Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/235

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгонбуян,   

улсын яллагч Л.Төгсжаргал,

шүүгдэгч Ц.*******, түүний өмгөөлөгч Н.*******,

шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Д.*******,

шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч А.*******,

шүүгдэгч Ц., Ц., тэдгээрийн өмгөөлөгч Ц.*******,

шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ийн *******, овогт Пүрэвдагвын *******, уул овогт ын *******, овогт ийн , овогт ын , овогт ын ******* нарт холбогдох эрүүгийн 2210000000641 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, ** өдөр ** суманд төрсөн, *** настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *** мэргэжилтэй, ‘***” ХХК-д *** ажилтай, ам бүл *** хамтаар *** тоотод оршин суух хаягтай, урьд *** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, овогт ийн *******, /РД: ***/,

            Монгол Улсын иргэн, ** төрсөн,  бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл***, ээж, ахын хамтаар *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, овогт Пүрэвдагвын *******, /РД: ***/,

Монгол Улсын иргэн, *** өдөр * төрсөн, ** настай, бүрэн дунд боловсролтой, ***, ам бүл , аав, ээж, ах, дүүгийн хамтаар *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, уул овогт ын ******* /РД:***/,

Монгол Улсын иргэн, *** өдөр ** төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, *** ам бүл ***, *** хамтаар *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, овогт ийн , /РД:***/,

Монгол Улсын иргэн, *** өдөр *** төрсөн, ***настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ***, ам бүл ***, *** хамтаар *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, овогт ын , /РД: ***/,

Монгол Улсын иргэн, *** өдөр *** төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ***, хувиараа *** ажилладаг, ам бүл *** хамтаар *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй овогт ын *******, /РД:***/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.*******, Э.*******, П.*******, Г.*******, өсвөр насны яллагдагч Ц., Ц. нар нь бүлэглэн хохирогч “Ц.ын гар утсыг авах” тухай урьдчилан үгсэн тохиролцож, 2022 оны 04 дүгээр сарын 13-ны шөнө 04 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.ыг “хавирч унагах, цээжин тус газарт нь цохих” зэргээр биед нь халдаж, Самсунг А52 маркийн гар утсыг авч 824,550 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч Ц.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
  2. Шүүгдэгч П.*******н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
  3. Шүүгдэгч Г.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
  4. Шүүгдэгч Ц.гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
  5. Шүүгдэгч Ц.гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
  6. Шүүгдэгч Э.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
  7. Хохирогч Ц.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие аймаг гол 5 дугаар багт оршин суудаг. Одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй байна. 2022 оны 04 сарын 13-ний шөнийн 03 цагийн орчим Замын-Үүдээс жижиг тэргэн суугаад Улаанбаатар хотод орж ирсэн юм. Хотод орж ирээд Драгон төв дээр буугаад хонох буудал хайгаад явж байсан чинь найз ******* өөрийнхөө 99432690 дугаараас миний 88472062 дугаар луу залгаад “Хаана байгаа юм уулзах уу хотод ирчихсэн үү. Би Биод худаг дээр байна. Чи манайд ирээд хонох уу” гэж асуухаар нь би “Чи хэнтэй байгаа юм гэж асуутал ******* “Би найзуудтайгаа байна, Хүрээд ирээ” гээд байхаар нь Драгон төвөөс таксинд суугаад Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Био комбинатад очсон. Био комбинат орж байхдаа найз *******тэй утсаар холбогдож “Би Био руу орж байна. Чи хаана байна, би хаана буух вэ” гэж асуутал ******* “Манай гэриин үүдэнд буугаад хэрэггүй, АТМ-ны хажуу талын автобусны буудал дээр буучих гээд байхаар нь АТМ-ны хажуу талын автобусны буудал дээр буугаад АТМ дээр *******тэй уулзахад ******* үл таних залуугийн хамт зогсож байсан. ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Надад архи нь үнэртэж байсан. Тэгээд надад 10,000 төгрөг дутаад байхаар нь *******гийн найз үл таних эрэгтэйгээс зээлэн авсан. Тухайн үл таних залуу АТМ руу ороод надад 10,000 төгрөг өгсөн. Үүний дараа бид 3 хойшоогоо *******гийн гэр лүү алхсан. Гэр лүү алхаад явж байтал *******гийн найз үл таних залуу урагшаа гэнэт гүйж явчхаад удалгүй буцаж урдаас гүйж ирээд тухайн үл таних залуу “Ах таныг гэрт нь хүргээд өг гэнээ, архи уучихсан байгаа биз дээ” гэхээр нь би “Өө би ерөөсөө архи уугаагүй. Эрүүл байна.” гэж хэлчхээд дотроо “Ямар ах нь намайг хүргэж өг гэдэг юм болдоо гэж бодчихоод цаашаагаа алхаад явсан. Тэгээд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Био комбинатын шинэ гүүрээр хойшоогоо гараад хар замаар явах гэтэл *******гийн найз үл таних залуу замаараа яваад яах юм бэ, товчлоод шороон замаараа явчихъя гэхээр нь шороон замаар явж байтал харанхуйгаас хар хувцастай 6 эрэгтэй хүн гар ирээд намайг учир зүггүй цохиод байсан. Нөгөө хоёр залууг цохиж байгааг би хараагүй. Над руу л дайраад цохиод байсан. Би эвхрээд газар хэвтэж байсан чинь 1 нь миний халаасыг тэмтрээд ухаад байхаар нь би өөрийнхөө гар утсыг цээжиндээ тэвэрчхээд өгөхгүй хэсэг хэвтсэн. Тэгээд хэвтэж байхад өшиглөөд миний өмсөж явсан хар өнгийн куртикийг ураад байхаар нь би гар утсаа дахин гартаа бариад хэвтээд л байсан. Сүүлдээ хүчтэй өшиглөөд миний бие өвдөөд байхаар нь гартаа барьж байсан Самсунг А52 загварын гар утсаа шидчихсэн. Тэгсэн чинь тухайн залуучууд миний гар утсыг аваад урагшаагаа чигтээ гүүр лүүгээ гүйлдээд яваад өгсөн. Би арай гэж босож ирээд *******, түүний найз үл таних залууг хаана байгааг хартал намайг хараад миний хажуухан талд сууж байсан. Тэр хоёрын хувцас бүрэн бүтэн байсан бөгөөд би *******д хандаж “Утас чинь байна уу, би цагдаа дуудах хэрэгтэй байх” гэтэл ******* миний утас байхгүй байна. Аваад явчихсан юм шиг байна гэсэн. Нөгөө залуугаас утас асуутал бас байхгүй байна гэсэн. Тэгээд би тэр газраасаа хөдлөөд *******д хандаж “Танай гэрт очиж цагдаа дуудъя гэтэл ******* түүний үл таних найз хоёр огт хөдлөхгүй чи ганцаараа явчхаад ирээд бид хоёр сууж байя гэсэн. Тэгэхээр нь би *******гийн гэр лүү нь ганцаараа алхаад очтол *******гийн дүү, ээж хоёр нь байсан. Тэгээд *******гийн дүүгийн утсаар цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт дуудлага өгсөн. Тэгээд дуудлагаа өгчхөөд *******гийн дүүтэй нь хамт зодуулсан газраа иртэл миний урагдаж хоцорсон хар өнгийн куртик, түүний тасархай хэсэг огт байхгүй болчихсон байсан. Мөн ******* түүний найз  хоёр гар утастайгаа байсан. Би нөгөө хоёроос та 2-ын утас байхгүй гэсэн биз дээ хаанаас гараад ирэв гэтэл нөгөө 2 юу ч дугарахгүй байсан. Тэгээд би ******* түүний үл таних найз хоёроос асуутал нөгөө 2 бид 2 куртикийг чинь хаячихсан шүү гэхээр нь би хаашаа хаясан юм бэ одоо цагдаа ирж байгаа гэж хэлж дуусаагүй байтал *******гийн найз болох үл таних залуу нь шууд гүйгээд надаас зугтаачихсан. Харин ******* надад хандаж би гэрлүүгээ явлаа гэж хэлээд алхаад яваад өгсөн. Хэсэг хугацааны дараа цагдаа ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал)
  8. “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ: “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 4 сарын 13-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 824,550 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн тайлан (хавтаст хэргийн 44-45 дахь тал)
  9. Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 115 дахь тал)
  10. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 116 дахь тал)

 

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгч Ц.*******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 120 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 123-127 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 128 дахь тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 131 дэх тал),

шүүгдэгч Г.*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 132 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 133 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 134 дэх тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 135 дахь тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 136 дахь тал),

шүүгдэгч Э.*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 137 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 138 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (хавтаст хэргийн 139 дэх тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 140 дэх тал),

шүүгдэгч П.*******н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 141 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 142 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 143 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 144 дэх тал),

шүүгдэгч Ц.гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 145 дахь тал), нас тоолсон тэмдэглэл (хавтаст хэргийн 146 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 147 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 148 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 149 дэх тал), эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (хавтаст хэргийн 150 дахь тал), ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа тодорхойлолт (хавтаст хэргийн 151 дэх тал),

шүүгдэгч Ц.гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 152 дахь тал), нас тоолсон тэмдэглэл (хавтаст хэргийн 153 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 154 дэх тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 155 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (хавтаст хэргийн 156 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 157 дахь тал), ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа тодорхойлолт (хавтаст хэргийн 158 дахь тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******, Э.*******, П.*******, Г.*******, өсвөр насны яллагдагч Ц., Ц. нар нь бүлэглэн хохирогч “Ц.ын гар утсыг авах” тухай урьдчилан үгсэн тохиролцож, 2022 оны 04 дүгээр сарын 13-ны шөнө 04 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.ыг “хавирч унагах, цээжин тус газарт нь цохих” зэргээр биед нь халдаж, Самсунг А52 маркийн гар утсыг авч, 824,550 төгрөгийн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлэх гэх шинж нь гэм буруутай этгээд хохирогчийг ямар нэг хүчин зүйлийн нөлөөнд оруулж айлган сүрдүүлэх, эсхүл сэтгэл зүйн болон бие бялдрын хувьд илт давуу байдлаа ашиглан айлган сүрдүүлэх хэлбэрээр илэрнэ.

Шүүгдэгч нар нь хохирогч Ц.ыг хавирч унагах, цээжин тус газарт нь цохих зэргээр биед нь халдаж, Самсунг А52 маркийн гар утсыг авч 824,550 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдэх боломжтой байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч нарын гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Ц.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч П.******* Э.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг гүйцэтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

шүүгдэгч Г.*******, Ц., Ц. нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг гүйцэтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг хамжсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

  1. Хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.т 824,550 төгрөгийн хохирол учирсан ба эд хөрөнгийн хохирлыг биет байдлаар буцаан өгсөн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Харин шүүгдэгч Ц.*******, Э.*******, П.*******, Г.*******, өсвөр насны яллагдагч Ц., Ц. нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

             

              Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ц.*******д гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал /28 настай, тогтсон ажилтай/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ” гэж заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.*******д гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал /23 настай, тогтсон орлоготой, анх удаа гэмт хэрэг үйлдсэн/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” , 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, өсвөр насны шүүгдэгч П.*******, Ц., Г.*******, Ц. нарт Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” гэж зааснаар хүмүүжлийн чанарын албадлагын арга хэмжээ 1 жилийн хугацаанд тус тус авч “Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүргийг хүлээлгэж, уг арга хэмжээг үргэлжлүүлэн ажиллахыг оршин суух нутаг дэвсгэрийг харьяалах Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүдэд залуучуудын хөгжлийн хэлтэс төрийн захиргааны байгууллагад даалгах нь зохимжтой гэж үзсэн болно.

 

  1. Бусад асуудлаар:

 

Шүүгдэгч Ц.*******, Э.*******, П.*******, Г.*******, өсвөр насны яллагдагч Ц., Ц. нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч овогт ийн *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            овогт Пүрэвдагвын *******, овогт ын ******* нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг гүйцэтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

              уул овогт ын *******, овогт ийн , овогт ын нарыг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг хамжсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар овогт ийн *******г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3,  3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар овогт ын *******ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус зааснаар өсвөр насны П.*******, Ц., Г.*******, Ц. нарт хүмүүжлийн чанарын албадлагын арга хэмжээг 1 /нэг/ жилийн хугацаанд авч “Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүргийг хүлээлгэж, уг арга хэмжээг үргэлжлүүлэн ажиллахыг оршин суух нутаг дэвсгэрийг харьяалах Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүдэд залуучуудын хөгжлийн хэлтэс төрийн захиргааны байгууллагад даалгасугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ц.*******гийн эдлэх 2 жилийн хорих ял, Э.*******ын эдлэх 1 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            5. Шүүгдэгч Ц.*******, П.*******, Э.*******, Г.*******, Ц., Ц. нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******, Ц., Г.*******, Ц. нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

 

            7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд П.*******, Ц., Г.*******, Ц. нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Ц.*******, Э.******* нарыг цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс тоолсугай.

 

            8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.   

 

            9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц., Ц., Г.*******, П.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, Ц.*******, Э.******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТБОЛОР