Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 103/ШШ2020/00128

 

 

 

 



2020 5 10/ШШ2020/00*******8



МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

нуур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.тунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 1982 онд ******* дүүрэгт төрсөн, 8 настай, эрэгтэй, ******* дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний *******-******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1987 онд *******-******* аймагт төрсөн, настай, эмэгтэй, нуур дүүргийн 1 дүгээр хороо, дугаар байрны 1 тоотод оршин суух, овогт холбогдох эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б., хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Б. миний бие Б.тай 2006 онд гэрлэлтээ бүртгүүлэн хамт амьдарсан. Бидий хамтран амьдрах хугацаанд 2005 онд охин Б.-, 2007 онд Б., 2009 онд хүү Б., 2010 онд охин Б. нар төрсөн. Б. 2014 оноос хамтран амьдрагчтай болж Солонгос улс руу явснаас болж бид 2018 онд гэрлэлтээ цуцлуулж, охин Б., Б. нарыг миний асрамжид үлдээсэн боловч 2019 оноос ээжтэйгээ цуг байгаагүй удсан, санасан гэх шалтгаанаар нуур дүүрэгт ээж дээрээ шилжин суралцаж байна. Бид хааяа хүүхдийн асуудлаас болж маргалддаг бан, том охин Б.- чиний хүүхэд биш гэж хэлдэг бан учир хүүхдүүдээ өөрийн хүүхэд мөн эсэхэд эргэлздэг болсон учраас хүүхдүүдийнхээ эцэг нь мөн эсэхийг хувийн эмнэлгээр шинжилгээ хийлгэх гэсэн боловч хийхгүй шүүхээр шийдвэрлүүлдэг гэж сонсоод эцэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Том охин, дунд хүү маань өөр болохоор ах дүү хамаатан садан чиний хүүхэд биш байх гэсэн асуудал гарсан. Би 4 хүүхдээ өөрийнхөө хүүхэд гэж бодож бан боловч харамсалтай нь шинжээчийн дүгнэлтээр 2 хүүхэд маань миний хүүхдүүд биш болсон. Би өөрийнхөө хүүхдийг өөрийнхөө овгоор овоглоё гэж бодож байна. Ирээдүйд энэ хүүхдүүдийн удам судрын асуудал яригдаж байгаа тул өөрийн биш хүүхдүүдээ өөрсдийн эцгээр овоглоосой гэж хүсч байна. Өөрийнхөө төрсөн хоёр хүүхдийг өсгөөд цаашид амьдрах бодолтой байна. Шүүхийн шийдвэрийн дагуу , хоёр охиноо өөрийнхөө асрамжид хэвээр үлдээж, мэдлэг боловсролд нь анхааръя гэж бодож байна. Хүүхдүүдээ төрөх үед би нуур дүүргийн Хүүхэд хөгжлийн төвд арга зүйчээр ажиллаж бан. Тэр үед архины хамааралтай байгаагүйг манай ажлынхан батална. Харин ч эсрэгээрээ танай эхнэр маш их дарамттай, чамайг хүчирхийлдэг юм байна гэж хамтран ажиллагсад маань дүгнэж бан. Манай гэрт хүмүүс ирээд архи уух асуудал бан гэхдээ тэрийг архины хамааралтай гэж хэлэхгүй. Би хүүхдүүдээ цэцэрлэгт хүргэж өгч, авдаг бан тэгэхэд цэцэрлэгийн багш нар ч чи эхнэргүй юм уу, яагаад дандаа ганцаараа хүүхдүүдээ хүргэж өгч авдаг юм бэ хэлдэг бан. Би ыг бага байхдаа надтай суучихсан юм аа гээд өмөөрдөг бан. Эхнэр маань байгууллага дээр ирж бүгдийг нь хэл амаар доромжилж бан удаа ч бий. Би хадмындаа амьдардаг бан болохоор маш их дарамтанд амьдардаг бан, хаана юу хийж байгааг мэдэхгүй болтлоо архи ууж согтож бан удаа байхгүй. Харин ч хүмүүс надад эхнэр чинь тэнд тэрэнтэй тэгээд явж байна, том хүүхэд чинь ын төрсөн эцгийн хүүхэд юм биш үү ч гэж хэлж бан удаа бий. Би ажил амьдралын төлөө л амьдарч ирсэн. Хөдөө ажилтай байж байгаад ирэхэд өөр залуутай хамт байж байхад нь хүртэл таарч бан. Хэрвээ түүний хэлж байгаа шиг архины хамааралтай бан бол одоо байгаа шиг ээ байхгүй, улам л архинд орох бан. ын аав, ээж нь гэрт ирээд гуйлгачинтай суусан, салаач гэж байнга дарамталж, намайг зодож бан. Би хүүхдүүдээ бодоод энэ асуудлыг тэсэж тэвчсэн. Одоо болохоор энэ бүхэн чамтай холбоотой гээд надаас бурууг хайгаад байгаад гомдолтой байна. Эмэгтэй хүн өөрөө гэр бүлдээ үнэнч байх ёстой байтал нь миний төрсөн дүүтэй хүртэл явалдаж бан гэж өөрөө надад хэлсэн. Би хүний доог тохуу болж, амьдрах ёстой юмуу мэдэхгүй байна. Энэ хүнийг анх Солонгоос ирэхэд нь одоо юм ойлгоод ирж байгаа байх, буцаад хамт амьдаръя гэж хэлсэн. Тэгтэл хамтран амьдрагчаа дагуулж ирээд гэрлэлтээ цуцлуулна гээд өөрөө ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэрлэлтээ цуцлуулахдаа энэ хоёр хүүхдээ өөрийн асрамж дээр авъя, үлдсэн хоёр хүүхдээ надад үлдээе гэж санал гаргасан. Одоо хүүхдүүд маань ээж дээрээ ямар байгааг нь мэдэхгүй байна. Гэхдээ бага охин маань аавтайгаа амьдармаар байна гэж ярьдаг. Би төрсөн аавыгаа мэдэхгүй, ээжээрээ овоглодог тул ажил амьдралд гарахад удам судрын асуудал яригддаг болохоор хүүхдүүдийнхээ эцэг нь хэн болохыг ээжийг нь хэлээсэй гэж хүсч байна. Иймд Б.-, Б., Б., Б. нарын эцэг мөн эсэхийг тогтоолгох хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Б. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нөхөр маань надтай буцаад хамт амьдаръя гэж хэлсэн. Би одоо амьдрал болохгүй ээ гээд зөвшөөрөөгүй. Том охиноо ******* хүүхэд биш гэдгийг мэдэж бан. Тэр ч бас өөрийнх нь хүүхэд биш гэдгийг мэддэг. Гэхдээ энэ хүнтэй суух шалтгаан том охин маань бан. Харин дунд хүүгээ түүний хүү биш гэдгийг мэдээгүй. Хамтран амьдрах хугацаандаа нь маш их архины хамааралтай байдаг бан. Найз нөхдөө дагуулж ирээд гэрт архи уудаг, би 22 настайдаа 4 хүүхэд төрүүлчихсэн. Магадгүй найз нөхдөө гэртээ авчирдгаас болж ийм нөхцөл байдал үүссэн байх хүүхдүүд маань одоо над дээр байгаа шалтгаан нь энэ хүний архины хамаарал, түүний төрсөн эх нь хүүхдүүдийг маань маш их дарамталж, хэцүү байдалд оруулснаас болсон. Нэхэмжлэгч он, сараа мэдэхгүй байгаа юм уу худлаа тайлбар гаргаад байна. Харин ч эсрэгээрээ анх хүүхдээ төрөхөд би төрийн албан хаагч бан. Би тэр үед нуур дүүргийн хүүхэд хөгжлийн төвд номын санч, Хүчирхийллийн эсрэг төвд нийгмийн ажилтнаар ажиллаж бан. Энэ хүн манай эцэг, эх түүнийг дарамталдаг бан гэж ярьж байна. Тэр үед нь Хэрлэн худалдааны төвийн хоёр давхарт клубт дижи хийдэг бан. Дижи нэртэй авсан цалингүй, мөнгөөрөө архи уудаг бан. Надад өмсөх ч хувцасгүй, идэх ч хоолгүй үе бан. Охиноо зовж байхыг хараад эцэг, эх хүмүүс зүгээр байх уу, амьдралын явцад архи уудаг хүний дэргэд архи уудаг болдог юм байна лээ. Энэ хүн намайг хүүхдүүдийнхээ эцгийг мэдэхгүй байдалд хүргэсэн. Найз нөхдийгөө гэрт авчирч архи уудаг, намайг татаж, чангааж үзээгүй нэг ч найз байхгүй. Нөхөр хүний хувьд хайр халамжгүй, харин түүний төрсөн дүү надад илүү хайр халамжтай бан ч намайг ахынх нь эмэгтэй учраас халдаж чаддаггүй бан, надад хайртай бан учраас дүүтэй нь тийм асуудалтай болсон. Би гадуур явж өөр хүн олж ирээд өөр хүний хүүхдийг төрүүлээгүй. Нэхэмжлэгч нь гэрийнхнийхээ үгээр байдаг өөрийн гэсэн толгойгүй хүн бид 201 онд салсан гэж байгаа ч үндсэндээ 20******* оны ******* дугаар сард гэрийнхэн нь дуудаад 5 хоног ямар нэгэн холбоогүй алга болсон. Тэр үеэс хойш бид 7 удаа салж, нийлсэн тэгэхэд л би ганцаараа хүүхдүүдээ өсгөөд явж чадах юм байна гэж бодсон. Намайг хуурах асуудал анхны хүүхдээ тээж байх үеэс л эхэлсэн. Анхны хүүхдээ тээж байхад энэ хүн надад бэлгийн замын халдварт өвчин халдаасан. Энэ үеэс л бидний гэр бүлд ан цав үүсэж эхэлсэн. Шинжээчийн дүгнэлтийг сонсоод бид хоёр хоёулаа шоконд орсон. Энэ хүн эргээд надтай амьдармаар байна гэсэн хариуд нь би чамтай амьдрах боломжгүй гэж хэлсэн. Энэ хүн нэг ёсондоо миний хүүг барьцаалж надтай эргэж суух бодолтой бан тэгээд үгүй гэхээр өөрийнхөө хоёр хүүхдийг өөрийн нэр дээрээ авч, хоёр хүүхэдтэй гээд хүнтэй суумаар байна гэсэн агуулгатай зүйл энэ хүн ярьж байна. Энэ хүн өчигдөр хүүдээ би чиний аав биш гээд хэлсэн. Хүү маань өөрийнхөө аавын талаар мэдээд маш хүндээр хүлээн авсан. Би ч бас өөрийгөө буруутгаж байна хэтэрхий бага насандаа буруу сонголт хийжээ гэв.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Б. холбогдуулан эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:

Нэхэмжлэгч Б., хариуцагч Б. нар нь 2006 оноос хойш гэрлэлтээ бүртгүүлэн хамтран амьдрах хугацаандаа 2005 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр охин Б.-, 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдөр охин Б., 2009 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хүү Б., 2010 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр охин Б. нарыг төрүүлэн одоог хүртэл эрүүл саруул өсөн бойжиж байгаа ба хүүхдүүдийг төрөхөд эцгээр нь овоглож захиргааны журмаар эцэг тогтоосон байна. Нэхэмжлэгч нь хүүхдүүдийн эцэг мөн эсэхэд эргэлзэж, хүүхдүүддээ шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэжээ.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 0-ны өдрийн 4 тоот дүгнэлтээр Шинжилгээнд ирүүлсэн Б., Б., Б.-, Б., Б., Б. нарын дээжнээс ДНХ лабораторийн Стандарт ажлын заавар DNA- заасны дагуу геномын ДНХ-ийг ялган авч, биеийн хромосомын микросателлит локусын аллелийг ДНХ-ийн лабораторийн Стандарт ажлын заавар DNA-25 заасны дагуу PowerPlex 16 system ашиглан олшируулав. MNS 6*******0:2010 стандарт болон аргачлалын дагуу ДНХ-ийн лабораторийн Стандарт ажлын заавар DNA-26 заасны дагуу ABI 10 Genetic Analyzer-аар капилляр электрофорези явуулж GeneMapper ID Software v.1 программаар дүн шинжилгээ хийв.

Хүний геномын микросателлитын DS158, D5S818, D7S820, D8S1179, TPOX, FGA локусын аллелиар Б. нь Б.-Эрдэнийн биологийн эцэг байх боломжгүй,

Хүний геномын микросателлитын DS158, THO, D21S11, D5S818, D1S17 D7S820, Vwa D8S1179, TPOX, FGA локусын аллелиар Б. нь Б.гийн биологийн эцэг байх боломжтой,

Хүний геномын микросателлитын DS158, D21S11, D1S17, D7S820, Vwa D8S1179, TPOX, FGA локусын аллелиар Б. нь Б.ийн биологийн эцэг байх боломжгүй,

Хүний геномын микросателлитын DS158, THO1, D21S11, D5S818, D1S17, D7S820, vWa D8S1179, TPOX, FGA локусын аллелиар Б. нь Б.ын биологийн эцэг байх боломжтой гэж гарсан ба охин Б.-, хүү Б. нарын эцэг Б. мөн болох нь тогтоогдоогүй, охин Б., Б. нарын эцэг байх магадлал нь 99.99 хувийн магадлалтай болох нь тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.7 дахь хэсэгт зааснаар 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин ******* овогт ******* , 2010 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин ******* овогт ******* нарын эцэг ******* овогт ******* мөн болохыг тогтоож, 2005 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр төрсөн охин ******* овогт ******* -, 2009 оны 8 дугаар сарын 8-ны өдөр төрсөн хүү ******* овогт ******* нарын эцэг Б. мөн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.т олгосугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ