| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2020/00152/И |
| Дугаар | 138/ШШ2020/00281 |
| Огноо | 2020-03-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 138/ШШ2020/00281
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ийн ад холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.тай 2003 онд танилцаж 2006 оноос хамт амьдарсан бөгөөд 2006 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Энэ хугацаанд бид хоёр хүүхдийн эцэг, эх болсон ба хүү 2008 онд, охин 2009 онд тус тус төрсөн. Бидний хамт амьдарсан эхний жилүүд аз жаргалаар дүүрэн сайхан гэр бүл байсан. Гэвч сүүлийн жилүүдэд нөхөр маань архи ихээр ууж, зугаа цэнгэл хөөцөлдөх болсноор хэрүүл маргаан ихээр гарч хүнд хэцүү байдал үүсэх болсон. Энэ байдлаас болж бид хамт амьдрах аргагүй болж харилцан ярилцаж салахаар шийдсэн. Бид тусдаа амьдраад 8 жил болж байна. Хоёр хүүхэд маань миний асрамжид байдаг. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү , охин нарыг миний асрамжид үлдээж, эцэг Ц.аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Ц. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.*******тэй гэр бүл болоод 5 жилийн хугацаанд хамт амьдарч 2 хүүхэдтэй болсон. Бид тусдаа амьдраад 9 жил болж байна. Намайг 2012 онд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд БНӨС улсад 1 жилийн хугацаатай яваад ирэх хугацаанд Б.******* нь өөр хүнтэй хамтран амьдарч 1 хүүхэдтэй болсон байсан. Нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ц.ад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлээ шүүх хуралдаан дээр дэмжсэн болно.
Б.*******, Ц. нар нь гэрлэлтээ 2006 оны 07 дугаар сарын 07-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлж, 2006 оноос 2011 он хүртэл хамт амьдарсан байх бөгөөд 2008 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүү , 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдөр охин нарыг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, 0165183, 0298572 дугаартай төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбарууд, 0010670 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.******* нь тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан байх боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна.
Гэрлэгчид нь сэтгэл санаа, зан харьцааны хувьд таарч тохирохгүйгээс 2011 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн саналыг зохигчид гаргасан тул эвлэрүүлэх арга хэмжээг дахин авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч нь 2008 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү , 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин нарыг өөрийн асрамжид авах санал гаргасныг хариуцагч Ц. хүлээн зөвшөөрч байх тул хүү , охин нарыг эх Б.*******ийн асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар Гэрлэгчид бие биеэ, эцэг эх нь хүүхдээ ... энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Эцэг эх нь насанд хүрээгүй болон ... хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болно. Иймд 2008 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү , 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин нарыг тэжээн тэтгэх үүрэг хуульд зааснаар хариуцагч Ц.ад үүсч байх тул хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ийн *******, овогт ийн нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2008 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү , 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин нарыг эх Б.*******ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 2008 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү , 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин нарыг тус бүр 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.аас сар тутам тэтгэлэг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 209379 /хоёр зуун есөн мянга гурван зуун далан есөн/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Ц.аас улсын тэмдэгтийн хураамжид 209379 /70200+70200+68979/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдсэнийг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ