Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2020/00090

 

2020 оны 01 сарын 10 өдөр                        Дугаар 183/ШШ2020/00090                     Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Арцатын 1 дүгээр гудамжны 00 тоотод оршин суух С овогт Ж.М- ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 00 дүгээр байрны 00 тоотод оршин суух Б овогт Ц.А/-д холбогдох

 

худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 161.862.500 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Э, хариуцагч Ц.А, хариуцагчийн өмгөөлөгч Э.Г /ШТЭҮД:0022/, гуравдагч этгээд Б.Б, түүний өмгөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Марал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Мийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Ж.М би Булган аймгийн Булган хот, Жаргалант 5 дугаар баг, Дамбын гудамж, МСҮТ-ийн зүүн талд баригдаж буй Булган өргөө хотхонд дутуу баригдсан 4 давхар орон сууцны барилгыг 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр иргэн Ц.А-д 400.000.000 төгрөгөөр худалдаж, төлбөрт нь Улаанбаатар хотод ашиглалтанд орсон Хархорин хорооллын С блокоос 57.47 м.кв талбайтай 2 ширхэг орон сууцыг 2016 оны 05 дугаар сарын 25-ны дотор, 2012 онд үйлдвэрлэсэн Ланд-200 маркийн автомашин 1 ширхэгийг 2016 оны 05 дугаар сарын 31-ний дотор, Булган аймгийн Булган хотод НСК ХХК ХХК-ийн барьж буй барилгаас ашиглалтанд орохоор нь 110 м.кв талбайтай хоёр ширхэг орон сууцыг авахаар тохиролцож 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хэлцэл байгуулсан. Энэ хэлцлийн дагуу Ц.А-ээс Улаанбаатар хотын Хархорин хорооллын С блокоос 57.47 м.кв талбатай 2 ширхэг орон сууцны байрыг хүлээн авсан болно. Харин авахаар тохиролцсон байсан 2012 оны Ланд-200 маркийн автомашин нь шаардлага хангахгүй байсан тул Ц.Атэй дахин тохиролцож үлдэгдэл төлбөртөө Булган аймгийн Булган хотод НСК ХХКХХК-ийн барьж буй барилгаас ашиглалтанд орохоор нь 166 м.кв талбайтай 3 ширхэг байр, 1 ширхэг автомашины зогсоолын хамт авахаар болж 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр протокол үйлдэж, дахин хэлцэл хийсэн. Үүний дараа 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ц.А-ээс авах 3 ширхэг орон сууц, 1 ширхэг авто зогсоолыг баталгаажуулж, түүнтэй Булган аймгийн Булган хотын Булган өргөө хотхоны орон сууцны А блокны 116 дугаар байрнаас нийт 159.07 м.кв талбайтай 3 ширхэг орон сууцны байр, 1 ширхэг автомашины дулаан зогссол авах гэрээг байгуулсан болно. Энэхүү гэрээнүүдээр тус барилгын 5 даврын №24 тоот 70.31 м.кв талбайтай орон сууцны байрыг 14 дугаартай гэрээгээр, тус барилгын 5 давхрын №23 тоот 52.21 м.кв талбайтай орон сууцны байрыг 15 дугаартай гэрээгээр, тус барилгын 6 давхрын №27 тоот 36.55 м.кв талбайтай орон сууцны байрыг 19 дугаартай гэрээгээр, тус барилгын №06 тоот автомашины дулаан зогсоолыг 01 дугаартайг эрээгээр тус тус авахаар, бүх төлбөрийг нь 100 хувь бартерт тооцож авахаар гэрээ байгуулсан. Өнөөдрийн байдлаар Ц.А нь дээрх тохиролцооноос 36.55 м.кв талбайтай 1 ширхэг орон сууц, 1 ширхэг автомашины дулаан зогсоолыг надад шилжүүлж өгсөн бөгөөд 14, 15 дугаартай гэрээний дагуу олгогдох 2 байрыг одоо болтол өгөөгүй болно. Миний хувьд дутуу баригдсан 4 давхар барилгаа тохиролцсны дагуу бүрэн шилжүүлж өгсөн бөгөөд харин Ц.А нь түүнийг 6 давхар болгож барьж дуусгаад ашиглалтанд оруулчихсан байгаа. Иймд Ц.А нь гэрээнд заасныхаа дагуу Булган аймгийн Булган хотын Жаргалант 5 дугаар багийн Дамбын гудамж, МСҮТ-ийн зүүн талд баригдаж буй Булган өргөө хотхоны орон сууцны А блокийн 116 дугаар байрны 5 давхрын №24 тоот 70.31 м.кв талбайтай орон сууц, 5 давхрын №23 тоот 52.21 м.кв талбайтай орон сууцны байрыг одоог болтол хүлээлгэн өгөхгүй байгаа тул НСК ХХКХХК-ийн захирал Ц.А-ээс дээрх 2 ширхэг орон сууцны байрны талбай болох 122.52 м.кв талбайг зах зээлийн дундаж үнэлгээ буюу 1 м.кв талбайг 1.250.000 төгрөгөөр тооцож 153.150.000 төгрөгийг, мөн тохирсон талбайн зөрүү болох 6.97 м.кв талбайн үнэ 8.712.500 төгрөг буюу нийт 161.862.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Мт олгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.А шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Ж.М, НСК ХХКХХК нарын хооронд 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хэлцэл хийгдсэн, энэ талаар маргахгүй. Харин энэхүү хэлцлийг хийхдээ компанийн өмнөх хувьцаа эзэмшигч байсан Б.Бд 110 м.кв талбай бүхий байрыг Ж.М нь шилжүүлж өгөх тухай яригдсан. Компани энэхүү үүргийг биелүүлж, байр ашиглалтанд ороход тухайн байрыг нь Б.Бд шилжүүлж өгсөн. Үүнийг нэхэмжлэгч Ж.М маш сайн мэдэж байгаа. Гэтэл биелэгдсэн байгаа энэ үүргийг давхар шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Тэр үед Ж.М энэ барилгын газрыг Эрдэнэтийн беон зуурмагийн үйлдвэрт барьцаанд тавьчихаад алга болсон. Барилга баригдаж дуусчихаад улсын комисст хүлээлгэж өгөх гээд утас руу нь залгахаар холбогддоггүй байсан. Би хоёр сар мөнгийг нь төлж байж гэрчилгээг нь сунгуулж байж барилгыг улсын комисст хүлээлгэж өгсөн. Тэгээд одоо байраа яах юм бэ гэсэн чинь Б.Б би авах ёстой учраас авдагаараа авъя, Ж.М бид хоёр хоорондоо ойлголцчихсон гэхээр нь би үүргээ биелүүлээд шилжүүлээд өгсөн. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчаар Ц.Аийг тодорхойлоод нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа нь үндэслэлгүй. Үнэндээ энэ бол Ж.М, НСК ХХКХХК нарын хоорондох иргэн, хуулийн этгээд холбоотой асуудал байхад иргэн Ц.А-ээс нэхэмжлэх эрхгүй юм. Түүнчлэн уг гэрээний үүргийг хангуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй юм гэв.

 

Гуравдагч этгээд Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие анх уг маргаан бүхий барилгыг барихаар газраа авч, барилгынхаа зураг төслийг бүрэн хийлгэж, холбогдох байгууллагаас үйл ажиллагаа явуулах бүх зөвшөөрлөө авчихсан байсныг иргэн Ж.Мтой тохиролцсны үндсэн дээр хуулийн дагуу тухайн барилга болон компанийн эрхийг шилжүүлж өгсөн. Ингэхдээ Булган өргөө хотхонд эхний блок баригдсан үед 110 м.кв байрыг түүнээс авахаар тохиролцсон байсан. Ж.М нь барилгыг 3 давхар карказ хүртэл барингуутаа би мөнгөгүй болчихлоо, энэ байрыг цаашаа үргэлжлүүлэн барих боломжгүй боллоо гээд нэг хэсэг алга болсон. Ц.А, Ж.М бид хэд бие биенийгээ таньдаг хүмүүс байгаа. Тэгээд Ц.А-д хандаад чи барилга барьдаг юм чинь, Булган аймагт байгаа энэ барилгыг бариад өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Тэгээд Ц.А зөвшөөрч өөрийн хөрөнгө мөнгөөр энэ барилгыг барьж дуусгасан. Барилга баригдаж дуусахад Ж.М хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон. Тэгээд би 110 м.кв байрыг шилжүүлэх гэрээгээ үзүүлээд шилжүүлж өгөөч гэхэд надад шилжүүлж өгсөн юм. Ер нь 110 м.кв талбайтай байрыг надад өгнө гэдгийг өмнө нь Ж.М мэдэж байсан ба Ц.А-д хэлж байсан. Гэтэл гэнэт ийм нэхэмжлэл гаргасанд гайхаж байна. Миний хувьд Ж.Моос авах ёстой байраа л авсан байдаг. Иймд гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.М нь хариуцагч Ц.А-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 161.862.500 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба .

 

Нэхэмжлэгч Ж.М нь Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, МСҮТ-ийн зүүн талд баригдаж буй 4 давхар дутуу баригдсан орон сууцны барилгыг 400.000.000 төгрөгөөр хариуцагч Ц.А-д худалдаж, төлбөрт нь тооцож Улаанбаатар хотод ашиглалтанд орсон Хархорин хорооллын С блокоос 57.47 м.кв талбайтай 2 ширхэг орон сууц, 2016 оны 05 дугаар сарын 25-ны дотор, 2012 онд үйлдвэрлэсэн Ланд-200 маркийн автомашин, Булган аймгийн Булган хотод НСК ХХКХХК-ийн барьж буй барилгаас ашиглалтанд орохоор нь 110 м.кв талбайтай хоёр ширхэг орон сууцыг тус тус авахаар харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн баталгаа гэх баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ж.М нь хариуцагч Ц.А-ээс Улаанбаатар хотод ашиглалтанд орсон Хархорин хорооллын С блокоос 57.47 м.кв талбайтай 2 ширхэг орон сууцыг хүлээн авч, 2012 онд үйлдвэрлэсэн Ланд-200 маркийн автомашиныг авахаас татгалзаж, НСК ХХКХХК-ийн барьж буй барилгаас ашиглалтанд орохоор нь нийт 166 м.кв талбайтай 3 орон сууц, 1 ширхэг автомашины зогсоолыг авахаар 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр протокол гэх баримтыг үйлдэж, улмаар 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр НСК ХХКХХК-тай Булган аймгийн Жаргалант 5 дугаар баг, Дамбын гудамж МСҮТ-ийн зүүн талд баригдаж буй Булган өргөөХотхоны орон сууцны А блок, 116 дугаар байрны 5 давхрын №24 тоотын 70.31 м.кв талбай бүхий орон сууц, №23 тоотын 52.21 м.кв талбай бүхий орон сууц, 6 дугаар давхрын №27 тоотын 36.55 м.кв талбай бүхий орон сууц, №06 тоот дулаан зогсоолыг захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын 14, 15, 19, 01 тоот гэрээнүүдийг байгуулжээ.

 

Зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулга, шинж байдлаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Ж.М нь дээрх гэрээнд заасны дагуу Булган аймгийн Жаргалант 5 дугаар баг, Дамбын гудамж МСҮТ-ийн зүүн талд баригдаж буй Булган өргөөХотхоны орон сууцны А блок, 116 дугаар байрны 6 дугаар давхрын №27 тоотын 36.55 м.кв талбай бүхий орон сууц, №06 тоот дулаан зогсоолыг хүлээн авч, 116 дугаар байрны 5 давхрын №24 тоотын 70.31 м.кв талбай бүхий орон сууц, №23 тоотын 52.21 м.кв талбай бүхий орон сууцыг хүлээлгэн өгөөгүй гэсэн үндэслэлээр уг орон сууцны үнэ болох 153.150.000 төгрөг болон 6.97 м.кв талбайн зөрүү 8.712.500 төгрөг, нийт 161.862.500 төгрөгийг хариуцагч Ц.А-ээс гаргуулахаар шаардсан бол хариуцагч Ц.А-ээс Ж.М нь Б.Бгаас тухайн барилга барьсан газар болон компанийн эрхийг 2013 онд шилжүүлэн авахдаа орон сууцыг ашиглалтанд орохоор 110 м.кв байр буюу 99.000.000 төгрөгийн үнэ бүхий нэг болон 2 өрөө хоёр орон сууцыг шилжүүлэн тохиролцсон байсны дагуу 110 м.кв байрыг Б.Бд шилжүүлж өгсөн. Барилга баригдаж дуусчихаад улсын комисст хүлээлгэж өгөх гээд утас руу нь залгахаар холбогддоггүй байсан. Миний бие НСК ХХКХХК-ийг төлөөлөн түүнтэй гэрээ хэлцэл байгуулсан байхад иргэн Ц.А-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй, уг гэрээний үүргийг хангуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр, гуравдагч этгээд Б.Бгаас миний бие Ж.Мт барилга барьсан газар болон компанийн эрхийг шилжүүлж өгч оронд нь 110 м.кв орон сууцыг авахаар тохиролцсон байсныг Ц.А нь мэдэж байсан учир барилгаа барьж ашиглалтанд оруулаад надад шилжүүлж өгсөн, уг шилжүүлж өгсөн орон сууцыг Ж.М нь надад шилжүүлж өгөх талаар мэдэж байсан хирнээ өөрөө Ц.А-ээс гаргуулахаар нэхэмжилснийг зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр тус тус нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

 

Хариуцагчийн татгалзлын зарим хэсэг үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Н 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн баталгаа, 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн протокол, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнүүдэд боловч тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна.

 

Учир нь хариуцагч Ц.А нь нэхэмжлэгч Ж.Моос Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, МСҮТ-ийн зүүн талд баригдаж буй 4 давхар дутуу баригдсан орон сууцны барилга болон тус барилгыг барьж буй НСК ХХКХХК-ийн эрхийг шилжүүлэн авсны үндсэн дээр НСК ХХКХХК-ийг төлөөлөн гэрээ байгуулж, маргаан бүхий Булган аймгийн Жаргалант 5 дугаар баг, Дамбын гудамж МСҮТ-ийн зүүн талд баригдаж буй 116 дугаар байрны 5 давхрын №24 тоотын 70.31 м.кв талбай бүхий орон сууц, №23 тоотын 52.21 м.кв талбай бүхий орон сууцыг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байх тул худалдах, худалдан авах гэрээ нь Ж.М, НСК ХХКХХК нарын хооронд байгуулагдсан гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ж.М, хариуцагч Ц.А нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд НСК ХХКХХК-тай байгуулсан гэрээний үүргийг иргэн Ц.А-ээс шаардах үндэслэлгүй юм.

 

Харин НСК ХХКХХК нь гэрээнд заасан орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч Ж.Моос гэрээний үүргийг түүнээс шаардах эрхтэй бөгөөд гуравдагч этгээд Б.Б нь маргаан бүхий орон сууцыг түүнд шилжүүлэн өгөх эрхийг Ж.Моос олгоогүй байхад хүлээн авсныг шударга эзэмшигч гэж үзэхгүй.

 

Иймд нэхэмжлэгч Ж.М, хариуцагч Ц.А нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй байх тул нэхэмжлэгч Ж.М нь гэрээнд заасан орон сууц болон түүний үнийг шаардах ж шийдвэрлэсэн 㺺 нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 967.263 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ж.М нь худалдах, худалдан авах гэрээний үүргийг шаардаж, НСК ХХКХХК-д .

 

 

 

Иргэний эрэг шүүхэд янан ийдвэрлэх ухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ц.А-ээс 161.862.500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ж.Мийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 967.263 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. х ш х ш т 120 120.2 , , 뺺 㺺 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны болохыг дурдсугай

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, د .̪