| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2020/00515/и |
| Дугаар | 183/ШШ2020/00456 |
| Огноо | 2020-02-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 183/ШШ2020/00456
2020 оны 02 сарын 17 өдөр Дугаар 183/ШШ2020/00456 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, ......... тоотод оршин суух, А /РД...../-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ......... тоотод оршин суух, Э /РД........./-д холбогдох,
гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.А , хариуцагч Ч.Э , нарийн бичгийн даргаар Т.Ган-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2012 онд Ч.Э той танилцаж, 2013 онд гэр бүлж болж улмаар 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн боловч гэр бүлийн хүчирхийлэл гарч эхэлсэн. Гэрлээд 3 дахь жилээс бид хоёрын харилцаа маш сайхан болоод өөрчлөгдсөн. 2019 оны хавраас бид хоёрын харилцаа муудаж эхэлсэн. Би цаашид энэ харилцааг үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзэж байна. Бид хоёр муудалцаад манай нөхрийн уур нь хүрээд гэнэт хүүхдийг цонхоор шидлээ шүү, чамайг алаад дараа нь өөрийгөө ална гээд байсан. Уг нь манай нөхөр архи уудаггүй, тамхи татдаггүй муу зуршилгүй. Гэвч хэрүүл маргаан аймаар болоод байдаг. 2019 оны 5 дугаар сард муудалцаж манай нөхөр хутга шүүрээд хүүхдээ тэвэрсэн би энийг алаад дараа нь чамайг алаад сүүлд амиа хорлоно гэсэн. Ахиад энэ маягаар амьдрах бол цаашид хүүхдийн сэтгэл санаанд сөрөг нөлөө үзүүлж сэтгэл санаанд нь өөрчлөлт орох магадлалтай тул гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн. Би өөрөө гэр бүлийн хүчирхийлэлд өссөн учраас хүүхдийг ийм амьдралаар амьдруулахыг хүсээгүй. Нэг удаа би эгчийндээ байхад манай хүргэн ах согтуу орж ирээд эгчийг миний нүдэн дээр зодсон. Би болиулах гэж оролдсон боловч чадаагүй. Нэг мэдсэн чинь ширээнээс шил аваад хүргэн ахыгаа хүнд гэмтээсэн байдаг. Би нэг удаа өөрийн санаандгүй ийм үйлдэл гаргасан учраас манай нөхөр ахиад уураа гаргаж би нэг өдөр тэсрэх бол дахин хэн нэгэн гэмтэхээс урьдчилан сэргийлмээр байна. Ийм учраас нөхөр бид хоёр тусдаа амьдарсан дээр. Манай нөхөр гэр бүлээ хоол ундтай байвал тэгээд болоо гэж үздэг. Нөхөр маань гэр бүлдээ хайр халамж үзүүлдэггүй, уг нь маш сайн хүн. Нөхөр маань хувийн бизнес эрхэлдэг, зээл ихтэй тул хүүхдийн тэтгэмж авахгүй, мөн хөрөнгийн маргаан байхгүй тул бид хоёрын гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.
Хариуцагч Ч.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нэхэмжлэлийг гардан авч, уншиж танилцсан. 2019 оны 9 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байна. Энэ хугацаанд эвлэрээд дахин амьдрах боломжтой гэж бодсон ч манай эхнэр салах шийдвэрээ гаргасан байсан. А ы ярьсан зүйл нь үнэн, би хүлээн зөвшөөрч байна. Би их цочмог ууртай. Хамт амьдархад утгагүй тэнэг үйлдэл гаргах магадлалтай. Гэр бүлээ аз жаргалтай амьдруулж чадахгүй юм шиг байна. А ыг ухаантай алхам хийж илүү аз жаргалтай амьдарч чадна гэж бодож байна. Мөн би гадагшаа явах гэж байгаа тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрнө, хүүхэд ээж дээрээ байсан нь зөв гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.А ы гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Т.А , Ч.Э нар нь 2012 онд танилцсан, 2013.03.21-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлснээр хууль ёсны гэр бүл болсон, тэдний дундаас 2014.08.05-ны өдөр охин Э.Ц төрж, хүүхэд эцгийн нэрийг авсан болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 1122002776 дугаартай төрсний гэрчилгээ, зохигчдын тайлбар болон бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Гэрлэгчдийн хооронд таарамжгүй харьцаа үүссэн, 2019 оны 9 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа гэх үндэслэлээр хойшид эвлэрэн амьдрах боломжгүй, хүүхдийн асрамж, дундын өмч болон тэтгэлэгийн талаар маргаагүй тул шүүх Т.А ы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхдээ тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхээр заасан байна.
Эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд энэ үүргийг гэрлэгчид хамтран хүлээхээр байна.
Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэх боловч хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдах мөнгөн тэтгэлэгийг хариуцагчаас гаргуулж, хүүхдийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзээд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2-т зааснаар хүүхдэд олгох тэтгэлэгийн хэмжээг тогтоов.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2020.01.10-ны өдрийн 08 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэлээс үзэхэд талууд гэрлэлтээ шүүхийн журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн учир тэдний хүсэлтээр Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28-р зүйлийн 28.1.4-д заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй болсон гэж үзэж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Т.А , Ч.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2014.08.05-нд төрсөн охин Э.Цийг эх Т.А ы асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1 дэх хэсэгт зааснаар 2014.08.05-нд төрсөн охин Э.Цийг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр Ч.Э оос гаргуулан хүүхдийг тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Э оос гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхээр шийдвэрлүүлэх хөрөнгийн маргаангүй болохыг тус тус дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д зааснаар Т.А , Ч.Э нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Э оос 70 200 төгрөг гаргуулж Т.А д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ