Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2020/00146

 


 

 

2020 оны 01 сарын 15 өдөр                  Дугаар 183/ШШ2020/00146                              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, Д.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- .............. тоотод оршин суух, Л / /-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч- .............. тоотод оршин суух, П

хариуцагч- Пс .......ХК-ийн ....... нарт холбогдох,

нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэл тараасан болохыг тогтоож, уг тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М....., өмгөөлөгч Үрбат, хариуцагч “Пс .......“ХК-ний .... үйлдвэрчний эвлэлийн дарга, хариуцагч С.П, түүний өмгөөлөгч Х....., Л....., нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Л нь “....” ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд “Мянга далан хоёр хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо” НҮТББ-ын тэргүүнээр ажилладаг. “” ХХК иь ....нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чанартай уулзалт, үзэсгэлэнг найм дахь жилдээ зохион байгуулан үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Улмаар 2018 оны 07-р сарын 04-ний өдөр “....” ХХК нь “Пс ....” ХК-тай Үйлчилгээ үзүүлэх №ЭТТ-2018/263 тоот гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу захиалагч “Пс ....” ХК нь чуулганы ивээн тэтгэгчээр оролцсоны хариуд гэрээний хавсралт №1-т заасан үйлчилгээнүүдийг үзүүлэхээр харилцан тохиролцон гэрээ байгуулж, баталгаажуулсан байдаг. Мөн “Пс ....” ХК-иас 2018 оны 07-р сарын 25-наас 08-р сарын 07-ны өдрүүдэд зарласан ЭТТ201802205-1 тоот урилгын дугаар бүхий зөвлөх үйлчилгээний тендерт оролцож, 2018 оны 10-р сарын 01-ны өдөр техникийн саналаар шалгарсан. Гэтэл тендер зарлагч байгууллага “Пс ....” ХК нь гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахгүй байснаар хүчинтэй байх 45 хоног дууссан. Үүнтэй холбоотойгоор “....” ХХК эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохоор нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжпэл гаргаж, уг хэрэг шүүхээр хянан хэлэлцэгдэж 2019 оны 04-р сарын 19-ны өдрийн дугаар 128/ШШ2019/0247 тоот “Пс ....” ХК-ийн эсүйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “....” ХХК-тай тендерийн гэрээ байгуулахыг даалгасан шийдвэр гарсан. Дээрхээс дүгнэн үзвэл, “Пс ....” ХК болон “....” ХК нарын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ болон шүүхийн шийдвэрийн үндсэн дээр талуудын хооронд үүрэг үүссэн байдаг. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт зааснаар “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж заасан. Гэтэл компанийн хуулийн дагуух үйл ажиллагааг иргэн Л.Л намайг авсан мэтээр 2018 оноос эхлэн С.П нь Монголын олон нийтийн сайтуудад тэр дундаа www.пеws.mnwww.buzznews.mnwww.livetv.mnwww.olloo.mnwww.tovch.mn болон .... “Пс ....” фэйсбүүк цахим хуудсаар гутаан доромжилж дараах байдлаар миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилж, худал мэдээлэл тараасаар байна.

Л.Л миний талаар “Энэ Лүндэг Л гэж ....ы гар хөл. ....г хятадад өгөх ёстой гээд гүйж байсан. Одоо гэнэт хувьцаа хамгаалагч болчихож”, “Жагсаалд ирсэн 10 хүнийг зодоогүйд баярлах хэрэгтэй", “Атаархаж хорсогчдын дайралтад байнга өртөх боллоо" хэмээн гарчиг бүхий нийтлэлийг нэхэмжлэгч миний нэрийг дурдаж олон нийтэд байнга доромжилж нэр төрд халдсан. “Л.Л өшөө их мөнгө авах гэж шунахайрч дайраад тендерт ялж чадаагүй болохоор хорсож энэ бүхнийг хийж байгаа юм. Энэ хүн улстөрийн ашиг хонжоо хайж байна уу, эсвэл эх орноосоо урваж байна уу гэдгийг ялгаж хэлэх боломжгүй...Манайхаас 40 мянган ам.доллар нэхэхэд нь манайхаас 20 мянган ам.доллар өгсөн юм билээ" гэх мэт ярилцлага, “Нэг жоохон хүүхэд шүү дээ, юун учиргүй ир юм мэддэг болчихсон юм... 40,000 ам доллар нэхсэн байна лээ. Тэгээд манай компани түүнээс 50 хувийг өгсөн байна лээ" гэх мэт ярилцлага болон худал мэдээллүүдийг одоог хүртэл нийтэлсээр байна.

2019 оны 05-р сарын 30-ны өдөр Үндэсний мэдээллийн төвд “....” үйлдвэрчний эвлэлээс хэвлэлийн бага хурал хийсэн байдаг. Тус хуралд жагсаалд ирсэн 10 хүнийг зодоогүйд баярлах хэрэгтэй”, “....” үйлдвэрчний эвлэлээс улс төрийн үйл ажиллагаа явуулах болно” гэх мэтээр хэвлэлийн бага хурлын явцад мэдэгдсэн байдаг. 2019 оны 05-р сарын 30-ны өдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Манай байгууллагын гадаа болсон өчигдрийн жагсаалд дандаа ардчилсан намынхан оролцож байгаа. Түүний ард .... байгаа” зэргээр илтэд гүтгэн доромжилсон мэдээлэл хийсэн, мөн Лүндэгийн Лыг 1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалан компанийн гүйцэтгэх удирдлага болон, төлөөлөн удирдах зөвлөлд шаардлага тавьсны төлөө Пс .... ХК-аас 20.000 доллар шантаажилж авсан, одоо тендер авах гээд явж байгаа гэх мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр илтэд гүтгэн доромжилж, нэр төрийг гутааж байна.

Харин иргэн Б..... нь цахим сайдуудад 2019 оны 05 сарын 28-ны өдөр хийсэн хэвлэлийн бага хурлын мэдэгдэлдээ Л glogex компаниараа дамжуулан 2018 оны долоодугаар сарын 4-ний өдөр 352 сая төгрөгийн тендер авсан байгаа. Энэ нь цуцлагдсаны төлөө бидний хувьцааг нь эзэмшиж буй “Пс ....” ХК руу дайрч байна. 1072 хувьцаанд ногдох 28-30 мянган төгрөгийг заавал авах гэж ард түмэн зүтгээгүй. Үржин үржсээр бүр их мөнгө болох хувьцаа руу Л.Л та бүү гараа дүр” гэсэн юм гэж иргэний нэр төрд халдсан энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 16.13 дахь хэсэгт заасан “халдашгүй... байх эрхтэй... нэр төрийг нь доромжилж болохгүй”, мөн Монгол улсын Иргэний хуулийн 21-р зүйлд заасан “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах эрхийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Иймд “Пс ....” ХК-ийн “....” үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.П-н 40,000 ам.доллар нэхсэн, тендерт шалгараагүйдээ шаралхсан гэх худал гүтгэлгийн, нэр төр алдар хүндэд халдсан үйлдлийг гаргасаар байгаа учир нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хуулийн 21-р зүйлийн 21.2-т “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ." гэж заасан. Мөн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаан, уучлалт хүсэхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

2019-08-30-ны өдөр нэмэгдүүлэн гаргасан шаардлагадаа: Нэхэмжпэгч Л.Лын зүгээс тус хэрэгт Пс .......ХК-ийн .... үйлдвэрчний эвлэлийг хамтран хариуцагчаар татаж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Учир нь 2019 оны 05-р сарын 30-ны өдөр үндэсний мэдээллийн төвд Пс .......ХК-ийн “....” үйлдвэрчний эвлэлээс хэвлэлийн бага хурал хийсэн бөгөөд тус хурлын үеэр тэргүүн С.П төлөөлөн иргэн Л.Л миний нэр хүндэд халдсан мэдээлэл тараасан. Мөн үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт үйлдвэрчний эвлэлүүд нь хөдөлмөрийн харилцаатай холбогдсон үйл ажиллагаа явуулахдаа дор дурдсан үндсэн эрх эдэлнэ" гээд хөдөлмөрийн харилцаатай холбоотой 10 эрхийг хуульчилжээ. Үүнээс харвал Үйлдвэрчний эвлэл нь хөдөлмөрийн харилцаатай холбогдсон үйл ажиллагаа явуулах эрхтэй нь тодорхой хуульчлагдсан байна. Үйлдвэрчний эвлэлүүд нь хамтын гэрээ байгуулах, нийт ажилтнуудынхаа хөдөлмөрлөх эрх ашгийг хамгаалахын тулд захиргаанд шаардлага өгөх, онцгой тохиолдолд хамтын маргаан үүсгэх, ажил хаялт зохион байгуулах зэрэг нийт ажилтнуудын эрх ашгийг хамгаалах үүргийг гүйцэтгэдэг. Гэтэл 2015 оны 12-р сарын 11-ний өдөр байгуулагдсан Пс .......ХК-ийн .......нь дээрх байдлаар ажилчдынхаа эрх ашгийг хамгаалах бус хуулийн этгээд гэсэн нэрийн дор улс төрийн шинжтэй, Монгол Улсын хууль тогтоомж болон өөрийн дүрмийг зөрчсөн үйл ажиллагаа ажиллагаа явуулж, мэдэгдэл хийсэн бөгөөд үүний улмаас иргэн Л.Л миний нэр хүндийг гутаагаад байна.

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 45 дахь хэсэгт үйлдвэрчний эвлэл Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт болон өөрийн дүрмийг зөрчсөн нь шүүхээр тогтоогдож, энэ нь түүний үйл ажиллагааг зогсоох үндэслэл болохоор байвал улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага түүнийг улсын бүртгэлээс хасна" гэж заасан байдаг. Үүнээс үзвэл үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг Монгол Улсын хууль тогтоомж болон өөрийн дүрмийг зөрчсөнийг шүүх тогтоох, улмаар төрийн захиргааны байгууллагын эрх мэдлийн хүрээнд үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх эрх зүйн үр дагавар үүсгэсэн шаардпага юм. Иймд “Пс .......ХК-ийн ....” үйлдвэрчний эвлэлийг хариуцагчаар татаж, тус байгууллагыг үйл ажиллагаа явуулахдаа Үйлдвэрчний эвлэлүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг зөрчсөнийг тогтоож, Л.Лын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэл тараасан болохыг тогтоож, уг тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.П шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд нэхэмжлэгч Л.Лын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан иргэн Л.Лын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэл тараасан болохыг тогтоож, уг тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна. Үүнд нэхэмжлэлд намайг Л.Лыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр илтэд гүтгэн доромжилж, нэр төрийг гутаасан, худал мэдээллүүдийг одоог хүртэл нийтэлсээр байна гэжээ. Тэгвэл үнэн хэрэгтээ бол би хэнийг ч тэр тусмаа Л.Л гээд нэхэмжлэгчийн нэр төрд халдсан нэр төрийг гутаасан зүйл огт хийгээгүй харин үнэн бодиттой зүйлийг л хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдыг сонсоосой, дуулаасай гэсэн үүднээс л хүмүүст үнэнийг хүргэх гэж бичсэн, хэлсэн үнэн юм. Тэрнээс хүнийг огт байхгүй оргүй зүйлд гүтгэж хүний нэр төрийг гутаах гэсэн зорилго огтоос байхгүй. Харин Л.Лын өөрийг нь гүтгэж доромжилж нэр төрд халдаад байна гээд бичээд байгаа зүйл нь үнэн бодиттой баримттай тул би нотлох баримтыг шүүхэд гаргаж өгнө. Тийм болохоор Л.Лын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй харин эсрэгээрээ үнэн бодиттой гэдэг нь нотлогдох тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Л.Л нь хариуцагчаар иргэн С.П, Б..... нарыг татан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэл тараасан болохыг тогтоож, уг тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.....гээс татгалзаж, хамтран хариуцагчаар “Пс ....” ХК-ийн .... үйлдвэрчний эвлэлийг татан, тус байгууллагыг үйл ажиллагаа явуулахдаа Үйлдвэрчний эвлэлүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг зөрчснийг тогтоож, Л.Лын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэл тараасан болохыг тогтоож, уг тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгах шаардлагыг тус тус гаргасан /хх-1-4, 70-71/.

 

Нэхэмжлэгч Л.Л нь өөрийгөө төлөөлөн шүүхэд шүүхэд нэхэмжлэл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2019-06-17-ны өдрийн итгэмжлэлээр Г.....д хоёр жилийн хугацаатай олгосон /хх-6/ байх бөгөөд уг төлөөлөгчөөс татгалзаж, өөрийгөө төлөөлөн оролцох бүрэн эрхийг 2019-10-10-ны өдрийн итгэмжлэлээр М.....д гурван жилийн хугацаатай олгосон байна /хх-148/.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М..... нь өмгөөлөгч Ж..... хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 2019-12-09-ний өдөр /хх-201-202/ байгуулсан байх боловч уг гэрээг 2020-01-13-ны өдөр дуусгавар болгож /хх-222/ өмгөөлөгч Ү.Амарбаттай 2020-01-13-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан байна /хх-223/.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г..... нь хариуцагчаар татсан Б.....гээс татгалзсан хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан /хх-51/ бөгөөд хариуцагч С.П хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг өмгөөлөгч Л.....той 2019-08-14-ний өдөр /хх-59/, өмгөөлөгч Х..... 2019-08-26-ны өдөр тус тус байгуулсан /хх-68-69/ байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татагдсан “Пс ....” ХК-ийн .... үйлдвэрчний эвлэлийн даргаар хариуцагчаар оролцож байгаа С.....ийг томилсон бүртгэл 8194653 регистрийн дугаартай улсын бүртгэлд 2018-06-06-ны өдөр хийгдсэн /хх-111/ байх бөгөөд шүүхээс 2019-09-06-ны өдөр нэхэмжлэгчийн гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг гардан авсан /хх-129/ байх боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбар гаргаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж заасан.

 

Хариуцагч “Пс ....” ХК-ийн .... үйлдвэрчний эвлэлийн дарга, хариуцагч С.П нь шүүх хуралдаанд оролцохдоо ...үнэн бодит мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн, нэхэмжлэгч Л.Лын үйлдэл нь манай компаний эсрэг хийгдсэн, 2019-05-29-ний өдөр компаний үүдэнд ирж 1072 хувьцааны ногдол ашгийн талаар шаардлага тавьж мэдэгдэл хийснээр үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын хувьд ажилчид оролцож болохгүй гэж хэлсэн. Л.Лын тэр үйлдэл нь олон нийтийг үймээнд татан оролцуулахаар очоод буцсан тул энэ талаар олон нийтэд мэдээлсэн. Уг мэдээлэл тарснаар энэ хүний нэр төр нь яаж хохирсон юм? Л.Л нь нийгмийн тэргүүний зүтгэлтэн гэж өргөмжлөгдсөн байдаг. Манай компани 20.000 ам.доллар өгсөн байдаг, компаний удирдлага 1072 хувьцааны ногдол өгөхгүй байхаар шийдвэрлэсэн байдаг. Л.Лын 2019-05-29-ний өдрийн жагсаалд 2019-05-30-ны өдөр мэдээлэл хийж хэвлэлийн бага хурал хийсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан тайлбар гаргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй.

 

Шүүх нэхэмжлэлийн үндэслэл гэдэгт нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдаг тул нэхэмжлэлийн шаардлага нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг тул нэхэмжлэлд нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг нотлох баримтын талаар тусгасан байхыг шаардахаас заавал хавсаргаж ирүүлэхийг шүүх шаардахгүй. Учир нь хэргийн оролцогчидод нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэхийн тулд хуулиар хугацаа тогтоогдсон бөгөөд уг хугацааны дотор буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэрэг маргааныг шийдвэрлэнэ.

 

Харин нэхэмжлэгч өөрөө хариуцагчаа сонгож шаардлагын үндэслэлээ тодорхойлдог бөгөөд түүний сонгосон хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэж, татгалзаж байгаа тохиолдолд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгждэг тул нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар ...шаардлагын үндэслэлээ нотлосон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй оролцоно.

 

Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

1. Хэрэгт авагдсан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019-04-19-ний өдрийн 128/ШШ2019/0247 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч “.... ХХК”-иас хариуцагч “Пс ....” ХК холбогдуулан гаргасан Пс .... ХК нь үнэлгээний хорооны зөвлөмжид үндэслэн .... ХХК-д гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, тус компанитай гэрээ байгуулах эрх олгохыг захиалагч Пс .... ХК-д даалгах шаардлагыг шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, үнэлгээний хорооны 2018-11-12-ны өдрийн зөвлөмжид үндэслэн “.... ХХК-тай гэрээ байгуулах эрх олгохгүй байгаа Пс .... ХК-ийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “.... ХХК-тай гэрээ байгуулахыг захиалагч Пс .......ХК-д даалгаж шийдвэрлэсэн /хх-8-12/ байх бөгөөд “.... ХХК нь гурван гишүүнтэй, Наранхүү овогтой Буян-Өлзийг захиралаар томилсон бүртгэл 2018-01-09-ний өдөр хийгдсэн байна /хх-78/.

 

Мөн 2018-07-04-ний өдөр байгуулсан үйлчилгээ үзүүлэх тухай ЭТТ-2018/263 дугаартай гэрээнд захиалагчаар “Пс ....” ХК, гүйцэтгэгчээр “....” ХХК оролцож гэрээ байгуулсан байх бөгөөд гүйцэтгэгч компаний ерөнхий захирал Л.Л, захиалагч талыг төлөөлөн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар гэрээнд гарын үсэг зурсан байх бөгөөд уг гэрээгээр тохиролцсон харилцаа нь ....2018 нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнг 2018 оны 09-р сарын 4-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Шангри-Ла зочид буудалд зохион байгуулах, захиалагч буюу Пс .... ХК-ийг “....” ивээн тэтгэгчээр ажиллахаар талууд тохирсон байна /хх13-15/.

 

Дээрх гэрээний төлбөрийн нөхцөлийг талууд 40.000 ам.доллараар тохирсон байх бөгөөд хөнгөлөлт үзүүлж 20.000 ам.долларыг захиалагч болох Пс .... ХК нь гүйцэтгэгч болох “.... ХХК-д төлөхөөр мөн тохирч /хх-13/ уг ажлын гэрээ дүгнэсэн актыг 2019-07-02-ны өдөр үйлдэж, захиалагч Пс .... ХК нь 20.000 ам.доллар төлсөн талаар дүгнэсэн байна /хх-216-217/.

 

Үүнээс үзэхэд “.... ХХК нь ....2018 нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнг 2018 оны 09-р сарын 4-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах, захиалагчаар “Пс ....” ХК оролцож “....” ивээн тэтгэгчээр ажиллахаар, төлбөрийг 20.000 ам.доллар байхаар тохиролцсноор Пс .... ХК нь “.... ХХК-д 20.000 ам.доллар шилжүүлсэн байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шаардлагын үндэслэлээ .... компанид ажиллаж байсан, ....ы гар хөл нь гэж худал мэдээлэл тараасан, чуулган зохион байгуулсан гэж иргэн Л.Л 20.000 ам.доллар авсан гэдэг нь худал мэдээлэл, Л нь Пс .... ХК-ний зарласан нүүрс угаах үйлдвэр байгуулах тендерт ялалт байгуулсан ч гэрээ байгуулаагүй гэж худал мэдээ тараасан гэж тодорхойлсон.

 

2. Хэрэгт авагдсан шүүхийн үзлэгээр баталгаажсан сиди бичлэгийн 2019-09-30-ны өдөр хийгдсэн үзлэгээр,

1-р сиди бичлэгт хариуцагч С.П илтгэснээр хэвлэлийн бага хурал эхэлсэн, ...манай байгууллага улс төрийн шинжтэй үйл ажиллагаанаас үргэлж татгалзаж байсан, 2019-05-29-ний өдрийн манай байгууллагын өмнө зохион байгуулсан 1072 хувьцаа төрийн бус байгууллагын үйл ажиллагаанаас уг дүгнэлтэд хүрч байсан. ...энэ арга хэмжээнд оролцож, зохион байгуулж байсан Л.Л болон түүний дагагч нар Баянгол дүүргийн ардчилсан намын гишүүд байсныг мэдэгдэх нь зүйтэй гэж бодож байна. Сэтгүүлчийн асуултанд хариулахдаа ...миний харж байгаагаар энэ хүн би мундаг уул уурхай мэддэг мундаг эдийн засагч гэж явдаг. Сэтгүүлчийн асуултанд ...манай байгууллага тухайн этгээдийн үйл ажиллагааг дэмжиж өгсөн, харин бүүр даварч байна гэж бодож байгаа гэж /хх-136/,

2-р сиди бичлэгт сурвалжлагчийн асуултанд Амарбаяр гэх хүн хариулсан /хх-137/,

3-р сиди буюу “Tovch” гэсэн бичлэгт хариуцагч С.П ярьснаар эхэлж, ...олон нийтэд мэдээлье энэ хүүхдийн овиргон за дэндлээ, ...хувьцааг чинь компаний захирал мэддэг субеът нь биш байхгүй юу, ...манай компаний ажилчид байгаа цагт энэ компанийн хэвийн үйл ажиллагаа хууль бусаар хэн нэгэн хүн ингээд зөрчөөд юмуу дайрч ороод дарамтлаад байна гэвэл тийм зүйл байхгүй. ...40.000 доллар нэхсэн байна лээ, тэгээд манай компани түүнээс 50 хувийг нь өгсөн. Энийг зохион байгуулна гэдэг бол хүн болгоны сонирхол, тэрийг бол авчихсан байгаа гэж /хх-137/,

2019-10-11-ний өдөр хийгдсэн сиди бичлэгийн үзлэгт

сидий 1 ширхэг дотор 9 бичлэг, 5 зураг байх бөгөөд бичлэгийн утга нь 1072 хувьцааны ногдол ашгийн талаар, Пс .......ХК-д шаардлага тавьсан, хүлээж аваагүй талаар /хх-149/,

сидий 2-т нэг бичлэг байх бөгөөд ....н ордны талаар, Пс .......ХК-ний 2.511.000 хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл та бүхэнд баярлаж талархсанаа илэрхийлж байна. ...бид хамтдаа хувьцаагаа баталгаажуулж чадсан. ...Лын зөв талаар дурдсан бичлэг /хх-149-151/,

2019-11-04-ний өдөр хийсэн фэйсбүүкэд байгаа бичлэгт өгсөн сэтгэгдэлд үзлэг хийсэн /хх-171-181/.

 

Үүнээс үзэхэд хариуцагч С.П нь “Пс ....” ХК-ний талаар тухайн компаний хувьцаа ногдол ашгийн талаар мэдээлж, сэтгүүлчийн асуултанд хариулахдаа 40.000 доллар авах тухай хүсэлт гаргасан, манай байгууллага 20.000 доллар өгсөн, тухайн этгээдийн үйл ажиллагааг дэмжиж өгсөн гэж... хариулсан байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр асуугдсан гэрч Э..... ... “.... ХХК-д төслийн менежер ажилтай, коүл монголия олон улсын чуулга уулзалт зохион байгуулсан, П .... ХК-тай гэрээ байгуулснаар платиниум спонсороор оролцсон, энэ нь гэрээний дагуу багц үйлчилгээ авдаг, тухайн чуулганы гэрээний үнийн дүнд 50 хувийн хөнгөлөлт үзүүлж оролцуулахаар тусгасан, “.... ХХК-ний дансанд орсон, зөвхөн үйлчилгээ авч байгаа зүйлийн 50 хувийг Пс .... ХК-д хөнгөлөлт үзүүлсэн /хх-162-163/ гэж,

гэрч Д..... ...Пс .... ХК-д гадаад харилцаа эрхэлсэн ахлах мэргэжилтэнээр ажилладаг, “.... ХХК-тай 2018 оны коүл монголиа чуулганы ажиллагаанд хамтарч ажилласан, уг чуулганыг “.... ХХК зохион байгуулдаг, Коүл монголиа 2018 ивээн тэтгэх үйлчилгээ үзүүлэх гэрээг “.... ХХК-ний захирал Л, манай талаас гүйцэтгэх захирал Ганхуяг гэж хүн хоорондоо гэрээ байгуулсан. Платиниум спонсорт 40.000 доллар гээд манайх хөнгөлөлт үзүүлж 20.000 доллараар тохирсон, уг мөнгөнд павилон, талбай, хоол, сурталчилгаа өөр бусдыг санахгүй байна. Чуулганыг зохион байгуулагч нь “.... ХХК гэж ойлгосон. Манай байгууллагаас иргэн Лт мөнгө өгсөн талаар мэдэхгүй, спонсороор ажиллах саналын талаар манайд мэйл ирээд цаг товлож уулзсан /хх-164-166/ гэж тус тус мэдүүлсэн байна.

 

Маргааны зүйлийг нотлох гэж талуудын тодорхойлон заасан сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрчүүдийн мэдүүлэг зэргээс үзэхэд хариуцагч С.П нь нэхэмжлэгч Л.Лыг .... компанид ажиллаж байсан, ....ы гар хөл нь гэж, чуулган зохион байгуулж хувьдаа 20.000 ам.доллар авсан талаар болон тендерт оролцсон эсэх гэрээ байгуулсан эсэх талаар мэдээлэл хийж хэлсэн ярьсан болох нь, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хэвлэлийн бага хурлын үеэр нэхэмжлэгч Л.Лын нэр төр болон ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д “Монгол улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулан “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй…” мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т Монгол улсын иргэн шударга хүнлэг ёсыг эрхэмлэн хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүргийг ёсчлон биелүүлэхээр заасан. 

 

Монгол улсын Үндсэн хуульд заасан дээрх заалтууд нь Үндсэн хуульд заасан үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ хэрэгжүүлэхдээ бусад иргэн, хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хүндэтгэх үүрэгтэй гэж ойлгоно.

 

Ажил хэргийн нэр хүнд гэдэг нь ажил хэргийн чадвар, мэргэжлийн болон албаны үүргээ биелүүлж байгаа байдлын талаарх эерэг үнэлгээг ойлгох бөгөөд 2019-05-30-ны өдрийн хэвлэлийн бага хурлаар 1072 хувьцаа төрийн бус байгууллагын зохион байгуулсан жагсаал болон Пс .... компанид холбогдох асуудал удаа дараа гарсан талаар, манай байгууллагад нөлөөлсөн этгээдүүд арга хэмээ авна гэдгийг мэдэгдэж байна гэх агуулга бүхий мэдээлэл хийсэн байх бөгөөд сэтгүүлчийн асуусан асуултад хариулсан хариуцагч болон бусад этгээдийн хариулт нь нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийн үнэлэмжинд сөргөөр нөлөөлсөн мэдээлэл гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул мөн хуулийн 6.5, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй оролцоно.

 

Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар зохигчдын тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаарах тул хариуцагч С.П болон Пс .......ХК-ний .... үйлдвэрчний эвлэлийн байгууллага нар иргэн Л.Л нь .... компанид ажиллаж байсан, ....ы гар хөл гэж, чуулган зохион байгуулж Л 20.000 доллар авсан гэж, Л тендерт оролцсон талаар гэрээ байгуулаагүй талаар хэлсэн ярьсан гэх үндэслэл тайлбараа нэхэмжлэгч тал нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд сонгогдсон иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд хэргийн оролцогч иргэдийн төлөөлөгчийн оролцоогүйгээр хэрэг маргааныг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан болохыг дурдав.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2-т заасныг баримтлан хариуцагч С.П, “Пс ....” ХК-ний .......нарт холбогдуулан гаргасан нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоож, уг мэдээг тараасан арга, хэлбэр, хэрэгслээр няцааж, уучлалт гуйхыг даалгахыг хүссэн нэхэмжлэгч Л.Лын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                        Д.ЯНЖИНДУЛАМ

 

                     ШҮҮГЧИД                                                        Б.МӨНХБАЯР

 

                                                                                              Д.МӨНХЦЭЦЭГ

Маргааны зүйлийг нотлох гэж талуудын тодорхойлон заасан сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрчүүдийн мэдүүлэг зэргээс үзэхэд хариуцагч С.П нь нэхэмжлэгч Л.Лыг .... компанид ажиллаж байсан, ....ы гар хөл нь гэж, чуулган зохион байгуулж хувьдаа 20.000 ам.доллар авсан талаар болон тендерт оролцсон эсэх гэрээ байгуулсан эсэх талаар мэдээлэл хийж хэлсэн ярьсан болох нь, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хэвлэлийн бага хурлын үеэр нэхэмжлэгч Л.Лын нэр төр болон ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д “Монгол улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулан “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй…” мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т Монгол улсын иргэн шударга хүнлэг ёсыг эрхэмлэн хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүргийг ёсчлон биелүүлэхээр заасан. 

 

Монгол улсын Үндсэн хуульд заасан дээрх заалтууд нь Үндсэн хуульд заасан үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ хэрэгжүүлэхдээ бусад иргэн, хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хүндэтгэх үүрэгтэй гэж ойлгоно.

 

Ажил хэргийн нэр хүнд гэдэг нь ажил хэргийн чадвар, мэргэжлийн болон албаны үүргээ биелүүлж байгаа байдлын талаарх эерэг үнэлгээг ойлгох бөгөөд 2019-05-30-ны өдрийн хэвлэлийн бага хурлаар 1072 хувьцаа төрийн бус байгууллагын зохион байгуулсан жагсаал болон Пс .... компанид холбогдох асуудал удаа дараа гарсан талаар, манай байгууллагад нөлөөлсөн этгээдүүд арга хэмээ авна гэдгийг мэдэгдэж байна гэх агуулга бүхий мэдээлэл хийсэн байх бөгөөд сэтгүүлчийн асуусан асуултад хариулсан хариуцагч болон бусад этгээдийн хариулт нь нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийн үнэлэмжинд сөргөөр нөлөөлсөн мэдээлэл гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул мөн хуулийн 6.5, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй оролцоно.

 

Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар зохигчдын тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаарах тул хариуцагч С.П болон Пс .......ХК-ний .... үйлдвэрчний эвлэлийн байгууллага нар иргэн Л.Л нь .... компанид ажиллаж байсан, ....ы гар хөл гэж, чуулган зохион байгуулж Л 20.000 доллар авсан гэж, Л тендерт оролцсон талаар гэрээ байгуулаагүй талаар хэлсэн ярьсан гэх үндэслэл тайлбараа нэхэмжлэгч тал нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд сонгогдсон иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд хэргийн оролцогч иргэдийн төлөөлөгчийн оролцоогүйгээр хэрэг маргааныг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан болохыг дурдав.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2-т заасныг баримтлан хариуцагч С.П, “Пс ....” ХК-ний .......нарт холбогдуулан гаргасан нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоож, уг мэдээг тараасан арга, хэлбэр, хэрэгслээр няцааж, уучлалт гуйхыг даалгахыг хүссэн нэхэмжлэгч Л.Лын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                        Д.ЯНЖИНДУЛАМ

 

                     ШҮҮГЧИД                                                        Б.МӨНХБАЯР

 

                                                                                              Д.МӨНХЦЭЦЭГ