Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/812

 

 

 

 

 

 

      2023          06          28                                    2023/ШЦТ/812

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга  С.Жавхлантөгс

улсын яллагч: Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Амартогос, Н.Одонтуяа,

шүүгдэгч:Х Э нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар  зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х Э нарт холбогдох эрүүгийн 2308009490537 тоот хэргийг 2023.05.16-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ..... оны ........ сарын .......-ны өдөр ......... аймаг .............. суманд төрсөн, эрэгтэй, ......... настай, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хадам ээж, хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг,  ............. хороо, .................  тоотод оршин суух, Ц овогт Д Х /РД:................../нь ганцаараа болон бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрэмдсэн буюу  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар  зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....... оны ........... сарын ......-ны өдөр ........аймаг ............ суманд төрсөн, эрэгтэй, ....... настай, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, Хувиараа ажил эрхэлдэг,  ам бүл, ...... эхнэр, ..... хүүхдийн хамт, Сүхбаатар дүүрэг ................ хороо .............. тоотод оршин суух, Б овогт Т Э /РД:............./ нь ганцаараа болон бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрэмдсэн буюу  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар  зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1/ Хэргийн талаар: Х  нь ганцаараа, 2023 оны 03 дугаар сарын 04-ний орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ...............хорооны нутаг дэвсгэр 32 дугаар байрны зүүн талд З Айфон-7плас  загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 300,000 (гурван зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан болох нь

Цагдаагийн дуудлагын лавлагааны хуудас “2023.03.04, 23:42:37(1-р х.х-2),

 хохирогч З“2023 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 23 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн ...............хорооны нутаг дэвсгэрт...............байрны орчим өөрийнхөө гар утсаараа яриад явж байтал нэг үл таних эрэгтэй хүн миний гар утсыг шүүрээд 28 дугаар байрны хажуу талын шатаар зугтаахад нь би араас нь хөөх гэж байгаад шатны уруу өнхөрч унаад үлдсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Миний алдсан утас хар өнгийн Айфоне-7плас маркийн гар утас байсан...” гэх мэдүүлэг, (1-р х.х-7),

гэрч Ц“2023 оны 03 дугаар сарын 04-05-нд шилжих шөнийн 04 цагийн үед би Сонгинохайрхан дүүргийн .................хорооны нутаг дэвсгэр “Шөлөндөө” нэртэй хоолны газрын хажууд гадаа байж байтал Э Х  нар нь хүрч ирээд Х  нь надад 2 ширхэг гар утас өгөөд байлгаж байгаарай гэж хэлэхээр нь би тухайн өгсөн 2 гар утсыг нь аваад халаасанд хийсэн. Тэгээд бид гурав .................байрны орц руу ортол тухайн орцны .................давхарт Б унтаж байсан бөгөөд бид 4 нийлээд пиво уугаад байж байтал өглөө болоод үүр цайж байхад тухайн байрны орцноос гарч яваад 26 дугаар байрны ард талд гадаа нэг шил архи хувааж ууж дуусаад Сонгинохайрхан дүүргийн ...............хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” нэртэй зочид буудал руу орж дахиад архи пиво хувааж ууж байтал Х  нь гараад явсан. Би Х ягаан өнгийн Самсунг-A53 маркийн гар утас, хар өнгийн Айфоне-7плас загварын гар утаснуудыг авсан. Би тухайн гар утаснуудыг 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гудамжинд явж байсан танихгүй хүнд 200.000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг, (1-р х.х-9-10)

            “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Айфоне-7плас гар утас, хуучин хэрэглэж байсан - 300,000 төгрөг” гэсэн ЦХ-257 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (1-р х.х 10-11),

 

2023 оны 03 дугаар сарын 09-ний орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ................хорооны нутаг дэвсгэр 44 дугаар байрны хажууд МRelmeGT-А53 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 850,000 (найман зуун тавин мянга) төгрөгийн хохирол учруулсан болох нь

Цагдаагийн дуудлагын лавлагааны хуудас “2023.03.09, 20:58:47”, (1-р х.х-38)

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  (1-р х.х- 40-43),

хохирогч М“Би 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ................хороо .................байр найз Б гэрээс гарж явсан бөгөөд тухайн байрны зүүн талын Худалдаа хөгжлийн банкны буланд үл таних залуу гар утсаараа ярих гээд явж байхад миний гар утсыг булааж зугтсан тэгээд цагдаад хандсан. Тухайн хүнийг царай төрх болон гаднах дүрсээр дахин харвал таних байх. Миний гар утас саарал өнгийн Realme-gt маркийн гар утас байсан” гэх мэдүүлэг (1-р х.х-48-49),

гэрч С.Б “Би ханиад хүрээд манай найз М хэд хоног надад тариа дусал хийж өгсөн юм. Өнөөдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр манай найз М гэрт ирээд надад тариа хийж өгөөд орой 20 цаг 50 минутын үед гэрээс гарсан юм. Тухайн үед манай найз М гэр лүүгээ явахаар гараад явсан. Харин удалгүй манай найз М манай гэрт орж ирээд сандарсан байдалтай байхаар нь юу болсон асуудал асуусан чинь “гар утсаа хүнд булаалгасан” гэж хэлсэн. ...би цагдаагийн байгууллагад манай найз гар утсаа булаалгасан гэж дуудлага өгсөн” гэх мэдүүлэг (1-р х.х-56-57),

гэрч Э“Би 2023 оны 03 сарын 09-ний өдрийн орой 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн .........................буудал руу явж байхад өөдөөс Х  алхаад ирж байсан. Тэгээд “архи байна уу” гэж асуухад Х  200 граммын архи авч өгсөн. Тэгээд ................буудлын аркаар гараад “ууя” гээд явж байснаа Х  ................аркын зүүн талын барилгаар нэг хүний гар утсыг аваад зугтаахаар нь араас нь гүйсэн юм”  гэсэн мэдүүлгүүд, (1-р х.х- 60-61)

хохирогчоос М.Мээр гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, (1-р х.х-75-79)

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн “2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Relme GT-А53 загварын гар утас - 850.000 төгрөг” гэсэн ЦХ-244 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, (1-р х.х-65-67)

 

2023 оны 03 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ................хорооны нутаг дэвсгэрт .................байрны арк дундуур явж байсан иргэн Х  “гар утсаараа яриулаач” гэж гуйхдаа иргэн Х  халааснаасаа гаргасан Айфоне-11про загварын гар утсыг булаан аван зугтааж бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 1,300,000 (нэг сая гурван зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан болох нь

Цагдаагийн дуудлагын лавлагааны хуудас “2023.03.10, 01:54:27”, (1-р х.х-91)

 хохирогч Х“2023 оны 03 дугаар сарын 09-ний шөнийн 02 цаг болж байхад Сонгинохайрхан дүүргийн ................хорооны .................байрны аркаар найз Ц хамт явж байхад үл таних залуу араас ирснээ “гар утсаараа түр яриулаач” гэхээр нь өөрийн Айфоне-11про загварын гар утсаа халааснаасаа гаргаж байхад тухайн залуу миний гар утсыг булааж аваад зугтаасан” гэх мэдүүлэг (1-р х.х-96-97),

гэрч Э“Би 2023 оны 03 сарын 09-ний өдрийн орой 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн .........................буудал руу явж байхад өөдөөс Х  алхаад ирж байсан. Тэгээд “архи байна уу” гэж асуухад Х  200 граммын архи авч өгсөн. Тэгээд ................буудлын аркаар гараад “ууя” гээд явж байснаа Х  ................аркын зүүн талын барилгаар нэг хүний гар утсыг аваад зугтаахаар нь араас нь гүйсэн юм. Шөнө дахиад ................аркаар 2 эмэгтэй явж байхад нь Х  араас нь гүйж очиход араас нь дагаар аркаар гарсан чинь нэг эмэгтэйн гар утсыг аваад зугтааж байсан тул араас нь дагаад гүйсэн”  гэх мэдүүлэг (1-р х.х-103-104),

хохирогч Х гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р х.х-123-127),

2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. Үзлэгээр илэрсэн нөхцөл байдал: Сонгинохайрхан дүүргийн ................хорооны хяналтын камерыг хуулбарлан авсан байх бөгөөд тус бичлэгээр илэрсэн нөхцөл байдалд 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ................хорооны хяналтын камерт .................байрны аркаар 2 эмэгтэй хүн явж байсан бөгөөд араас нь хар өнгийн куртиктэй, өмдтэй мөн гуталтай ба 20-25 орчим насны эрэгтэй хүн гүйж байгаа бичлэг байсан бөгөөд хэсэг хугацааны дараагаар тухайн аркаар явсан хоёр эмэгтэй тухайн эрэгтэй араас гүйж буй бичлэг байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р х.х-128-130),

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Айфоне-11 про гар утас 1 ширхэг 1,300,000” гэсэн ЦХ-259 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (1-р х.х-119-120),

 

Э бүлэглэн, 2023 оны 03 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ................хороо ...............байрны хажууд Н Самсунг-А53 загварын гар утас, Хаан банкны карт, 129,550 төгрөгийг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 839,550 (найман зуун гучин есөн мянга таван зуун тавин) төгрөгийн хохирол тус тус учруулан, 4 удаагийн үйлдлээр бусдад нийт 3,289,550 (гурван сая хоёр зуун наян есөн мянга таван зуун тавин) төгрөгийн хохирол учруулсан болох нь

 

хохирогч Н Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (1-р х.х- 143),

хохирогч Н“2023 оны 03 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнийн 03 цагийн үед би гэр рүүгээ орохоор Сонгинохайрхан дүүргийн ................хороо ......... автобусны буудал өнгөрөөгөөд ганцаараа алхаад явж байтал нэг үл таних эрэгтэй хүн хүрч ирээд цаг асуухаар нь би өөрийнхөө цүнхнээсээ гар утсаа хараад хэлээд цаашаа буюу гэр рүү алхаад явж байтал яг манай байрны урд талд өөр нэг үл таних эрэгтэй хүн араас гарч ирээд миний зүүн гартаа барьчихсан байсан гар утсыг аваад ертөнцийн зүгээр хойд зүг рүү зугтаасан.  ...ягаан өнгийн Самсунг-А53 маркийн гар утас байсан. Би 2022 онд худалдааны төвөөс 850,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Гар утсыг авахдаа цохиж зодсон асуудал байхгүй. Зөвхөн миний гар утсыг л булаасан” гэх мэдүүлэг (1-р х.х-148-149),

гэрч Ц“...Би Х ягаан өнгийн Самсунг-А53 маркын гар утас, хар өнгийн Айфоне-7плас маркын гар утаснуудыг авсан. Би тухайн гар утаснуудыг 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гудамжинд явж байсан танихгүй хүнд 200,000 төгрөгөөр зарсан. Би тухайн мөнгөөр Цамбагаравын замын урд байрлах “Агь” мотел буудалд 60,000 төгрөгөөр ганцаараа орж унтаж амраад маргааш нь буюу 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .................хороо “Вест” баарны гадаа очтол Э Б нартай уулзаад үлдэгдэл мөнгөөрөө хоолонд орж архи авч уугаад дууссан. Тухайн гар утасны эзнийг мэдэхгүй, Би бодохдоо тухайн гар утасны эзнийг нь Х  гэж бодсон бөгөөд надад мөнгө хэрэгтэй болоод тухайн гар утаснуудыг зарсан. 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .................хороо “Вест” баарны гадаа Э Б нартай уулзаад архи уугаад сууж байтал ЭХ  нар нь тухайн гар утаснуудыг хүнээс дээрэмдэж авсан талаар ярьж байсан. Тэрнээс өмнө би тухайн гар утаснуудыг гэмт хэргийн замаар олж авсан гар утас гэдгийг мэдээгүй” гэх мэдүүлэг, (1-р х.х-150),

дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р х.х-174-175),

хохирогч Н таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, (1-р х.х-176-177),

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Самсунг-А53 загварын гар утас - 700.000 төгрөг” гэсэн ЦХ-226 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (1-р х.х-160-161)

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн компанийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Ц-349 дугаартай “бэлэн 129,550 төрөг, Хаан банкны карт 10,000, нийт 139,550 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (1-р х.х-167-168),

 Хаан банкнаас 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн Н данснаас “2023.03.05-ны өдрийн 03:55 цагаас 04:31 цаг хүртэл 4 удаагийн гүйлгээгээр  нийт 129,550 төгрөгийн гүйлгээ гарсан” хуулга (1-р х.х-209-210),

Яллагдагч Т.Э нь ганцаараа 2023 оны 03 дугаар сарын 05-ны орой 21 цагийн үед  Сонгинохайрхан дүүргийн ................хорооны нутаг дэвсгэрт байрлах “Солонгос бэлэн хувцас худалдаа” дэлгүүрийн харалдаа гар утсаараа яриад явж байсан  Redmi note-8 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 700,000 (долоон зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан болох нь

Цагдаагийн дуудлагын лавлагааны хуудас “2023.03.05, 20:58:07” (2-р х.х-31)

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р х.х-34-35),

 хохирогч А“2023 оны 03 дугаар сарын 05-ны орой 21 цагийн үед би Сонгинохайрхан дүүргийн Есүлэн нэртэй пабаас гарч яваад “Солонгос бэлэн хувцас худалдаа” гэсэн дэлгүүрийн урдуур гар утсаараа яриад алхаад явж байтал араас нэг үл таних эрэгтэй хүн миний гар утсыг шүүрээд тухайн дэлгүүрийн урдуур гүйгээд цааш ................автобусны буудал руу гүйхээр нь би  араас нь хөөж гүйж байгаад гүйцэхээ болиод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг (2-р х.х-40),

гэрч Б 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 21 цаг өнгөрч байхад би ...”Б” зочид буудалд ...Ө ийн хамт байж байтал гаднаас Э нь нэг гар утас барьцан орж ирээд тухайн гар утсаа надад өгөөд “энийг зарчаад ороод ир” гээд надад өгөхөөр ...................автобусны буудал дээр очиход нэг үл таних эрэгтэй гар утасны ченжид 100,000 төгрөгөөр зарчаад буцаад тухайн буудал руу очоод Э Ө бид гурав Хараа нэртэй 0,75 литртэй архийг хувааж уучаад  байж байтал, Э тухайн буудлаас ганцаараа гарч яваад эргээд 30 орчим минутын дараа ...цагдаа нарын хамт орж ирээд би цагдаагийн газар ирсэн. Э бид нэг нэгнийхээ зүс таних төдий юм. Би Э албан ёсоор 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр танилцаад тэгээд цуг архи уугаад явж байсан юм” гэх мэдүүлэг  (2-р х.х-45),

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Редми нөүт-8 загварын гар утас - 700.000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, (1-р х.х-148-149),

 

-Х тай бүлэглэн, 2023 оны 03 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ................хороо ...............байрны хажууд Н Самсунг-А53 загварын гар утсыг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 839,550 (найман зуун гучин есөн мянга таван зуун тавин) төгрөгийн хохирол тус тус учруулан, 2 удаагийн үйлдлээр бусдад нийт 1,539,550 (нэг сая таван зуун гучин есөн мянга таван зуун тавин) төгрөгийн хохирол учруулсан болох нь

 

хохирогч Н Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (1-р х.х- 143),

хохирогч Н“2023 оны 03 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнийн 03 цагийн үед би гэр рүүгээ орохоор Сонгинохайрхан дүүргийн ................хороо Цамбагаравын автобусны буудал өнгөрөөгөөд ганцаараа алхаад явж байтал нэг үл таних эрэгтэй хүн хүрч ирээд цаг асуухаар нь би өөрийнхөө цүнхнээсээ гар утсаа хараад хэлээд цаашаа буюу гэр рүү алхаад явж байтал яг манай байрны урд талд өөр нэг үл таних эрэгтэй хүн араас гарч ирээд миний зүүн гартаа барьчихсан байсан гар утсыг аваад ертөнцийн зүгээр хойд зүг рүү зугтаасан.  ...ягаан өнгийн Самсунг-А53 маркийн гар утас байсан. Би 2022 онд худалдааны төвөөс 850,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Гар утсыг авахдаа цохиж зодсон асуудал байхгүй. Зөвхөн миний гар утсыг л булаасан” гэх мэдүүлэг (1-р х.х-148-149),

гэрч Ц“...Би Х аас ягаан өнгийн Самсунг-А53 маркын гар утас, хар өнгийн Айфоне-7

плас маркын гар утаснуудыг авсан. Би тухайн гар утаснуудыг 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гудамжинд явж байсан танихгүй хүнд 200,000 төгрөгөөр зарсан. Би тухайн мөнгөөр ........... замын урд байрлах “Агь” мотел буудалд 60,000 төгрөгөөр ганцаараа орж унтаж амраад маргааш нь буюу 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .................хороо “Вест” баарны гадаа очтол Э Б нартай уулзаад үлдэгдэл мөнгөөрөө хоолонд орж архи авч уугаад дууссан. Тухайн гар утасны эзнийг мэдэхгүй, Би бодохдоо тухайн гар утасны эзнийг нь Х  гэж бодсон бөгөөд надад мөнгө хэрэгтэй болоод тухайн гар утаснуудыг зарсан. 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .................хороо “Вест” баарны гадаа Э Б нартай уулзаад архи уугаад сууж байтал Э Х  нар нь тухайн гар утаснуудыг хүнээс дээрэмдэж авсан талаар ярьж байсан. Тэрнээс өмнө би тухайн гар утаснуудыг гэмт хэргийн замаар олж авсан гар утас гэдгийг мэдээгүй” гэх мэдүүлэг, (1-р х.х-150),

дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р х.х-174-175),

хохирогч Н таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р х.х-176-177),

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Самсунг-А53 загварын гар утас - 700.000 төгрөг” гэсэн ЦХ-226 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (1-р х.х-160-161),

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн компанийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Ц-349 дугаартай “бэлэн 129,550 төрөг, Хаан банкны карт 10,000, нийт 139,550 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (1-р х.х-167-168),

 Хаан банкнаас 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн Н данснаас “2023.03.05-ны өдрийн 03:55 цагаас 04:31 цаг хүртэл 4 удаагийн гүйлгээгээр  нийт 129,550 төгрөгийн гүйлгээ гарсан” хуулга (1-р х.х-209-210) зэрэг баримтууд тус тус хамаарч байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Х Э нарын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай  гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг  гэмт хэрэгт тооцно” гэж заасан байх ба  “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т ямар гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хамаарахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ...............бүлэгт хуульчилж өгсөн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх гэмт хэрэгт/-ийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” үйлдлийг, 2 дахь хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр  заналхийлж  авахаар довтолсон” үйлдлийг ойлгохоор тусгасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх  гэмт хэргийн шинж нь  материаллаг  хохирол,  хор уршиг  учирсан байхыг  шаардахгүй,  бусдын эд хөрөнгийг илээр, хууль бусаар авснаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг буюу тодруулбал, хүндрүүлэх шинжгүйгээр үйлдэгдсэн дээрэмдэх гэмт хэрэг нь хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн  шинжийг агуулдаг байна.

Хэргийн үйл баримтаас харахад, нэг талаас шүүгдэгч Х  нь ганцаараа  болон бусадтай бүлэглэж 4 удаагийн  үргэлжилсэн үйлдлээр, шүүгдэгч Т.Э нь ганцаараа  болон бусадтай бүлэглэж 2 удаагийн  үргэлжилсэн үйлдлээр  хохирогч нараас гар утсыг нь буцаан өгөх санаагүйгээр, бүрмөсөн авах зорилгоор “утсаар чинь ярьчхаад өгье” хэлэн авч зугтаасан, нөгөө талаас хохирогч нар нь түүнд гар утсаа түр зуур хэрэглүүлэхээр өгснөөс бус өөрсдийн эд хөрөнгө, түүнийг захиран зарцуулах эрхийг гэмт этгээдэд сайн дураар бүр мөсөн шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул шүүгдэгч Х Э нарын энэхүү үйлдлийг “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэж дүгнэх үндэслэл болсон ба шүүгдэгч нар нь өөрийн энэхүү үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд халдсаныг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Иймд шүүхээс шүүгдэгч Х Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцож шийдвэрлэв.

             2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,  мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаасаа өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж, гэж тус тус заасны дагуу өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд учирсан гэм хорыг гэм буруутай этгээд болох Х Э нар нь хуульд заасан арга, журмаар хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч нар нь өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг Х Э нараас шаардах эрхтэй байна.

 

Шүүгдэгч Х хууль бус санаатай үйлдлийн улмаас нэр бүхий 4 иргэнд нийт 3,289,550 төгрөгийн, шүүгдэгч Э хууль бус санаатай үйлдлийн улмаас нэр бүхий 2 иргэнд нийт 1,539,550 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь нотлогдож байна.

 

Шүүгдэгч Х  нийт 2,869,775 төгрөг гаргуулж хохирогч О.Золзаяад 300,000 төгрөг, хохирогч М 850,000 төгрөг, хохирогч Х 1,300,000 төгрөг, хохирогч Н/839,550/2=419,775/ төгрөгийг тус тус олгохоор,

Шүүгдэгч Т.Энх-Эрдэнээс нийт 1,269,775 төгрөг гаргуулж хохирогч А700,000 төгрөг, хохирогч Н/839,550/2=419,775/ төгрөгийг тус тус  олгохоор  шийдвэрлэлээ.

 

3/ Хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

                                                                                                           

Шүүгдэгч Х   нь урьд шүүхээр 2 удаа шийтгүүлж байсан болох нь:

            1. 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ....../ШЦТ/...... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 cap хорих,

2. 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэогийн анхан шатны шүүхийн ....../ШЦТ/...... дугаартай Шийтгэх тогтоолоор Эоүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сар 12 хоног хорих ялаар тус тус шийтгүүлсэн,  2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан суллагдсан,

            шүүгдэгч Т.Э нь урьд шүүхээр 1 удаа шийтгүүлж байсан болох нь

1.2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ......../ШЦТ/..... дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн, 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хугацааны өмнө суллагдсан болох нь шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-213-223, 225-242/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-179,184/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж,  мөн  хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсоныг дурдах нь зүйтэй.

    

       Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд Улсын яллагчаас. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2-3, 3.7-1 заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Э1 жил 1 сар , 1 сар 12 хоногийг 6.9-1 нэмж нэгтгэн 2 жил 2 сар 12 хоног, Шүүгдэгч Х т 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцуулж, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна гэв.

                  

                   Шүүгдэгч Э өмгөөлөгч: Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Өмгөөллийн үгээ хэлье. Миний үйлчлүүлэгч нь гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Эрүүгийн хариуцлага оногдуулахад хохирогчид гар утсыг нь буцааж өгсөн. Н хохирлын хувьд Улсын яллагчаас Н гаргуулахаар шийдвэрлэсэн. Ар гэрийн зүгээс төрсөн ах нь анхаарал халамж тавьдаг юм байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан.тохиолдлын  шинжтэй гэмт хэрэгт холбогдсон. Цаашдаа гэмт хэрэг үйлдэхгүй талаар хэлж ойлгуулсан байгаа. Миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн хувьд эмзэг эрхтний үрэвсэлтэй байгаа. Хожуу өмгөөлөгч авсан учраас эрүүл мэд тод авч амжсангүй. Тус зүйл ангид заасан хамгийн доод хэмжээгээр буюу 6 сарын хорих ял оногдуулж өмнө ял дээр нь нэмж нэгтгэж өгнө үү гэв.

                   Шүүгдэгч Э өмгөөлөгч: Үлдэгдэл 1,900,000 орчим төгрөгийг төлөхөө илэрхийлж байгаа. Энэ нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл болж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд үйлдсэн гэмт хэргүүддээ гэмшиж байгаа. Өмнөх гэмт хэргийн эрүүгийн хариуцлагыг биеэрээ эдлээд дууссан байгаа. Миний үйлчлүүлэгчийн хувьд архи уухаараа гэмт хэрэг үйлддэг учраас өөрөө мэдүүлэхдээ хөдөө ажиллана гэдгээ хэлж байна. 17.2-1 гэмт хэрэг нь 2 төрлийн зорчих хязгаарлах ял, хорих ялтай. Зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулахгүй юмаа гэхэд улсын яллагчийн саналаас доогуур ял оногдуулж өгнө үү гэв.  гэх дүгнэлтийг гэх дүгнэлтийг тус тус гаргаж оролцсон болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн хүнд зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах , эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд оршдог.

            Шүүхээс шүүгдэгч Х хувийн байдлын хувьд,  өмнө нь Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан байх боловч дахин өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь өөрийн үйлдэлдээ дүгнэлт хийж ухамсарлаагүйг илтгэх бөгөөд мөн тэрээр хохирогч нарт хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй, төлөх талаар санаа санаачилга гаргаж байгаагүй зэрэг байдал, нөгөө талаас түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж,  улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын  дүгнэлт  зэргийг харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад,

   

  Шүүгдэгч Э хувийн байдал,  хохирогч нарт хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй, төлөх талаар санаа санаачилга гаргаж байгаагүй зэрэг байдал, нөгөө талаас түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж,  улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын  дүгнэлт  зэргийг харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар _________ жилийн хугацаагаар хорих ял оногдуул, түүний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгч Х Э нар нь 2023 оны 03 сарын 14-ний өдөр баривчлагдсан, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 101 хоногийн хугацааг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ц овогт Д Х  нь ганцаараа 3 удаагийн үйлдлээр, мөн бүлэглэн 1 удаагийн үйлдлээр  бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б овогт Т Э нь ганцаараа 1 удаагийн үйлдлээр, мөн бүлэглэн 1 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц овогт Д Х 2 жилийн хугацаагаар, Б овогт Т Э 10 сарын  хугацаагаар тус тус хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Х ,  Т.Э нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э энэ тогтоолоор оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сар 12 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 11 сар 12 хоногоор тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Х , Э нарын тус бүр цагдан хоригдсон 105 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

 

 

 

 

 

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Х нийт 2,989,500 төгрөг гаргуулж хохирогч хохирогч М т 850,000 төгрөг, хохирогч Х 1,300,000 төгрөг, хохирогч Н 839,550 төгрөгийг тус тус олгосугай.

 

6. Шүүгдэгч Х .Э нарын хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, Х  хохирогч О.Золзаяад  300.000 төгрөг  хүлээлгэн өгсөн Э хохирогч Агар утсыг биетээр хүлээлгэн өгсөн хохирогч А гомдолгүй ба  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х ,  Т.Э нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                      С.СЭРЖМЯДАГ