| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2023/0154/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/259 |
| Огноо | 2023-04-18 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Г |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШЦТ/259
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгонбуян,
улсын яллагч Г.Гармаа,
шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн ******* хайрхан овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр *** төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, **, ** ХХК-ийн ******* бааранд хамгаалагч ажилтай, ам бүл *** хамт *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* хайрхан овогт *******ийн ******* /РД:***/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.******* нь 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өглөө 9 цагийн үед Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* голын эрэг *******ы амралтын урд хохирогч Ж.*******той согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар түүнийг тодорхой шалтгаангүйгээр мөрөн дээгүүрээ давуулан ар дагзаар нь унагаж, цээжин дээр нь дэвсэж халдан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
2.Хохирогч Ж.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо ******* голын эрэг *******ы амралтын урд өөрийн найз *******,*******, , , , нарын хамт амралтаар очсон. Бид нар анх 4 ширхэг 0.75 литрийн архи уусан бөгөөд ямар шалтгааны улмаас намайг зодсоныг мэдэхгүй байна. Саппоро дээр ирээд гэнэт ухаан ороход мөр их өвдөөд байсан. Эмнэлэгт үзүүлэхэд миний эгэм хугарсан байна гэсэн Намайг архи ууж тасарсан байхад зодсон гэдгийг ******* хэлсэн. Намайг унагааж байгаад дэвсээд байсан гэж хэлсэн. Би аймгийн суманд 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш сувилалд хэвтэж эмчлүүлж байгаад Улаанбаатар хотод ирсэн бөгөөд одоо миний эгэмний ясыг хадсан хадаасыг авах хагалгаанд орох бөгөөд энэ хагалгааны зардал 3,000,000 төгрөг орчим болно. Би өмнөх хагалгааны зардал мөн эмчилгээний зардлыг баримтаар гаргаж өгсөн. Миний эмчилгээний зардал баримтаар байгаа нь 3,204,580 төгрөг байна. Бусад зардлыг ээж эгч маань гаргасан бөгөөд баримт гаргаж өгөөгүй. Сувилалд 1,000,000 төгрөг, толгойн бариа 3 өдөр 120,000 төгрөг, сувилалд байхад хэрэглэсэн эм тарианы мөнгө 45,000 төгрөг нийт одоо гарсан байгаа зардал 4,369,580 төгрөг байна. Би одоо ажил хийж чадахгүй байгаа болохоор эхнэрийн хамт түрээсийн байрнаас гарсан. Би 2022 оны 6 дугаар сард Их засаг сургуулийн магистрын ангид элсэн суралцаж байгаа бөгөөд уг сургалтанд хамрагдаж чадахгүй, ажлаа хийж чадахгүй болохоор төлбөрийг төлж чадахгүй байна. Уг төлбөр 3,800,000 төгрөг. Үүнийг бас нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6-9 дэх тал),
3. Гэрч Г.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Баянгол дүүргийн венсвэй лоунжинд зөөгч 2022 оны 06 дугаар сарын 03 өдрөөс хойш хийж тогтмол ажиллаж байна. Би Монголын Үндэсний Их сургуулийн 2 дугаар курсын Эрх зүйн 2В ангид сурдаг. Анги даасан багш маань гэдэг. Би энэ өдөр 2022 оны 09 дүгээр сарын 02 байх Венсвейд зөөгчөөр ажиллаж хоноод өглөө нь манай байгууллагын залуучууд салхинд гарахаар болж 10 орчим хүн 2 машинтай ******* голын эрэг дээр гарахаар болсон юм. Тэнд салхинд очсон газрыг би мэдэхгүй байна. Зөөгч нараас , ,*******, , , , нар байсан. Зохион байгуулагч нараас Батцэнгэл, Отгонбаяр, ******* нар байсан. Хамгаалагч нараас *******, Заанаа хоёр байсан. Бид нар очоод голын дэргэд зогсоосон машины хажууд гоймон чанаж идээд байж байгаад өдрөөр халуун байсан болохоор зөөгч нар машин суугаад хөзөр тоглоод зохион байгуулагч нар хамгаалагч нартай хамт архи, пиво уугаад байсан. Би тэр үдээс хойш зөөгч нар машинтайгаа ахин дэлгүүр явахаар болоход нэг машин үлдэхээр болж би үлдэж байгаа машинд унтаад үлдсэн юм. Өдөр 11 цагийн үед би машин дотор унтаж байх үед машины гадна түчигнээд юм дугараад байхаар нь гараад харахад ******* зохион байгуулагч газар уначихсан дээрээс нь цээжин дээр ******* хамгаалагч дэвсээд байсан юм. Би тэгээд дөхөөд очиход бусад хүмүүс хамгаалагч ахыг цаашаа аваад явсан юм. Би тэгээд ******* зохион байгуулагч дээр очиход хэвтээд босохгүй байсан. Тэгээд би хувцсыг нь гүвээд босгох үед эмнэлэг явмаар байна, цагдаа дуудаад өг гэсэн юм. Би тэр үед цагдаа эмнэлэг дуудаж чадаагүй. Миний утас унтарчихсан байсан болохоор өөр хүнээс утас гуйх үед цагдаа дуудаж яах гээд байгаа юм хамгаалагч нар хэлсэн юм. ******* ах намайг чи цагдаагаа дууд, наад залуу чинь өөрөө эхэлсэн намайг үгээр идээд байсан би их тэвчсэн гэж хэлсэн. ******* зохион байгуулагч надад тэр үед миний мөр эвгүй болчихлоо. Яс нь зөрчихсөн юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд нөгөө машинтай зөөгч нар ирэхээр нь бид нар ******* зохион байгуулагчийг авч явахаар болж бөөндөө явах гэхэд хамгаалагч *******, Заанаа хоёр та нар цагдаа руугаа яв хэрвээ явбал зөөгчийг орой хачин болгон шүү, зүгээр байлгахгүй шүү гэж хэлээд байсан юм. зөөгч хамгаалагч нартай хамт доор баранд ажилладаг. Бид нар явахдаа ыг авч явахын тулд хамгаалагч ах нарт та нар ардаас хүрээд ир, бид түрүүлээд явлаа гэж хэлээд явсан. Бид нар Гэмтлийн эмнэлэгт ирээд дотогшоо авч орох гэхэд ******* зохион байгуулагч дотогш орохгүй намайг Саппоро дээр гэрт хүргээд өг гэж хэлсэн. Тэгээд Саппарогийн автобусны буудал дээр буусан юм. Бид нар *******ийг буулгаж өгөөд тараад явсан юм. *******ийг анх авах үед хамгаалагч та нар цагдаад илүү дутуу юм яриад үзээрэй, эсвэл цагдаад өгвөл өгөөрэй гээд хэлээд байсан Зөөгч нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-21 дэх тал),
4. Гэрч Л.ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Монгол улсын их сургуулийн 1 дүгээр курсын оюутан. Би *******гийн караокед 2022 оны 08 дугаар сарын 06 өдөр ажилд ороод 2022 оны 09 дүгээр сарын 12 өдөр ажлаасаа гарсан. Би энэ өдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 03 өдөр ажилд дээр ажиллаж хоноод бууж байсан бөгөөд юм. Би энэ үед бүгд салхинд гаръя гэхэд машинд ороод унтсан Нисэхийн тэнд явж байгаад гол яваад очсон юм. Гол дээр зохион байгуулагч нар болон хамгаалагч нар мөн зөөгч нар очсон юм. Бид нар гол дээр очсоны дараа өглөө эрт байсан болохоор тэр хавийн онгорхой дэлгүүр хайж байгаад нэг дэлгүүрээс бэлэн гоймон, ундаа, чихэр жимс аваад гол дээр буцаж ирсэн. Ирээд гоймон чанаж идээд гоймонгоо идээд сууж байх үед хамгаалагч нар болон зохион байгуулагч нар архи ууж эхэлсэн юм. Хар экс 5 шилийг уусан энэ архи 0,75 литрын архи байсан. Хамгаалагч нараас *******, ах хоёр ,зохион байгуулагч нараас , , Отгоо ах нар байсан. Архи ууж байгаад Хүрлээ ах намайг дуудаад хамт сууж байх үедээ коунтер страйке яриад байсан. Энэ тоглоом дээр намайг барах хүн байхгүй гээд хамт сууж байсан. Зохион байгуулагч Отгоо, хамгаалагч , ******* ах хоёрт ярьж байсан юм. Дараа нь ******* ах архи уугаад халамцуу машины сүүдэрт хэвтэж байхад ах яваад очиж харагдсан. Би тэгээд эргээд харахад ******* ах ахыг ардаас нь тэврээд мөрөн дээгүүрээ давуулаад ар дагзаар нь зүлгэн дээр шидсэн юм. Тэгээд унахаар нь цээжин дээр нь нэг удаа дэвсээд, толгой дээр нь хоёр удаа дэвссэн юм. Тэр үед би ганцаараа очиж ******* ахыг бариад болиулсан юм. Тэгээд ахыг ******* Сони хоёр босгоод үлдсэн. Харин ******* ах буцаж суугаад хамгаалагч Заанаа ах Отгоо ах ахтай архи уугаад юм ярьж суусан юм. Удалгүй ах *******, , Сони нарын хамт эмнэлэгт. Би гол дээр үлдсэн юм. Энэ явдал болсны дараа ах энэ талаар чимээгүй байгаараа гэж надад хэлсэн. Би архи уусан байсан бөгөөд надад архи өгөхөөр нь би амсаад буцаагаад өгч байсан. Би их ууж согтоогүй байсан. ******* ах ахыг шууд өргөөд газар хүчтэй шидээд дээрээс цээжинд нь нэг удаа, толгойд нь унасан хоёр удаа унасан байхад нь дэвссэн. Энэ үйл явдал болохоос өмнө ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Харин Хүрлээ ах ******* ахыг босгох үед маргалдсан байж магадгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),
5. Шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 12433 дугаартай: “....Ж.*******ийн биед зүүн эгэм ясны далд хугарал, эгэм, мөрөнд цус хуралт, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Зүүн эгэм ясны далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаа гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтмол нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал),
6. Яллагдагч Г.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хан-Уул дүүрэг 12 дугаар хороо ******* голын эрэг, *******ы амралтын орчим 2022 оны 09 дүгээр сарын 03 өдөр ажлын газрынхаа хүмүүстэй хамт салхинд гарсан бөгөөд манай ажлын зохион байгуулагч зөөгч, хамгаалагч нар байсан юм. Энэ үед өглөөний 07 цаг орчим болж байсан юм. Бид нар очоод зохион байгуулагч нараас , Отгонжаргал, *******, хамгаалагч нараас би , өөр зөөгч нар байсан юм. Архи уусан хүмүүс гэвэл зөвхөн хамгаалагч нар болон зохион байгуулагч нар байсан. Бид нар 4-5 шил Эл-Экс нэртэй 0,75 литрийн савлагаатай архи уугаад байж байхад ******* архи уугаад халамцуу нэлээн муудсан байсан бөгөөд надтай бөхийн талаар яриад байсан. Тэгээд намайг барилдах уу, усанд сэлэх юм уу гээд асуугаад байсан би тэр үед үгүй гээд байсан юм. Би сууж архи ууж байсан газраас босож машины сүүдэрт очиж унтахаар хэвтэхэд гэдэг зөөгч ирээд зохион байгуулагч дуудаж байна гэхээр нь би очихгүй унтлаа гэж хэлээд явуулсан. Тэгэхэд ахиад өөр зөөгч ******* явуулаад дуудаж байна ууя эсвэл сайхан барилдацгаая гэж хэлүүлсэн би тэгэхээр нь ахиж үгүй гээд явуулахад, ******* өөрөө ирсэн. Ирээд намайг чирч босгоод архи ууя л даа, усанд сэлье гэхээр нь би үгүй гэхэд барилдацгаая гээд байсан. Би тэгээд босоод *******той барилдахаар болж зүүн гарын урагш татаад тэвэрч аваад өргөөд газар унагахад мөрөөрөө таарч газар унасан. Намайг ******* пизда минь яаж байна гэхээр нь би урдаас нь хэрэлдсэн. Хэрэлдэж байх үед зөөгч нар салгаад, хамгаалагч намайг салгаж аваад архи ууж байсан газраа очиж суусан. Зөөгч нар ирээд эгэм нь хугарсан байна гэж хэлээд эмнэлэг авч явна гээд *******ийг эмнэлэг аваад явсан. Би *******ийн биед учирсан гэмтлийн зэрэгтэй санал нийлж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал)
Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн мэдээлэл (хавтаст хэргийн 74 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 80 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 81 дэх тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 82 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 83 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (хавтаст хэргийн 84 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 85 дахь тал) зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.******* нь 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өглөө 9 цагийн үед Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* голын эрэг *******ы амралтын урд хохирогч Ж.*******той согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар түүнийг тодорхой шалтгаангүйгээр мөрөн дээгүүрээ давуулан ар дагзаар нь унагаж, цээжин дээр нь дэвсэж халдан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр гэмтлийг санаатай учруулсан байхыг ойлгоно.
Шүүгдэгч Г.*******ы хохирогч Ж.*******ийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн 12433 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж хуульчилсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирол, хор уршигтай холбоотой 8,169,580 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Г.*******ы “...хохирогчийн хохирол мөнгийг барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн гар бичвэрийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал /...33 настай, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилтай.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.*******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгч Г.*******ы иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Шүүгдэгч ******* хайрхан овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* хайрхан овогт *******ийн *******ыг 450,000 төгрөгөөр торгох
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
Шүүгдэгч Г.*******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Г.*******д сануулсугай.
Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР