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 тоот тушаалаар баталсан “Байгаль орчны хохирол тооцох аргачлал”, 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/59 тоот тушаалаар баталсан “Усны нөөцөд учирсан хохирлыг тооцох, нөхөн төлбөр тооцох аргачлал”, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2015 оны А/18 тоот тушаалаар баталсан “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал”-ыг тус тус үндэслэн гаргасан 2022.12.0-ны өдрийн 1/120 дугаартай “Нуман алтай” ХХК-ний шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.4, 49.4.5, 49.5.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн тооцоход газрын хэвлийд учруулсан хохирол 170.59*2=41.078 төгрөг, газарт учруулсан хохирол 116*=48 төгрөг, усан орчинд учруулсан хохирол 299.987*=9.961 төгрөг буюу нийт хохирлын үнэлгээ 1.241.87 төгрөг болж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 108 дугаар тал/

14. Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 104-105 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримт болно.

Эрүүгийн ******* дугаартай хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг гэдэг нь байгаль орчин, байгаль хамгаалах болон ашигт малтмал хайх, ашиглах, олборлох хууль, журамд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай үйлдэл юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад “...ашигт малтмал гэж геологийн хувьсал өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг...”, 4.1.7 дахь заалтад “...ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг...” гэж, 4.1.15 дахь заалтад “...хайгуулын тусгай зөвшөөрөл гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг...”, 7 дугаар зүйлийн 7. дахь заалтад “...Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохооос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно...” гэж тус тус хуульчилсан.

Мөн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад “...Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно гэж хуульчилжээ.

Шүүгдэгч ******* ******* аймгийн сумын -р баг “Их Өлөнт” нэртэй газарт хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан газар нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 06/754 дугаартай албан бичигт дурьдснаар ... солбицол бүхий талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4., тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2.1-д заасны дагуу Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Ойн сан бүхий газрын хилийн зааг, Засгийн газрын 2015 оны 2 дугаар тогтоолын Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай тус тус давхцалтай ... болох нь тогтоогджээ.  /хх-ийн 77-78 дугаар хуудас/.

Иймд шүүгдэгч ******* гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч ******* гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлын хэмжээг уурхайлалтад өртсөн талбай 0,015 га газар, ухаш нүхний эзлэхүүн нь 50 м.куб, ашигласан ус 1400 м.куб хэмжээгээр шинжээч дараах байдлаар гаргажээ.

Д/д

Байгаль орчны бүрдэл хэсгүүд

Байгал орчинд учруулсан хохирол, төгрөг

Хохирлын нөхөн төлбөр, төгрөг

   Тайлбар

1

Эдэлбэр газар

    116

  48

дахин

2

Газрын хэвлий

170,59

41,078

    2 дахин

Хөрсөн бүрхэвч

     0

    0

    дахин

4

Ургамалын нөмрөг

     0

    0

    5 дахин

5

Усан орчин

299,987

9,961

    дахин

7

НИЙТ ДҮН

470,642

1,241,87

-

Хүснэгт Байгаль орчны хохирлын үнэлгээний нэгдсэн дүн

 Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2., 2.5, 2.6, 2.7, , 4, 4., 4.5, 5.1, 5.2 дахь хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас хууль бус ашиглалтаас өртөгдсөн эдэлбэр газар, газрын хэвлий, хөрсөн бүрхэвч, ургамал, усан орчинд учирсан хохирол буюу байгаль экологид учирсан хохирол, хор уршиг, экологи эдийн засгийн үнэлгээ 470,642 төгрөг, нийт 1,241,87 төгрөгийн хохирол хор уршиг учирсан ба шүүгдэгч Б.******* нь шүүхийн шатанд экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон 1.241.87 төгрөгийг төлж барагдуулсан болох нь банкны 2 хуудас баримтаар тогтоогдсон ба нөхөн сэргээлтийн зардал *******8.10 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.*******д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаар оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг; мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус анхааруулах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хаш-Эрдэнийг тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тогтов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “КОМАTSU 200” маркийн экскаватор нь /шүүгдэгч өөрийн эзэмшлийн гэх/ Монгол улсад бүртгэлгүй болох нь хавтаст хэргийн 92 дугаар талд авагдсан Авто тээврийн төвийн лавлагаагаар тогтоогдож байна. 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, , 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 15.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий “КОМАTSU 200” маркийн экскаваторыг хураан авч гэмт хэргийн улмаас учирсан нөхөн сэргээлтийн зардалд *******8.10 төгрөгийг зарцуулж илүү гарсан үнийн дүнг улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэвэл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  6.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 6.6, 6.7, 6.8 дугаар зүйлийн 1, 4, 6.10, 6.1, 7.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн Хаш-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.*******д оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаагаар буюу 1 /нэг/ жилийн хугацаагаар хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хаш-Эрдэнийг тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, , 4-т зааснаар шүүгдэгч Б.Хаш-Эрдэнийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд хөрөнгийн бүртгэлгүй, улсын дугааргүй “PC200-5F SERIAL Number 7057 арлын дугаартай, КОМАTSU 200” маркийн экскаваторыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хураан авч гэмт хэргийн улмаас учирсан нөхөн сэргээлтийн зардалд *******8.10 төгрөгийг зарцуулж илүү гарсан үнийн дүнг улсын орлогод оруулсугай.

9.Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 4, 6.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийн уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Р.БАЯРХҮҮ