| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2023/0137/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/138 |
| Огноо | 2023-07-20 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | З.Өлзийхүү |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Б,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Ө,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Б.Л,
Шүүгдэгч: Т.Б, Д.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өлзийхүүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-ийн С, И М овогт Т-ын Б нарт холбогдох эрүүгийн 2335000000....... дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .......... өдөр Увс аймгийн ............ суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, яс үндэс баяд, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын .............. оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Д-ийн С, (регистрийн дугаар: ..............);
Монгол Улсын иргэн, .......... өдөр Увс аймгийн ......... суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын .................... оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, И М овогт Т-ын Б, (регистрийн дугаар: .................);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.С нь 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “.............” караоке бааранд Увс аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.У-ыг албан үүргээ биелүүлэх явцдаа тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн,
Шүүгдэгч Т.Б нь 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “.............” караоке бааранд Увс аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Г-ыг албан үүргээ биелүүлэх явцдаа тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, дүгнэлтийн агуулга:
1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.Б, Д.С нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр нутаг дэвсгэрт байрлах ............. караокед 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж цагдаагийн албан хаагчийн биед халдаж, мөрдсийг нь урж гэмтээсэн, албан хаагчийг өшиглөх, мөргөх, цохих зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна” гэх дүгнэлтийг,
2. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Л шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний үйлчлүүлэгч нар мөрдөн байцаалтын шатнаас гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн. Тухайн газраас худалдаж авсан ус ундааныхаа нэмэгдсэн өртгийн татварын баримтыг барменаас нь шаардсанаас болж маргаан гарсан байдаг. Шүүгдэгч нар болон миний зүгээс уучлалт гуйж, учруулсан хохирлоо төлөх санаачилгыг гаргасан боловч хохирогч нар нь хүлээн зөвшөөрөхгүй, уулзахгүй, шаардлагагүй, хуулийн байгууллага нь шийднэ гэж хэлсэн. Хохирогч нараас уучлалт гуйж, хохирлоо барагдуулах талаар мөрдөн байцаагч Р.Л, хяналт тавьж байгаа прокурор З.Ө нарт хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Д.У- нь дансаа өгөөгүй төвөгтэй нөхцөл байдлыг бий болгосон. Шүүгдэгч нарын 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан үйлдэл нь хууль сахиулагчдын тавьсан шаардлагыг эсэргүүцсэн үйлдэл мөн. Энэ хэргийн улмаас учирсан нийгмийн хор аюул арилсан. Улсын яллагч нь 2 жилийн хугацаагаар эрх хязгаарлах ялын санал гаргаж байгаа нь миний үйлчлүүлэгч нарын хувийн байдалтай нийцэхгүй байна. Миний үйлчлүүлэгч нарын нэг нь 42 настай, нөгөө нь 39 настай амьдралд хөл тавиад явж байгаа залуу гэр бүл байдаг. Д.С нь газар тариалангийн ажил эрхэлж бүх төрлийн ногоо жимс тарьж ургуулж амьдралаа залгуулдаг. Хувиараа бизнес эрхэлж амьдрал ахуйгаа залгуулж байгаа хүмүүсийн хувьд Улаангом сумын нутаг д эвсгэрээс гарахыг хязгаарлах ял эдлүүлэх нь зохимжгүй байна. Т.Б-ийн хувьд ам бүл 7, хүнд оврын ачааны машинаар тээвэрт явж хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж, амьдралаа залгуулдаг. Миний үйлчлүүлэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан нийгмийн хор аюул арилгасан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, төлбөрийн чадвартай, хувиараа бизнес эрхэлдэг зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байгаа. Шүүгдэгч нар нь гэр бүлийн найзууд учраас тэр өдөр баяр тэмдэглэж яваад ийм асуудалд орсон. Улсын яллагчийн гаргасан ялын саналыг хөнгөрүүлж өгнө үү. Т.Б, Д.С нарт торгох ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар миний үйлчлүүлэгч нарт оногдуулах торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
3. Шүүгдэгч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул торгох ял оногдуулж өгнө үү” гэв.
4. Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өмгөөлөгчийн санал болгосон торгох ялыг оногдуулж өгнө үү” гэв.
Эрүүгийн 2335000000... дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч хэргээс:
1. Хэргийн газарт болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-13 дахь тал);
2. Увс аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр эргүүл, хяналт шалгалтаар ажиллах алба хаагчдын томилгоо, эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Г-, Б.У- нарын анх болон одоогийн албан тушаалд томилогдсон тушаалын хуулбар, албан тушаалын тодорхойлолт (хавтаст хэргийн 20-34 дэх тал);
3. Гар утас, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 35-43 дахь тал);
4. Хохирогч Б.У-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... 2023 îíû 4 дүгээр ñàðûí 24-íèé өдөр 20 öàãèéí îð÷èì 11 дүãýýð áàãèéí íóòàãт áàéðëàõ ........ êàðàîêåíû óðä òàëûí çàì äàãóó ÿâãàí эргүүлийн үүрэг гүйöýòãýæ áàéõ ÿâöàä .............. êàðàîêåíû öîíõîîð ýìýãòýé хүн äàëëàñàí. Òýãýýä áè эргүүлийн öàãäàà, äýä àõëàã÷ Ä.Ã-ûí õàìòààð ......... êàðàîêå руу îðîõîä ýðýãòýé, ýìýãòýé õî¸ð õүн áàðìåíòýé ìàðãàëäàæ áàéñàí. Эргүүлèéí öàãäàà, öàãäààãèéí äýä àõëàã÷ Ä.à áèä õî¸ð îðîîä áè "àìðыã эðüå” þóíààñ áîëæ ìàðãààí áîëæ áàéãààã àñóóæ òîдðóóëàõàä øàð үñòýé ýìýãòýé /Д.Ñ / íàä ðóó äàéð÷ õýë àìààð äîðîìæèëæ ýõýëñýí. Õàæóóä íü ÿâñàí ýðýãòýé өөðèéí ãàð óòñыг ãàðãàж áè÷ëýã õèéõ ãýõýä эргүүëèéí öàãäàà äýä àõëàã÷ Ä.à "òà ÿìàð үíäýñëýëýýð áèëýã õèéæ бàéãàà þì áý?" ãýæ àñóóõàä òýð ýðýãòýé ýðãүүëèéí öàãäàà öàãäààãèéí äýä àõëàã÷ Ä.Ã-ûã õýë àìààð äîðîìæèëæ øàð үñòýé /Д.Ñ / ýìýãòýé ìèíèé òîëãîé, ýëýã, гар ëóó õýä õýäýí удаа öîõèæ өшиглөсөн. Ìөí øàð үñòýé /Д.Ñ / ýìýãòýé "òà õî¸ð þó ÷ áèø øүү, тà íàðûã áîë ÿàæ ч ÷àäíà шүү" ãýæ õýëýýä õýë àìààð äîðîìæëîîä áàéñàí. Òýãýýä 20 ãàðуй ìèíóò øàð үñòýé ýìýãòýé /Д.Ñ/ íàìàéã öîõèæ ìèíèé õóâöàñíààñ òàòàæ ÷àíãààãààä мөрдөснөөс òàòàæ áàðóóí ìөðäñèéã òàñòñàí...", "...äýä àõëàã÷ Ä.à áèä õî¸ð õóóëüд çààñíû äàãóó õýâ æóðàì ñàõèóëàõ ýðãүүëýýð àæèëëàæ áàéñàí. Òýð үед хэрүүл үүсгэж áàéíà ãýõ çөð÷ëèéí øèíæòýé ìýäýýëýë өгсөн òóë .......... êàðàîêå рóó îðæ áîëñîí àñóóäëûí òàëààð òîäðóóëàõàä НӨАТ-ûí áàðèìòààñ áîëæ õóäàëäàã÷ îõèíòîé хэрүүл маргаан үүсгэж áàéñàí. Òýãýýä хэрүүл маргаан үүсгэж áàéãààä òà õî¸ð åð íü äóíäóóð îðäîã õýí þì ãýýä Д.С ãýõ ýìýãòýé ìèíèé ñàâõèíû ìөðäñèéã òàòàж òàñëààä, ñàâõèíû òîâ÷èéã сàëãàñàí. Түүний äàðààãààð íàìàéã õýä õýäýí óäàà өшиглөсөн...Òýãòýë òóõàéí ýìýãòýé äàõèàä íàä ðóó äàéðч, õýë àìààð äîðîìæëîîä òà õî¸ð ýíý áàðìåíûã òàíьäàã þìóó, õàìààòàí ñàäàí þìóó ãýýä äàéðààä áàéñàí. Áèä àæëàà õèéæ áàéãàà, үүрэг àâñàí öàãäààãèéí àëáà õààã÷ áàéíà ãýõýä áèòãèé õóö, ñîëèîð ãýýä äàéðààä áàéñàí, би түүнийг түлхэж өөрөөсөө холдуулахад надруу буцаж хүрч ирээд байсан. Тэгээд хоёр гарыг нь бариад авахаар хөл рүү өшиглөсөн, мөн толгойгоороо мөргөсөн. Мөн толгой руу гараараа цохисон, миний малгайг цохиж унагасан, малгайгаа авах гэхэд гараараа цохисон. Миний биед халдсан, цохисон, хичнээн удаа цохисон болох талаар санахгүй байна, би Д.С-гийн биед халдаж, зодож, цохисон зүйл байхгүй, гарыг нь барьсан, өөрөөсөө холдуулах гээд түлхсэн, “...намайг Д.С цохисон, миний биед халдсан. Д.С нь та нар шиг шинэ нөхдүүд дөнгөж ажлаа эхлүүлж байж бид нарт шаардлага тавихгүй шүү гээд цагдаад манай найзууд олон байна гэх мэтээр хэлээд салаавч гаргаад, хэл амаар доромжлоод байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55, 57-58 дахь тал);
5. Хохирогч Д.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... 2023 îíû 04 äүãýýð ñàðûí 24-íèé өдөр эргүүлийн öàãäàà, öàãäààãèéí äýä àõëàã÷ Á.Ó-ûí õàìòààð 4, 5, 11 дүãýýð áàãèéí íóòàã äýâñãýðò íèéòèéí õýâ æóðàì ñàõèóëàõ ýðгүүëýýð àæèëëàæ áàéñàí... Ñàðàâ÷òàé ñààðàë өíãèéí ìàëãàéòàé, öýíõýð öàìöòàé ýðýãòýé ãàð óòñан äýýðýý áè÷ëýã õèéãýýä ýõýëñýí бөгөөд áè òà ÿàãààä áè÷ëýã õèéãýýä áàéãàà þì áý? áè÷ëýã õèéõýý áîëь ãýæ øààðäëàãà òàâüñàí, òýð àõ үргэлжлүүлэн áè÷ëýã õèéñýí бөгөөд áèä õî¸ð áè÷ëýãýý áîë÷èõ ãýýä áîëèóëàõ ãýýä çîãñîæ áàéõàä øàð үñòýé ýìýãòýé /Д.С/ Á.Ó- ëóó äàéðààä ÷è ìóó öàãäàà ÿàäàã þì, íàìàéã ÷è ÿàæ ÷ ÷àäàõãүé ãýýä çүүí òàëûí ìөðäñèéã òàòàæ òàñäààä çàéë ìýäэвүү, çүãýýð çàéë ãýæ õýëýýä äýä àõëàã÷ Á.Ó түүнийг ãàðàà àâ, ãàðàà òàâü ãýõýä òàâèõãүé áàéñàí,...Áè нөгөө ñàðàâ÷òàé ìàëãàéòàé ýðýãòýé /Т.Б/ õүíèéã áè÷ëýãýý áîë÷èõ, ÿìàð үíäýñëýëýýð áè÷ëýã õèéãýýä áàéãàà þì ãýýä øààðäëàãà òàâèõàä íàäòàé õýðýëäýýä áè÷ëýãýý çîãñîîõãүé áàéñàí, òýãýýä ÿðèëöààä çîãñîæ áàéõàä çүүí ãàðààðàà íàìàéã ÷è÷ñýí, òà ÿàãààä öàãäààãèéí àëáà õààã÷èéí áèåä õàëäààä áàéãàà þì ãýж áè õýëñýí...Áè òóõàéí ñàðàâ÷òàé ìàëãàéòàé ýðýãòýé /Т.Б/-г áè÷ëýãýý áîëü ãýýä ãàð óòñûã íü áóëààæ àâàõ ãýõýä ìèíèé çүүí òàëûí õөëèéí ãàäíà òàëûí õýñýãò äýãýý òàâèàä, ìèíèé òîëãîé ðóó зүүí ãàðààðàà íýã óäàà öîõèîä, äàõèàä çүүí ãàðààðàà ìөðíèé õýñýãò íýã óäàà öîõèñîí. Д.Ñ ãýõ ýìýãòýé íü íàìàéã òүëõýæ òóõàéí çàëóóãààñ õîëäóóëñàí. Òүүíèé äàðàà Д.Ñ íü äàõèí Á.Ó-ûã өшиглөж, çîäîæ, áүð òîëãîéãîîðîî ìөргөөд áàéñàí, ...ñааðàë ìàëãàéòàé ýðýãòýé òà íàð øèíýõýí îðñîí çàëóó÷óóä áàéíà, òà íàðûã õîîëíîîñ ÷èíü ñàëãàõàä àìàðõàí øүү, òà íàð çүãýýð àìæèõãүé øүү ãýýä áàðóóí ãàðûí ñàðâóóíû ãàäíà òàëûí õýñãýýð öýýæ ðүү íýã óäàà öîõèñîí...Бид тухайн иргэдэд хүч хэрэглээгүй...Д.С нь Б.У-ыг дахиад өшиглөж, толгой руу цохиж, малгайг нь авч шидсэн, саарал өнгийн саравчтай малгайтай эрэгтэй над руу салаавч гаргаж хэл амаар доромжилсон. Түүний дараагаар хэл амаар маргалдаж байгаад Д.С худалдагч эмэгтэй рүү ус цацаж, цаас авч шидэж танхайрсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62 дахь тал);
6. Гэрч Ц.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ............. караокед касс, барменаар ажилладаг. ...2023 оны 4 дүгээр сарын 24-ний орой...тухайн хүмүүс тооцоогоо хийчхээд надаас НӨАТ-ын баримт өг гэж нэхэхэд би “надаа гаргасан НӨАТ-ын баримт байхгүй байна, Та дараа ирээд авчих” гэж хэлэхэд үйлчлүүлэгч “одоо гаргаад өгчих” гэж хэлээд маргалдаад байсан болохоор ...камерт харахад гадаа эргүүлийн цагдаа явж байхаар нь зөөгч В.С-ээр цагдааг дуудуулсан...шар үстэй /Д.С/ эмэгтэй шууд Б.У- гэх цагдаа руу дайрч толгой болон хөл, гар, элэг хэсэг рүү хэд хэдэн удаа цохиж эхэлсэн....шар үстэй /Д.С/ эмэгтэй Б.У-ын мөрдсийг гараараа татаж тасалсан...би салгах гээд дундуур нь орсон боловч намайг түлхэж, хэл амаар доромжилж над руу ширээн дээр байсан ундаа цацаж, нулимсан. Нэг эрэгтэй үйлчлүүлэгч нь хэл амаар доромжилсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64 дэх тал);
7. Гэрч В.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...áè öîíõîîð õàðàõàä ãàäàà öàãäàà ýðãүүëä ÿâæ áàéõààð íü öîíõîîð ãàðààðàà äàëëàæ äóóäñàí. Õî¸ð öàãäàà îðæ èðýýä "àìðыг эðüå, ýíä ÿìàð ìàðãààí үүñýýä áàéíà" ãýæ õýëýõýä үйлчлүүëýã÷ äóíäààñ øàð үñòýé ýìýãòýé áîëîõ Д.Ñ øóóä Á.Ó ãýõ öàãäàà ðóó "×è ìóó öàãäàà, ÷è ìóó õүүõýä áàéãàà þì øүү äýý” ãýæ õýëýýä äàéð÷ ìөрдөснөөс íü òàòàæ, òîëãîé áîëîí õөë, ãàð, ýëýã õýñýã ðүү õýä õýäýí óäàà öîõèæ ýõýëñýí. Òýãýýä áè øàð үñòýé Д.Ñ ãýõ ýìýãòýéã "÷è îäîî çүãýýð áàé, áîëîõãүé øäýý" ãýõýä íàìàéã Д.Ñ "÷è èéì õөãèéí ãàçàð àæèëëàäàã, àð÷ààãүé øàëàà óãààãààä ýíý àæлàà õèéíэ áèç äýý" ãýæ õýëээд õýðүүë ìàðãààí үүñãýýä áàéñàí. Òýãýýä ìàðãàëäààä Б.Ó ãýõ öàãäààä ãàð õүð÷ áàðìåí Ö.Í ðóó äàéðààä íóëèìæ, øèðýýí äýýð áàéñàí óíäàà öàöààä áàéñàí...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-66 дахь тал);
8. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 70 дугаартай “...Увс аймгийн Улаангом суманд 2023 оны 4 дүгээр сарын байдлаар Цагдаагийн албаны савхин хүрэмний мөрдөс, оёх зардлын зах зээлийн үнэ цэнийн баримжаа 25.000 (хорин таван мянга) төгрөг болохыг тодорхойлов” гэх дүнэлт (хавтаст хэргийн 104 дэх тал);
9. Шүүгдэгч Д.С, Т.Б нарын өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 137-138, 153-154 дэх тал);
10. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий СD, цагдаагийн дэд ахлагч Б.У-ын мөрдөс зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Лхагважав хэргээс:
1. Гэрч М.О-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.С нь ... онд тус аймгийн ....... сумын нутагт төрсөн, дээрээ 2 ах, доороо 2 дүүтэй, айлын ганц охин юм. Д.С-гийн эцэг, эх хоёулаа нас барчихсан. Д.С нь бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, 10 жилийн сургуулиа төгсөөд хүнтэй гэр бүл болчихсон, эрт хүүхэд төрүүлсэн. Д.С нь 3 хүүхэдтэй бөгөөд том хүү нь 22 настай Улаанбаатарт ажилладаг, дараагийн 2 хүүхэд нь дунд сургуульд суралцдаг. Зан байдлын хувьд Д.С нь цовоо сэргэлэн, шударга, шулуун, хэлье гэсэн үгээ шууд хэлчихдэг, нийтэч, дайчин, ямар нэг муу зан байдаггүй, бусадтай эелдэг боловсон харьцдаг, яриасаг, элдэв муу зуршилгүй, ажилсаг, хөдөлмөрч, бусдад тусархуу, ямар ч ажлыг гололгүй хийчихдэг хүн юм. Урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Эдийн засгийн хувьд: Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт хашаатай, 8 ханатай, Монгол гэрт амьдардаг, суудлын 2 автомашинтай, өөр эд хөрөнгөгүй, сарын тогтмол орлогогүй, хувиараа бизнес эрхэлдэг, хүнсний ногоо тарьдаг, өрхийн амьжиргааны түвшин дунд зэрэг айл юм. Биеийн хөгжил хэвийн, эрүүл чийрэг биетэй, сэтгэл санааны байдал тогтвортой. Д.Сгийн хувьд гарын ур дүйтэй, Монгол гутал, дээл оёдог, хийхгүй зүйл гэж байхгүй..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79-80 дахь тал);
2. Гэрч Т.Б-Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т.Б нь ........ онд тус аймгийн ............ суманд төрсөн, дээрээ 4 эгч, 5 ахтай, доороо 1 дүүтэй. Т.Б нь хүүхэд байхдаа Улаангом суманд өсөж торнисон бөгөөд бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Завхан аймгийн Тэс суманд цэргийн алба хаасан. Дүү Т.Б нь ачааны автомашинаар Улаанбаатар, Улаангом чиглэлд ачаа ачиж тээвэрт явдаг. Т.Б нь 5 хүүхэдтэй бөгөөд том охин нь Солонгос улсад 2 дугаар курсад суралцдаг оюутан, дараагийн 3 хүүхэд нь дунд сургуульд суралцдаг, бага хүүхэд нь цэцэрлэгээр хүмүүжиж байгаа. Т.Бийн эхнэр нь Улаангом сумын Ахлах ................. ажилладаг. Зан байдлын хувьд Т.Б нь төлөв даруухан, ажилсаг, ямар нэг муу зан аашгүй, бусадтай эелдэг боловсон харьцдаг, яриасаг, элдэв муу зуршилгүй, ажилсаг, хөдөлмөрч, бусдад тусархуу хүн юм. Урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Эдийн засгийн хувьд: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт 2 өрөө орон сууцанд амьдардаг, Ланд-80 загварын автомашинтай, .............. хэсэгт зуслангийн хашаатай, 8 ханатай, Монгол гэртэй, өөр эд хөрөнгө байхгүй, эхнэр нь тогтмол цалинтай, өрхийн амьжиргааны түвшин дунд зэрэг өрх юм. Т.Б нь урьд өмнө даралт ихсээд уг шалтгаанаар эмнэлэгт хэвтэж байсан, биеийн хөгжил хэвийн, эрүүл чийрэг биетэй, сэтгэл санааны байдал тогтвортой...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82-83 дахь тал);
3. Увс аймгийн Автотээврийн төвийн даргын 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 212 дугаартай “...Т.Бийн нэр дээр ............ УВХ улсын дугаартай Toyota Land Cruiser........ УВА улсын дугаартай Hino Ranger U-GD3HJAA загварын тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Д.Сгийн нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй байна” гэх албан бичиг (хавтаст хэргийн 164 дэх тал);
4. Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 246 дугаартай “...Д.С нь өрхийн амьжиргааны түвшингийн оноо 409-ээс доош оноотой байна” гэх албан бичиг (уг албан бичиг үнэн зөв эсэх нь эргэлзээтэй, хувийн байдалд нь тохирохгүй байгаа, Д.С нь тодорхой хэмжээний орлоготой юм.), (хавтаст хэргийн 166 дахь тал);
5. Д.С нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүйг нотлох эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 169 дэх тал);
6. Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “...Д.С нь ам бүл-5, нөхөр, 3 хүүхдийн хамт тус багт оршин суудаг нь үнэн болно. Өрхийн сарын 1.000.000 төгрөгийн орлоготой, амьжиргааны түвшин дунд зэрэг, хувь хүний ааш зан сайн, шинэ зүйл сурч, дасан зохицох чадвар сайтай” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 172 дахь тал);
7. Д.С-гийн 3 хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 174-176 дахь тал);
8. Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 247 дугаартай “...Т.Б нь өрхийн амьжиргааны түвшингийн оноо 409-ээс дээш оноотой байна” гэх албан бичиг (хавтаст хэргийн 190 дахь тал);
9. Т.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 192 дахь тал);
10. Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн “...Т.Б нь ам бүл-7, эхнэр, 5 хүүхдийн хамт тус багт оршин суудаг нь үнэн болно” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 195 дахь тал);
11. Шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар өгсөн Д.Сгаас хохирогч Б.У-ын эзэмшлийн данс руу мөрдөсний үнэ болох 25.000 төгрөгийг шилжүүлсэн Хаан банкны шилжүүлгийн баримтын хуулбар зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Т.Б, Д.С нар хэргээс нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Оролцогчийн эрхийн хэрэгжилт
1. Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
2. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Б, Д.С нарт холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал буюу үйл баримт:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг өөр хооронд харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход дараах үйл баримт тогтоогдов.
Шүүгдэгч Т.Б, Д.С нар нь 2023 îíû 4 дүгээр ñàðûí 24-íèé өдөр Увс аймгийн Улаангом сумын 11 дүãýýð áàãèéí íóòàãт áàéðëàõ “................” êàðàîêå, пабаар үйлчлүүлэх явцдаа тус газрын касснаас төлбөр төлсөн баримт буюу НӨАТ-ын баримтаа авах гэхэд кассчин Ц.Н тэдэнд НӨАТ-ын баримт гаргаж өгөөгүй, дараа ирээд авчих гэснээс болж, шүүгдэгч Т.Б, Д.С болон тус газрын касс, бармен Ц.Н нарын хооронд үл ойлголцол үүсэж, маргалдсан байна.
Улмаар үл ойлголцол, хэрүүл маргаан даамжрах үед “...........” êàðàîêå баарны гадна цагдаа нар явж байгааг кассчин Ц.Н камерын бичлэгээр хараад үйлчлэгч В.С-ээр дамжуулан тэднээс тусламж хүсэж, цагдаа дуудахад эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан цагдаа Б.У-, Д.Г- нар тус караоке пабд орж ирэн, шүүгдэгч Т.Б, Д.С нарт хууль ёсны шаардлага тавьсан байх ба шүүгдэгч Д.С нь эргүүлèéí öàãäàà, öàãäààãèéí äýä àõëàã÷ Б.У-ыг хэл амаар доромжилж, гараараа толгой, гэдэс рүү нь цохих, хөл рүү нь өшиглөх, мөргөх зэргээр түүний биед халдаж, дүрэмт хувцасных нь баруун мөрдсийг гараараа татаж, урж гэмтээн, савхины товчийг нь тасалж, хүч хэрэглэн эсэргүүцсэн,
Тухайн үйл явдал өрнөж байх үед шүүгдэгч Т.Б нь гар утсаараа бичлэг хийж байхыг харсан эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Г- шүүгдэгч Т.Б-д хандан зөвшөөрөлгүйгээр дуу, дүрсний бичлэг хийж болохгүй талаар сануулж, хууль ёсны шаардлага тавихад Т.Б нь уг шаардлагыг эсэргүүцэн ”Та нар шинэхэн орсон залуучууд байна, хоолноос чинь салгахад амархан шүү” гэж хэлээд салаавч гарган, хэл амаар доромжилж, улмаар хууль сахиулагч Д.Г-ыг зүүн гараараа чичиж, баруун хөлийг нь дэгээдэж, толгой, зүүн мөр хэсэг, баруун гарын сарвуунд цохих зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн үйл баримт хэрэгт авагдаж, улсын яллагчаас яллах дүгнэлтдээ тусгаж ирүүлсэн нотлох баримтуудаар бүрэн тогтоогджээ.
Түүнчлэн 2023 îíû 4 дүгээр ñàðûí 24-íèé орой болсон дээрх хэргийн бодит байдал нь Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт байрлах “.............” караоке пабын хяналтын камерт бичигдэн үлдсэнийг мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэн үзлэг хийж, хэрэгт нотлох баримтаар бэхжүүлсэн байна.
Хууль зүйн дүгнэлт:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж заажээ.
Хохирогч Б.У-, Д.Г- нар нь Увс аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаагаар, цагдаагийн дэд ахлагч цолтой ажилладаг болох нь Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ........ дугаар тушаалын мэдэгдэх хуудасны хуулбар, Увс аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ...... дугаар тушаалын хуулбар, мөн даргын 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ........ дугаар тушаалын хуулбар, ажлын үнэмлэхний хуулбар, албан тушаалын тодорхойлолтын хуулбар зэрэг баримтуудаар нотлогдож байх бөгөөд эргүүлийн цагдаа Б.У-, Д.Г- нар тухайн орой албан үүргийнхээ хүрээнд эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр томилогдон ажиллаж байсан болох нь тус цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргын баталсан 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн эргүүл хяналт шалгалтаар ажиллах алба хаагчдын томилгоо зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна. (хавтаст хэргийн 22-34 дэх тал);
Цагдаагийн албаны тухай хуулийн 2 дугаар бүлэгт зааснаар цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, захиргааны хяналт тавих зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг. Дээрх чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд мөн тус хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавих эрхтэй.
Энэ хүрээнд хохирогчид буюу Эргүүлèéí öàãäàà, öàãäààãèéí äýä àõëàã÷ Б.У-, Ä.Ãàòàâ нар нь шүүгдэгч Т.Б, Д.С нарт шаардлага тавихад тэдгээрийг эсэргүүцэж, хэл амаар доромжилж, биед нь халдаж, дүрэмт хувцсыг нь урж гэмтээн хүч хэрэглэн эсэргүүцсэн байна.
Шүүгдэгч нарын энэхүү хууль сахиулагч нарыг хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэх шинжийг бүрэн хангаж байна.
Иймд прокуророос Т.Б, Д.С нарын дээр дурдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Т.Б, Д.С нарыг “хууль сахиулагчийг албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, мөн хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Б, Д.С нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Хохирогч Б.У-, Д.Г- нар нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд гэмт хэргийн хохирол, хор уршигтай холбоотой ямар нэгэн нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй, Ж.С, Т.Б нарт гомдолтой байгаа ч хохирол нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн, шүүгдэгч Ж.С нь Б.У-ын дүрэмт хувцсанд учирсан хохиролд 25.000 төгрөг төлсөн нь тус тус тогтоогдож байна. (хавтаст хэргийн 57-58, 61-62 дахь тал),
Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Б, Д.С нараас гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Т.Б, Д.С нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Т.Б, Д.С нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугаа сайн дураараа хүлээсэн байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрт 2 жилийн хугацаагаар Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий CD 1 ширхэг хэргийн хамт хадгалах, мөрдөс нэг ширхэг, цагдаагийн албаны савхины хүрмийн кнопынх нь төмөр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгох саналтай байна” гэх дүгнэлтийг,
3. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Лхагважав эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “...Энэ гэмт хэргийн хувьд сонгох санкцтай. Улсын яллагчаас шүүгдэгч нарт 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэх санал гаргаж байгаа нь миний үйлчлүүлэгч нарын хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт нийцэхгүй байна. Аль аль нь хувиараа хөдөлмөр эрхлэн тодорхой орлого олж амьдардаг, анх удаа гэмт хэрэгт холбогдож, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Т.Б, Д.С нарт торгох ял оногдуулж, торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
4. Шүүгдэгч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул торгох ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг,
5. Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өмгөөлөгчийн санал болгосон торгох ялыг оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус гаргав.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
7. Шүүгдэгч Т.Б, Д.С нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь тэдгээрийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. (хавтаст хэргийн 169, 192 дахь тал),
Шүүгдэгч Т.Б, Д.С нарын хувийн зан байдлын талаар хавтаст хэргийн 79-80, 82-83, 85-86 дахь талд авагдсан М.О, Т.Б, Б.У нарын мэдүүлгийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй.
-Шүүгдэгч Т.Б нь хувийн байдлын хувьд 1981 онд төрсөн, 42 настай, бүрэн дунд боловсролтой, Улаанбаатар-Улаангомын чиглэлд том оврын тээврийн хэрэгслээр хувиараа тээвэр хийж, орлого олдог, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын ........ багт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал,
-Шүүгдэгч Д.С нь хувийн байдлын хувьд 1984 онд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнсний ногоо тарьж, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом ...... багт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тус тус тогтоогдож байгааг тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.
8. Шүүгдэгч Т.Б, Д.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Т.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин шүүгдэгч Д.С нь гэмт хэргийн хор уршигт хохирогч Б.У-т 25.000 төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
9. Иймд шүүгдэгч Т.Б, Д.С нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, Д.С нь гэмт хэргийн хор уршигт 25.000 төгрөг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа байдал, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага болон бусад хувийн байдлуудыг тус тус харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б, Д.С нарын тус бүрт 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэх нь тэдгээрийн гэм буруугийн хэлбэр, шударга ёсны зарчим, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан тэдгээрт оногдуулсан 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 (нэг) жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Т.Б, Д.С нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хяналтын камерын бичлэгийг хэрэгт хавсарган үлдээж, цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны мөрдөс 1 ширхэг, кнопны төмөр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.У-т буцаан олгохыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Б, Д.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И М овогт Т-ын Б, Б овогт Д-ийн С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж, эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б, Д.С нарын тус бүрт 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б, Д.С нарын тус бүрт оногдуулсан 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох шийтгэлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 (нэг) жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь торгох шийтгэлийг шүүхээс тогтоосон хугацаанд сайн дураараа биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох шийтгэлийн 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 (арван таван мянга) төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хяналтын камерын дүрс бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал тус хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны мөрдөс 1 ширхэг, кнопны төмөр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.У-т буцаан олгохыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
5. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Б, Д.С нараас гаргуулах хохирол, төлбөргүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Т.Б, Д.С нар нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА