Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2020/00139

 

 

 

 

 

2020 оны ******* сарын 09 өдөр

Дугаар 1*******/ШШ2020/0*******38

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, Баялаг 4 дүгээр байрны ******* тоотод оршин суух, Хонхот арслан овогт Удвалын Туулын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, 6 дугаар байрны 53 тоотод оршин суух, ******* овогт Мөнхбаатарын Ганзоригт /РД:УЮ83127/ холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгө хуваалгах, Хаан банкнаас авсан 13.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны ******* дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Тунгалаг, хариуцагч М.Ганзориг, нарийн бичгийн даргаар Г.Есү-Үжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Тунгалаг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: У.Туул, М.Ганзориг нар нь 2007 онд гэр бүл болж 2*******2 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. У.Туул ходоодны хорт хавдартай, хүүхэд тээх боломжгүй тул 2*******2 оны ******* дугаар сарын 28-ны өдөр 2*******2 оны 02 дугаар сарын 29-ний өдөр төрсөн Г.Нандин-Эрдэнийг өөрийн төрсөн дүү У.Сэлэнгээс өргөн авч, бусдын адил үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж жил амьдарсан. Одоо Г.Нандин-Эрдэнэ нь У.Туулын асрамжинд эрүүл саруул өсч хүмүүжиж байгаа болно. У.Туул, М.Ганзориг нар 2*******6 оны 07 дугаар сарын 27-ны өдөр БНСУ-д ажил хийхээр явж У.Туул ажил хийж, нөхөр М.Ганзориг хэл сураггүй байсан тул бараг ажил хийгээгүй. БНСУ-аас ирэхдээ Бонго-3 маркийн 2008 онд үйлдвэрлэгдсэн автомашиныг Монголд оруулж ирсэн. Уг машины гаалийн татвар, ачилтын мөнгө болох 5.000.000 төгрөгийг У.Туул хүнээс зээлж өгсөн. Уг зээлээ төлөхийн тулд Есөн шижир ХХК-д Бонго-3 маркийн 58-18 БРА улсын дугаартай автомашинаа барьцаалж нөхөр М.Ганзоригийн нэр дээр 2*******7 оны ******* дугаар сарын 17-ны өдөр 5.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай 3,5 хувийн хүүтэй зээлж, зээлийн гэрээний үүргийг У.Туул төлж барагдуулсан бөгөөд М.Ганзориг ямар ч мөнгө гаргаагүй. Тус Есөн шижир ХХК нь зээл төлж дуусах хүртэл зээлийн барьцаа болгож машиныг өөрийн нэр дээр шилжүүлсэн.

У.Туул, М.Ганзориг нар цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулах, охин Г.Нандин-Эрдэнийг У.Туулын асрамжинд үлдээж, эцэг М.Ганзоригоос хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Бидний дундын өмч болох Бонго-3 маркийн 58-18 БРА автомашин нь нөхөр М.Ганзоригийн эзэмшилд бүртгэлтэй бөгөөд одоогийн байдлаар Есөншижир ХХК-ийн эзэмшилд байгаа. У.Туул нь Есөн шижир ХХК-д төлбөр тооцоогүй тул дээрх автомашиныг өөрийн өмчлөлдөө авах хүсэлтэй байна. Автомашиныг 6.000.000 төгрөгөөр үнэлж байна.

Мөн У.Туул, М.Ганзориг нар хамтран амьдрах явцдаа Хаан банк болон бусад банк бус санхүүгийн байгууллагаас нийт 45.000.000 төгрөгийн зээл авсан бөгөөд өр зээл байнга нэхэгдэж, У.Туул нь М.Ганзоригийг явснаас хойш түүний Хаан банкныхаас бусад зээлийг өөрийн өмчлөлийн ******* дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, 4 дүгээр байрны 85 тоот дахь 3 өрөө орон сууцаа бусдад худалдаж, 30.000.000 төгрөгийн өр зээлийг төлж барагдуулсан.

Иймд, М.Ганзоригийн 2*******7 оны 2 дугаар сард Хаан банкнаас авсан *******.000.000 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл 13.000.000 төгрөгийг У.Туул төлөх боломжгүй тул М.Ганзоригт цалингийн зээлээ өөрөө төлөхийг даалгуулах хүсэлтэй байна гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн хариу эвлэрлийн гэрээндээ: У.Туул болон М.Ганзориг бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна, Бидний охин болох Ганзоригийн Нандин-Эрдэнийг эх У.Туулын асрамжид үлдээх хүсэлтэй байна. Хүүхдийн асрамжийн асуудал дээр маргах зүйлгүй, мөн У.Туул миний бие нь М.Ганзоригоос охин Нандин-Эрдэнэд хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Бидний дундын хөрөнгө болох Бүгд Найрамдах Солонгос Улсад үйлдвэрлэгдсэн Бонго 3 маркын БРА 58-18 дугаартай авто машиныг М.Ганзориг миний эзэмшилд бүртгэлтэй боловч /одоогоор Есөн Шижир ХХК-ийн эзэмшилд/ 5.000.000 төгрөгийн барьцаанд байгаа бөгөөд бүх зээлийн эргэн төлөлтийг эхнэр У.Туул төлсөн тул Бонго 3 маркийн 58-18 БРА улсын дугаартай авто машиныг эхнэр У.Туулын өмчлөлд шилжүүлж өгнө, мөн Хаан банкнаас авсан зээлийн үлдэгдэл 13.000.000 төгрөгийг Ганзориг миний бие өөрөө төлж дуусгана, энэ нь Туулд ямарч хамааралгүй болно гэж эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад

1 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У.Туул гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, Бонго-3 маркийн 58-18 БРА улсын дугаартай автомашиныг өөрийн өмчлөлд авах, М.Ганзоригт түүний Хаан банкнаас авсан зээлийн эргэн төлөлт 13.000.000 төгрөгийг өөрөө төлж барагдуулахыг даалгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч М.Ганзориг нь шүүх хуралдааны явцад гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, Бонго-3 маркийн 58-18 БРА улсын дугаартай автомашиныг У.Туулын өмчлөлд шилжүүлэх, Хаан банкны зээлийн үлдэгдэл 13.000.000 төгрөгийг төлж барагдуулах тухай шаардлагыг тус тус хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзсан болно.

У.Туул, М.Ганзориг нар 2007 оны 07 сарын 19-ний өдөр гэр бүл болж, 2*******2 оны 12 сарын 14-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа 2*******2 оны 02 сарын 29-ний өдөр төрсөн Нандин-Эрдэнийг үрчилж авсан болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, №0000937*******7, Г-142/******* тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэгчдийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр тогтоогджээ.

Эхнэр Э.Туул нь шүүхэд гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргаж, нөхөр М.Ганзориг нь гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй гэсний улмаас эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон нь ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүн зуучлагч Ц.Баясайн 2020 оны ******* сарын *******-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл-ээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэлтийг шууд цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь Бонго-3 маркийн 58-18 БРА улсын дугаартай автомашиныг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэн өөрийн өмчлөлд шилжүүлэх, М.Ганзоригийн Хаан банкнаас авсан зээлийн үлдэгдэлд төлбөр 13.000.000 төгрөгийг өөрт нь төлөхийг даалгах шаардлагыг гаргасныг хариуцагч нь гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө болох Бонго-3 маркийн 58-18 БРА улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгч У.Туулын өмчлөлд шилжүүлэх болон Хаан банкны зээлийн үлдэгдэл төлбөр болох 13.000.000 төгрөгийг өөрөө төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч У.Туул нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзаж харилцан тохиролцож эвлэрэн хэлэлцсэн тул дээрх шаардлагуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх үндэслэлтэй.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй. 5.3 дахь хэсэгт хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж зааснаар хүүхдийг эцэг М.Ганзоригтой байнгын харилцаатай байх эрхийг хуулиар олгосон байна.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг хүүхэдтэйгээ уулзахыг хориглох эрхгүй, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хамт амьдрахгүй байгаа эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахыг хориглосон болохыг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч У.Туулын нь улсын тэмдэгийн хураамжид төлсөн 5.168 төгрөгийг төлсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5.168 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 307.3 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэв

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Хонхот арслан овогт Удвалын Туул, ******* овогт Мөнхбаатарын Ганзориг нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар Ганзоригийн Нандин-Эрдэнийг эх У.Туулын асрамжид үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар нэхэмжлэгч У.Туул нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, хариуцагч М.Ганзориг, У.Туул нар гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө болох Бонго-3 маркийн 58-18 БРА улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгч У.Туулын өмчлөлд шилжүүлэн авах, Хаан банкны зээлийн үлдэгдэл төлбөр болох 13.000.000 төгрөгийг М.Ганзориг өөрөө төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрөн харилцан тохиролцож эвлэрэн хэлэлцсэнийг баталж, энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар У.Туул нь М.Ганзоригийг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг сануулсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Гантуяад даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 6 дугаар зүйлийн 6.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5.168 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 307.3 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО