| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2020/00105/И |
| Дугаар | 103/ШШ2020/00139 |
| Огноо | 2020-03-09 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 103/ШШ2020/00139
| 2020 оны ******* сарын 09 өдөр | Дугаар 1*******/ШШ2020/0*******39 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 19******* оны ******* сарын *******-ний өдөр төрсөн, 30 настай, эмэгтэй, ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоот тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1989 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, ******* ХК-д жолооч ажилтай ******* дүүргийн 3 дугаар хороо, дугаар байрны тоотод оршин суух овогт /РД: УЮ8*******8/ холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э., хариуцагч М., нарийн бичгийн даргаар Г.Есү-Үжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э. шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: миний бие 2*******2 онд М.тай танилцан улмаар 2*******3 онд хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2*******3 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүү М. төрсөн. М. нь хамт амьдарч байх хугацаанд гэр бүлээс гадуур харьцаа удаа дараа гаргаж, архи маш их хэрэглэж архи уусан үедээ зоддог байсан. 2*******8 оны 5 дугаар сараас эхлэн ажлынхаа эмэгтэйтэй холбогдож өдий хүртэл амьдрах болсон. Мөн амьдарч байсан байрнаасаа хөөгдөж цалингийн зээл авч хүүтэйгээ хамт байртай болсон. Байрны зээлээсээ хасуулах зорилготойгоор 5.000.000 төгрөг нэхэмжилж байна. Бид хоёр тусдаа амьдараад 2 жил болж байхад энэ хүн бид хоёрт туслаж байгаагүй. Цаашид бид хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүг минь миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.тай гэр бүл болоод, хүү М.ог 6 настай болтол нь хамт амьдарсан. Хамт амьдрах хугацаандаа маш их зүйлийг үзээд эцсийн шийдвэр нь салах байсан. Одоо шүүхээс гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг, 5.000.000 төгрөг гаргуулахыг хүсч байна гэв.
Хариуцагч М. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Гэрлэлтээ цуцлуулах, хүүхдээ ээжийнх нь асрамжид үлдээж, хүүхэддээ сар бүр тэтгэлэг төлнө. Мөн нэхэмжилсэн 5.000.000 төгрөгийг төлнө хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад
1 ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э. нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, 5.000.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч М. нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, 5.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Нэхэмжлэгч Э., хариуцагч М. нар нь 2*******2 оны 12 сарын 31-ний өдөр гэр бүл болж 2*******7 оны сарын -ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа хүү М. 2*******3 оны 11 сарын 23-ны өдөр төрүүлсэн болох нь №*******35 Г- тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, №11*******000, бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогджээ.
Гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй талаар хэн аль нь шүүх хуралдаанд тайлбар гаргасан тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт хүүхдийн нас, эцэг эхийн хайр халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг хэний асрамжид үлдээх, асуудлыг шүүх шийдвэрлэнэ, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж заасан, гэрлэгчид хэн аль нь хүүхдийг эхийн асрамжид үлдээнэ гэж байх тул М. эх Э.******* асрамжид үлдээж, эцэг М.ар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй. 5.3 дахь хэсэгт хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж зааснаар хүүхдийг эцэг М.тай байнгын харилцаатай байх эрхийг хуулиар олгосон байна.
Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг хүүхэдтэйгээ уулзахыг хориглох эрхгүй, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хамт амьдрахгүй байгаа эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахыг хориглосон болохыг дурьдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Э. хариуцагч М.ас 5.000.000 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг батлаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Э. улсын тэмдэгийн хураамж 272.380 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 224.*******5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* овогт ******* , овогт нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7-д зааснаар эх Э.******* асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2*******3 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү М. 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон, эцэг М.ар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар хариуцагч М. 5.000.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул түүний зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Э. нь М. эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг сануулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг журамлан шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Гантуяад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 6 дугаар зүйлийн 6.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272.380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 224.*******5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО