Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/956

 

  

 

 

 

 

   2023          08           11                                    2023/ШЦТ/956

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: С.Жавхлантөгс,

улсын яллагч: Д.Рэгзэдмаа,

гэрч Б,  Х

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Гансүх, Л.Амартогос

шүүгдэгч: С Г нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С нарт холбогдох эрүүгийн 2108019530046 тоот хэргийг 2023.05.03-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....... оны ..... дүгээр сарын .......-ны өдөр ........аймгийн .......... төрсөн, ..... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо засалч мэргэжилтэй гэх, одоогоор Улаанбаатар хот, Баянгол ........ дугаар хороо, ........байранд байрладаг ............. түргэн хоолны газарт кассчин  гэх, ам бүл ....., нөхөр ...... хүүхдийн хамт,Сонгинохайрхан ......... хороо ........... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй /РД:........../ Б овогт Б С,

Монгол Улсын иргэн, ........ оны ....дүгээр сарын ......-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ....... настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн удирдлага мэргэжилтэй, ................. ангийн албаны дарга ажилтай гэх, ам бүл ..., нөхөр .... хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан ........ хороо ......... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:.........../ А овогт Ш Г:  нар нь тус бүр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

            1/ Хэргийн талаар:

 

Прокурорын 2023.04.12-ны өдрийн 401 дугаартай дүгнэлтийн тогтоох хэсэгт: яллагдагч С нь 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан ................. 4 дүгээр байрны орчим “Э зодлоо” гэх шалтгаанаар Гнүүр болон хөл хэсэгт хөлөөрөө өшиглөж, гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь хамрын нуруу, зовхи, баруун хонго, гуя, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт,

Яллагдагч Гнь 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва хорооллын 4 дүгээр байрны хажуу талын хүүхдийн тоглоомын талбайд “манай охиныг зодлоо” гэх шалтгаанаар Этай маргалдан улмаар түүний үснээс зулгааж өшиглөж эрүүл мэндэд нь биед тархи доргилт, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, нуруунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэхээр тогтоосугай” гэжээ. /1-р х.х-70-76/

Шүүх хуралдаанд улсын яллагчаас яллах дүгнэлтийн хавсралтад дурьдсан нотлох баримтуудыг үүнд: 1-р хавтаст хэргээс 35, 39, 46, 49, 63, 67, 73-74, 69, 79-80,90-91, 71, 95-111, 112-121, 125-130, 176-181, 206, 160, 122 дугаар талд авагдсан баримтуудыг 2-р хавтаст хэргээс 63-64, 59-60, 10-12 дугаар талд авагдсан баримтуудыг, шүүгдэгч Гөмгөөлөгчөөс 1-р хавтаст хэргээс 155, 63, 71, 72, 74, 76, 207 дугаар талд авагдсан баримтуудыг, 2 дугаар хавтаст хэргээс 46, 52, 61, 64 дугаар талд авагдсан баримтуудыг тус тус шинжлэн судлуулав.

Хэргийн талаар шүүгдэгч Сөмгөөлөгч “Гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргах зүйлгүй. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” байр суурьтайгаар, өөс тусгайлан судлуулах нотлох баримт байхгүй гэх байр суурьтайгаар, шүүгдэгч Гөмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Цагаатгах” байр суурьтайгаар тус тус оролцлоо.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлуулахаар талуудаас танилцуулсан  баримтууд, шүүгдэгч С, Гнарын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

 

    1. Шүүгдэгч С нь  2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва хорооллын 4 дүгээр байрны орчим “Э зодлоо” гэх шалтгаанаар Гүсдэх, нүүр болон хөл хэсэгт хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр зодсоны улмаас түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Г: “...Тэгтэл манай охин 20 насны 2 согтуу эмэгтэйг заан “энэ хоёр хүн намайг зодсон” гэхээр нь “яагаад хүүхэд зодох болсон юм бэ” гэхэд 2 литрийн пиво барьсан буюу дүү гэх Э нь “чамд хамаагүй, зайл авгай минь, энэ миний газар” гэхээр нь би “энд архи уудаг газар биш хүүхдийн тоглоомын газар” гэсэн чинь “энэ миний газар та нар зайл” гэж хэлээд... манай охиныг зодох гээд үснээс нь зулгаагаад авахаар нь би очоод охиноо салгах гээд тэр дүү гээд байгаа охины гараас татах үед Э манай охиныг тавиад миний үснээс зулгааж доош дарж миний баруун хөлийн шилбэний гадна хэсэгт өшиглөсөн. Би тухайн үед Эын гарыг тавиулах гээд дийлэхгүй болохоор нь зөрүүлээд үснээс нь зулгаан доош дарсан. Тэр үед эгч нь гэх С гэх охин хүрч ирээд миний үснээс зулгаагаад доош дараад чирэхэд Э нь мөн миний үснээс зулгааж тэр хоёр саваад эхлээд төмөр хашлага дээр унагасан. Дараа нь бетонон хашлага дээр унаган, хоёулаа миний дээрээс дараад миний нүүр, толгой нуруу, гуя, шилбэ хэсэг рүү олон удаа өшиглөсөн. Тухайн үед би Эын үснээс нь зулгаасан чигтээ л байсан... тэр хоёр эмэгтэй миний үснээс зулгаасан хэвээрээ байсан. Яг тэр үед эгч нь гэх С нь нөхөр гэх 30 орчим насны эрэгтэй ирээд миний зүүн гарыг огцом хүчтэй салгаж татаад миний зүүн гарыг хойшоо нугалж дараад, намайг доош тонгойх үед хэн нэгэн нь хамрын гол хэсэгт нэлээн хүчтэй өшиглөсөн...” гэх мэдүүлэг /1-р х.х-35/,

- Насанд хүрээгүй гэрч Э”...Х ээж болон нөгөө хоёр эмэгтэй гурав хоорондоо барьцалдаад үснээс зулгаалцаад зодолдоод байж байхад И гэх охин Х зодсон эмэгтэйг аваад тэврээд цаашаа болоод суусан ба өөрөөсөө огт холдуулаагүй бариад тэврээд суугаад байсан. Тур үед Х ээж утсаар ярьж байгаад суулд ирсэн эмэгтэй хоёр хоорондоо зодолдоод маргалдаад үсдэлцээд байж байхад үл таних эрэгтэй хүн ирээд Х ээжийн гарыг мушгиж нурууны хэсэгт барьсан. Тэгтэл утсаар ярьж байсан эмэгтэй Х ээжийн нүүр лүү нэг удаа өшиглөсөн. Тэрнээс хойш зодоон болоогүй, цагдаа ирсэн ” гэх мэдүүлэг /1-р х.х-67, 2-р х.х-49-52/,

       - Насанд хүрээгүй гэрч И “...тэр хоёр хамт Х ээж рүү дайрсан. Тэгэхээр нь би тэр дүү нь гэх эгчийг араас тэврээд цаашаа холдуулаад тэвэрсэн чигтээ газар суусан. Тэгээд удалгүй С гэх эмэгтэй нөхөр нь гэх ах гарч ирээд чанга дуугаар “та нар зодолдохоо больцгоо” гээд тэр С гэх эмэгтэйг тэврээд Х ээжээс холдуулсан.Тухайн үед Х ээжийг манай 4 дүгээр байрны Э гэх 17 орчим насны хүүхэд тэврээд тэд нарыг салгасан. Тэгээд байж байтал Х аав нь болон цагдаа нар зэрэг шахуу ирсэн... Тэр С эмэгтэй Х ээж Г нар л хоорондоо харилцан зодолдоод байсан. Тэр Э гэх миний салгасан эмэгтэй анх Х ээж Гийн үснээс зулгаахаар нь би тэр эгчийг салгаад араас тэврээд цаашаа холдоод газар суусан...” гэх мэдүүлэг/ 1-р х.х- 63/,

 

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 7536 дугаартай ”Гбиед хамрын нуруу, зовхи, баруун хонго, гуя, нуруунд цус хуралт, Зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1-р х.х-73-74/,

- Шинжээч эмч Х: Гбиед учирсан хамрын нуруу, зовхины цус хуралт зөөлөн эдийн няцрал нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх ба гэмтлийн хөнгөн зэрэгт дангаараа хамаарна. Харин баруун хонго, нуруу, гуянд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /1-р х.х-69/,

- Яллагдагч С“Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруу дээрээ маргах зүйл огт байхгүй. Хохирогчтой би л зодолдсон. Өөр хүн хохирогчийн биед халдсан зүйл байхгүй. Би хохирогчийн гэдэс, хөл рүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Би тухайн эмэгтэйгийн нүүр лүү үсдэлцээд өшиглөж байхдаа нүүр лүү нь өшиглөсөн байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /1-р х.х-159-161/ зэрэг баримтууд хамаарч байна.

1.2. Шүүгдэгч Гнь 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва хорооллын 4 дүгээр байрны хажуу талын хүүхдийн тоглоомын талбайд “манай охиныг зодлоо” гэх шалтгаанаар Э, С нартай тай үсдэлцэж, толгой руу нь цохих, өшиглөх зэргээр харилцан зодолдсоны улмаас Эын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-  Хохирогч Эы:  Гэтэл манай эгч Сирж бид хоёрыг салгаад “та нар юу болоод хоорондоо зодолдоод байгаа юм бэ, одоо больцгоо” гэх үед тэр надтай зодолддог охин утсаар ээж рүүгээ залгаад “та гараад ир байрны гадна нэг эгч намайг үсдээд, зодоод байна” гэсэн. Тэгээд байж байтал тэр охины ээж нь гэх 40 гаран насны эмэгтэй гарч ирээд “хэн миний охиныг зодсон бэ” гэж хэлэхэд охин нь “энэ эмэгтэй” гээд намайг заахад тэр ээж нь гэх 40 гаран насны эгч миний гэдэс орчим үгийн зөрөөгүй өшиглөөд миний зүүн талын шанаа орчим гараараа цохиод үснээс зулгаагаад доошоо дарж унагаад миний нуруу хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэр үед манай эгч Стэр эгчийг надаас салгах гэхэд тэр эмэгтэй манай эгч Сг үсдэж авахад манай эгч зөрүүлээд тэр эгчийг үстсэн. Тэгээд тэр хоёр зууралдаж байгаад салсан Сэгч тэр 40 орчим насны эгчээс намайг салгах үед 17-18 настай гэмээр нэг өндөр, саарал өнгийн бэлтгэлийн цамц өмссөн охин миний араас тэврээд намайг салгаад цаана нь байсан. Тэгээд цагдаа нар ирсний дараа намайг тэр охин тавьсан ” гэх мэдүүлэг /1-р х.х-29/,

- Яллагдагч С“Тухайн үед нөгөө охины ээж эь шууд Э үснээс зулгаагаад газар өвдгөөр нь унагаагаад  цээж, хүзүү, нүүр лүү нь өшиглөсөн. Тэр үед нь би салгасан чинь над руу дайрсан. Тэр эгч бид хоёрыг зодолдож байхад Э зодолдоогүй. Учир нь нэг үл таних том биетэй охин Э цаашаа аваад явсан байсан” гэх мэдүүлэг /1-р х.х-159-161/

- Насанд хүрээгүй гэрч Э н:  Тэгээд байж байтал манай байрны охин Х ээж нь ирээд “миний охиныг яагаад зодоод байгаа юм бэ жаахан хүүхэд зодлоо” гэж хэлэхэд Х анх муудалцаад Х үснээс зулгаагаад байсан байсан эгч Х ээжийн өмнөөс хэрэлдээд “чамд хамаагүй, чи эндээс зайл” гээд Х ээжийн үснээс нь зулгаахад Х ээж зөрүүлээд тэр дүү нь гээд байгаа анх Х муудалцсан эгчийг үснээс нь зулгаагаад газар угзарч татаад доошоо унах үед нь нэг удаа өшиглөсөн, яг хаана нь өшиглөсөн эсэхийг нь хараагүй.Тэгсэн чинь хажуугаас тэр пиво ууж байсан 2 эмэгтэйн эгч нь гэх эмэгтэй Х ээжийн үснээс нь зулгаагаад тэр хоёр хамт Х ээж рүү дайрсан. Тэгээд тэр гурав нэг нэгнийхээ үснээс зулгаасан чигтээ газар унаад босож ирэх үед тэнд байсан манай 1 дүгээр байранд байдаг И гэх охин тэр Х анх муудалцаад байсан дүү нь гэх эмэгтэйн араас нь тэврээд цаашаа олдуулаад тэвэрсэн чигтээ газар суусан” гэх мэдүүлэг /1-р х.х-67, 2-р х.х-49-52/,

- Насанд хүрээгүй гэрч И: Тэгээд байж байтал манай байрны охин Х ээж нь ирээд “миний охиныг яагаад зодоод байгаа юм бэ, жаахан хүүхэд зодлоо” гэж хэлэхэд тэр хоёр пиво ууж байсан хоёр эгчийн дүү нь гэх эмэгтэй үсдэж дараад өшиглөсөн. Тэгсэн чинь хажуугаас тэр пиво ууж байсан 2 эмэгтэйн эгч нь гэх /өөрийгөө С гэж хэлсэн/ эгч Х ээжийн үснээс нь зулгаагаад тэр хоёр хамт Х ээж рүү дайрсан. Тэгэхээр нь би Тэр Э гэх миний салгасан эмэгтэй анх Х ээж Гийн үснээс зулгаахаар нь би тэр эгчийг салгаад араас тэврээд цаашаа холдоод газар суусан. Би тухайн үед саарал өнгийн бэлтгэлийн цамц, хар өнгийн өвдөгний доогуур татсан даавуун өмд өмссөн байсан” гэх мэдүүлэг /1-р х.х- 63/,

- Насанд хүрээгүй гэрч Б:  Тэгтэл нөгөө хоёр эмэгтэй Хруу ээждээ хов зөөсөн гэх шалтгаанаар дайрахад Х ээж нь түүний урдуур орж тэр эмэгтэй Х ээжийн үснээс зулгаахад Х ээж гарыг нь тавиулах гэсэн боловч чадахгүй байсан. Тэд нар хоорондоо ноцолдоод байж байхад блокон хашлаганд тээгэлдэж дүү нь нуруугаараа унасан. Мөн тэд нар 2, 3 удаа газар унасан... Удалгүй үл таних эрэгтэй ирээд та нар боль гээд орилж хашхираад хүүхдүүдийг холдуулсан...Х ээжийн гарыг мушгиж өчөөд доошоо тонгойлгосон... Тухайн үед И гэх охин анх Х зодсон эмэгтэйг ардаас нь татаж холдуулаад тэврээд модны дор байж байхад нөгөө эмэгтэй босож ирээд Х ээжийн нүүр лүү нэг удаа хүчтэй өшиглөсөн” гэх мэдүүлэг /2-р х.х 63-64 хуудас/,

- Насанд хүрээгүй гэрч Б: Х эгч рүү тэр хоёр эмэгтэй хоёулаа уурлаад дайрахаар нь Х эгчийн ээж нь урдуур нь ороод тэр хоёр эмэгтэйтэй үсдэлцээд барьцалдаад байсан. Анх Х  эгчийг зодсон эмэгтэй Х  эгчийн ээжийн үснээс зулгааж татаж байгаад хойшоо өөрөө нуруугаараа унаад босоод дахин Хэгчийн ээжийн үснээс зулгаагаад байсан. Тэгтэл нэг үл таних эрэгтэй ирээд бид нарыг холдуулаад ойртуулахгүй хөөгөөд байсан. Тэр сүүлд ирсэн ах Хэгчийн ээжийн нэг гарыг огцом татаж авангуутаа мушгиад толгойг нь тонгойлгоод байж байсан. Хэгчийг зодсон эмэгтэй Хэгчийн ээж рүү дайраад байхаар нь И гэдэг охин тэврээд модны доор тэвэрч суугаад хөдөлгөхгүй байж байхад цагдаа ирсэн. Хэгчийн ээж нь нөгөө хоёр эмэгтэйтэй зодолдсон тэр гурав бол нэг нэгнийхээ үснээс зулгаалцаад бие бие рүүгээ өшиглөлцөөд дайралцаад байсан...” гэх мэдүүлэг /2-р х.х 59-60/,

- Насанд хүрээгүй гэрч П.Х:  ..тэр хооронд ээж гарч ирээд намайг тэр хоёр эгчээс салгах гэтэл ээжийг бас тэр хоёр эгч нийлж байгаад зодсон үсдээд цохиод өшиглөөд их зодсон” гэх мэдүүлэг /1-р х.х-49/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 7516 дугаартай “Эын биед тархи доргилт, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1-р х.х-90-91/,

-  Шинжээч эмч Н “...Эын биед учирсан тархи доргилт, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал зулгаралт гэмтэл нь нэг механизмаар үүссэн гэмтлүүд бөгөөд энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /1-р х.х-71/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар 2021 оны 08 дугаар сарын 15-ны орой 22 цагийн үед ......доод талын тоглоомын талбай дээр Э, Снар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба тоглоомын талбай дээр тоглож байсан хүүхдүүд рүү Э нь “энэ миний газар,  муу бацаанууд зайлцгаа” хэмээн чулуу шидсэн, шаардлага тавьсан ХЭ нь “яасан их юм ярьдаг юм чи” гээд үсдэж татаад доош унагаагаад үснээс нь чирж явсан, мөн тухайн үед утсаар ярихаар холдож явсан байсан Снь ирж тэднийг салгасан ба дүү нь гэх Эттай хамт  Х үсдэх, өшиглөх зэргээр зодсон, Хнь ээж Гутсаар дуудсан, Гнь ирэн Хруу дайрсан Эын урдаар орж үсдэлцэх, өшиглөх, толгой руу нь цохих зэргээр харилцан зодолдсон ба тэднийг салгасны дараа Снь Гнүүрэн тус газарт өшиглөсөн үйл явдал болсон нь тогтоогдож байна.

Тухайн үйл явдал болсон үндсэн шалтгаан нь Э, Снарын гудамж талбайд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, Эын гудамж талбайд хүүхдүүдийн өмнө биеэ үлгэргүй авч явсан, бүдүүлэг танхай зан байдлаас үүдэн гарсан болох нь тогтоогдсон болно.

Эын хууль бус үйлдлээс шалтгаалан  П.Х биед “баруун шуу, бүсэлхий, хүзүү, зүүн алганд зулгаралт, баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтлүүд учирсан бөгөөд тухайн гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болох нь шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021.08.20-ны өдрийн 7538 дугаартай, мөн 2023.06.09-ний өдрийн 573 дугаартай дүгнэлтүүд, шинжээч-эмч Г.Ханхүүгийн: Х2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр өөрийн биеэр үзэж дүгнэлтийг гаргасан. Биед учирсан бүх гэмтлийг дүгнэлтэд тусгасан. Эмнэлгийн бичиг баримтан дээр тавигдсан тархи доргилт, зүүн шуу бугалгын гэмтлүүд тогтоогдоогүй, мэдрэлийн үзлэг, бодит үзлэгээр батлагдахгүй байсан тул дүгнэлтэд тусгаагүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн буюу цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байсан. П.Х биед учирсан гэмтлүүд нь биеийн нийт гадаргуун 1 хувьд хүрэхгүй эрүүл мэндийг сарниулахгүй буюу энгийн эрүүл хүн шиг ажил хөдөлмөрөө эрхэлж сургууль, цэцэрлэгтээ явах бүрэн боломжтой тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Энэ талаар гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д тодорхой заасан байдаг” гэх мэдүүлэг /2-р х.х-10-12/ баримтуудаар тогтоогджээ.

Шүүгдэгч Б. С нь тухайн үед “Эзодлоо” гэх шалтгаанаар Гүсдэх, нүүр болон хөл хэсэгт хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр зодсоны улмаас түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хохирогч Гмэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Д.И, Э.Э нарын мэдүүлэг, шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 7536 дугаартай дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг, Сгэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүх хуралдаанд оролцсон гэрч Х, Б нар нь “Гнүүр лүү Э нь өшиглөсөн” хэмээн мэдүүлснийг шүүгдэгч Сүгүйсгэж байгаа бөгөөд түүний мэдүүлэг нь Эхолдуулж, зодоон дуустал саатуулсан гэрч Д.Иийн мэдүүлэг, тухайн үйл явдлыг яг дэргэдээс нь харсан гэрч Э.Эийн мэдүүлэг зэрэг баримтаар батлагдаж байна.

Шүүгдэгч Снь хувийн сэдэлтээр, шууд санаатайгаар тэдний харилцан зодоон таслан зогсоогдсоны дараа Гнүүрэн тус газарт өшиглөж түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд Ш.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г тухайд: Г хэргийн газарт ирэхэд түүний охин Хнь бусдад зодуулсан байдалтай байсан бөгөөд С, Э нар нь Х руу уурлан дайрахад Гнь охиныгоо өмөөрөн С, Э нартай зодолдсоны улмаас Эын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг, хохирогч Эын мэдүүлэг, шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 7516 дугаартай дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Гнь С, Э нарыг урьд танихгүй бөгөөд тухайн үед охиныг нь зодож гэмтээсэнд дургүйцэн уурласан, мөн өөрийнх нь дэргэд охин Хруу нь дайрахад биеэрээ хаан орж харилцан зодолдсон байна. Түүнчлэн хохирогч гэх Э нь Гирэхээс өмнө Хүснээс нь чирж явахдаа хальтирч унан, толгойгоороо сандал мөргөсний улмаас духнаас нь цус гарсан бөгөөд Э нь тухайн үед уйлсан талаар насанд хүрээгүй гэрчүүд мэдүүлсэн байна. Үүнээс үзэхэд дан гагц Гцохиж зодсон үйлдлийн улмаас Эын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан эсэх нь эргэлзээтэй байна. Шүүгдэгч С, Гнарт холбогдох эрүүгийн хэрэгт шалгаж тодруулах шаардлагатай бүх зүйлийг шалгаж тодруулсан, нэмж хийлгэх ажиллагаа байхгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч Эрүүгийн хууль...ийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” зарчмыг тухайн тохиолдолд хэрэглэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Тодруулбал: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй” гэж тус тус заасан. Шүүгдэгч Гнь түүний төрсөн охин П.Х эрүүл мэндийн эсрэг тулгарсан хууль бус довтолгооны эсрэг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж зогсоосон байх тул тухайн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх үндэслэлтэй байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэж үзээд шүүх шүүгдэгч Гнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж аргагүй хамгаалалт хийсэн нь баримтаар тогтоогдсон тул “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр Гхолбогдох “Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

 

 Шүүгдэгч Схууль бус санаатай үйлдлийн улмаас Гэрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаасаа өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж  тус тус заасны дагуу өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч Снь хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Гнь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг Сгоос шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдааны явцад ГКТГ-т 200000 төгрөг, Г зураг угаалгахад 48000 төгрөг, шатахуунд 20000 төгрөг, эм тарианд 25200 төгрөг, нийт 293200 төгрөгийн зардлын баримт гаргаж өгснийг шалгаж үзэхэд шатахуунд зарцуулсан төлбөр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй тул нийт 273200 төгрөгийг Сгоос гаргуулж Голгох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Снь тухайн төлбөрийг төлөхөөр шүүх хуралдааныг 1 хоногоор завсарлуулах хүсэлт гаргасныг хангаж шүүх хуралдааныг завсарлуулсан бөгөөд 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Г274000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн нь дансны хуулга, хохирогч Гтайлбар зэргээр нотлогдож байна. Өнөөдрийн байдлаар Снь бусдад төлбөргүй болсон байна.

3/ Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Снь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлагыг хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Снь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо өөрийн санаачилгаар баримтаар нотлогдсон хэмжээнд буюу 274000 төгрөг төлж барагдуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх дээрх нөхцөл байдал болон Снь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэхээр шийдвэрлэв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                          ТОГТООХ НЬ:

 

           1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.8 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч  А овогт Ш Г гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу аргагүй хамгаалалт хийж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй үндэслэлээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Б овогт Б Сг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Б Сд 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  550000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

4. Шүүгдэгч С Г нар нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй хохирогч Г274000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусдад төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Гнь шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон шүүгдэгч С оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг заасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С, Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино  гэдгийг Сд мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ