| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2020/00360/И |
| Дугаар | Дугаар 183/ШШ2020/00577 |
| Огноо | 2020-03-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 04 өдөр
Дугаар Дугаар 183/ШШ2020/00577
2020 оны 03 сарын 04 өдөр Дугаар 183/ШШ2020/00577 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг, 37 дугаар байрны 2 тоотод оршин суух Боржигон овогт Д.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Чингисийн өргөөн чөлөө-6, Стадион оргил-1, өөрийн байранд байрлах Хаан банк ХХК /РД:2693321/-д холбогдох,
тэтгэврйин зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлүүлж, муу зээлдэгчийн ангилалаас хасуулахыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, хариуцагчийн төлөөлөгч Ц.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Марал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Д.Б миний бие 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ээжийн төрсөн ах болох А.Мын хүсэлтээр Хаан банкны тэтгэврийн зээлийн хамтран зээлдэгч болсон. Учир нь А.М ах маань удаа дараа утсаар залган ах нь Хаан банкнаас 5 сарын хугацаатай тэтгэврийн зээл авах гэсэн юм, ахдаа зээлийн хамтрагчаар орж өгч туслаач гэж гуйсан. Сүүлдээ ажил дээр ирээд хэрвээ чамайг зөвшөөрөхгүй бол төрөл садан гэж үзэхгүй, ийм үед л хамаатан садан, ах дүүсийн чанар танигддаг юм байна даа гэх үгийг сонсоод эмзэглэн дургүйхэн би өөрөө цалингийн зээлтэй, миний сарын цалин 530000 төгрөг, үүнээс би сард 280.000 төгрөгийг зээлэндээ төлдөг, тэгэхээр банкны тавих шаардлагыг хангах юм уу гэж асуусан боловч юу ч гэсэн очоод асууя гэсэн учраас ажлаасаа тодорхойлолт гаргуулан аваад банкинд очсон ба банк зээлтэй эсэх болон цалингийн их бага хэмжээ хамаарахгүй хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулдаг юм байна лээ. Ах маань надад хэлэхдээ 5 сарын зээл авч байгаа гэж ойлгуулан хамтран үүрэг гүйцэтгэгчийн гарын үсэг зуруулсан боловч өмнө нь 11.901.618 төгрөгийн үлдэгдэл зээлтэй байсныг би тухайн үед мэдээгүй. Гэвч зээлдэгч А.М ах маань 2019 оны 3 дугаар сард нас барсан. Зээлийн эргэн төлөлтийг зээлдэгчийн эхнэр болох Г.Энхээ нь үргэлжлүүлэн төлж байсан боловч 2019 оны 6 дугаар сараас эхлэн зээлийн эргэн төлөлтийн хоцрогдол үүсч эхэлсэн байгаа юм. Гэтэл 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Хаан банкнаас цалингийн зээл хүсэх зорилгоор тус банкинд хандсан боловч таны тэтгэврийн зээлийн эргэн төлөлт хоцрогдолтой байна гэсэн тайлбарыг банкны ажилтнаас олж мэдсэн. Үүнээс хойш 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр би Хаан банкны дансанд орлого орсон байх ёстой гээд үлдэгдлээ шалгатал миний Хаан банкны 5017180771 дугаартай дансыг надад мяар мэдэгдэл хүргүүлэлгүй барилт хийж 50.000 төгрөг суутгаж авсан байсан. Би хамтран үүрэг гүйцэтгэгчийн гарын үсэг зурсан боловч миний хувьд уг зээлийг авах шаардлага, зорилго байгаагүй бөгөөд хамтран зээлдэгч би зээлийн гэрээний эрх үүргийг зөрчөөгүй, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу мөнгийг авч ашиглаагүй, захиран зарцуулаагүй тул Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.3-т заасны дагуу үүргийг гүйцэтгэх боломжгүй. Иймд зээлдэгч А.М нь нас барснаар үүргийн харилцаа дуусгавар болсон гэж үзэж байна. Гэрээний 1.4-т ирээдүйд авах тэтгэврээ барьцаалж зээл авсан нь А.Мт холбогдолтой болохоос хамтран үүрэг гүйцэтгэгч би өөрийн цалин, орлого, хөрөнгө эрхийг барьцаалаагүй, өндөр насны тэтгэврийн эрхийн талаар ямар нэг үүрэг хүлээгээгүй. Талийгаачийн эхнэр, хүүхдүүд нь байгаа учир түүний өв залгамжлагч нар төлөх ёстой. Би өөрөө цалингийн зээлтэй, 6 сартай нялх хүүхэдтэй, оюутан эхнэртэй бөгөөд өнөө маргаашийг аргацааж явдаг учир энэ зээлийг төлөх боломжгүй. Иймд хамтран үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлж, муу зээлдэгчийн ангилалаас хасч өгнө үү гэв.
Хариуцагч Хаан банкХХК-ийн шүүхэд урьд гаргасан хариу тайлбарыг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Тус банкны харилцагч А.М нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Хаан банк ХХК-тай тэтгэврийн зээлийн гэрээ байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл 11.901.618 төгрөг дээр нэмж 3.316.200 төгрөг, нийт 15.217.818 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, сар бүр 759.496 төгрөгөөр 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төлж дуусгахаар тохиролцсон. Нэхэмжлэгч Д.Б нь тус зээлийг олгох талаар банкинд зээлийн өргөдөл гаргаж, үндсэн зээлдэгч А.Мын тэтгэврийн зээлийн үүргийг хангагдаж дуусах хүртэл өөрийн орлогоор батлан дааж, зээлийн эргэн төлөлтөд хариуцлага хүлээхээ илэрхийлж, гэрээнд гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч болсон. Мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д хамтран хүлээх үүрэг нь хууль болон гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ, талуудын байгуулсан гэрээний 3.3-д хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж тус тус заасны дагуу зээлдэгч А.М нас барснаар түүний зээл төлөх үүрэг хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Бид шилжсэн тул тэтгэврийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг хууль болон гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч төлж барагдуулах үүрэгтэй болно. Тэтгэврийн зээлийн гэрээний 1.3.4 болон 4.1.2-т заасны дагуу зээлийг эргэн төлөх хуваарь 30-аас дээш хоног хугацаа хэтэрсэн бол зээлийн төлбөрийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад данснаас үл марган журмаар суутган авах эрхтэй гэж заасны дагуу банк үл маргах журмаар хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Бийн данснаас зээлийн төлбөрийг суутган авах эрхтэй. Иймд нэхэмжлэгч Д.Б нь тэтгэврийн зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч болох нь баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Хаан банкХХК-нд холбогдуулан тэтгэврийнн зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлүүлж, муу зээлдэгчийн ангилалаас хасуулахаар уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хариуцагч Хаан банкХХК нь иргэн А.Мтай түүний ирээдүйд орж ирэх тэтгэврийн орлогыг барьцаалан 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тэтгэврийн зээлийн гэрээ байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл 11.901.618 төгрөг дээр нэмж 3.316.200 төгрөгийг нэмж, нийт 15.217.818 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон тэтгэвэрийн зээлийн гэрээгээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч Д.Б нь уг тэтгэврийн зээлийн гэрээнд зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээсэн хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцохоор хүлээн зөвшөөрч, гэрээнд гарын үсэг зуран баталгаажуулжээ.
Дээрх зээлийн гэрээ талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.
Зээлдэгч А.М нь 2019 оны 03 дугаар сард нас барсан байх бөгөөд зээлдэгч А.М нас барсан талаарх баримтыг гаргаж өгөөгүй боловч зохигчид энэ талаар маргахгүй, хүлээн зөвшөөрч байх тул зохигчдын тайлбарын үнэн зөвд тооцох нь зүйтэй.
Нэхэмжлэгч Д.Б нь 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Хаан банкХХК-иас миний дансанд байсан байсан 50.000 төгрөгийг ямар ч мэдэгдэл хүргүүлэлгүй суутган авсан бөгөөд миний бие хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан боловч уг зээлээс ямар ч мөнгө авч ашиглаагүй, захиран зарцуулаагүй, зээлдэгч А.М нас барснаар үүргийн харилцаа дуусгавар болсон гэсэн үндэслэлээр тэтгэврийнн зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлүүлж, муу зээлдэгчийн ангилалаас хасуулахаар шаардсан бол хариуцагч Хаан банкХХК-иас нэхэмжлэгч Д.Б нь тус тэтгэврийн зээлийн үүргийг хангагдаж дуусах хүртэл өөрийн орлогоор батлан дааж, зээлийн эргэн төлөлтөд хариуцлага хүлээхээ илэрхийлж, гэрээнд гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч болсон. Талуудын байгуулсан гэрээний 3.3-д хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж тус тус заасны дагуу зээлдэгч А.М нас барснаар түүний зээл төлөх үүрэг хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Бид шилжсэн тул тэтгэврийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг хууль болон гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч төлж барагдуулах үүрэгтэй. Тэтгэврийн зээлийн гэрээний 1.3.4 болон 4.1.2-т заасны дагуу зээлийг эргэн төлөх хуваарь 30-аас дээш хоног хугацаа хэтэрсэн бол зээлийн төлбөрийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад данснаас үл марган журмаар суутган авах эрхтэй гэж заасны дагуу банк үл маргах журмаар хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Бийн данснаас зээлийн төлбөрийг суутган авах эрхтэй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.
Хариуцагчийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч Д.Б нь зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож, нэхэмжлэгч Хаан банкХХК-иас зээлсэн 15.217.818 төгрөгийг хэн хэн нь үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэн өгөхөөр үүрэг хүлээсэн байх тул тэднийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхий бүхий хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзнэ.
Нэхэмжлэгч Хаан банкХХК нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна.
Хариуцагч Хаан банкХХК-иас зээлийн гэрээний 1.3.4, 4.1.2-т зааснаар зээлийн гэрээний үндсэн зээлдэгч болох А.М нас барсан тул хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Бийн банкин дахь данс, харилцах данснаас зээлийн төлбөрийг үл маргах журмаар суутган авах, эдгээр данснаас төлбөр хийх боломжгүй бол хамтран үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэж, банкин дахь хугацаатай хадгаламжийн дансанд барилт хийн, мэдэгдэлд дурдсанаар үл маргах журмаар зээлийн төлбөрийг суутган авах эрхтэй бөгөөд үүний дагуу зээлдэгч Д.Бийн харилцах данснаас 50000 төгрөгийг барилт хийн суутган авсан нь үндэслэлтэй.
Үүргийн гүйцэтгэл нь гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгчид хамааралтай тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд Иргэний хуулийн Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.3 дахь хэсэгт зааснаар үүрэг дуусгавар болохоор зохицуулсан байдаг.
Энэхүү үүрэг дуусгавар болгох хуулийн зохицуулалт нэхэмжлэгч Д.Бийн хариуцагч Хаан банкХХК-тай байгуулсан тэтгэврийн зээлийн гэрээний үүрэгт хамааралгүй бөгөөд үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч А.М нас барснаар түүний гүйцэтгэх үүрэг дуусгавар болохоос бус хамтран үүрэг гүйцэтгэгчийг үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Б нь уг тэтгэврийн зээлийн гэрээний үүргийг хамтран гүйцэтгэхээр хүлээн зөвшөөрсөн, энэхүү зээлийн гэрээнд хүчээр гарын үсэг зуруулсан, хүчинд автсан гэх байдал тогтоогдохгүй байх тул зээлийн гэрээгээр хүлээсэн хамтран үүрэг гүйцэтгэгчийн үүрэг хэвээр үргэлжилнэ.
Иймд нэхэмжлэгч Д.Бийн зээлийн гэрээний үүрэг нь тэтгэврээ барьцаалж зээл авсан нь А.Мт холбогдолтой болохоос хамтран үүрэг гүйцэтгэгч надад хамаагүй, миний бие өөрийн цалин, орлого, хөрөнгө эрхийг барьцаалаагүй, өндөр насны тэтгэврийн эрхийн талаар ямар нэг үүрэг хүлээгээгүй. Талийгаачийн эхнэр, хүүхдүүд нь байгаа учир түүний өв залгамжлагч нар төлж барагдуулах ёстой. Би өөрөө цалингийн зээлтэй, 6 сартай нялх хүүхэдтэй, оюутан эхнэртэй бөгөөд өнөө маргаашийг аргацааж явдаг учир энэ зээлийг төлөх боломжгүй гэсэн татгалзлыг хүлээн авах боломжгүй.
Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т зааснаар банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, санхүүгийн түрээс /лизинг/-ийн компани, төрийн байгууллага нь иргэн, хуулийн этгээдээс зөвшөөрөл авсан эсэхээс үл хамааран Монгол банкны мэдээллийн санд зээлийн мэдээллийг тогтмол өгөх үүрэгтэй.
Энэхүү үүргийнхээ дагуу хариуцагч Хаан банкХХК нь нэхэмжлэгч Д.Б болон иргэн А.М нарын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр авсан зээл болон зээлийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтрүүлсэн талаар мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн санд нийлүүлж, муу ангилалтай зээлд бүртгэснийг буруутгах үндэслэлгүй юм.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул ид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод х нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Хаан банкХХК-д холбогдох тэтгэврийнн зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлүүлж, муу зээлдэгчийн ангилалаас хасуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. х ш х ш т 120 120.2 , , 뺺 㺺 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР