Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 08

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 145/ШШ2018/00067 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 6 дахь заалтаас “...хариуцагч Н.Н-с 17 600 000 төгрөгийг...”, “...19-99 ӨВР улсын дугаартай истана маркийн автомашиныг хариуцагч Н.Н үлдээж, уг эд хөрөнгийг мэргэшсэн үнэлгээчин Г.Оюунсүрэнгийн үнэлсэн 8000000 /найман сая/ төгрөгийг Т.Э, Н.Н, хүү Н.Д, охин Н.Г, Г.Б нарт хувааж /8000000 төгрөг : 5 хүн = 1 хүнд 1600000 төгрөг/ 4 хүнд оногдох хувь буюу 6400000 төгрөгийг хариуцагч Н.Нямсүрэнгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Э, хүү Н.Д, охин Н.Г, Н.Б нарт олгож...”гэсэн хэсгийг хасаж “6. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1, 488 дугаар зүйлийн 488.1, 489 дүгээр зүйлийн 489.6-д зааснаар Өвөрхангай аймаг Арвайхээр сумын 11 дүгээр баг Хүйс толгой 69-2 тоотод байрлалтай өвлийн орон сууц, 3 тал хашааг хариуцагч Н.Н үлдээж, уг эд хөрөнгийг мэргэшсэн үнэлгээчин Г.Оюунсүрэнгийн үнэлсэн 32630974 / гучин хоёр сая зургаан зуун гучин мянга есөн зуун далан дөрөв/ төгрөгийг Т.Энхтуяа, Н.Нямсүрэн, хүү Н.Даваасүрэн, охин Н.Гүндэгмаа, Г.Буянхишиг нарт хувааж /32630974 төгрөг : 5 хүн = 1 хүнд 6526194.8 төгрөг/ 4 хүнд оногдох хувь буюу 26104779.2 төгрөгийг, Өвөрхангай аймаг Арвайхээр сумын 11 дүгээр баг Хүйс толгой 69-1 тоотод байрлалтай үйлчилгээний зориулалттай барилга, гэр бүлийн хэрэгцээний 724.24 мкв 3 тал хашааг нэхэмжлэгч Т.Энхтуяа, хүү Н.Д, охин Н.Г, Г.Б нарт үлдээж, уг эд хөрөнгийг мэргэшсэн үнэлгээчин Г.О-н  үнэлсэн 34104447 /гучин дөрвөн сая нэг зуун дөрвөн мянга дөрвөн зуун дөчин долоо/ төгрөгийг Т.Э, Н.Н, хүү Н.Д, охин Н. Г.Б нарт хувааж /34104447 төгрөг:5 хүн = 1 хүнд 6820889.4 төгрөг/ 1 хүнд  оногдох хувь буюу 6820889.4 төгрөгийг нэхэмжлэгч Т.Э-с гаргуулж хариуцагч Н.Н-д тус тус олгосугай” гэж, 7 дахь заалтын “Н.Н-с 356999 төгрөг, нэхэмжлэгч Т.Э-с 442578 төгрөгийг тус тус гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай” гэснийг “Н.Нямсүрэнгээс 631627 төгрөгийн гаргуулан нэхэмжлэгч Т.Энхтуяад олгож, нэхэмжлэгч Т.Энхтуяагаас 491227 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай” гэж тус тус өөрчилсүгэй.

  2. Хариуцагч Н.Н-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 307950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

  3. Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

  4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  5. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                         ШҮҮГЧИД                              Т.ДАВААСҮРЭН

                                                                                        Л.НЯМДОРЖ