Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ//653

 

2023         06          28                                  2023/ШЦТ//653

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Халиунаа

улсын яллагч Э.Уранчимэг

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Уранчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Бод холбогдох эрүүгийн 2309000001181 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар

 Шүүгдэгч Б.Б нь "Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянгийн зам дагуу явж байсан БМий Аяфоне-13 про макс загварын хар өнгөтэй гар утсыг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,950,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан мэдүүлгийн болон бичмэл нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь "Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянгийн зам дагуу явж байсан БМий Аяфоне-13 про макс загварын хар өнгөтэй гар утсыг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,950,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн.

Шүүгдэгч Б.Бод холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь "Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянгийн зам дагуу явж байсан БМий Аяфоне-13 про макс загварын хар өнгөтэй гар утсыг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,950,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь: насанд хүрээгүй хохирогч БМий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/, хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ий 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн СБ1-23-1003 дугаартай дүгнэлт /хх-ийн 11-12 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюунгэрэлийн бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 72 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал шүүгдэгч шүүгдэгч Б.Б нь "Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянгийн зам дагуу явж байсан БМий Аяфоне-13 про макс загварын хар өнгөтэй гар утсыг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,950,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Б.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Энэ хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.М-ий Айфоне-13 про макс гар утсыг биет байдлаар буцаан өгсөн байх тул шүүгдэгч Б.Быг бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас санал болгож, шүүгдэгч Б.Бын хүлээн зөвшөөрсөн 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,7 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Быг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг оршин суугаа газар болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс эмнэлэгийн тусламж үйлчилгээ авах, хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалуулахаас бусад тохиолдолд явахыг 6 сарын хугацаанд хориглосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Б.Бод хяналт ажиллахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шалгах ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг  тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                        Б.ОТГОНЦЭЦЭГ