| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 175/2023/0089/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/97 |
| Огноо | 2023-05-09 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 26.1.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/97
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
нарийн бичгийн дарга Б.Номин,
улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,
шүүгдэгч Б.У******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Х******* овогт Б******* У*******д холбогдох эрүүгийн 221900160076 дугаартай хэргийг 202 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1** оны ** дугаар сарын сарын **-ны өдөр Г******* аймгийн Т******* суманд төрсөн, эмэгтэй, 29 настай, дээд боловсролтой, банк, санхүүгийн нягтлан бодогч мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Ц******* сумын Хаан банк дахь салбарт х******* м ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт С** аймаг, Ц******* сум, дугаар баг, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х******* ургийн овогт Б******* У******* /РД: /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.У******* нь 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр “” дугаарын утсаар фейсбүүк хаягт нэвтрэхэд тухайн дугаар нь Ө.Угийн “ з” гэх фейсбүүк хаягт бүртгэлтэй байсныг түүний фейсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч улмаар Б.Атай “мөнгө зээлээч” гэх агуулгаар харилцаж байсан чатанд нь нэвтэрч, улмаар Ө.Угийн өмнөөс Б.Атай чат харилцаа үүсгэн Хаан банкны , 524051565 тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр 740.000 төгрөгийг Ө.Угийн өмнөөс эд хөрөнгө эзэмшигч болох Б.Аг хуурч цахим хэрэгсэл ашиглаж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг:Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.У******* нь 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Ө.Угийн “ з” гэх фейсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч улмаар Б.Атай “мөнгө зээлээч” гэх агуулгаар чат харилцаа үүсгэн Хаан банкны , 524051565 тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр 740.000 төгрөгийг Ө.Угийн өмнөөс эд хөрөнгө эзэмшигч болох Б.Аг хуурч цахим хэрэгсэл ашиглаж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У*******аас: “...Тухайн үед 07 дугаар сарын 29 байсан хүүхдээ эмнэлэгт үзүүлээд Улаанбаатар хотод явж байсан санамсаргүй байдлаар У гэдэг фэйсэбүүк рүү нэвтрээд орсон. Өөрийн буруугаас болоод ийм гэмт хэрэгт холбогдчиход байна. Миний барьж байсан дугаар дээр У гэсэн фэйсбүүк бүртгэлтэй байсан тэгээд орсон. 650,000 төгрөгийг бол авсан...” гэв.
Хохирогч Б.Агийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл сум дугаар баг Элст гэх газарт гэртээ байж б******* манай У гэх хүний фейсбүүкээр буюу з гэх нэртэй хаягаас өдөр 12 цаг 17 минутанд чатаар найз мөнгөний боломж байна уу гэсэн. Би муухан байна гэтэл 90 000 төгрөг байна уу хүнээс мөнгө авсан нэхээд болдоггүй маргааш өгнө гэж чат ирсэн. Тэгэхээр нь маргааш өгвөл болж байна гэхэд над руу ок гээд хаан банкны Мөнхцэцэг гэдэг нэртэй 5280049244 тоот данс явуулаад Мөнхцэцэг гэдэг хүн байгаа У гээд хийчих найз гэхээр нь 90.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд мөнгө явуулсан гээд скрын шот хийж явуултал баярлалаа гэсэн. Удалгүй 1 цаг минутад дахин З нэртэй фейсбүүкээс чат ирж найз нөгөө хүүтэй мөнгө зээлдэг хүн чинь мөнгө зээлэх болов уу? гэсэн. Тэгэхээр нь би мэдэхгүй гэж хариулсан. Над руу асуудаа 650.000 төгрөг хэд хоноод өгнө. Өөр зээлдэг хүн байхгүй юу хүүг нь бодоод хийнэ гэхээр нь би асууя гэсэн Тэгтэл ок гээд хаан банкны У******* гэх нэртэй 524051565 тоот данс явуулсан Найз нь хүнд авч өгч байгаа юм найдвартай гэхээр нь би өө яг уу хэцүү шүү хүнд авч өгч байгаа бол дараа нь чамтай муудах гэж лай шүү гэхэд зүгээрээ найз дараа 7 хоногт нөхрийн цалин бууна. Манай хамаатан байгаа юм гэхээр нь би аан за за гээд мөнгө шилжүүлэх шилжүүлсэн утга дээр нь У зээлэв гэж хийсэн гэж хариу бичсэн. Тэгтэл баярлалаа за удахгүй ээ би өөрөө хариуцаад аваад өгнө гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Гэрч Ө.Угийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 29-ны өдөр найз Агаас 650.00 төгрөг зээлэх хүсэлт явуулсан. Тэгэхэд одоо надад боломж байхгүй байна би хүнээс асуугаад өгье гэж надад хэлсэн Тэгээд би өдөр нь наадамдах гээд гараад явсан. Тэгээд 2 цаг орчмын дараа эргэж ирээд найзаасаа мөнгө зээлэх юу болсон талаар асуух гэтэл бид хоёрын хоорондын чат устсан байсан. Тэгээд би найзаа мөнгө чинь юу болсон бэ гэхэд юу яриад байгаа юм бэ би явуулсан шүү дээ У******* гэх дансанд 650.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд чи нэмээд Мөнхцэцэг гэх дансаар 90.000 төгрөгийг шилжүүлж авсан гээд над руу бид хоёрын хоорондын чатын зургийг явуулсан. Тэгээд би фейсбүүк цахим хаягаа хакердуулсан байна гэдгээ мэдсэн. Одоо гэх дугаарыг өөрийн фейсбүүк цахим хаягаасаа салгуулсан. Өмнө нь энэ дугаар миний фейсбүүк хаягт холбоотой байсныг нь би мэдээгүй. Миний фейсбүүк рүү Самсунг Галакси Эс-4 гэх утаснаас нэвтрээд байсан. Тэгэхээр нь би фейсбүүк цахим хаягаас салгуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
“Хаан Банк” ХХК-ийн Б.У*******ын эзэмшлийн 524051565 дугаартай, Г.Мөнхцэцэгийн эзэмшлийн 5280049244 дугаартай дансны хуулга /хх-ийн 51-56 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60 дугаар хуудас/,
“Мобиком” ХХК-ийн 202 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 91 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100 дугаар хуудас/,
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай баримт /хх-ийн 102-10 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.
Залилах гэмт хэрэг гэдэг нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн 17. дугаар зүйлд хуульчлан тодорхойлж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Шүүгдэгч Б.У******* нь шунахайн сэдэлтээр цахим хэрэгсэл ашиглаж бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулах байдлаар Ө.Угийн цахим фэйсбүүк хаягаас “мөнгө зээлээч” гэх агуулгаар хохирогч Б.Атай чат харилцаа үүсгэн улмаар Хаан банкны , 524051565 тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр нийт 740.000 төгрөгийг Б.Агаас шилжүүлэн авч залилсан үйл баримт тогтоогдсон. Б.У*******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байна.
Мөн шүүгдэгч Б.У******* нь дээрх залилах гэмт үйлдлээ хэрэгжүүлэхдээ Ө.Угийн фэйсбүүк цахим хаягт зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтэрсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Цахим мэдээлэлд хууль бусаар халдах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Учир нь тус гэмт хэргийн шинж нь мэдээллийг эзэмшигчид мэдэгдэхгүйгээр нууц далд аргаар, дур мэдэн цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд халдаж, компьютерийн өгөгдөл, системд нэвтэрсэн, танилцсаныг ойлгох бөгөөд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хүсэж үйлдсэн байна.
Иймд шүүгдэгч Б.У*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг цахим хэрэгсэл ашиглаж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Цахим мэдээлэлд хууль бусаар халдах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцов.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ад нийт 740,000 төгөргийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Б.У*******аас 90,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан /хх-ийн 101, 104 дүгээр хуудас/ байна. Шүүгдэгч нь үлдэгдэл 650,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн ба шүүгдэгчээс 650,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ад олгох нь зүйтэй.
Хоёр:Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Б.У*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.У******* нь Сэлэнгэ аймгийн Ц******* сумын Хаан банк дахь салбарт х******* м ажилтай, ам бүл 4-лээ амьдардаг. Нэг ой 5 сартай болон 7 настай бага насны 2 хүүхэдтэй, одоо 6 сартай жирэмсэн зэрэг хувийн байдал тогтоогджээ. Шүүхээс шүүгдэгч Б.У*******ыг хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг ,150,000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.У*******ын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд ирүүлсэн иргэний бичиг баримт байхгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, шүүгдэгч Б.У*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 6.6, 6.7, 6.8 дугаар зүйлийн 1, 4, 6.10, 6.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х******* ургийн овогт Б******* У*******ыг Цахим хэрэгсэл ашиглаж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдыг залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Залилах” гэмт хэрэгт, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Х******* ургийн овогт Б******* У*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У*******д оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт гурван мянга нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,150,000 /гурван сая нэг зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
. Шүүгдэгч Б.У*******ын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан гурван мянга нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,150,000 /гурван сая нэг зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5-д зааснаар Б.У******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У*******аас 650,000 төгрөгийг гаргуулан хохирогч Дорноговь аймгийн Хөвсгөл сумын -р баг Элст гэх газарт оршин суух хаягтай Б.Ад олголсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
7. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 6.1 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 4, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл, улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ