| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2020/00465/И |
| Дугаар | Дугаар 183/ШШ2020/00551 |
| Огноо | 2020-03-02 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 02 өдөр
Дугаар Дугаар 183/ШШ2020/00551
2020 оны 03 сарын 02 өдөр Дугаар 183/ШШ2020/00551 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 00 дүгээр хороо, 00 дугаар хороолол, 00 байрны 00 тоотод оршин суух Б овогт Р.М-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Жапан таун, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух Х овогт З.Ш-д холбогдох,
ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2.761.050 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.М, хариуцагчийн төлөөлөгч Т.У, гэрч П.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.М шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Миний бие 2017 оны 10 дугаар сард Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Жхотхоны С-5 орон сууцны барилгын дотор заслын ажлыг хийж гүйцэтгэхээр Л.Мөнгөнсүхтэй амаар харилцан тохиролцож, С-5 орон сууцны 8 давхрын 802 тоотын 546.9 м.кв талбайн бүх обойг нааж, замаск татах ажлыг хийж гүйцэтгэж байтал Л.Мөнгөнсүх нь З.Штай тохиролцож чадаагүй гээд шаврын ажлыг дуусгаад цаашид ажиллахаа больж, обой, замаскийн ажлыг хувь хүмүүсээр хийлгэх болсон. Миний бие З.Шад танай С-5 байрны 802 тоотын бүх обой, замаскийн ажлыг би хийж гүйцэтгэсэн, ажлын хөлсөө өөрөөс чинь авъя гэхэд тэгье гэж хэлээд надад 600.000 төгрөг өгсөн. Тэгээд надтай тохиролцон үргэлжлүүлэн ажил хийж гүйцэтгэж болно шүү гэхээр нь тус барилгын 1, 2 давхрын нийтийн эзэмшлийн талбай, 403, 805, 1301, 1302, 1303, 1304, 1305, 1306, 1307 тоотуудад обой нааж, замаск татах ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд сүүлд гүйцэтгэсэн ажлуудын хөлсийг авсан. Харин С-5 байрны 802 тоотод хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг аваагүй. Тус 802 тоотод хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 600.000 төгрөг өгснийг сүүлд гүйцэтгэсэн ажлын хөлснөөс суутган авсан. Яагаад ингэж байгаа юм бэ гэхэд чи анх Л.Мөнгөнсүхтэй тохиролцож ажил гүйцэтгэж байсан учир бид тус тооцоог Л.Мөнгөнсүхтэй тооцоо нийлж байж өгөх ёстой байсан байна, тооцоогоо нийлчихээд таны мөнгийг өгнө гээд 3 жил болчихлоо. Ер нь ажлын хөлсний 90 хувийг аваад 10 хувийг аваагүй үлдээсэн. Учир нь сүүлд доголдол гарвал түүнийг арилгаад үлдсэн хөлсөө авах ёстой байдаг. Үүнийг нэмж нэхэмжлээгүй байгаа. Л.Мөнгөнсүхэд тухайн үед обой, замаскны ажилд хэдэн төгрөг өгсөн талаар баримтаа гаргаад өгөөч гэхээр гаргаж өгдөггүй. Иймд тухайн үед бид обой наахад 1 м.кв талбай нь 4500 төгрөг, замаск татахад 1 м.кв нь 3000 төгрөгөөр тохиролцон ажил гүйцэтгэж байсан тул Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Жхотхоны С-5 дугаар байрны 8 давхрын 802 тоотын 546.9 м.кв талбайд обой наасныг 1 м.кв талбайг 4500 төгрөгөөр тооцон 2.761.050 төгрөг, 100 м.кв талбайд замаск татсаныг 1м.кв талбайг 3000 төгрөгөөр тооцон 300.000 төгрөг, нийт 2.761.050 төгрөгийг хариуцагч З.Шаас нэхэмжилж байна гэв.
Хариуцагч З.Шын шүүхэд урьд гаргасан хариу тайлбарыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Нэхэмжлэгч Р.Маас гаргасан 2.761.050 төгрөгийг З.Шаас гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч З.Ш нь ДАТХХК-ийн захирлаар ажилладаг бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ДАТХХК нь Суруга монголХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Жхотхоны С-5 дугаар байрны засварын ажлыг хийж гүйцэтгэхээр үүрэг хүлээсэн. Энэхүү гэрээний дагуу Л.Мөнгөнсүхтэй С-5 орон сууцны 8 давхрын заслын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр тохиролцож, 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 15/16 тоот ажил гүйцэтгэх гэрээ Л.Мөнгөнсүх, ДАТХХК нарын хооронд байгуулагдсан. Нэхэмжлэгч Р.М нь Л.Мөнгөнсүхтэй тохиролцон энэхүү ажлын туслан гүйцэтгэгчээр ажилласан байж магадгүй. Тэрнээс ДАТХХК болон З.Штай тохиролцон С-5 байрны 802 тоотод ажил хийж гүйцэтгэсэн зүйл байхгүй, тэдний хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсээгүй. Гэтэл Л.Мөнгөнсүхийн манай компанитай байгуулсан гэрээт ажлыг гүйцэтгэхээр Л.Мөнгөнсүхтэй тохиролцсон гэх Р.М нь удаа дараас надаас ажлын хөлс нэхсэн. Тухай бүрд нь учир шалтгааныг тайлбарлаж Л.Мөнгөнсүхэд хандахыг зөвлөж байсан хэдий ч үл хайхран өнөөдрийг хүртэл манай компаниас төлбөр нэхсээр байна. Л.Мөнгөнсүх нь ажлаа бүрэн дуусгалгүй орхиж явснаар манай компанид ч хохирол учирсан тул гомдолтой байгаа ба эрж хайгаад олдохгүй байгаа болно. Манай компани нь иргэн Л.Мөнгөнсүхтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу бүх төлбөр тооцоог хийж дуусгасан ба Р.Мт аливаа төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй болно. Иймд Р.Мын нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гэрч П.Мгийн мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.М нь хариуцагч З.Шаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2.761.050 төгрөг гаргуулахаар хангах үндэсгүй гэж үзлээ.
Хариуцагч З.Ш нь ДАТХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг байх бөгөөд ДАТХХК, Суруга монголХХК нарын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, ДАТХХК нь Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Жхотхоны, С-5 орон сууцны барилгын дотоод заслын ажлыг хийж гүйцэтгэх үүрэг хүлээж, уг үүргийн дагуу С-5 орон сууцны барилгын 8 давхрын дотоод заслын ажлыг туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэхээр иргэн Л.Мөнгөнсүхтэй 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулжээ.
Тус С-5 орон сууцны барилгын 8 давхрын дотоод заслын ажлын туслан гүйцэтгэгч Л.Мөнгөнсүх нь нэхэмжлэгч Р.Мтай тохиролцон С-5 орон сууцны барилгын 8 давхрын 802 тоотод обой наах, замаск татах ажлыг хийж гүйцэтгүүлж байх явцдаа төлбөрийн асуудлаас болж ДАТХХК-тай байгуулсан ажлыг бүрэн гүйцэд дуусгалгүй ажил гүйцэтгэх гэрээгээ цуцалсан байна.
Нэхэмжлэгч Р.М нь Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Жхотхоны, С-5 орон сууцны барилгын 8 давхрын 802 тоотын 546.9 м.кв талбайд обой наах, 100 м.кв талбайд замаск татах ажлыг хийж гүйцэтгэсэн боловч уг ажлыг төлбөрийг авч чадаагүй гэсэн үндэслэлээр 546.9 м.кв талбайд обой наасныг 1 м.кв талбайг 4500 төгрөгөөр тооцон 2.761.050 төгрөг, 100 м.кв талбайд замаск татсаныг 1м.кв талбайг 3000 төгрөгөөр тооцон 300.000 төгрөг, нийт 2.761.050 төгрөгийг хариуцагч З.Шаас гаргуулахаар шаардсан бол хариуцагч З.Ш нь нэхэмжлэгчтэй С-5 орон сууцны барилгын 8 давхрын 802 тоотын 546.9 м.кв талбайн обой наах, замаск татах ажлыг хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсээгүй, уг ажлын хөлсийг бид гэрээ байгуулсан Л.Мөнгөнсүхэд төлж барагдуулсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.
Хариуцагчийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.
Учир нь зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ амаар болон бичгийн хэлбэрээр байгуулагдаж, нэхэмжлэгч Р.М нь Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Жхотхоны С-5 дугаар байрны 8 давхрын 802 тоотын 546.9 м.кв талбайд обой наах, 100 м.кв талбайд замаск татах ажил хийж гүйцэтгэх үүрэг үүсээгүй болох нь зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Р.М нь дээрх ажлыг хийж гүйцэтгэсэн, уг барилгыг улсын комисс хүлээн авч ашиглалтад оруулсан талаар хариуцагчаас маргаж, үгүйсгэхгүй байгаа боловч нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг иргэн Л.Мөнгөнсүхтэй байгуулсан гэрээний дагуу түүнд төлж барагдуулсан, Л.Мөнгөнсүхэд төлсөн 8.250.000 төгрөгийн тооцоонд дээрх төлбөр орж тооцогдсон гэж тайлбарлаж, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 2.761.050 төгрөгийг төлөхөөс татгалзаж байгааг буруутгах үндэслэлгүй байна.
Учир нь нэхэмжлэгч Р.М нь Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Жхотхоны С-5 дугаар байрны 8 давхрын 802 тоотод обой наах, замаск татах ажил хийж гүйцэтгэхдээ ДАТХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан Л.Мөнгөнсүхтэй анх харилцан тохиролцсон, уг хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг ДАТХХК-иас Л.Мөнгөнсүхэд тооцон шилжүүлсэн бол Л.Мөнгөнсүхээс, хэрэв шилжүүлээгүй бол ДАТ ХХК-иас тус тус нэхэмжлэх эрхтэй байна.
Түүнчлэн хариуцагч З.Ш нь өөрийн ДАТХХК-ийн иргэн Л.Мөнгөнсүхтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгүүлж байснаас бус иргэн З.Шын хувиар ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд оролцож, гүйцэтгэсэн ажлын хөлсийг олгож байгаагүй болох нь барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ, урьдчилгаа төлбөр олгосон баримт, хувийн тэмдэглэлийн дэвтрийн хуулбар зэргээр нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Р.М, хариуцагч З.Ш нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсээгүй байх тул нэхэмжлэгч нь З.Шаас гүйцэтгэсэн ажлын хөлсийг ж шийдвэрлэсэн 㺺 нэхэмжлэгч Р.М нь Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Жхотхоны С-5 дугаар байрны 8 давхрын 802 тоотод хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардаж, Л.М, ДАТ ХХК-нд .
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч З.Шаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2.761.050 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Р.Мын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59.130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. х ш х ш т 120 120.2 , , 뺺 㺺 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР