Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 06

 

         Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 22-ны өдрийн 145/ШШ2018/00052 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.4, 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан 186 толгой 8680000 төгрөгийн үнэлгээ бүхий малыг Ш.Б, 435 толгой 61.930.000 төгрөгийн үнэлгээ бүхий малыг Д.Н-д тус тус үлдээн, “Д.Н-с 38393333 төгрөг гаргуулан Ш.Б-д олгож...” гэснийг “Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.4, 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан 35305000 төгрөгний үнэлгээ бүхий 320 толгой малыг хариуцагч Д.Н-д үлдээж, 135 толгой мал буюу 26625000 төгрөгийг Д.Н-с гаргуулан Ш.Б-д олгож...” гэж, 3 дахь заалтын “...Д.Н-с улсын тэмдэгтийн хураамж 349917 төгрөгийг...” гэснийг “...Д.Намсрайгаас улсын тэмдэгтийн хураамж 291.075 төгрөгийг...” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

 2. Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 3. Нэхэмжлэгч Ш.Б-н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 343540 төгрөгийг, хариуцагч Д.Н-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 350000 төгрөгийг тус төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 5. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                   ШҮҮГЧИД                              Д.БЯМБАСҮРЭН

                                                                                  Л.НЯМДОРЖ