Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2025/0645

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Ж” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан Даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүн шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Н.Долгорсүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, хариуцагч Ц.М болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нар,

Нэхэмжлэгч:  “Ж” ХХК

Хариуцагч: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М, Б.Х нар

Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М, Б.Хнарын 2022 оны 12 дугаар  сарын 30-ны өдрийн НА-212200001** тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах.

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 391 дүгээр шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, Ж.Д, Я.Э нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлгч Х.А нар оролцов.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр

Хэргийн индекс: 128/2023/0679/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ж” ХХК-иас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.Мөнхзул, татварын улсын байцаагч Б.Халиунаа нарт холбогдуулан “Татварын улсын байцаагч Ц.М, Б.Хнарын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үйлдсэн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №212200001** дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 391 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий (2008 оны) хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, Олон улсын гэрээний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаан бүхий Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М, Б.Хнарын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА-212200001** тоот нөхөн ногдуулалтын актыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

3.1. Шүүхээс Олон улсын харилцаа холбооны журмыг маргааны үйл баримтад тохируулан хэрэглэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой тухайд:

Анхан шатны шүүхээс маргаан бүхий татварын харилцаанд Олон улсын цахилгаан холбооны байгууллагын бага хурлаас баталсан Төгсгөлийн баримт бичиг болох Олон улсын харилцаа холбооны журмыг Монгол Улс дагаж мөрдөх эсэх, энэхүү харилцаанд хэрэглэх эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн ч албан ёсоор төрийн мэдээлэл эмхэтгэлд нийтлээгүй учир шүүх хэрэглэж хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн.

          Монгол Улсын Үндсэн хуулийн аравдугаар зүйлийн 3-т "Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ" гэж заасан. Монгол Улс нь "Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага" (ОУЦХБ)-ын гишүүн орон бөгөөд "Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллагын Үндсэн дүрэм, Конвенци" тэдгээрт орсон нэмэлт өөрчлөлтийг Улсын Их Хурлаас 1994, 2003, 2015 онуудад соёрхон баталсан байдаг бөгөөд Монгол Улс энэхүү Үндсэн дүрэм, Конвенцын дагуу цаашид цахилгаан холбооны ашиглалтыг зохицуулдаг Олон улсын харилцаа холбооны журмыг дагаж мөрдөх, биелүүлэх үүрэг хүлээнэ. Энэ талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн.

         3.1.1. Харин анхан шатны шүүхээс Төрийн мэдээлэл эмхэтгэлд нийтлэгдээгүй олон улсын гэрээг шүүх хэрэглэж хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь маргаан бүхий харилцаанд хэрэглэгдэх Олон улсын харилцаа холбооны журам нь Монгол Улсын Үндсэн хуульд харшлаагүй, энэхүү журмыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дотоодын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага үүсээгүй, олон улсад (ОУЦХБ нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллага бөгөөд эгнээндээ 193 улсыг нэгтгэсэн) албан ёсоор хүчин төгөлдөр үйлчилж, мөрдөгдөж байгаа болно.

3.1.2. Олон улсын гэрээний заалтыг дотоодод хэрэгжүүлэхтэй холбоотой шүүхийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд олон улсын эрх зүйн хэм хэмжээ, зарчмыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Улсын дээд шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн "Монгол Улсын олон улсын гэрээ болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг шүүхийн практикт хэрэглэх тухай" 09 дүгээр тогтоол гарсан бөгөөд тогтоолын 3-т "Олон улсын гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан үндэсний хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж уг гэрээнд тусгайлан заагаагүй, Монгол Улсын Үндсэн хуульд харшлаагүй, албан ёсоор нийтлэгдсэн олон улсын гэрээний заалт Монгол Улсын нутаг дэвсгэрт шууд үйлчилнэ (өөрөө биелэгдэх шинж)" гэж заасан.

Олон улсын хамтын нийгэмлэгээс тогтоож, хүлээн зөвшөөрсөн, олон улсад албан ёсоор нийтлэгдэж, үйлчилж байгаа олон улсын хэм хэмжээг Монгол Улсын хувьд Төрийн мэдээлэл эмхэтгэлд нийтлэгдээгүй гэдэг үндэслэлээр хэрэглэхгүй гэх нь олон улсын өмнө хүлээсэн үүргээ зөрчсөн асуудал болно. Монгол Улсын Их Хурлаас баталсан дотоодын хууль тогтоомжийг Үндсэн хуульд заасны дагуу албан ёсоор нийтлэх ёстой бөгөөд энэхүү шаардлагыг хангасан хуулийг шүүх хэрэглэх ёстой. Харин Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийг дотоодын хуулийн адил Төрийн мэдээлэл эмхэтгэлд нийтлэгдээгүй гэдэг үндэслэлээр хэрэглэхээс татгалзах нь Үндсэн хуулийн аравдугаар зүйлийн 3-т заасныг зөрчихөд хүргэнэ.

3.2. Татварын актаар ногдуулсан нөхөн татвар нь татварын зорилгод нийцээгүй, захиргааны үйл ажиллагааны зарчим зөрчигдсөн тухайд:

Маргаан бүхий актаар “Ж” ХХК-нд ногдуулсан нөхөн татвар нь уг

байгууллагын үйл ажиллагаанаас олсон орлогод ногдуулсан татвар бус өөрсдийн үйл ажиллагаагаа явуулахад зайлшгүй шаардлагатай, гадаад улсаас худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн төлбөрт ногдуулж буй татвар юм. Татвар нь өөрөө шударга, үр ашигтай байх зарчимд үндэслэх ёстой. Татвар төлснөөрөө тухайн байгууллага нь алдагдалд орох, дампуурах эрсдэлд орох нь татварын дээрх зарчмуудтай нийцэхгүй, татварын үндсэн зорилго биш юм. Татварын үр ашигтай байх зарчим нь татвар төлөгчдийн санхүүгийн байдалд хүндрэл учруулахгүй байх зорилгыг агуулдаг. Захиргааны байгууллагын үйл ажиллагааны хууль ёсны байдлыг хянахдаа баримтлах нэг шалгуур үзүүлэлт нь хуульд заасан зарчмыг мөрдөж байна уу гэдэг асуудал. Зарчим нь өөрөө нийтээр хүлээн зөвшөөрсөн, тодорхой, ойлгомжтой, хоорондын зөрчилгүй, цогц тогтолцоог дэмжихийг зорьдог.

          Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх" зарчмыг захиргааны байгууллага үйл ажиллагаандаа баримтална гэж заасан. Захиргааны байгууллага зорилгодоо нийцсэн байх, бодит нөхцөлд тохирсон байх зарчмыг үйл ажиллагаандаа баримтлах нь харьцангуй байх зарчим хэрэгжих ёстойг хуульчилсан гэж үзнэ.

3.2.1. Харьцангуй байх зарчмын нэг гол ойлголт нь бодит нөхцөлд тохирсон буюу хэмжээнээсээ хэтрээгүй байхыг хэлнэ. Энэ нь эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдэд үүсэх сөрөг үр дагавар болон захиргааны байгууллагын зорьсон зорилго хооронд харьцуулж, жигнэж үзэхэд тэнцвэртэй байх асуудал юм. Харьцангуй байх зарчмын хүрээнд захиргааны байгууллага нь авч хэрэгжүүлэх гэж буй арга хэмжээнээсээ хамгийн зөөлнийг нь буюу түүнд өртөж буй хуулийн этгээдийн эрх. ашиг сонирхлыг хамгийн бага зөрчсөн арга хэмжээг сонгох ёстой. Энэ нь хувийн хуулийн этгээдийн суурь эрхийг зөрчихөөс сэргийлэх, захиргааны байгууллагыг өөрийн нийтийн төлөөх зорилгыг үр ашигтайгаар хэрэгжүүлэхэд туслах чухал ач холбогдолтой.

          Татварын байгууллага татвар ногдуулах, хураах зорилгыг хэрэгжүүлж байгаа хэдий ч хувийн аж ахуйн нэгжид үндэслэлгүйгээр өндөр татвар ногдуулж үйл ажиллагааг нь доголдуулах, цаашлаад дампууруулах хэмжээний үр дагавар үүсгэж, үндсэн зорилгоосоо хазайж болохгүй юм.

3.2.2. Хариуцагчийн зүгээс акт гаргахын өмнө тухай байгууллагын үйл ажиллагааны онцлог, ямар зарчмаар ажилладаг болох, тус салбарт хэрэглэгддэг олон улсын хэм хэмжээг судлаагүй буюу Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах ажиллагааг хангалттай хийж чадаагүй байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс өөрсдийн үйл ажиллагааны онцлог, олон улстай хэрхэн харилцдаг болон энэхүү харилцаанд дэлхий нийтээр олон улсын хэм хэмжээг хэрэглэж байгаа талаар тайлбар хийдэг боловч түүнийг харгалзаж үзээгүй, судалж хэрэглэх талаар аливаа арга хэмжээг аваагүй байдаг.

          НҮБ-н дэргэдэх төрөлжсөн байгууллага болон ОУЦХБ-аас бүх гишүүн орнууддаа дагаж мөрдүүлэхээр тогтоосон, хууль зүйн хувьд заавал даган биелэгдэх хүчин чадалтай Олон улсын харилцаа холбооны журам байсаар байхад зөвхөн дотоодын хууль тогтоомжоо хэрэглэнэ гэж байгаа нь үндэслэл бүхий байх, хуульд үндэслэх зарчим хангагдаагүй гэж үзнэ.

           Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2025 оны 2-р сарын 21- ний өдөр Дугаар 128/ШШ2025/0391 шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нарын гаргасан даж заалдах гомдолдоо:

          4.1. Тус актаар Татварын улсын байцаагчид Австрали улс руу 2019 онд 9,839,400.00 төгрөг, 2020 онд 11,939,236.00 төгрөг, 2021 онд 11,996,526.00 төгрөг, нийт 33,775,162.00 төгрөгийн гишүүнчлэлийн төлбөр, АНУ-руу 2018 онд 12,415,592,167.02 төгрөг, 2019 онд 10,155,738,717.42 төгрөг, 2020 онд 5,951,154,863.46 төгрөг, 2021 онд 18,263,926,668.17 төгрөг, нийт 46,786,412,416.07 төгрөгийн интернэт урсгалын төлбөр, сервер байршуулсан төлбөр, апп ашиглах төлбөр, засвар үйлчилгээний төлбөр, сувгийн түрээсийн төлбөр, Герман улс руу 2018 онд 393,223,447.85 төгрөг, 2019 онд 399,344,357.99 төгрөг, 2020 онд 428,319,669.66 төгрөг, 2021 онд 447,833,158.29 төгрөг, нийт 1,668,720,633.79 төгрөгийн төхөөрөмжийн түрээсийн төлбөр, интернэт үйлчилгээний төлбөр,  БНХАУ-руу 2018 онд 3,102,276,855.20 төгрөг, 2019 онд 2,224,670,872.50 төгрөг, 2020 онд 4,079,662,177.91 төгрөг, 2021 онд 2,286,864,874.08 төгрөг, нийт 11,693,474,779.69 төгрөгийн төхөөрөмжийн түрээсийн төлбөр, интернэт сувгийн төлбөр, Хонгконг улс руу 2018 онд 2,339,799,080.05 төгрөг, 2019 онд 2,099,202,441.22 төгрөг, 2020 онд 3,088,595,161.29 төгрөг, 2021 онд 2,912,445,976.16 төгрөг, нийт 10,440,042,658.72 төгрөгийн интернэт урсгалын төлбөр, засвар үйлчилгээний төлбөр, ОХУ-руу 2018 онд 30,433,094,148.19 төгрөг, 2019 онд 22,080,014,780.26 төгрөг, 2020 онд 26,881,871,885.63 төгрөг, 2021 онд 26,353,640,582.82 төгрөг, нийт 105,748,621,396.90 төгрөгийн транзит үйлчилгээний төлбөр, засвар үйлчилгээний төлбөр, сувгийн түрээсийн төлбөрийг тус тус шилжүүлсэн боловч нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөөгүй нийт 172,641,232.555.31 төгрөгийн зөрчилд 17,264,123,255.52 төгрөгийн нөхөн 5,179,236,976.65 төгрөгийн торгууль, 3,155,526,784.91 төгрөгийн алданги, нийт 25,598,887,017.08 төгрөгийн төлбөр ногдуулсан.

          4.2. Мөн Монгол Улсад байрладаггүй Австрали улсад байрлах "А" компанид 2019 онд 9,839,400.00 төгрөг, 2020 онд 11,939,236.00 төгрөг, 2021 онд 11,996,526.00 төгрөг, нийт 33,775,162.00 төгрөгийн гишүүнчлэлийн төлбөр, АНУ-д байрлах "LC" LLC, "GC", "P", "Z", "N", "C", "MN", "СВС", "СТА согр" компаниуд руу 2018 онд 12,415,592,167.02 төгрөг, 2019 онд 10,155,738,717.42 төгрөг, 2020 онд 5,951,154,863.46 төгрөг, 2021 онд 18,263,926,668.17 төгрөг, нийт 46,786,412,416.07 төгрөгийн интернэт урсгалын төлбөр, сервер байршуулсан төлбөр, апп ашиглах төлбөр, засвар үйлчилгээний төлбөр, сувгийн түрээсийн төлбөр, ХБНГерман улсад байрлах "D", "NT" компаниуд руу 2018 онд 393,223,447.85 төгрөг, 2019 онд 399,3443 төгрөг, 2020 онд 428,319,669.66 төгрөг, 2021 онд 447,833,158.29 төгрөг, нийт 1,668,720,633 төгрөгийн төхөөрөмжийн түрээсийн төлбөр, интернэт үйлчилгээний төлбөр, БНХАУ-д байрлах "C", "С", "В" компаниуд руу 2018 онд 3,102,276,855.20 төгрөг, 2019 онд 2,224,670,872.50 төгрөг, 2020 онд 4,079,662,177.91 төгрөг, 2021 онд 2,286,864,874.08 төгрөг, нийт 11,693,474,779.69 төгрөгийн төхөөрөмжийн түрээсийн төлбөр, интернэт сувгийн төлбөр, Хонгконг улсад байрлах "PCCW", "CTG", "H", "E" компаниуд руу 2018 онд 2,339,799,080.05 төгрөг, 2019 онд 2,099,202,441.22 төгрөг, 2020 онд 3,088,595,161.29 төгрөг, 2021 онд 2,912,445,976.16 төгрөг, нийт 10,440,042,658.72 төгрөгийн интернэт урсгалын төлбөр, засвар үйлчилгээний төлбөр,

          4.3. Дээрх төлбөрүүд нь тус компанийн гадаад харилцагчийн нэр бүрээр нээсэн "310100- харилцагчийн тооцооны жагсаалт" данс, Хасбанкны ... тоот долларын харилцах дансны гүйлгээгээр тус тус нотлогдож байна. Энэхүү гадагш шилжүүлсэн орлогыг Монгол Улсаас эх үүсвэртэй орлого гэж УДШ-ийн 2024 оны 0098 дугаар тогтоолд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн (2019) 4 дүгээр зүйлийн 4.1.7-д "Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлого" гэдэгт албан татвар төлөгчийн дараах орлогыг хамааруулна" гэж, 4.1.7.е-д "Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчөөс Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчид олгосон эрхийн шимтгэлийн орлого, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, биет бус хөрөнгө түрээслүүлсэн, ашиглуулсан болон ашиглах эрхийн орлого, санхүүгийн түрээсийн хүүгийн орлого, техникийн, удирдлагын, зөвлөхийн болон бусад үйлчилгээний орлого" гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд, нэхэмжлэгч хуулийн этгээдийн гадаад улсын 6 оронд гишүүнчлэлийн төлбөр, интернэт урсгалын төлбөр, сервер байршуулсны төлбөр, засвар үйлчилгээний төлбөр, сувгийн түрээсийн төлбөр, апплейкшн ашигласны төлбөр зэргээр нийт 105,748,621,396 төгрөг шилжүүлснийг "Монгол Улсаас эх үүсвэртэй орлого" гадаадын хуулийн этгээдэд олгосонд хамаарна, суутгагчийн үүрэг хүлээнэ гэж үзэв.

          4.4. Учир нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн тухайд, гадаад улсын хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний хүрээнд интернэт сүлжээний харилцан холболт хийдэг, Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр шилэн кабель дамжуулж, Оросын Холбооны Улс болон Бүгд Найрамдах Хятад ард улстай холбож, шилэн кабелийг ашигласны төлбөрөө гадаад улсын хуулийн этгээд нь нэхэмжлэгч хуулийн этгээдэд шилжүүлдэг, энэ нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд орлого болох бөгөөд түүнээс зохих хэсгийг гадаадын хуулийн этгээдэд шилжүүлж байгаа тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн "манайх зөвхөн дамжуулагчийн үүрэг гүйцэтгэж байгаа, орлого олоогүй" гэх тайлбар үндэслэлгүй, нөгөө талаас Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлах интернэт сүлжээг гадаад улсын хуулийн этгээд ашигласны төлбөр тул "Монгол Улсаас эх үүсвэртэй орлого" мөн байна.

           4.5. Гэтэл анхан шатны шүүхээс "нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох "оршин суугч бус албан татвар төлөгч" байхын тулд гадаадын аж ахуйн нэгжийн төлөөний газрын статусаар аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байхаар байна.... нэхэмжлэгч нь дотоодын аж ахуйн нэгж тул хуулийн... агуулгад нийцэхгүй,... Монгол Улсад болон тус улсаас эх үүсвэртэй олсон орлого гэдгийг нотлоогүй" гэх зэргээр Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хуулийн доорх заалтыг буруу тайлбарлажээ. Гэж дүгнэсэн.

Тиймээс НӨАТТХ-ийн дагуу гадагш шилжүүлсэн орлогод албан татвар суутган төлөөгүй нь 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. "Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна: 7.1.4. Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ. 7.2. Монгол Улсад байрладаггүй гадаадын хуулийн этгээд, түүнчлэн оршин суугч бус хувь хүний Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүн 10.0 сая төгрөг ба түүнээс дээш байвал энэ хуулийн 7.1.4 дэх заалт нэгэн адил хамаарна. 7.3.5. Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугч бус этгээд Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн захиалгаар бараа борлуулах., 7.4.9. Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугч бус этгээдээс Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн захиалгаар ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх, 16.1. Албан татвар төлөгч нь бараа, ажил, үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана: 16.1.2. Монгол Улсын иргэн, хуулийн этгээд нь оршин суугч бус буюу Монгол Улсад байрладаггүй этгээдээс энэ хуулийн 7.3.5, 7.4.9-д заасан бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг уг бараа ажил, үйлчилгээний үнэ дээр нэмж авч төсөвт төлөх;"

мөн /2015 оны/ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна:, 7.2. Доор дурдсан үйл ажиллагааг 7.1-д нэгэн адил хамааруулна:, 7.2.5.оршин суугч бус этгээдийн оршин суугч этгээдэд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ;" гэж заасныг; Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу Монгол Улсад байрладаггүй этгээдэд орлогыг шилжүүлэхдээ албан татвар суутган тооцож төсөвт төлөөгүй нь Татварын ерөнхий хуулийн /2008 оны 4 дүгээр зүйлийн 4.1. "Энэ хуульд заасан дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно: 4.1.1. "шилжүүлсэн орлого" гэж гэрээ, хэлцлийн үндсэн дээр хувь хүн, хуулийн этгээдээр гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөрийг тухайн этгээдэд өөрт нь буюу түүний хүсэлтээр бусад этгээдэд бэлэн бусаар шилжүүлснийг; 4.1.6. "татвар суутгагч" гэж татвар төлөгчийн олсон орлогод татварын хуулиар татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг;"

/2019 оны/ Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. Татварын хууль тогтоомжид хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 6.1.19."суутган төлөгч" гэж тухайн төрлийн татварын хуулийн дагуу татвар төлөгчийн төлөх татварыг суутгаж, төсөвт шилжүүлэх, тайлагнах үүрэг бүхий этгээдийг, мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2006 оны хуулийн 5 дугаар зүйл 5.4. "Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчид дараахь аж ахуйн нэгж хамаарна: 5.4.2.энэ хуулийн 5.4.1-д зааснаас бусад хэлбэрээр Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олсон гадаадын аж ахуйн нэгж., 7 дугаар зүйлийн 7.2. "Энэ хуулийн 5.4-т заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлогод албан татвар ногдоно." 17 дугаар зүйлийн 17.2.9 "Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч Монгол Улсад олсон дараах орлогод 20 хувиар: ...г/ Монгол Улсын нутаг дэвсгэр дээр борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний орлого", тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5. "Энэ хуулийн 17.2.1-17.2.3, 17.2.7-17.2.9-д заасан орлогод ногдох албан татварыг мөн хуулийн 4.1.6-д заасан суутгагч ногдуулан суутган авч, ажлын 7 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ.",

/2019 оны/ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7."Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлого" гэдэгт албан татвар төлөгчийн дараах орлогыг хамааруулна: 4.1.7.а. Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн шууд болон цахим хэлбэрээр гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ, Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараанд Монгол Улсад байрладаг албан татвар төлөгч, төлөөний газраас олгосон орлого; 4.1.7.е. Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчөөс Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчид олгосон эрхийн шимтгэлийн орлого, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, биет бус хөрөнгө түрээслүүлсэн, ашиглуулсан болон ашиглах эрхийн орлого, санхүүгийн түрээсийн хүүгийн орлого, техникийн, удирдлагын, зөвлөхийн болон бусад үйлчилгээний орлого; 18 дугаар зүйлийн 18.6.8. "энэ хуулийн 6.10-т заасан журмын дагуу бүртгүүлсэн төлөөний газраас бусад Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн энэ хуулийн 4.1.6, 4.1.7, 8.3-т заасан орлого.", мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4. "заасны дагуу энэ хуулийн 18.6.6, 18.6.8-д заасан орлогод 20 хувиар."

мөн "Татварыг давхардуулж оногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн 22 дугаар зүйлийн 22.1. "Хэлэлцэн тохирогч Улсын байнга оршин суугчийн олж буй энэхүү хэлэлцээрийн өмнөх зүйлүүдэд хөндөгдөөгүй аливаа орлогод зөвхөн хэлэлцэн тохирогч Улсад татвар оногдуулна.", "Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх тухай Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хоорондын хэлэлцээр"-ийн 21 дүгээр зүйлийн 21.1. "Хэлэлцэн тохирогч Улсын байнга оршин суугчийн олж буй энэхүү хэлэлцээрийн өмнөх зүйлүүдэд хөндөгдөөгүй аливаа орлогод зөвхөн Хэлэлцэн тохирч Улсад татвар оногдуулна.”, “Орлого ба хөрөнгийн тухай давхардуулан ногдуулахгүй байх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн 22 дугаар зүйлийн 22.1. “Хэлэлцэн тохиролцож Улсын байнга оршин суугчийн олж буй энэхүү Хэлэлцээрийн өмнөх зүйлүүдэд хөндөгдөөгүй аливаа орлогод зөвхөн Хэлэлцэн тохирогч Улсад татвар оногдуулна.” Гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

4.6. Олон улсын гэрээний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1. Улсын Их Хурал соёрхон баталсан олон улсын гэрээг тухайн олон улсын гэрээг соёрхон баталсан хуулийн хамт "Төрийн мэдээлэл" эмхэтгэлд нийтэлнэ. 30.2.Засгийн газар баталсан олон улсын гэрээг тухайн олон улсын гэрээ баталсан тогтоолын хамт Засгийн газрын тогтоолыг нийтлэх журмын дагуу нийтэлнэ. 31.1. Олон улсын гэрээний эх бичвэрийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хадгална. 32.1. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Монгол Улсын хоёр талт болон олон талт олон улсын гэрээний бүртгэл хөтөлнө. Гэж заасны дагуу Гадаад хэргийн яамны албан бичиг хавтас хэрэгт авагдсан байдаг.

              Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 05. дугаар сарын 21-ны өдрийн 128/ШШ2025/0391 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д зааснаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч “Ж” ХХК-иас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.М, Б.Хнарт холбогдуулан “Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.М, Б.Хнарын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үйлдсэн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №212200001** дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

2.1. Хариуцагч улсын байцаагч нар “Ж” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж,  №212200001** дугаар нөхөн ногдуулалтын актаар 354,993,070,667.26 төгрөгийн зөрчилд 52,161,236,491.49 төгрөгийн нөхөн татвар, 15,648,370,947.45 төгрөгийн торгууль, 9,540,353,694.79 төгрөгийн алданги, нийт 77,349,961,133.73 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.

2.2. Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар:

- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар гаргасан алдагдлыг ирээдүйд шилжүүлэх тооцоог маягт /ТТ-02в/-р 2017 онд алдагдлыг 4,470,741,560 төгрөгөөр, 2019 онд 1,551,196,747.53 төгрөгийг баталгаажуулсан, нийт 6,021,938,307.53 төгрөгийн алдагдлаас 2019 онд 4,547,293,248.15 төгрөгийн борлуулалтын орлогыг дутуу тайлагнасныг дээрх алдагдлаас хааж тооцох, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2020 онд өмнөх жилүүдийн татварын тайлангаар гарсан татварын албаар баталгаажуулсан алдагдлаас тайлант хугацаанд шилжүүлсэн дүн 5,163,312,308.49 төгрөгийг шилжүүлэн тооцсоноос өмнөх жилийн 1,474,645,059.38 төгрөгийн алдагдлыг хааж үлдэх 3,688,667,249.11 төгрөгийн зөрчил,

- Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох Австрали улс руу гишүүнчлэлийн төлбөр гэх 2019 онд 9,839,400 төгрөг, 2020 онд 11,939,236 төгрөг, 2021 онд 11,996,526 төгрөг, нийт 33,775,162 төгрөгийг,

- АНУ руу интернэт урсгалын төлбөр, сервер байршуулсан төлбөр, апп ашиглах төлбөр, засвар үйлчилгээний төлбөр, сувгийн түрээсийн төлбөрийг 2018 онд 12,415,592,167.02 төгрөг, 2021 онд 18,263,926,668.17 төгрөг, нийт 46,786,412,416.07 төгрөг,

- Герман улс руу төхөөрөмжийн түрээсийн төлбөр, интернэт үйлчилгээний төлбөрийг 2018 онд 393,223,447.85 төгрөг, 2019 онд 399,344,367.99 төгрөг, 2020 онд 428,319,669.66 төгрөг, 2021 онд 447,833,159.29 төгрөг, нийт 1,668,720,633.79 төгрөг, БНХАУ руу төхөөрөмжийн түрээсийн төлбөр, интернэт сувгийн төлбөрийг 2018 онд 3,102,276,855.20 төгрөг, 2019 онд 2,224,670,872.50 төгрөг, 2020 онд 4,079,662,177.91 төгрөг, 2021 онд 2,286,864,874.08 төгрөг, нийт 11,693,474,779.69 төгрөг,

- Гонконг улс руу интернэт урсгалын төлбөр, засвар үйлчилгээний төлбөрийг 2018 онд 2,339,799,080.05 төгрөг, 2019 онд 2,099,202,441.22 төгрөг, 2020 онд 3,088,595,161.29 төгрөг, 2021 онд 2,912,445,976.16 төгрөг, нийт 10,440,042,658.72 төгрөг,

- ОХУ руу транзит үйлчилгээний төлбөр, засвар үйлчилгээний төлбөр, сувгийн түрээсийн төлбөрийг 2018 онд 30,433,094,148.19 төгрөг, 2019 онд 22,080,014,780.26 төгрөг, 2020 онд 26,881,871,885.63 төгрөг, 2021 онд 26,353,640,582.82 төгрөг, нийт 105,748,621,396.90 төгрөгийг

тус тус шилжүүлэхдээ албан татвар суутган төлөөгүй зөрчил,

- Монгол Улсад байрладаггүй Австрали улсад байрладаг "A" компанид гишүүнчлэлийн төлбөрийг 2019 онд 9,839,400.00 төгрөг, 2020 онд 11,939,236.00 төгрөг, 2021 онд 11,996,526 төгрөг, нийт 33,775,162.00 төгрөгийг,

- АНУ-д байрладаг "L" LLC, "G", "Pl", "", "N", "C", "M", "C", "Ch" зэрэг компаниудад интернэт урсгалын төлбөр, сервер байршуулсан төлбөрийг 2018 онд 12,415,592,167.02 төгрөг, 2019 онд 10,155,73,717.41 төгрөг, 2020 онд 5,951,154,863.46 төгрөг, 2021 онд 18,263,926,668.17 төгрөг, нийт 46,786,412,416.07 төгрөгийг,

- ХБНГерман улсад байрлах "D", "N" зэрэг компаниудад  төхөөрөмжийн түрээсийн төлбөр, интернэт үйлчилгээний төлбөрийг 2018 онд 393,223,447.85 төгрөг, 2019 онд 399,344,357.99 төгрөг, 2020 онд 428,319,669.66 төгрөг, 2021 онд 447,833,158.29 төгрөг, нийт 1,668,720,633.79 төгрөгийг, БНХАУ-д байрлах "Ch", "Ch", "B " зэрэг компаниудад төхөөрөмжийн түрээсийн төлбөр, интернэт сувгийн төлбөрийг 2018 онд 3,102,276,855.20 төгрөг, 2019 онд 2,224,670,872.50 төгрөг, 2020 онд 4,079,662,177.91 төгрөг, 2021 онд 2,286,864,874.08 төгрөг, нийт 11,693,474,779.69 төгрөгийг,

- Гонгконг улсад байрлах "PCCW", "Ch", "HKIX", "E" зэрэг компаниудад интернэт урсгалын төлбөр, засвар үйлчилгээний төлбөрийг 2018 онд 2,339,799,080.05 төгрөг, 2019 онд 2,099,202,441.22 төгрөг, 2020 онд 3,088,595,161.29 төгрөг, 2021 онд 2,912,445,976.16 төгрөг, нийт 10,440,042,658.72 төгрөгийг,

- ОХУ-д байрлах "U", "R", "F" limited, "Ch /Russia/", "M", " T", "M", "Tr", "P " зэрэг компаниудад транзит үйлчилгээний төлбөр, засвар үйлчилгээний төлбөр, сувгийн түрээсийн төлбөрийг 2018 онд 30,433,094,148.19 төгрөг, 2019 онд 22,080,014,780.26 төгрөг, 2020 онд 26,881,871,885.63 төгрөг, 2021 онд 26,353,640,582.82 төгрөг, нийт 105,748,621,396.90 төгрөгийг

тус тус шилжүүлэхдээ аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулан суутган тооцож төсөвт төлөөгүй гэх үндэслэлээр  

нийт 354,993,070,667.26 төгрөгийн татварын зөрчилд 2019-2020 оны нийт 6,021,938,307.53 төгрөгийн алдагдлыг бууруулж, 52,161,236,491.49 төгрөгийн нөхөн татвар, 15,648,370,947.45 төгрөгийн торгууль, 9,540,353,694.81 төгрөгийн алданги, нийт 77,349,961,133.73 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.

 

3. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан гэх зөрчлийн тухайд:

3.1. “Ж” ХХК нь 2019 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 46,578,259,533.08 төгрөгийн орлого, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 42,030,966,284.93 төгрөгийн орлогыг тус тус тайлагнаж, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд орлогыг 4,547,293,248.15 төгрөгөөр дутуу тайлагнасан бөгөөд тухайн цаг хугацаанд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг аккруэл сууриар, харин нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд борлуулалтын орлогыг мөнгөн сууриар бүртгэдэг байсан байна.

Татварын байгууллагаас нэхэмжлэгч компанийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар гаргасан алдагдлыг ирээдүйд шилжүүлэх тооцоог 2017 онд 4,470,741,560.00 төгрөгөөр, 2019 онд 1,551,196,747.53 төгрөгөөр тус тус  баталгаажуулсан.

3.2. Хариуцагчаас “Ж” ХХК-ийг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаа нэмэгдсэн өртгийн албан татваргүй, өөрөөр хэлбэл цэвэр борлуулалтаар бүртгэх ёстой байсан атал 2019 оны авлагаа 4,547,293,248.15 төгрөгөөр бууруулан и-баримтаар нөхөж шивсэн гэх боловч татварын хяналт шалгалтын явцад энэ талаарх холбогдох баримтыг гаргаж өгөөгүй, гаргаж өгөх боломжгүй гэх тайлбарыг хийсэн гэх үндэслэлээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

3.3. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2006 оны / хуулийн 18 дугаар зүйлийн 18.1. Албан татвар төлөгчийн татварын жилийн албан татвар ногдуулах орлогод албан татварыг ногдуулна, 19 дүгээр зүйлийн 19.2. Харьяалах татварын албаар баталгаажуулсан ирээдүйд шилжүүлэн тооцох алдагдлыг тухайн алдагдал гарсан татварын жилийн дараах дараалсан дөрвөн жил бүр албан татвар ногдуулах орлогын нийт дүнгийн 50 хувиар хязгаарлан хасаж тооцно, 19.9. Энэ хуулийн 19.1-д заасан алдагдалд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх татварын тайлангаар гарсан болон татварын албаны баталгаажуулаагүй алдагдал хамаарахгүй гэж тус тус заасан.

3.4. №212200001** дугаар нөхөн ногдуулалтын актаар 2017, 2019 онуудад   нийт 6,021,938,307.53 төгрөгийн баталгаажуулсан алдагдлаас 2019 онд 4,547,293,248.15 төгрөгийн борлуулалтын орлогыг дутуу тайлагнасныг дээрх алдагдлаас хааж тооцохоор аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2020 онд өмнөх жилүүдийн татварын тайлангаар гарсан татварын албаар баталгаажуулсан алдагдлаас тайлант хугацаанд шилжүүлсэн дүн 5,163,312,308.49 төгрөгийг шилжүүлэн тооцсоноос өмнөх жилийн 1,474,645,059.38 төгрөгийн алдагдлыг хааж үлдэх 3,688,667,249.11 төгрөгийн зөрчилд нэхэмжлэгчид хариуцлага тооцсоныг үгүйсгэх үндэслэлгүй байна.

3.5. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2006 оны / хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. Албан татвар төлөгч нь нягтлан бодох бүртгэлийн аккруэл сууриар гаргасан улирал, жилийн татварын тайланг үндэслэн жилийн эхнээс өссөн дүнгээр орлого болон төлөх албан татвараа өөрөө үнэн зөв тодорхойлж төсөвт төлнө гэж заасан. Татварын ерөнхий  /2008 оны / хуулийн 43 дугаар зүйлд татвар ногдуулах, төлөх, тайлагнах журмыг, 44 дүгээр зүйлд татвартай холбогдсон баримтын хэрхэн  бүрдүүлэх, бүртгэл хөтлөх, хадгалах талаар зохицуулсан. Тухайлбал 43.1.Татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлнө, 44.1.Татвар төлөгч нь хууль тогтоомжийн дагуу татвар ногдох зүйл, төлөх татварын хэмжээг тодорхойлох баримтыг цахим, эсхүл цаасан хэлбэрээр бүрдүүлж, хуулийн этгээдийн тухайд нягтлан бодох бүртгэл, хувь хүний тухайд энгийн бүртгэл хөтөлнө гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд “Ж” ХХК нь татвар төлөгч болохын хувьд орлого болон төлөх татвараа өөрөө  үнэн зөв тодорхойлж төсөвт төлөх үүрэгтэйгээс гадна төлөх татварын хэмжээг тодорхойлсон баримтыг цахим, эсхүл цаасан хэлбэрээр бүрдүүлж, нягтлан бодох бүртгэл хөтлөх үүрэгтэй байна.  

3.6 Анхан шатны шүүх “... хяналт шалгалтын явцад татвар төлөгчөөс өөрийн татварын ногдлыг тодорхойлсон татварын тайланд үндэслэн “аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан” гэж дүгнэж, татварын албаар баталгаажсан ирээдүйд шилжүүлэн тооцох алдагдлыг албан татвар ногдуулах орлогоос хасаж тооцсон нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн, үндэслэлтэй шийдвэр байна” гэж зөв дүгнэсэн атлаа хийсэн дүгнэлттэйгээ зөрчилдсөн шийдвэр гаргасан нь ойлгомжгүй байна.

Тухайлбал, шүүхийн шийдвэрт “нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн дагуу бусад аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээний дагуу 2017, 2018, 2019 онд үзүүлсэн үйлчилгээний төлбөрийн тооцоо нийлж баталгаажуулсан байсан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн /татварын хянан шалгалтын явцад гаргаж өгөөгүй/ “Ё” ХХК, “С” ХХК, “С” ХХК, “Ю” ХХК, “С” ХХК, “С“ ХХК, “М” ХХК-тай тооцоо нийлсэн акт, тооцооны үлдэгдлийг баталгаажуулсан хуудас, өглөгийн тулган баталгgажуулах захидал болон дансны хуулгаар тогтоогдож байна” гэх дүгнэлтийг хийж “ ... дээрх баримтыг судлан үзэж, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан эсэхийг дахин дүгнэх шаардлагатай” гэсэн үндэслэлээр маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

3.7. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “Шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан.    

Энэ нь шүүх хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэсний үндсэн дээр маргаан бүхий актыг хүчингүй болгохын оронд хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд нэмж тодруулах зүйл нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тохиолдолд л нөхцөл байдлыг тодруулах үүргийг захиргаанд хуульд заасан хугацаагаар түр өгч байгаа зохицуулалт гэж ойлгох нь зүйтэй.

3.8. Маргаан бүхий энэ тохиолдолд улсын байцаагчаас татварын хяналт шалгалтын үед аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан зөрчилд холбогдуулан баримт шаардахад нэхэмжлэгчээс гаргаж өгөөгүй, гаргаж өгөх боломжгүй гэсэн атлаа шүүхэд 2023 оны 08 дугаар сарын 02-ний өдөр нэхэмжлэл гаргаж, бүрдүүлбэр хангуулах хугацааг тогтоосноор 2023 оны 08 дугаар сарын 18-ний өдөр захиргааны хэрэг үүсгэсний дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусад аж ахуйн нэгжүүдэд 2017, 2018, 2019 онд үзүүлсэн үйлчилгээний төлбөрийн тооцоо нийлж баталгаажуулсан гэх дээр дурдсан нэр бүхий компаниудтай тооцоо нийлсэн актыг шинээр нотлох баримтаар гаргаж  өгснийг үндэслэн шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхээргүй байна.

3.9. Учир нь дээр дурдсанчлан “Ж” ХХК-ийн орлого болон төлөх татвараа өөрөө  үнэн зөв тодорхойлж, төсөвт төлөх үүрэгтэйгээс гадна төлөх татварын хэмжээг тодорхойлсон баримтыг цахим, эсхүл цаасан хэлбэрээр бүрдүүлж, нягтлан бодох бүртгэл хөтлөх хуульд заасан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй хууль бус эс үйлдэхүйн улмаас  шүүх маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхэд татварын хяналт шалгалтын үед гаргаж өгөөгүй, актын  үндэслэлд тусгагдаагүй баримтыг үнэлэх боломжгүй бөгөөд эдгээр шинэ баримтыг үнэлж хариуцагчийг дахин шинэ акт гарга хэмээн шүүхээс даалгаж шийдвэрлэх нь ойлгомжгүй бөгөөд Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд баримтлах “зайлшгүй байх”, “тодорхой байх”, “шударга байх”, “үр ашигтай байх” зарчимд нийцэхгүй.

Нөгөөтээгүүр, хуулиар тогтоосон албан татвар нь дээрх хуулийн зарчимд нийцсэн байхаас гадна улсын төсвийн санхүүжилтийн эх үүсвэр болохын хувьд нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэгдсэн, нийтийн захиргааны үйл ажиллагаа саадгүй хэрэгжих ёстой гэсэн үзэл санаанд үндэслэгдсэн болохыг анхаарах шаардлагатай.  

3.10. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “...ерөнхий нягтлан бодогч гадагшаа сургуульд яваад шинэ хүн ажилд авсан байсан ... ажлаа хүлээж аваад удаагүй байсан учраас баримтуудаа гаргаж өгч чадаагүй” гэх тайлбарыг үндэслэн хариуцагчийн ногдуулсан актыг үгүйсгэх боломжгүй бөгөөд хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “... нягтлан бодох бүртгэл хангалтгүй байсан газраас засварлаад баримт гаргахыг үгүйсгэхгүй тул шинээр гаргасан актуудыг үндэслэх боломжгүй” гэх тайлбарыг буруутгах боломжгүйг дурдах нь зүйтэй.

3.11. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан гэх зөрчилд  хариуцлага тооцсоныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

4. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төсөвт төлөөгүй гэх зөрчлийн тухайд: 

4.1. “Ж” ХХК нь

- Австрали улс руу 2019-2021 онд нийт 33,775,162.00 төгрөгийн гишүүнчлэлийн төлбөр,

- АНУ-руу 2018-2021 онд нийт 46,786,412,416.07 төгрөгийн интернэт урсгалын төлбөр, сервер байршуулсан төлбөр, апп ашиглах төлбөр, засвар үйлчилгээний төлбөр, сувгийн түрээсийн төлбөр,

- Герман улс руу 2018-2021 онд нийт 1,668,720,633.79 төгрөгийн төхөөрөмжийн түрээсийн төлбөр, интернэт үйлчилгээний төлбөр,

- БНХАУ-руу 2018-2021 онд нийт 11,693,474,779.69 төгрөгийн төхөөрөмжийн түрээсийн төлбөр, интернэт сувгийн төлбөр,

- Хонгконг улс руу 2018-2021 онд нийт 10,440,042,658.72 төгрөгийн интернэт урсгалын төлбөр, засвар үйлчилгээний төлбөр,

-ОХУ-руу 2018-2021 онд нийт 105,748,621,396.90 төгрөгийн транзит үйлчилгээний төлбөр, засвар үйлчилгээний төлбөр, сувгийн түрээсийн төлбөрийг тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдох бөгөөд энэхүү үйл баримттай талууд маргаагүй.

Дээрх 105,748,621,396.90 төгрөгийг шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөөгүй нийт 172,641,232.555.31 төгрөгийн зөрчилд 17,264,123,255.52 төгрөгийн нөхөн 5,179,236,976.65 төгрөгийн торгууль, 3,155,526,784.91 төгрөгийн алданги, нийт 25,598,887,017.08 төгрөгийн төлбөр ногдуулсан.

          4.2. Мөн Монгол Улсад байрладаггүй

- Австрали улсад байрлах "А" компанид 2019-2021 онд нийт 33,775,162.00 төгрөгийн гишүүнчлэлийн төлбөр,

- АНУ-д байрлах "LC" LLC, "GC", "PG", "Z", "N", "C", "MN", "СВС", "СТА согр" компаниудад 2018-2021 онд нийт 46,786,412,416.07 төгрөгийн интернэт урсгалын төлбөр, сервер байршуулсан төлбөр, апп ашиглах төлбөр, засвар үйлчилгээний төлбөр, сувгийн түрээсийн төлбөр,

- ХБНГУ-д байрлах "D", "NT" компаниудад 2018-2021 онд нийт 1,668,720,633 төгрөгийн төхөөрөмжийн түрээсийн төлбөр, интернэт үйлчилгээний төлбөр,

- БНХАУ-д байрлах "CU", "СМ", "ВН" компаниуд руу 2018-2021 онд нийт 11,693,474,779.69 төгрөгийн төхөөрөмжийн түрээсийн төлбөр, интернэт сувгийн төлбөр,

- Хонгконг улсад байрлах "PCCW", "CTG", "H", "E" компаниуд руу 2018-2021 онд нийт 10,440,042,658.72 төгрөгийн интернэт урсгалын төлбөр, засвар үйлчилгээний төлбөр зэргийг 

Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн гадаад харилцагчийн нэр бүрээр нээсэн "310100- харилцагчийн тооцооны жагсаалт" данс, Хасбанкны ... тоот долларын харилцах дансны гүйлгээгээр тус тус шилжүүлсэн нь тогтоогдох бөгөөд энэхүү үйл баримт болон үнийн дүнтэй талууд маргаагүй.

5. Анхан шатны шүүх “... шилжүүлсэн төлбөр нь Монгол Улсаас эх үүсвэртэй орлого мөн бөгөөд нэхэмжлэгч суутган төлөгчийн үүргийг хүлээх болохыг Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 001/ХТ2024/0098 дугаартай  тогтоолд дүгнэсэн тул анхан шатны шүүх энэ талаар дахин дүгнэлт хийхгүй бөгөөд

дараах үндэслэлээр маргаан бүхий энэ тохиолдолд олон улсын эрх зүйн хэм хэмжээг захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа хэрэглэх боломжтой, харин давхар даатгалын гэрээг хэрэглэх нөхцөлийг хангаагүй гэж үзэв” гэх дүгнэлтийг хийсэн атлаа “... Олон улсын харилцаа холбооны журмыг хэрэглэх боломжтой бөгөөд мөн журмын 8.3.1 дэх заалтад заасан “онцгой нөхцөл байдалд авах арга хэмжээ” байгаа эсэхийг татварын хяналт шалгалтын явцад нотлох баримт цуглуулж тогтоосны үндсэн дээр дахин шийдвэр гаргах шаардлагатай үүнийг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн байна” гэх үндэслэлээр маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна.

5.1. Учир нь дээр дурдсанчлан хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд нэмж тодруулах зүйл нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тохиолдолд л нөхцөл байдлыг тодруулах үүргийг захиргаанд хуульд заасан хугацаагаар түр өгч байгаа зохицуулалт гэж ойлгох тул нэгэнт хариуцагч Олон улсын харилцаа холбооны журмыг хэрэглэх боломжгүй гэсэн байр сууриа байнга илэрхийлсээр байхад “онцгой нөхцөл байдалд авах арга хэмжээ” байгаа эсэхийг хаанаас, ямар нотлох баримтыг цуглуулж тогтоосны үндсэн дээр дахин ямар шийдвэр гаргах нь ойлгомжгүй байх тул шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх,  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэв.   

5.2. Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ гэж, Олон улсын гэрээний тухай /2016 оны/ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1. Улсын Их Хурал дараахь олон улсын гэрээг заавал соёрхон батална, 8.1.5. чөлөөт худалдаа, давхар даатгал, хөрөнгө оруулалттай холбогдсон олон улсын гэрээ, 30 дугаар зүйлийн 30.1. Улсын Их Хурал соёрхон баталсан олон улсын гэрээг тухайн олон улсын гэрээг соёрхон баталсан хуулийн хамт "Төрийн мэдээлэл" эмхэтгэлд нийтэлнэ, 30.2.Засгийн газар баталсан олон улсын гэрээг тухайн олон улсын гэрээ баталсан тогтоолын хамт Засгийн газрын тогтоолыг нийтлэх журмын дагуу нийтэлнэ, 31 дүгээр зүйлийн 31.1. Олон улсын гэрээний эх бичвэрийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хадгална, 32 дугаар зүйлийн 32.1. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Монгол Улсын хоёр талт болон олон талт олон улсын гэрээний бүртгэл хөтөлнө гэж,

Улсын дээд шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн "Монгол Улсын олон улсын гэрээ болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг шүүхийн практикт хэрэглэх тухай" 09 дүгээр тогтоолын 3-т "Олон улсын гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан үндэсний хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж уг гэрээнд тусгайлан заагаагүй, Монгол Улсын Үндсэн хуульд харшлаагүй, албан ёсоор нийтлэгдсэн олон улсын гэрээний заалт Монгол Улсын нутаг дэвсгэрт шууд үйлчлэх буюу өөрөө биелэгдэх шинжтэй байна гэж тус тус заасан.

5.3. Эдгээр хуулийн зохицуулалт болон Улсын дээд шүүхийн тогтоолоос дүгнэхэд Монгол Улсад Олон улсын гэрээ шууд үйлчлэхэд дээрх холбогдох хуульд заасан урьдчилсан нөхцөлүүд нэгэн зэрэг хангагдсан байж гэмээн дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчлэхээр байна. Гэтэл маргаан бүхий энэ тохиолдолд АНЭУ-ын Дубай хотноо 2012 онд хуралдсан Олон улсын цахилгаан холбооны бага хурлаас баталсан Төгсгөлийн баримт бичиг болох Олон улсын харилцаа холбооны журмыг Монгол Улсын Их Хурлаас одоогийн байдлаар соёрхон батлаагүй, Төрийн мэдээлэл эмхэтгэлд албан ёсоор нийтлээгүй нь тогтоогдож байна.

5.4 Нөгөөтээгүүр, хэрэгт нотлох баримтаар авагдсан Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03/206, мөн оны 04 дүгээр сарын 17-ний өдрийн 02/855, Гадаад харилцааны яамны 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 09/6692 тоот албан бичгээр  Дубай хотноо 2012 онд хуралдсан Олон улсын цахилгаан холбооны бага хурлаас баталсан Төгсгөлийн баримт бичгийг Улсын Их хурлаас соёрхон батлаагүйгээс гадна гарын үсэг зурсан улсын тоонд Монгол Улс байхгүй байх бөгөөд Гадаад харилцааны яамны 2025 оны 03 дугаар сарын 27-ний өдрийн 03/1507 албан бичгээр ”... Олон улсын цахилгаан холбооны бага хурлаас баталсан Төгсгөлийн баримт бичгийг Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрмийн зохицуулалтын дагуу мөрдөх болон түр мөрдөх талаар Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдсэн тухай баримт бичиг Гадаад харилцааны яамны төв архивд хадгалагдаагүй” гэснийг тэмдэглэх нь зүйтэй.

5.5. Хэдийгээр Монгол Улс Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллагын гишүүн орон бөгөөд Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллагын үндсэн дүрэм, конвенци тэдгээрт орсон нэмэлт өөрчлөлтийг Улсын Их Хурлаас 1994, 2003, 2015 онуудад соёрхон баталсан байх боловч Улсын Их Хурлаас соёрхон батлаагүй АНЭУ-ын Дубай хотноо 2012 онд хуралдсан Олон улсын цахилгаан холбооны бага хурлаас баталсан Төгсгөлийн баримт бичиг Олон улсын харилцаа холбооны журмыг маргаан бүхий энэ тохиолдолд дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил татварын нөхөн ногдуулалтын актад шууд хамааруулан хэрэглэх боломжгүй байна.   

5.6. Өөрөөр хэлбэл, Олон улсын харилцаа холбооны журмын холбогдох заалт буюу 8.3.1. Тухайн улсын үндэсний хууль тогтоомжийн дагуу олон улсын харилцаа  холбооны үйлчилгээний хураамжийн төлбөрт төсвийн татвар ногдуулдаг бол, онцгой нөхцөл байдалд авах арга хэмжээнээс бусад тохиолдолд, тус татварыг зөвхөн тухайн улсын хэрэглэгчдэд үзүүлсэн олон улсын үйлчилгээний төлбөрт ногдуулж , нэхэмжилсэн улсдаа төлнө” гэсэн заалт нь давхар татварын харилцааг зохицуулсан байх бөгөөд Монгол Улсын Их Хурлаар соёрхон батлаагүй, албан ёсоор нийтлэгдээгүй олон улсын гэрээ нь дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил  үйлчлэх хууль зүйн үндэслэлгүй.

5.7. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт “... Олон улсын харилцаа холбооны журмыг хэрэглэх боломжтой бөгөөд мөн журмын 8.3.1 дэх заалтад заасан “онцгой нөхцөл байдалд авах арга хэмжээ” байгаа эсэхийг татварын хяналт шалгалтын явцад нотлох баримт цуглуулж тогтоосны үндсэн дээр дахин шийдвэр гаргах шаардлагатай” гэсэн нь уг журмыг шүүх хэрэглэх боломжгүй боловч татварын улсын байцаагч хэрэглэх боломжтой мэтээр утга агуулгын хувьд зөрчилтэй дүгнэлт хийсэн нь буруу байна.

6. Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар “Ж” ХХК-ийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төсөвт төлөөгүй гэх зөрчлийн тухайд холбогдох татварын хууль тогтоомжид заасны  дагуу хянан үзвэл: 

6.1.Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1.1."шилжүүлсэн орлого" гэж гэрээ, хэлцлийн үндсэн дээр хувь хүн, хуулийн этгээдээр гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөрийг тухайн этгээдэд өөрт нь буюу түүний хүсэлтээр бусад этгээдэд бэлэн бусаар шилжүүлснийг; 4.1.6."татвар суутгагч" гэж татвар төлөгчийн олсон орлогод татварын хуулиар татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг; 

Татварын ерөнхий хуулийн /2019 оны/ 6 дугаар зүйлийн 6.1.19."суутган төлөгч" гэж тухайн төрлийн татварын хуулийн дагуу татвар төлөгчийн төлөх татварыг суутгаж, төсөвт шилжүүлэх, тайлагнах үүрэг бүхий этгээдийг; 6.1.20."татвар төлөгч" гэж татварын хууль тогтоомжийн дагуу татвар төлөх үүрэг бүхий этгээд, эсхүл суутган төлөгчийг; гэж,

6.2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 5 дугаар зүйл 5.4-т Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчид ямар аж ахуйн нэгж хамаарахыг заасан бөгөөд 5.4.2.энэ хуулийн 5.4.1-д зааснаас бусад хэлбэрээр Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олсон гадаадын аж ахуйн нэгж., 7 дугаар зүйлийн 7.2. "Энэ хуулийн 5.4-т заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлогод албан татвар ногдоно." 17 дугаар зүйлийн 17.2.9 "Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч Монгол Улсад олсон дараах орлогод 20 хувиар: ...г/ Монгол Улсын нутаг дэвсгэр дээр борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний орлого", 21 дүгээр зүйлийн 21.5. "Энэ хуулийн 17.2.1-17.2.3, 17.2.7-17.2.9-д заасан орлогод ногдох албан татварыг мөн хуулийн 4.1.6-д заасан суутгагч ногдуулан суутган авч, ажлын 7 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ." гэж,

6.3. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2019 оны / 4 дүгээр зүйлийн 4.1.7-т Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлого гэдэгт албан татвар төлөгчийн ямар орлогыг хамааруулахыг тусгайлан заасан бөгөөд 4.1.7.а. Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн шууд болон цахим хэлбэрээр гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ, Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараанд Монгол Улсад байрладаг албан татвар төлөгч, төлөөний газраас олгосон орлого; 4.1.7.е. Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчөөс Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчид олгосон эрхийн шимтгэлийн орлого, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, биет бус хөрөнгө түрээслүүлсэн, ашиглуулсан болон ашиглах эрхийн орлого, санхүүгийн түрээсийн хүүгийн орлого, техникийн, удирдлагын, зөвлөхийн болон бусад үйлчилгээний орлого; 18 дугаар зүйлийн 18.6.8. "энэ хуулийн 6.10-т заасан журмын дагуу бүртгүүлсэн төлөөний газраас бусад Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн энэ хуулийн 4.1.6, 4.1.7, 8.3-т заасан орлого.", мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4. "заасны дагуу энэ хуулийн 18.6.6, 18.6.8-д заасан орлогод 20 хувиар" гэж,

6.4. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 7 дугаар зүйлийн 7.1-т хуульд өөрөөр заагаагүй бол ямар төрлийн  бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахыг тодорхой заасан, тухайлбал, 7.1.4. Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ. 7.2. Монгол Улсад байрладаггүй гадаадын хуулийн этгээд, түүнчлэн оршин суугч бус хувь хүний Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүн 10.0 сая төгрөг ба түүнээс дээш байвал энэ хуулийн 7.1.4 дэх заалт нэгэн адил хамаарна. 7.3.5. Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугч бус этгээд Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн захиалгаар бараа борлуулах., 7.4.9. Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугч бус этгээдээс Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн захиалгаар ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх, 16.1. Албан татвар төлөгч нь бараа, ажил, үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана: 16.1.2. Монгол Улсын иргэн, хуулийн этгээд нь оршин суугч бус буюу Монгол Улсад байрладаггүй этгээдээс энэ хуулийн 7.3.5, 7.4.9-д заасан бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг уг бараа ажил, үйлчилгээний үнэ дээр нэмж авч төсөвт төлөх;" гэж,  

6.5. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015 оны/ 7 дугаар зүйлийн 7.1-д хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна:, 7.2. Доор дурдсан үйл ажиллагааг 7.1-д нэгэн адил хамааруулна:, 7.2.5.оршин суугч бус этгээдийн оршин суугч этгээдэд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ;" гэж тус тус хуульчилсан.    

6.6. Дээрх хуулийн зохицуулалтыг энэхүү маргаанд холбогдуулан авч үзвэл  хариуцагч татварын улсын байцаагч нар албан томилолт болон ерөнхий удирдамжид заасны дагуу “Ж” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж,  №212200001** дугаар нөхөн ногдуулалтын актаар дээр дурдсанчлан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төсөвт төлөөгүй гэх нийт 354,993,070,667.26 төгрөгийн зөрчилд, 52,161,236,491.49 төгрөгийн нөхөн татвар, 9,540,353,694.79 төгрөгийн алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.

6.7. Харин тус актаар нийт 354,993,070,667.26 төгрөгийн зөрчилд 15,648,370,947.45 төгрөгийн торгууль оногдуулсныг дараахь үндэслэлээр хассан өөрчлөлтийг  №212200001** дугаар нөхөн ногдуулалтын актад оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

6.8.Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.1, 11.19.1.2 заалтыг үндэслэн нийт 354,993,070,667.26 төгрөгийн зөрчилд, 52,161,236,491.49 төгрөгийн нөхөн татвар,  15,648,370,947.45 төгрөгийн торгууль оногдуулсан.

 Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2019 оны 03 дугаар сарын 22-ний өдрийн хуулийг Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн бөгөөд энэхүү өөрчлөлтөөс өмнө Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд Татварын ерөнхий хууль зөрчсөн, 11.19.1. татвар төлөгч хүн, хуулийн этгээд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 1.1.-1.4-т заасан зөрчлийг үйлдсэн бол татварыг нөхөн төлүүлж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.   

6.9. Маргаан бүхий энэ тохиолдолд хариуцагч нар “Ж” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн

1.1.татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, эсхүл бусад хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, эсхүл нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан,

1.2. татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн,

гэж заасныг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр нийт 52,161,236,491.49 төгрөгийн нөхөн татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хариуцлагыг хүлээлгэж,  15,648,370,947.45 төгрөгийн торгууль оногдуулсан.

6.10. Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3-д зааснаар нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын  тайланд тусгахгүй орхигдуулах замаар татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж , нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулахаар заасан бөгөөд мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д татварын улсын байцаагчийн бүрэн эрхийг зааж, 29.1.5.татвар суутгагч хувь хүн, хуулийн этгээд нь бусдад олгох хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод татвар ногдуулж, суутган авч төсөвт төлөөгүй бол түүнийг уг этгээдийн хөрөнгөөс нөхөн төлүүлэх;, гэж тус тус заасан байсан.

Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/ 2019 оны 03 дугаар сарын 22-ний өдөр батлагдсантай уялдуулж Зөрчлийн тухай хуулийн 11.19 зүйлд мөн өдөр дээр дурдсан өөрчлөлт орсон бөгөөд эдгээр хуулийн зохицуулалтаас дүгнэхэд  татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгч гэдэгт татвар суутгагчийг хамааруулахгүй бөгөөд хариуцагч нар “Ж” ХХК-ийг татвар суутган төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн энэ тохиолдолд шилжүүлсэн орлогод татвар ногдуулж, суутган төлөгчийн хөрөнгөөс алдангийн хамт нөхөн төлүүлэх эрхтэй байна. /Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 137 дугаар тогтоол, 2022 оны 10 дугаар сарын 10-ны 0062 дугаар тогтоол/.

6.9. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч компанийг татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан  гэдэг агуулгаар биш харин “...татвар суутган төлөх үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан” гэснийг дурьдах нь зүйтэй. 

6.10. Иймд дээрх үндэслэлээр  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т зааснаар шүүхийн шийдвэрт бүхэлд нь өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн хүчингүй болгохоор маргаж буй  актаар ногдуулсан төлбөрийн хэмжээг нийт 15,648,370,947.45 төгрөгөөр багасгаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэх, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хангаагүй болно.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дах заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 391 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.7, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015 оны/  4 дүгээр зүйлийн 4.1.6 а, 4.1.6 б, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.2.5, 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2019 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1.7, 4.1.7 а, 4.1.7 е, 18 дугаар зүйлийн 18.6.8, 20 дугаар зүйлийн 20.2.4-д заасныг тус тус баримтлан “Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.М, Б.Хнарын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн  №212200001** дугаар нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөрийн хэмжээг нийт 15,648,370,947.45 төгрөгөөр багасгасугай” гэж өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                       Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                        О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                        Н.ДОЛГОРСҮРЭН