Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/234

 

 

 

 

 

 

 

 

 

    2023              04              06                                             2023/ШЦТ/234

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгонбуян,   

улсын яллагч А.*******,

шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 2310000000085 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ний өдөр ** төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, *** тоотод оршин суудаг, урьд *** дугаар шийтгэх тогтоолоор 251 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, ******* овогт *******ийн ******* /РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 30-ны шөнийн 00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, ******* хороололд үйл ажиллагаа явуулдаг караокед Ц.*******тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, биед нь дээд үүдэн нэг шүдний булгарал, нэг шүдний эмтрэл, дээд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд зулгарал бүхий гэмтэл учруул, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           1.Шүүгдэгч Д.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

2.Хохирогч Ц.*******ын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би энэ талаар 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө бүгдийг нь ярьсан. Одоо надад тухайн асуудлаар нэмж ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дахь тал),

3. Хохирогч Ц.*******ын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр би найз *******, *******, *******, , , нарын хамт ******* хороололд байрлах караокед найз *******ийн төрсөн өдрийг тэмдэглэж 3 цаг суусан. Тэгээд бид нар караокены цаг нь дуусаад задгай талбайд бүжиглэсэн. Намайг бүжиглэж байхад нэг эрэгтэй хүн миний ар нуруу хэсэг рүү гараараа тохойлдохоор нь би түүнд хандан чи яагаад байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгтэл миний өөдөөс чи өөрөө яагаад байгаа юм цаашаагаа бүжиглээч гэж хэлсэн. Тэгээд би түүнд хандан би зүгээр бүжиглэж байна ш дээ гэж хэлэхэд хоёулаа ийшлэх үү гэж тэр залуу надад хэлсэн. Тэгэхээр нь би тухайн залууг за тэгье гэж хэлээд аваад явсан. Тэгээд би тухайн залуутай баарны буланд очоод уулзах гэтэл намайг шууд цохисон. Тэгэхэд миний зүүн талын үүдэг шүдний хажуу талын шүд шууд хугараад унасан. Би тухайн залууг танихгүй. ******* хорооллын залуу л байх. Мөн уруул язарсан. Өөр гэмтэл байхгүй...” (хавтаст хэргийн 17 дахь тал),

4. Гэрч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугар сарын 30-ны өдөр миний төрсөн өдрийг манай найзууд тэмдэглэхээр болсон. Тэгээд тухайн өдөр манай найзууд болох ******* түүний эхнэр , , ******* түүний эхнэр ******* нарын хамт бид нар Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо ******* хороололд караоке орж дуулсан. Тэгээд бид нар дуулж байгаад бааранд орж бүжиглэхээр болсон. Тэгээд бааранд ороод бүжиглэж байтал манай найз Ц.******* нэг залуутай муудалцаж байсан. Түүнийг манай найз салгатал тухайн эрэгтэй хүн *******ын нүүр хэсэгт нь нэг удаа гараараа цохисон. Тэгээд түүнийг салгахад ийг тухайн эрэгтэй хүн бас нэг удаа гараараа цохисон. Тэгээд зодоон болох гээд байхаар нь бид нар эрэгтэйчүүдээ салгаад аваад явсан. Тэгтэл манай найз Ц.******* миний шүд унасан байна гэж хэлсэн. Тухайн үед бид нар төрсөн өдөр тэмдэглэж байсан тул согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн үед болсон асуудлын талаар сайн санаж байна...” (хавтаст хэргийн 15 дахь тал),

5. Гэрч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр манай найз *******ийн төрсөн өдөр болсон. Тэгээд бид нар найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэх гээд Манай эхнэр *******, *******, Ганбатаар , Пүрэвсүрэн нарын хамт Хан-Уул дүүргийн ******* хороололд караокед тэмдэглэсэн. Тэгээд бид нар хэсэг дуулж байгаад бааранд орж бүжиглэхээр болсон. Тэгээд бид нар бүжиглээд байж байтал манай найз Ц.******* нэг залуутай муудалцаад эхэлсэн. Тэгээд тухайн залуутай ******* ямар шалтгааны улмаас муудалдсан талаар санахгүй байна. Тэгээд ******* тухайн залуутай муудалдах үед манай найз Пүрэвсүрэн түүнийг салгахад тухайн залуу манай найз Ц.*******ын нүүрэн хэсэгт нэг удаа цохиод унагаасан. Тухайн үед ******* согтуу байсан учраас цохиулаад унаад өгсөн. Тэгээд бид нар ******* болон нөгөө эрэгтэй хүнийг салгаад тэгээд тухайн баарнаас гараад явсан...” (хавтаст хэргийн 13 дахь тал),

6. Гэрч М.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр манай найз *******ийн төрсөн өдөр болсон. Тэгээд бид нар найзуудаараа караокед дуулсан. Бид нар дуулж дуусаад бааранд орж бүжиглэхээр болсон. Бид нар бааранд пиво уунгаа бүжиглэж байтал манай нөхөр нэг залуутай муудалцаж байсан. Тухайн үед би машин барина гээд пиво уухгүй байсан юм. Манай нөхөр нэг залуутай муудалцаж байгаад би түүнийг салгатал тухайн залуу нь манай нөхөр лүү олон юм яриад байсан. Тэгээд тэр залуу манай нөхрийн найз болох ******* гэх залуутай дахин муудалцсан. Тухайн үед манай нөхөр согтсон байсан болохоор дайраад байсан юм. Тэгтэл манай нөхрийг тухайн залуу ирээд нэг удаа нүүр хэсэгт нь цохисон. Тухайн үед тэр залуу өвлийн урт хар өнгөтэй малгайтай куртиктэй байсан. Тэгээд зодоон болохоор нь би нөхрөө аваад гартал тухайн залуу манай ийг тухай залуу нүүр хэсэгт нь 2-3 удаа цохисон. Тухайн залуучуудыг бид нар баарнаас хөөж гаргаад байж байтал тухайн залуу манай нөхрийг дахин зодож дээр нь дэвсэлсэн. Тэгэхдээ тэр залуу 2-лаа байсан. Тэгтэл манай нөхөр миний шүд хугарсан байна гэж надад хэлэхээр нь би цагдаагийн 102 утас руу залгасан юм...” (хавтаст хэргийн 9 дэх тал),

7. Яллагдагч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр би Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо ******* хороолол байрлах караокед дуулж бүжиглэсэн. Тэгэхдээ би өөрийн найз болох Боби гэх хүнтэй хамт байсан. Боби караокены өрөөнд байсан. Тухайн үед би караокены тооцоог төлөх гээд явж байгаад бүжгийн талбайд нь хүмүүс бүжиглэж байхаар нь би очоод хэсэг бүжиглэсэн. Тэгэхэд нэг өндөр залуу миний хөл дээр гишгээд байхаар нь би түүнд хандан чи жоохон цаашаа болчих гэж хэлэхэд сонсохгүй байхаар нь би гадаа гаргаж байгаад энэ талаар хэлэх гэхэд түүний эхнэр нь юм уу нэг эмэгтэй хүн түүнийг аваад явсан. Тэгтэл тухайн эрэгтэй хүн над руу дайраад байхаар нь би түүний нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд би тухайн өрөөнөөс гарахад тухайн эрэгтэйн найз нар гэх 2-3 эрэгтэй хүн намайг зодох гээд байсан. Тэгэхээр нь би зугтаагаад яваад өгсөн. Тухайн үед бид хоёр согтуурсан үедээ үл ойлголцоод тэгээд би түүнийг гараараа нэг удаа цохисон...” (хавтаст хэргийн 58 дахь тал),

8. Шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 917 дугаартай: “....Ц.*******ын биед дээд үүдэн нэг шүдний булгарал, нэг шүдний эмтрэл, дээд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд зулгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нэг нүдний гэмтэл булгарал гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги 5 хувиар алдагдуулна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 26 дахь тал), байна оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 27 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 28 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 29 дэх тал), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (хавтаст хэргийн 30 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 31 дэх тал), Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 264 дугаар шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 33-39 дэх тал), шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол (хавтаст хэргийн 40 дэх тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 30-ны шөнийн 00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, ******* хороололд үйл ажиллагаа явуулдаг караокед Ц.*******тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, биед нь дээд үүдэн нэг шүдний булгарал, нэг шүдний эмтрэл, дээд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд зулгарал бүхий гэмтэл учруул, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

              Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байхыг ойлгоно.

Шүүгдэгч Д.*******ын хохирогч Ц.*******ын биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн 917 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

            Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж хуульчилсан.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирол, хор уршигтай холбоотой 148,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Д.*******ын  “...хохирогчийн хохирол мөнгийг барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн гар бичвэрийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

              Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал /...35 настай, эрхэлсэн тодорхой ажилтай.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.*******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.

 

  1. Бусад асуудлаар:

            Шүүгдэгч Д.*******ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           

            1. Өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ийн *******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Шүүгдэгч Д.*******т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Д.*******т сануулсугай.       

            6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

            8.Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

    ДАРГАЛАГЧ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТБОЛОР