| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2020/0165/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/396 |
| Огноо | 2023-06-07 |
| Зүйл хэсэг | 18.5.1., 20.7.1., 20.7.2., |
| Улсын яллагч | Б.Э |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/396
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,
улсын яллагч Б.Энх-Эрдэнэ,
шүүгдэгч С.*******,
шүүгдэгч А.*******, тэдний өмгөөлөгч Г.*******,
шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас ******* овогт *******гийн *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн 20.7 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар,
******* овогт *******ын *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,
******* овогт ын *******од холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902000890118 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-ний өдөр *** төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, *** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *** хамт *** тоотод оршин суух бүртгэлтэй, ***тоотод оршин суух хаягтай, урьд
-*** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялаар шийтгүүлж, 01 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан, ******* овогт *******гийн ******* /РД:***/,
2. Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр *** төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***хамт *** тоотод оршин суух бүртгэлтэй, *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ын ******* /РД:***/,
3. Монгол Улсын иргэн, ***оны *** дугаар сарын **-ны өдөр *** төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *** тоотод оршин суух бүртгэлтэй, ***тоотод оршин суух хаягтай, урьд
-Б*** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 03 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн зүйлийн 4.4 дэх хэсэгт заасны дагуу оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлсэн,
-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны *** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар 1.152.000 төгрөгөөр торгох ялаар,
-*** дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт ын ******* /РД:***/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.******* нь А.*******тэй гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоны дагуу А.*******гийн НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 30.9 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор 2019 оны 0 сарын 16-ны өдөр БНХАУ-ын хотоос хууль бусаар олж авч, П., А.******* нартай бүлэглэн 2019 оны 0 сарын 17-ны өдөр аймгийн сум дахь оор Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдэхийг санаачлан удирдсан,
улмаар П., А.******* нарын дүүргийн хороо, байрны хаягт байрлах гэртээ хадгалж байсан дээрх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисоос 19.7 граммыг П., А.******* нараас 2.019 оны 0 сарын 18-ны өдөр худалдаалах зорилгоор авч, хууль бусаар өөрийн биедээ хадгалан дүүргийн хороо, X апартмент хотхоны С блокны байранд авч ирэн Б.*******од 9.4 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг өгсөн, мөн дээрх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисоос үлдсэн 10.3 грамм бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар өөрийн биедээ хадгалсан,
Шүүгдэгч А.******* нь С.*******ын гэмт хэрэг үйлдэхийг санаачлан удирдсаны дагуу, С.*******тай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, НҮБ-ын 1971 Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 30.9 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор 2019 оны сарын 16-ны өдөр БНХАУ-ын хотоос хууль бусаар олж авсан,
гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож П.тай бүлэглэн дээрх 30.9 грамм “мөс" гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор 2019 оны сарын 17-ны өдөр аймгийн сумаас өөрийн гар цүнхэндээ хууль бусаар хадгалан тээвэрлэж дүүргийн хороо. байрны өөрсдийн түр оршин суух гэртээ авч ирэн 2019 оны сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,
мөн гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, П.тай бүлэглэн НҮБ-ын 1971 Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 30.9 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор 2019 оны сарын 17-ны өдөр аймгийн сум дахь оор Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн.
Шүүгдэгч Б.******* нь 2019 оны сарын 18-ны өдөр өөрийн оршин суух дүүргийн хороо, X апартмент хотхоны С блокны байранд С.*******аас НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 9.4 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг бусдад худалдан борлуулахаар урьдчилан амлаж, С.*******ыг гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн авч хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч С.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хилээр оруулж ирснийг зөвшөөрөхгүй. Харин хадгалсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
2. Шүүгдэгч А.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хилээр оруулж ирснийг зөвшөөрөхгүй. Харин хадгалсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
3. Шүүгдэгч Б.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Миний бие С.*******аас худалдаж авсан нь үнэн. Харин мансууруулах бодисыг худалдан борлуулах зорилго агуулаагүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
4. Шүүгдэгч С.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хуурай эгч Болороо буюу ******* гэх мэт олон янзаар дууддаг эгч маань 3-4 хоногийн өмнө урагшаа явлаа, мөнгө төгрөг нэмэрлээд юм захих уу гэхээр нь өөрт байсан 3,000,000 төгрөгөө өгөөд мөс гэх нэртэй хар тамхи захисан. эгч над руу залгаад эгч нь урдаас ирчихлээ юмаа аваарай гэхээр нь Төмөр замд байх гэр нь очоод сая сайн дураараа гаргаж өгөөд хураалгасан 2 ширхэг гялгар ууттай 10 грамм орчих мөс болон хуурай дүү Базуукад өгсөн байгаа 10 грамм мөс гэх мансууруулах бодисыг би авсан. Болороо эгчийн гэрт байхдаа бид хоёр мөс сорж хэрэглэсэн. Би тэндээс гараад орж ын гэрт нь очиж уулзаад 1 ууттай 10 грамм мөсөө өгөөд, зараад мөнгөтэй болохоороо өгөөрэй гэж хэлээд гарсан. ын гэрээс гараад доошоо буугаад 1 давхарт нь цагдаад баригдсан... эгчийг өмнө нь урагшаа явж байсан эсэхийг мэдэхгүй, миний хувьд анх удаа 3,000,000 төгрөгөөр мөс гэх хар тамхи захилаа... бид хоёр хэн хэндээ мөс байгаа үедээ хамт хувааж хэрэглэдэг болохоор би ыг хүмүүс таньж мэддэг зарах боломжтой гэж бодоод мөнгөтэй болохоороо буцааж өгөөрэй гээд өгсөн. Өмнө нь заруулж байгаагүй...******* Хятадаас нийт 30 грамм мөстэй ирсэн. Үүнээс миний өгч явуулсан 3,000,000 төгрөгөнд 20 грамм мөс надад өгсөн. 10 грамм нь надад байж байгаад хураалгасан, 10 грамм нь ад байгаа, харин *******д өөрт нь 10 грамм нь байгаа...”, гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 122-123 дахь тал/,
5. Шүүгдэгч А.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Нэг удаа С.******* бид хоёр юм ярьж байтал манай нэг танил урдаас хар тамхи оруулж ирээд зарсан, нэлээн ашигтай байсан, даан ч шоронд орсон гэлүүдээ гэх зүйл хэлсэн. Тэгээд би тухайн үед хар тамхи зарвал их ашиг олдог юм байна гэж бодож байсан...Ингээд 2019.04.14-ний өдөр *******тай уулзаад надад мөнгөний хэрэгцээ байна, Хятад руу хар тамхи олоод ирье, чи надад авах хүнийг заагаад өгчих, харин надад хоёр сая төгрөг л өгчих гэж гуйсан. ******* анхандаа үгүй гэж байсан боловч би гуйсаар байгаад зөвшөөрүүлсэн. Намайг Хятад руу явдаг өдөр ******* наад 21,000 юань өгсөн. Тэгээд д очоод холбогдох хүний вичат хаягийг өгсөн... д очоод холбогдох хүнтэй ярьтал “” гэж хэлсэн учир очтол нэг хар арьстай хүнтэй уулзсан. Тэр миний өгсөн 21,000 юанийг тоолж аваад хариуд нь 3 тусдаа ууттай 30 грамм мөс гэх хар тамхи өгсөн. Би явахдаа тай хамт явсан бөгөөд яах гэж явснаа хэлээгүй учир түүнийг буудалд үлдээгээд хар арьстай хүнтэй уулзчихаад буцаад буудалдаа очоод болсон явдлыг хэлсэн... Би рүү явахдаа 2 талдаа ээр дамжиж явсан... Би д хилээр гарахдаа 30 грамм жинтэй мөсөө өөрийн жижигхэн гар цүнхний карма хэсэгт хийгээд л гараад ирсэн. Би д бас Монголд рентгэнээр орсон, цүнх маань ч рентгэнээр орсон, би гар цүнхэндээ хийгээд хилээр гарвал зүгээр байх гэж бодоод л тэгсэн юм...******* 12 цагийн үед ирээд 2 ууттай, 20 грамм мөсийг аваад явсан...30 грамм мөс авсан 21,000 юанийг авсан 9 сая гаруй төгрөгийн 6 сая төгрөгийг гийн данснаас авсан. Тэгээд ******* надад тал ашгийг нь өгнө гэж хэлсэн...Надад үнэхээр мөнгөний хэрэгцээ байсан учир ийм зүйл хийсэн...”, гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 120-121 дэх тал/,
6. Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хэрэг болсон өдөр буюу 4 сарын 18-ны өдөр Азаа манай гэрт ирээд яаруу явж байна нөхөр хүлээж байгаа, хөдөөнөөс хүмүүс ирчихсэн болохоор удаж чадахгүй гээд халааснаасаа ууттай мөс гаргаж ирээд хамт сорж хэрэглэсэн. Тэгээд гарах гэхээр нь би наад ууттай мөсөө манайд түр үлдээчих ажлаа зохицуулчихаад буцаж ирээд, хамт жоохон байж байгаад сорж байгаад авчих гэхэд за гээд нэг ууттай мөс манайд үлдээгээд явсан. Тэгтэл Азааг гарснаас 30 минутын дараа баахан цагдаа гэж бодоод цонхоор ууттай мөс болон хэрэглэсэн бонгоо гаргаад шидсэн. Удалгүй цагдаа нар гаднаас орж ирээд гэрт үзлэг хийгээд зарим зүйлийг хураагаад авч явсан. Тэр дунд миний интернетээр зарсан хувцасны мөнгө, нохойны наймааны мөнгө, хүнээс авсан өр авлага гэх мэт нийт 1,500,000 төгрөг, 100 доллар байсан. Харин цагдаа нар манай байрны гадаа, цонхны харалдаа доор үзлэг хийгээд миний хаясан ууттай мөс, хуванцар савыг хурааж авсан байна лээ. Би мөс хэрэглээд 4-5 жил болж байна. Миний хувьд донтолтын хэмжээнд бол биш, харин хэн нэгэн хүн намайг авах уу, сорох уу гээд санал болговол би татгалздаггүй хэрэглэчихдэг. Харин бусдад зарж борлуулдаггүй. *******ын надад өгсөн 10 грамм мөсийг хаанаас авсан талаар би асууж лавлаж амжаагүй болохоор хаанаас авсан гэдгийг хэлж мэдэхгүй байна. ******* надад мөнгө болгоод өгөөч гэж хэлээгүй. Зүгээр л буцаж ирээд хамт байж байгаад авна гэж үлдээсэн. , ******* хоёрыг огт танихгүй. Харин нь Азаагийн нөхөр гэдгийг мэдэхээс ямар нэгэн харьцаа холбоо байхгүй...Би донтох гээд байдаг учраас хэмжээгээ тааруулж хэрэглэхийн тул жин дээр граммлаж хэрэглэдэг...Мөн би нохойны холбооны админ хийдэг бөгөөд манайх нохойтой учраас үүдэндээ камер байрлуулсан...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 7/
7. 2019 оны сарын 18-ны өдөр дүүргийн хороо, Х апартмент хотхоны 84 тоотод нэгжлэг хийсэн “...зурагтын тавиурын доод шургуулга хэсгээс тасдсан гуурс хэлбэртэй зүйл 4 ширхэг, 3 ширхэг шилэн гуурс, цэнхэр өнгөтэй жижиг хэмжээтэй жин хэмжигч байсныг хураан авлаа... хутгуур хэлбэртэй төмөр, шилэн бариултай зүйл, шар ногоон өнгөтэй хутгуур хэлбэрт оруулсан гуурс мэт зүйл, бор шаргал өнгөтэй гуурс мэт зүйл 2 ширхэг, судалтай гуурс 1 ширхэг, шар өнгөтэй гуурс 1 ширхэг... байсныг хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 16-20 дахь тал/,
8. 2019 оны 18-ны өдөр хэргийн газар / дүүргийн хороо, Х апартмент хотхоны гадна хэсэгт/ үзлэг хийсэн ”...2901 ОРО улсын дугаартай цагаан өнгийн Соната 5 маркийн автомашины баруун талын хэсэгт, урд хойд 2 дугуйны голд зиплок түгжээтэй ууттай, цагаан өнгийн нунтаг бодис газар байсныг... жингээр жинлэхэд 9.48 граммыг зааж байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 22-29 дэх тал/,
9. 2019 оны 18-ны өдөр / дүүргийн 5 дугаар хороо, Энэрэл хотхоны 2-4 тоотод/ нэгжлэг хийсэн “...Ц. нь ямар нэгэн мансууруулах бодис манай гэрт байхгүй. Харин хэрэглүүр эд зүйлс байгаа гэсний дагуу өөрөөр нь заалгахад...хуванцар цагаан өнгийн тунгалаг савны бөөр хэсгийг цоллж ягаан өнгийн гуурс мэт зүйл зоосон сав 1 ширхэг, цэнхэр өнгийн таг мэт зүйлтэй цагаан өнгийн урт гуурс, хуйлсан серийн дугаарыг харах боломжгүй 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, цэнхэр өнгийн орой хэсэг нь эвдэрхий асаагуур 1 ширхэг...” гэх тэмдэглэл /1 хх-ийн 30-31 дэх тал/,
10. 2019 оны сарын 18-ны өдрийн А.*******, П. нарын гэрт нэгжлэг хийсэн “...А.******* нь уг өрөөний голд байх ширээний дор байрлах тавиур дээр байгаа эмэгтэй хүний кошлок дотор 2019.4.16-ны өдөр БНХАУ-ын хотын Канад улсын элчин сайдын яамны байрны ойролцоогоос хар арьстай хүнээс 3 уут хар тамхи болох “Мөс” гэх бодисыг 21,000 юанаар худалдан авч, 2019.04.17-ны өдөр ийн боомтоор хилээр цүнх нь дотроо хийж... авч гараад оройны 18.00 цагийн вагоноор Улаанбаатар хот руу гарч 18-ны өдрийн өглөө 9.00 цагт Улаанаатар хотод ирж өөрийн түрээслэн амьдардаг байрандаа нөхрийн хамтаар ирсэн. Ингээд 3 уут “Мөс” гэх бодис нь одоо ширээн доор байгаа гэж хэлээд зааж өгсний дагуу түүгээр заалгаж ширээн доороос эмэгтэй хүний ягаан өнгийн кошлок уутыг гарган доторх эд зүйлийг ширээн дээр гаргахад зиплок түгжээ бүхий уутанд хийсэн гадуур нь скочоор ороосон цагаан өнгийн талстлаг мөс мэт бодис байсныг цахилгаан гар жин дээр жинлэхэд 10.6 грамм байсныг...хураан авлаа...мөн уг кошлок дотор хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, амыг нь тайрсан дотор хэсэгтээ саарал өнгийн цан цохиж бохирлогдсон тарианы усны шил зэрэг эд зүйлс... мөн хар өнгийн спорт цүнхийг нээж үзлэгийг явуулахад... цүнхний дотор гадуур нь скочоор ороосон жижиг гялгар ууттай цагааин өнгийн мөс мэт талстлаг бодис байсныг... хураан авлаа..” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 32-45 дахь тал/,
11. 2019 оны сарын 18-ны өдөр хүний биед /С.*******/ үзлэг хийж, биологийн дээж авч, тест ашигласан ...өмсөж байгаа саарал өнгийн өмдний зүүн талын цахилгаантай халаасанд мөс гэх нэртэй мансууруулах бодис байгааг сайн дураараа гаргаж өгье... гэснийг тэмдэглэлд тусгав. Үүний дагуу түүний өмсөж явсан саарал өнгийн биеийн тамирын өмдөнд үзлэгийг хийхэд зүүн талын цахилгаантай халаасанд 4*7,5 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий гялгар ууттай мөс мэт цагаан өнгийн талстлаг зүйл жинлэхэд 5,1 грамм байсныг.. хураан авав...Мөн халаасанд 4*6 см хэмжээтэй зиплок түгжээтэй ууттай мөс мэт цагаан өнгийн талстлаг зүйл байсныг жинлэхэд 5,2 грамм байсныг хураан авлаа... өмдний баруун халаасанд таггүй хар саарал өнгийн жижиг гар жин байсныг хураан авлаа... С.******* MET, AMP хэсгийн С түвшинд 1 улаан зураас...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 61-63 дахь тал/,
12. 2019 оны сарын 19-ний өдөр гадаад пасспортод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 71-75 дахь тал/,
13. Гэрч Ц.ын өгсөн “...Тухайн эд зүйл нь манай эхнэр С.*******ын өөрөөсөө гаргаж ирсэн эд зүйлүүд байгаа юм. Надад анх хэрэглэх үед гялгар уутнаас гаргаж ирээд надад хэрэглүүлсэн ба буцаагаад хар өнгийн кошлок дотор хийсэн байсан. ******* түүнийг хаанаас олж ирсэн талаар нь мэдэхгүй байна. Би бол мөс гэх бодисыг хэрэглэснээс өөрөөр ямар ч зүйлд хамаагүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 143-144 дэх тал/,
14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 258тай
“-Шинжилгээнд ирүүлсэн зүйлс шинжилгээнд тэнцэнэ.
-Шинжилгээнд ирүүлсэн С.******* гэж хаягласан шээсэнд метамфетамин илрэв.
-Шинжилгээнд ирүүлсэн №1, №2 дугаартай 2 ширхэг гялгар ууттай, цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл, AJ5131931, AM2911551 серийн дугаартай, 2 ширхэг 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, AL2287155 серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, AЕ2732335 серийн дугаартай 5 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүд тус тус метамфетамины агууламж илрэв.
-Шинжилгээгээр илэрсэн метамфетамин НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвенцийн жагсаалтад багтдаг...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 147-149 дэх тал/,
15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2587 дугаартай
-Шинжилгээнд ирүүлсэн дүүргийн хороо, Х апартмент байрны ойролцоо үзлэгээр хураасан гэж хаягласан цагаан шаргал өнгөтэй мөс мэт зүйл, №17 хэргийн газрын үзлэгээр хураан авсан хэрэглүүр гэж хаягласан шар өнгөтэй соруултай хуванцар сав зэрэг нь шинжилгээнд тэнцэж байна.
-Шинжилгээнд ирүүлсэн цагаан шаргал өнгөтэй мөс мэт зүйл, шар өнгөтэй соруултай хуванцар сав зэргээс метамфетамин илэрч байна.
-Шинжилгээнд иэлрсэн метамфетамин нь 1971 оны НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтын хоёрдугаарт багтдаг болно.
-Шинжилгээнд ирүүлсэн цагаан шаргал өнгөтэй мөс мэт зүйлийн гялгар ууттай жин нь 9,4026 грамм, цэвэн жин нь 9,038 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 8,9023 грамм болов...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 153-155 дахь тал/,
16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2589 дугаартай,
-Шинжилгээнд ирүүлсэн зүйл шинжилгээнд тэнцэнэ.
-Шинжилгээнд ирүүлсэн №1, №2 дугаартай 2 ширхэг гялгар ууттай, цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйлс, хуйлсан гуурс мэт болгосон 20 төгрөгийн дэвсгэрт, амыг нь тайрсан дотроо 2 ширхэг тарианы усны шил тус тус метамфетамины агууламж илрэв.
-Шинжилгээнд иэлрсэн метамфетамин нь 1971 оны НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болно.
17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2591 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 166-167 дахь тал/,
18. Шүүхийн шижнилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний 2586 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 191-192 дахь тал/,
19. Хил хамгаалах ерөнхий газрын 2019 оны сарын 30-ны 2-5а/5730 дугаартай албан бичиг, түүний хавсралт /2 хх-ийн 108-109 дэх тал/,
Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:
Шүүгдэгч А.*******гийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /2 хх-ийн 89 дэх тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /2 хх-ийн 90 дэх тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /2 хх-ийн 91 дэх тал/, жолооны үнэмлэхний хуулбар /2 хх-ийн 127 дахь тал/, дунд боловсролын үнэмлэхний хуулбар /2 хх-ийн 128 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 190 дэх тал/,
Шүүгдэгч С.*******ын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /2 хх-ийн 93 дахь тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /2 хх-ийн 94 дэх тал/, төрсний гэрчилгээний хуулбар /2 хх-ийн 122 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 189 дэх тал/,
Шүүгдэгч Б.*******ын төрсний бүртгэлийн лавлагаа /2 хх-ийн 98 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /2 хх-ийн 99 дэх тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /2 хх-ийн 100 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 191 дэх тал/ зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
А. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.******* нь А.*******тэй хар тамхи зарвал ашиг олдог, таньдаг хүн зарж байсан гэж хоорондоо ярилцаж, А.*******г БНХАУ руу явахад нь “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хэнээс, хаанаас, хэрхэн олж болох талаар зааварчилж, холбоо тогтоох хүний мэдээллийг өгсний дагуу А.*******г 2019 оны 0 сарын 17-ны өдөр Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг санаачилсан,
улмаар А.*******гийн дүүргийн хороо, байрны хаягт байрлах гэртээ хадгалж байсан дээрх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисоос 19.7 граммыг А.*******гээс 2019 оны 0 сарын 18-ны өдөр худалдан борлуулж, мөнгө гаргаж өгнө гэж авч, өөрийн биедээ хадгалан дүүргийн хороо, X апартмент хотхоны С блокны байранд авч ирэн Б.*******той хамт хэрэглэж, 9.4 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан борлуулсан, мөн дээрх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисоос үлдсэн 10.3 грамм бодисыг худалдаалах зорилгоор өөртөө хадгалсан,
Шүүгдэгч А.******* нь мөнгө хэрэгтэй байна, БНХАУ руу очиход мансууруулах бодис өгөх боломжтой хүнийг заагаад өг, би авч ирье, оронд нь надад 2,000,000 төгрөг өгөхөд болно гэж С.*******аас гуйснаар С.******* “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг БНХАУ-д очиж хэнтэй, хэрхэн холбогдож, олж авах талаар зааж, зааварчилсны дагуу, 30.9 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг гадаадын иргэнээс хууль бусаар авсан,
Улмаар дээрх 30.9 грамм “мөс" гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2019 оны сарын 17-ны өдөр өөрийн гар цүнхэндээ нууж оор Монгол Улсын хилээр нэвтрүүлэн,
өөрийн дүүргийн хороо. байрны өөрийн түр оршин суух гэртээ авч ирэн, С.*******д өгч, худалдан борлуулах зорилгоор 2019 оны сарын 18-ны өдөр хүртэл өөрт хадгалсан үйл баримтууд тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлд “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 3 дахь хэсэгт “...мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол” гэж хүндрүүлэх шинжийг заасан.
Энэхүү гэмт хэргийн шинж нь сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан идэвхитэй үйлдэл байна. Эдгээр үйлдлийн аль нэгийг хийснээр төгсдөг, хор уршиг учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч А.*******гийн 3 уут буюу 30,9 грамм “Мөс” гэх нэршилтэй бодисыг 21,000 юаниар худалдан авч, хориглосон барааг 2019 оны сарын 17-ны өдөр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,
Шүүгдэгч С.******* нь А.*******тэй БНХАУ-аас Монгол Улсад авч ирж зарж борлуулан ашиг олох талаар тохиролцож, А.*******д “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг БНХАУ-д очиж хэнтэй хэрхэн холбогдож олж авах талаар зааж, гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсон болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад үзлэгээр шүүгдэгч С.*******ын биеэс илэрч, хураагдсан 10,3 грамм жинтэй, шүүгдэгч А.*******гийн гэрээс илэрч, хураагдсан 11,2 грамм жинтэй, “мөс” гэх сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн болох нь Монгол Улсын хилээр орсон гарсан пасспортын үзлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын нэг үйл баримтын талаар хоорондоо зөрүүгүйгээр мэдүүлсэн мэдүүлгүүд зэргээр тогтоогдож байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалах гэмт хэргийн зорилго гэдэг нь мансууруулах төрлийн эм, сэтгэцэт нөлөөт бодисыг ашиг олох зорилгоор бусдад шилжүүлж, худалдаж байгаа үйлдлийг ойлгох ба шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хоорондоо уялдаа холбоотой, нэг үйл баримтыг хоёр талаас өгсөн мэдүүлэг, мэдүүлэгт дурдсан мөсний хэмжээ, хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр шүүгдэгч нар “мөс” гэх сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор өөрийн биед хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдэхийг санаачилсан гэмт буруутайд,
мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд,
Шүүгдэгч А.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг гүйцэтгэсэн гэмт буруутайд,
мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцов.
Б. Прокуророос шүүгдэгч Б.******* нь 2019 оны сарын 18-ны өдөр өөрийн оршин суух дүүргийн хороо, X апартмент хотхоны С блокны байранд С.*******аас НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 9.4 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг бусдад худалдан борлуулахаар урьдчилан амлаж, С.*******ыг гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн авч хууль бусаар хадгалсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд Монгол Улсын нэгдэн орсон Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бус болохыг мэдсээр байж худалдаалах зорилгогүйгээр биедээ авч явсан, эсхүл орон байр, агуулах сав, тусгайлан бэлтгэсэн газарт байлгаснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.
Шүүгдэгч Б.******* нь метамфетамины агууламжтай 9,4 грамм “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан болох нь шүүгдэгч С.*******, Б.******* нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, Б.*******ын оршин суух байрнаас илэрч, хураан авсан хутгуур хэлбэртэй гуурс, гар жин зэргээр тогтоогдож байх бөгөөд дээрх үйлдэл нь шүүгдэгч Б.*******ыг метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Б.*******од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлж зүйлчлэх үндэслэлтэй гэж үзэв.
Тодруулбал, шүүгдэгч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...С.******* манайд ирж, бид хоёр “мөс” хэрэглэсэн, үлдэгдэл мөсийг манайд үлдээчих ээ гэж хэлээд, би 170,000 төгрөг С.*******д өгч, худалдаж авсан. Би мансууруулах бодис хэрэглэдэг, их хэмжээгээрээ хэрэглэх гээд байдаг учраас жинлэж байгаад бага багаар хэрэглэдэг... Мөн би өөрөө нохойны холбооны админ хийдэг, алтны наймаа бас хийдэг учраас үүдэндээ камер байрлуулсан, гар жинг наймандаа хэрэглэх гэж авсан...Худалдан борлуулж, байгаагүй...” гэх мэдүүлэг, С.*******ын бид үзлэгээр хураан авсан 8 ширхэг 20,000 төгрөг, 1 ширхэг 10,000 төгрөгийн дэвсгэрт зэрэг баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.******* нь С.*******аас өөрт хадгалах, хэрэглэх зорилгоор мансууруулах бодис авсан болох нь тогтоогдож байх ба мансууруулах бодисыг худалдаж авсан үйлдэл нь сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Шүүгдэгч нарын гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 18.5, 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй. Иймд шүүгдэгч С.*******, А.*******, Б.******* нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Шүүх тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн төрлийн бодисын хамрах хүрээ, хор уршиг, үр дагавар ихтэй байдал, хүүхэд залуучуудын дунд хэрэглээ ихэссэн, мөн удмын санд нөлөөлж, үндэстэн мөхөөх аюултай зэргийг харгалзан үзээд шүүгдэгч С.*******, А.******* нарт хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан
шүүгдэгч С.*******д гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал / 38 настай, тодорхой эрхэлсэн ажилгүй, бага насны хүүхдүүдтэй/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,
шүүгдэгч А.*******д гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал /45 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,
шүүгдэгч Б.*******од гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал /34 настай, ганц бие эцэг буюу шүүхийн шийдвэрээр төрсөн охин Б.Дөлгөөнийг өөрийн асрамжид авсан болох нь тогтоогдсон/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.*******ын цагдан хоригдсон 327 /гурван зуун хорин долоо/ хоног, А.*******гийн цагдан хоригдсон 26 /хорин зургаа/ хоног, Б.*******ын цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийг тус тус тэдний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №1, №2 гэж дугаарласан мөс мэт бодис, 2 ширхэг 50 төгрөг, 1 ширхэг 10 төгрөг, 1 ширхэг 5 төгрөг, хар өнгийн жин 1 ширхэг, жижиг тэмдэглэлийн дэвтрийн хуудас 1 ширхэг, дүүргийн 5-р хорооны Засаг даргын тодорхойлолт 1 ширхэг, 8 ширхэг 20 ширхэг 20.000 төгрөг, 1 ширхэг 10.000 төгрөг, шар өнгийн соруултай хуванцар сав, зиплок түгжээ бүхий ууттай цагаан шаргал өнгийн мөс мэт бодис, №1 дугаартай шаргал өнгийн мөс мэт бодис, гуурс мэт болгосон 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, амыг нь тайрсан 2 ширхэг тарианы усны шил, 2 ширхэг вагоны билет, толгой хэсэг нь эвдэрсэн цэнхэр өнгийн асаагуур, үзүүр хэсэгтээ цэнхэр өнгийн хуванцар соруултай гол хэсэгтээ цоолж гадна хэсэгтээ цагаан өнгийн соруул мэт резин гаргасан дотор хэсэг нь ягаан өнгийн соруултай хуванцар сав, 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, гялгар уут 1 ширхэг, хутгуур хэлбэртэй гуурс 1 ширхэг, хагарсан шилэн гаанс мэт зүйл 3 ширхэг, алаг эрээн гуурс 1 ширхэг, гар жин 2 ширхэг, урт хэлбэртэй шил 3 ширхэг, зиплок түгжээ бүхий уутнууд зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын хар тамхитай тэмцэх хэлтэст даалгаж, Б.*******оос үзлэгээр хураан авсан 100 долларын дэвсгэрт 1 ширхэг, 75 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт зэргийг Б.*******од буцаан олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 34.1 зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Прокурорын газраас ******* овогт ын *******од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 1. зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдэхийг санаачилсан гэм буруутайд,
мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 1. зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг гүйцэтгэсэн гэм буруутайд,
мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг гүйцэтгэсэн гэм буруутайд,
******* овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 1. зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,
Мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,
******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 1. зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,
Мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,
******* овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан С.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 1. зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялд
мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 4 жилийн хугацаагаар,
А.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 1. зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялд
мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 4 жилийн хугацаагаар тус тус тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.*******д оногдуулсан 4 жилийн хугацаатай хорих ял,
А.*******д оногдуулсан 4 жилийн хугацаатай хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.*******ын цагдан хоригдсон 327 /гурван зуун хорин долоо/ хоног, А.*******гийн цагдан хоригдсон 26 /хорин зургаа/ хоног, Б.*******ын цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийг тус тус тэдний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №1, №2 гэж дугаарласан мөс мэт бодис, 2 ширхэг 50 төгрөг, 1 ширхэг 10 төгрөг, 1 ширхэг 5 төгрөг, хар өнгийн жин 1 ширхэг, жижиг тэмдэглэлийн дэвтрийн хуудас 1 ширхэг, дүүргийн 5-р хорооны Засаг даргын тодорхойлолт 1 ширхэг, 8 ширхэг 20 ширхэг 20.000 төгрөг, 1 ширхэг 10.000 төгрөг, шар өнгийн соруултай хуванцар сав, зиплок түгжээ бүхий ууттай цагаан шаргал өнгийн мөс мэт бодис, №1 дугаартай шаргал өнгийн мөс мэт бодис, гуурс мэт болгосон 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, амыг нь тайрсан 2 ширхэг тарианы усны шил, 2 ширхэг вагоны билет, толгой хэсэг нь эвдэрсэн цэнхэр өнгийн асаагуур, үзүүр хэсэгтээ цэнхэр өнгийн хуванцар соруултай гол хэсэгтээ цоолж гадна хэсэгтээ цагаан өнийн соруул мэт резин гаргасан дотор хэсэг нь ягаан өнгийн соруултай хуванцар сав, 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, гялгар уут 1 ширхэг, хутгуур хэлбэртэй гуурс 1 ширхэг, хагарсан шилэн гаанс мэт зүйл 3 ширхэг, алаг эрээн гуурс 1 ширхэг, гар жин 2 ширхэг, урт хэлбэртэй шил 3 ширхэг, зиплок түгжээ бүхий уутнууд зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын хар тамхитай тэмцэх хэлтэст даалгаж, Б.*******оос үзлэгээр хураан авсан 100 долларын дэвсгэрт 1 ширхэг, 75 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт зэргийг Б.*******од буцаан олгосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.*******ын биеэс үзлэгээр хураан авсан 170,000 төгрөгийг улсын орлого болгосугай.
9. Энэ хэрэгт С.*******, А.*******, Б.******* нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шүүгдэгч Б.*******ыг Улаанбаатар хотын дүүргээс гарахыг хориглож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, С.*******, А.******* нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.
12. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд дотор гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
13. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.*******, А.******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Б.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР