Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2020/00318

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээллтэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: дүүрэг, хороо, дугаар хороолол, тоот хаягт байрлах, /регистрийн дугаар /, С ББСБ ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, дугаар гудамж, байр  тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Н. Б-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 25,001,723.02 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Г, хариуцагчийн төлөөлөгч У.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч С ББСБ ХХК шүүхэд болон төлөөлөгч М.Г шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Бтай 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 17110017 тоот зээлийн гэрээ, 17110017-01 тоот барьцааны гэрээ, байгуулж 12,000,000 төгрөгийн зээлийг сарын 4,0 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатай, барилгын бизнест материал авах зориулалтаар зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулан зээл олгосон. Зээлдэгч Н.Б нь зээлийг эргэн төлөлтийн графикийн дагуу төлөлгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлэлгүй өдий хүрсэн. Иймд үндсэн зээл 12,000,000 төгрөг, зээлийн хэтэрсэн хугацааны хүү 10,823,253.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,161,969.60 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг нийт 25,001,723.02 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгө болох Ү-, Ү- улсын бүртгэлийн дугаартай Авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

        Хариуцагч Н.Б шүүхэд болон төлөөлөгч У.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Иймээс банк, эрх бүхий хуулийн этгээд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу зээлийн үйл ажиллагаа явуулсан тохиолдолд хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байдаг. С ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу зээлийн үйл ажиллагаа явуулсан мэтээр бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэн зээлд 12,000,000 төгрөг, зээлийн хүүд 12,823,253.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,161,969.60 төгрөг, нотариатын зардалд 16,500 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд нэхэмжлэлд заавал тусгах зүйлийн талаар хуульчилсан бөгөөд нэхэмжлэл нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй байх талаар заасан байна. Гэтэл шүүхэд гаргасан нэхэмжлэл нь шаардлага хэсгийг тодорхойлсон байх боловч нэхэмжлэлийн үндэслэл хэсгийг тодорхойлон гаргаагүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ. 13.3.Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ бусдад гэм хор учруулсан, зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй бөгөөд хэрэв зөрчвөл хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ” гэж заасан зарчим алдагдаж, хэтэрсэн хугацааны хүүгийн төлбөр авахаар 3 жил шүүхэд хандаагүй зээлдэгчийн эрх ашгийг хохироож байгаа тул хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй гэв.

 

 Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                               

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч С ББСБ ХХК нь хариуцагч Н.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 25,001,723.02 төгрөгийг  гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

Хариуцагч Н.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч зээлийн хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэж маргажээ.

 

Зээлдүүлэгч С ББСБ ХХК, зээлдэгч Н.Б нарын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 17110017 тоот зээлийн гэрээ, 17110017-01 тоот барьцааны гэрээ байгуулагдаж, зээлдэгч Н.Б 12,000,000 төгрөгийн зээлийг, сарын 4 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатай зээлж гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт буцаан төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Дээрх гэрээнээс үүдэлтэй харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа байх ба зохигч талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч  зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

Зээлдүүлэгч С ББСБ ХХК болон зээлдэгч Г.Баярмаа нарын хооронд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаар гэрчилгээтэй, дүүрэг, дугаар хороо,  гудамж байр зоорийн давхрын 104 тоот хаягт байршилтай, 8.53 м.кв талбайтай Авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаар гэрчилгээтэй, дүүрэг, дугаар хороо,   гудамж байр зоорийн давхрын 103 тоот хаягт байршилтай, 8.53 м.кв талбайтай Авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалжээ.

 

Дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасан бичгээр байгуулагдсан байх, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх, гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заасан байх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч С ББСБ ХХК нь хариуцагчаас 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 12,000,000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүүгийн төлбөр 10,823,253.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,161,969.60 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг нийт 25,001,723.02 төгрөгийг шаардаж байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс нэхэмжлэгч шүүхэд хандсан 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд хүүгийн төлбөрт зээлдэгч 520,000 төгрөг төлсөн тухайд хэн аль нь маргаагүй.

 

Үндсэн зээлийн төлбөр 12,000,000  төгрөгийг  4  хувиар тооцвол сард 480,000 төгрөгийн хүү төлөх, хуваах нь 30 хоног, өдөрт 16,000 төгрөг төлөхөөр байх ба хугацаа хэтэрсэн 22 сар 19 хоногоор тооцоход 10,823,253.42  төгрөг, үүнээс гэрээнд зааснаар хэтэрсэн хугацааны хүүгийн төлбөрөөс 20 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,161,969.60 төгрөг төлөх үүрэгтэй, уг тооцооллыг нягтлан үзэхэд зөв байна.

 

2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 17110017 тоот зээлийн гэрээний 4.2.6.Зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөний улмаас зээлдүүлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарах шүүх ...зардлуудыг нөхөн төлөх, мөн гэрээний 7.5.Зээл эргэн төлүүлэхтэй холбогдон гарах зардлыг буруутай тал хариуцна” гэж тохиролцсон байх тул нотариатын үйлчилгээний хөлс, зардалд төлсөн 16,500 төгрөгийг зээлдэгчээс гаргуулах /хх-ийн 10 тал/ үндэстэй.

 

Иймд хариуцагч Н.Бгаас үндсэн зээлийн төлбөр 12,000,000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 10,823,253.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,161,969.60 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг нийт 25,001,723.02 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ББСБ ХХК-д олгох үндэстэй.

 

Талууд хооронд байгуулагдсан 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 17110017-01 дугаартай барьцааны гэрээ хүчин төгөлдөр, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон тул Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү- дугаар гэрчилгээтэй, дүүрэг, дугаар хороо,   гудамж байр зоорийн давхрын 104 тоот хаягт байршилтай, 8.53 м.кв талбайтай, Авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү- дугаар гэрчилгээтэй, дүүрэг, дугаар хороо,   гудамж байр зоорийн давхрын 103 тоот хаягт байршилтай, 8.53 м.кв талбайтай, Авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Бгаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 25,001,723.02 /хорин таван сая нэг мянга долоон зуун хорин гурван төгрөг хоёр мөнгө/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ББСБ ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаар гэрчилгээтэй, дүүрэг, дугаар хороо,   гудамж байр зоорийн давхрын 104 тоот хаягт байршилтай, 8.53 м.кв талбайтай, Авто зогсоолын зориулалттай эд хөрөнгө, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү- дугаар гэрчилгээтэй, дүүрэг, дугаар хороо,   гудамж байр зоорийн давхрын 103 тоот хаягт байршилтай, 8.53 м.кв талбайтай, Авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэгч С ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353,151.61 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Бгаас 353,151.61 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С ББСБ ХХК-д олгосугай.

 

4.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.НАРАНГЭРЭЛ