Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/953

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ /томилолтоор/,

шүүгдэгч Э.Ч-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Ч-холбогдох 2308000001190 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын төмөрчин мэргэжилтэй, “*********” ХХК-д бэлтгэгчээр ажилладаг, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчин ***** тоотод түр оршин суудаг, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 4 дүгээр баг Номгонд байнга оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Бээл овогт Э  Ч (регистрийн дугаар:ЙЛ9311****).

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

2. Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Ч-нь гэм буруу, хэргийн зүйлчлэл, прокуророос танилцуулсан ялыг хүлээн зөвшөөрч оролцсон.

3. Шүүгдэгч Э.Ч-нь 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо **** тоотод “гэрээс гар, битгий орж ир” гэсэн тухайн үед үүссэн таарамжгүй харилцаагаар шалтаглан хохирогч Д.Б-хөмсөг хэсэгт чулуугаар цохих, хэвлийн рүү өшиглөж, үснээс нь татаж унагаах зэргээр зодсоны улмаас биед нь баруун хөмсөгт шарх, зүүн бугалга, шуу, баруун бугалга, хэвлийд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

3.1. Хохирогч Д.Б-“...Би Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо хилчин **** тоотод нөхөр 4 хүүхдүүдийн хамт амьдардаг. Манай хашаанд нөхрийн дүү болох Э.Ч-нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг бөгөөд миний нөхөр Э.А-нь дүүгийн гэр бүлийнхэнтэй хамт 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлж архи уусан. Би өнөөдөр нөхрөө дүүгийнх нь гэрээс авч архи уулгахыг нь болиулах гэж гэр рүү нь ороод нөхрөө босоод ир гэр рүүгээ оръё гэхэд Э.Ч-нь "чи манай гэрээс зайл, битгий гэр лүү ороод ир" гэх зэргээр хөөсөн. Тухайн үед би нөхрөө гэр лүү нь оруулахад миний араас Э.Ч-нь над руу facebook мессенжерээр дарамтлаад байхаар нь би гэрээс гараад битгий чатаар дарамтлаад байгаарай гээд орилсон чинь Э.Ч-гарч ирээд над руу чулуу шидэж, зодож эхэлсэн. Тэгээд шидсэн чулуу нь миний баруун хөмсгийг онож цус гараад би цагдаагийн байгууллага руу хандаж дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг,

 

3.2. Хохирогч Д.Б-дахин өгсөн “...Миний баруун дээд хөмсөг рүү 1 удаа чулуу шидсэн, хэвлий хэсэг рүү 2 удаа өшиглөсөн, 2 бугалга шуу хэсэгт зууралдаж үснээс татаж унагаасан..уг асуудал 2023 оны 06 дугаар сарын 12-ний өдрийн 16 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо ***** тоотод болсон...би өөрийгөө хамгаалах үед Э.Ч-нь газраас чулуу авч над руу шидсэн...одоогоор гомдол санал байхгүй, нөхрийн дүү учир гомдолгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7, 10-11 хуудас),

 

3.3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гаргасан 7730 дугаартай “...Д.Б-биед баруун хөмсөгт шарх, зүүн бугалга, шуу, баруун бугалга, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 хуудас),

 

3.4. Э.Ч-“... гэм буруугаа хүлээж байна, прокурорын танилцуулсан ялыг зөвшөөрч байгаа, хохирогчийн гэмтлийн эмнэлэгт эмчлүүлсэн эмчилгээний зардлыг төлсөн ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл) зэргээр нотлогдон тогтоогдсон.

4. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирснаар прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдсан.

   5. Хохирогч Д.Б-нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн гар бичвэр (хавтаст хэргийн 50 хуудас), мөн Эрүүл мэндийн даатгалын санд 314,000 төгрөг шилжүүлсэн банкны гүйлгээний хуудас (хавтаст хэргийн 57 хуудас), зэргээр хохирогч нэхэмжилсэн хохирол, төлбөргүй, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 314,000 төгрөгийн эмчилгээний зардлыг тус санд шүүгдэгчээс нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх нөхцөл байдлыг бүрэн хангасан.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 заасны дагуу улсын яллагчаас шүүгдэгч Э.Ч-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүх хүлээн авч, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэв.

 

            8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Бээл овогт Э-н Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Ч-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Э.Ч-үүрэг болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.Ч-мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, Эрүүл мэндийн даатгалын санд 314,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэлүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. 2. Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Ч-нь гэм буруу, хэргийн зүйлчлэл, прокуророос танилцуулсан ялыг хүлээн зөвшөөрч оролцсон. 3. Шүүгдэгч Э.Ч-нь 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо **** тоотод “гэрээс гар, битгий орж ир” гэсэн тухайн үед үүссэн таарамжгүй харилцаагаар шалтаглан хохирогч Д.Б-хөмсөг хэсэгт чулуугаар цохих, хэвлийн рүү өшиглөж, үснээс нь татаж унагаах зэргээр зодсоны улмаас биед нь баруун хөмсөгт шарх, зүүн бугалга, шуу, баруун бугалга, хэвлийд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: 3.1. Хохирогч Д.Б-“...Би Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо хилчин ****** тоотод нөхөр 4 хүүхдүүдийн хамт амьдардаг. Манай хашаанд нөхрийн дүү болох Э.Ч-нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг бөгөөд миний нөхөр Э.А-нь дүүгийн гэр бүлийнхэнтэй хамт 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлж архи уусан. Би өнөөдөр нөхрөө дүүгийнх нь гэрээс авч архи уулгахыг нь болиулах гэж гэр рүү нь ороод нөхрөө босоод ир гэр рүүгээ оръё гэхэд Э.Ч-нь "чи манай гэрээс зайл, битгий гэр лүү ороод ир" гэх зэргээр хөөсөн. Тухайн үед би нөхрөө гэр лүү нь оруулахад миний араас Э.Ч-нь над руу facebook мессенжерээр дарамтлаад байхаар нь би гэрээс гараад битгий чатаар дарамтлаад байгаарай гээд орилсон чинь Э.Ч-гарч ирээд над руу чулуу шидэж, зодож эхэлсэн. Тэгээд шидсэн чулуу нь миний баруун хөмсгийг онож цус гараад би цагдаагийн байгууллага руу хандаж дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг, 3.2. Хохирогч Д.Б-дахин өгсөн “...Миний баруун дээд хөмсөг рүү 1 удаа чулуу шидсэн, хэвлий хэсэг рүү 2 удаа өшиглөсөн, 2 бугалга шуу хэсэгт зууралдаж үснээс татаж унагаасан..уг асуудал 2023 оны 06 дугаар сарын 12-ний өдрийн 16 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо ***** тоотод болсон...би өөрийгөө хамгаалах үед Э.Ч-нь газраас чулуу авч над руу шидсэн...одоогоор гомдол санал байхгүй, нөхрийн дүү учир гомдолгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7, 10-11 хуудас), 3.3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гаргасан 7730 дугаартай “...Д.Б-биед баруун хөмсөгт шарх, зүүн бугалга, шуу, баруун бугалга, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 хуудас), 3.4. Э.Ч-“... гэм буруугаа хүлээж байна, прокурорын танилцуулсан ялыг зөвшөөрч байгаа, хохирогчийн гэмтлийн эмнэлэгт эмчлүүлсэн эмчилгээний зардлыг төлсөн ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл) зэргээр нотлогдон тогтоогдсон. 4. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирснаар прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдсан. 5. Хохирогч Д.Б-нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн гар бичвэр (хавтаст хэргийн 50 хуудас), мөн Эрүүл мэндийн даатгалын санд 314,000 төгрөг шилжүүлсэн банкны гүйлгээний хуудас (хавтаст хэргийн 57 хуудас), зэргээр хохирогч нэхэмжилсэн хохирол, төлбөргүй, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 314,000 төгрөгийн эмчилгээний зардлыг тус санд шүүгдэгчээс нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх нөхцөл байдлыг бүрэн хангасан. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 заасны дагуу улсын яллагчаас шүүгдэгч Э.Ч-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүх хүлээн авч, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэв. 8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Бээл овогт Э-н Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Ч-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Э.Ч-үүрэг болгосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.Ч-мэдэгдсүгэй. 5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, Эрүүл мэндийн даатгалын санд 314,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл